Хэвлэх DOC Татаж авах
Сангийн сайдын 2006 оны 388 тоот тушаалын 3 дугаар хавсралт
 
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ БЭЛТГЭХ ЗААВАР
 
ХЭСЭГ1. НИИТЛЭГ ЗҮИЛ
1.1 Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх зааврын зорилго нь төсөвт байгууллагууд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу нийтлэг зориулалттай санхүүгийн тайланг бэлтгэх аргыг тодорхойлоход оршино.
1.2Санхүүгийн тайлангийн зорилго нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардагдах, тухайн байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, цэвэр хөрөнгө/өмч), санхүүгийн үр дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээний)-ийн талаарх мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
1 .З Энэ зааврыг улсын секторын бүх байгууллагууд мөрдөнө.
1.4 Санхүүгийн тайланг үнэн зөв, хугацаанд нь бэлтгэж гаргах ажлыг байгууллагын дарга, нягтлан бодогч нар хариуцна.
2. Санхүүгийн тайланг бэлтгэх зарчим                                   
2.1    Санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмыг баримтлана. Үүнд:
2.1.1    Санхүүгийн тайланг энэ заавар болон Улсын секторын Нягтлан Бодох Бүртгэлийн   Олон   улсын   стандартын   бүх   шаардлагад   нийцүүлэн гаргахын   тулд   нягтлан   бодох   бүртгэлийн   бодлогыг   боловсруулан мөрдвөл зохино.
2.1.2    Төсөвт байгууллагыг татан буулгах, үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд санхүүгийн тайланг тасралтгүй байх зарчмаар гаргана.
2.1.3    Төсвийн байгууллага нь санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь дээр үндэслэн бэлтгэнэ.
2.1.4   Санхүүгийн бүртгэл, тайлан нь бодит баримт, тоо мэдээнд үндэслэсэн байх.
2.1.5    Санхүүгийн тайлангийн хэлбэр, дансны нэр, бүртгэлийн нэр томьёо нь энгийн бөгөөд ойлгомжтой байх.
2.1.6     Санхүүгийн бүртгэлд баримтлах бодлого, зайлшгүй гаргах мэдээллийн үзүүлэлтүүдийг санхүүгийн тайланд бүрэн тусгасан байх.
2.1.7    Санхүүгийн тайлан дахь үзүүлэлтүүдийн толилуулга ба ангиллыг нэг үеэс дараагийн үед тогтвортой хадгална.
2.1.8    Төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нь өмнөх үеийн болон бусад төсвийн  байгууллагын  санхүүгийн  тайлантай  зэрэгцүүлхүйц байвал зохино.
2.1.9   Санхүүгийн   тайланд   материаллаг   зүйлсийг  тусад   нь   толилуулна.
Материаллаг бус дүнтэй зүйлүүдийг шинж чанар буюу үүргийн дагуу ижил зүйлүүдийн дүнтэй нэгтгэн толилуулж болно.
2.1.10   Энэхүү заавар, аргачлал болон УСНББОУС-аар цэвэр дүнг гаргахыг шаардсан   буюу   зөвшөөрснөөс   бусад   тохиолдолд   хөрөнгө   ба   өр төлбөрийг цэвэр дүнгээр тайлагнахгүй.
2.1.11  Энэхүү  заавар,   аргачлал  болон  УСНББОУС-д  өөрөөр  зөвшөөрсөн буюу шаардаагүй бол санхүүгийн тайланд тусгагдсан өмнөх ба тайлант үеийн бүх тоон мэдээллийг тодруулах хэрэгтэй. Тайлант хугацааны санхүүгийн    тайланг    ойлгомжтой    болгохын    тулд    зэрэгцүүлэгдэх мэдээлэлд хүүрнэсэн ба тайлбарласан мэдээллийг оруулна.
 
2.2   Төсвийн     ерөнхийлөн    захирагчийн    төсвийн     багцад    багтах    төсөвт байгууллагууд- нь ижил төстэй нөхцөл байдалд хийгдэх адил төстэй ажил гүйлгээ   ба   үйл   явдлын   хувьд   нягтлан   бодох  бүртгэлийн   нийтлэг   нэг бодлогыг ашиглана.
2.3   Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан бэлтгэж, толилуулах зориулалтаар ашиглагдана.   
2.4   Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн    нийтлэг    бодлогыг   боловсруулахдаа    УСНББОУС-д    санал
болгосон аргуудаас зөвхөн дараах аргуудыг сонгон мөрдөнө. Үүнд:
 
2.4.1   УСНББОУС    2    "    Мөнгөн    гүйлгээний    тайлан"-гийн    үндсэн    үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлангнахдаа мөнгөн орлого, зарлагыг үндсэн ангилалаар тодруулах шууд аргыг сонгох.
2.4.2   УСНББОУС 3 " Тайлангийн үеийн цэвэр ашиг буюу алдагдал, суурь алдаа ба НББ-н бодлогын өөрчлөлт"-ийн дагуу тайлангийн үеийн цэвэр ашиг   буюу   алдагдлыг  тодорхойлохдоо   суурь   алдааны   залруулга, нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн дүнг оруулж тооцох аргыг сонгох.
2.4.3   УСНББОУС 4 " Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө" –г санхүүгийн тайланд тусгахдаа ажил  гүйлгээ гарсан өдрийн  Монгол банкны ханшаар тооцно.
2.4.4   УСНББОУС  5 "Зээлийн  зардал"-ийг гарсан үед  нь тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.
2.4.5    УСНББОУС 8 " Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны санхүүгийн тайлагнал"-ын дагуу хамтарсан үйлдвэрт Засгийн газрын оруулсан хувь оролцоог хувь тэнцүүлэн  нэгтгэх аргаар санхүүгийн  нэгтгэсэн тайланд нэгтгэнэ.
2.4.6   УСНББОУС 12 " Бараа материал "-ын өртгийг эхэлж авсанаа эхэлж зарлагдах аргаар тодорхойлно.
2.4.7   УСНББОУС 16 " Хөрөнгө оруулалтын зориулалттай үндсэн хөрөнгө"-ийг анхдагч хүлээн зөвшөөрөлтийн дараа өртгөөс нь хуримтлагдсан элэгдэл   ба   үнэ   цэнийн   бууралтын   хуримтлагдсан   гарзыг   хассан дүнгээр бүртгэнэ.
 
2.5   УСНББОУС  17 " Үндсэн хөрөнгө " -ийг анх хүлээн зөвшөөрсний дараа түүний өртгөөс нь хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын   аливаа   гарзыг   хассан   дүнгээр   дансанд   бүртгэнэ.   Үндсэн хөрөнгийг шулуун шугамын аргаар элэгдүүлнэ.
2.6  Санхүүгийн тайланг гаргахдаа төсөвт байгууллагад ашиглагдах Сангийн сайдын тушаалаар батлагдсан дансны нэгдсэн жагсаалтыг ашиглана.
2.7   Санхүүгийн   тайлангийн   үзүүлэлтүүд   Монгол   улсын   мөнгөн   тэмдэгт   -төгрөгөөр илэрхийлэгдсэн байна.
З.Санхүүгийн тайлангийн бүтэц
3.1    Санхүүгийн тайлан нь дараах бүрэлдхүүн хэсгүүдтэй байна.
•         санхүүгийн байдлын тайлан,
•         санхүүгийн үр дүнгийн тайлан,
•         цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан,
•         мөнгөн гүйлгээний тайлан,
•         тайлангийн тэмдэглэл, тодруулгаас бүрдэнэ.
 
3.2  Нэгтгэлийн   зорилгоор   төсөвт   байгууллага   нь   УСНББОУС-д   нийцүүлэн гаргасан санхүүгийн тайланг аккруэль болон мөнгөн суурьт шалгах балансын /хүснэгт 1,2/ хамт харъяалах дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
3.3  Төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн санхүүгийн тайлан  гаргахдаа байгууллага  хоорондын  болон  дотоод ажил,  гүйлгээг шалган давхардуулахгүйгээр    нэптэхийн    тулд   төсвийн    болон    нэгдсэн    устгах бичилтийг хийнэ.
3.4  Төсвийн устгах бичилтийн зорилго нь төрийн сан болон төсөвт байгууллагын хооронд орлого зардлаар бүртгэгдсэн мөнгөн хөрөнгө, өр төлбөр, авлагын хэлбэрээр үүссэн тооцооний дүнг шалган давхардлыг арилгах явдал юм.
3.5 Нэгдсэн устгах бичилтийн зорилго нь санхүүгийн нэгтгэсэн тайланд багтах байгууллагуудын хооронд гарсан ажил гүйлгээнүүдийг устгах явдал юм. Үүнд төсөвт байгууллага, төсөл, сангууд болон төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын хооронд гарсан бүх ажил гүйлгээ хамаарна.
3.6   Төсөвт байгууллага нь төсвийн болон нэгдсэн устгах бичилтийг илрүүлж, устгахад ашиглах суурь мэдээллийг бэлтгэн гаргахын тулд ажил гүйлгээ бүрийг данс журналд бүртгэхдээ дэд кодыг зайлшгүй хэрэглэнэ.
3.7  Дэд код нь бусад талуудтай хийсэн ажил гүйлгээний нөгөө талыг илрүүлэх
зорилготой болно./ Хүснэгт 3 /
Хүснэгт 1
Аккруэл суурьт шалгах баланс
 

Дансны дугаар, нэр
Дэд код
Гүйцэтгэл
Дебет
Кредит
Дансны нэгдсэн жагсаалтын дагуу
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт 2
Мөнгөн суурьт шалгах баланс
 

Дансны дугаар, нэр
Дэд код
Төсөв
Гүйцэтгэл
Дебет
Кредит
 
 
 
 
Дансны нэгдсэн жагсаалтын дагуу
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт 3
Дараах дэд кодууд нь ажил гүйлгээнд оролцсон нөгөө талыг илрүүлэхэд туслана.
 
Дэд код
Утга
21
Нэг аймагт орших орон нутгийн төсөвт байгууллагууд
22
Орон нутгийн төсөвт бүх байгууллагууд
23
Нэг ТЕЗЯ-нд тайлагнадаг улсын төсөвт байгууллагууд
24
Улсын төсөвт бүх байгууллагууд
25
Нэг аймагт орших ОНӨУҮГ-ууд
26
Төрийн өмчит үйлдвэрийн бүх газрууд
27
Аймгийн төрийн сан
28
Төв төрийн сан
29
Бусад
 
4. САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН (СТ -1А)
4.1   Байгууллага   бүр   өөрийн   үндсэн   үйл   ажиллагааны   шинж   чанарт үндэслэн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө болон богино хугацаат, урт  хугацаат  өр  төлбөрийг  санхүүгийн   байдлын   тайланд  ангилан,
тайлангийн хуцагаагаар тасалбар болгон толилуулна.
4.2  Байгууллага   нь   хөрөнгө,   өр   төлбөрийн   зүйл   тус   бүрийн   хувьд тайлангийн өдрөөс өмнө болон хойш 12 сарын дотор авахаар эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа, мөн арван хоёр сараас хойшхи хугацаанд
авахаар эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа дүнг хоёуланг тодруулах хэрэгтэй.
 
4.3       Улирлын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргах ба эхний үлдэгдэл нь тухайн тайлагнаж буй хугацааны биш, санхүүгийн тайлант жилийн эхний үлдэгдэл байна.
Санхүүгийн байдлын тайлангийн үзүүлэлтүүдийн ангилал                      
4.4       Санхүүгийн байдлын тайлангийн зүйлүүдийг хөрөнгө, өр төлбөр, цэвэр хөрөнгө өмч гэж ангилна.
а/ Хөрөнгийг дараах байдлаар ангилна.
Эргэлтийн хөрөнгө
Эргэлтийн бус хөрөнгө б/ Өр төлбөрийг дараах байдлаар ангилна.
Богино хугацаат өр
Урт хугацаат өр в/ Цэвэр хөрөнгө/өмчийг дараах байдлаар ангилна.
Засгийн газрын оруулсан капитал
Хуримтлагдсан үр дүн
Цэвэр хөрөнгө/ өмчийн бусад хэсэг
4.5     Хөрөнгө, өр төлбөр, цэвэр хөрөнгө/өмчийг санхүүгийн байдлын тайланд зохих үнэлгээгээр нийт дүнгээр үзүүлнэ.
4.6     Хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон бөгөөд байгууллагад эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхи авчирахаар хүлээгдэж буй байгууллагын хяналтанд байгаа нөөц болно.
4.7    Нэг жил  хүртэл  хугацаанд ашиглагдах хөрөнгийг эргэлтийн  хөрөнгө түүнээс дээш хугацаанд ашиглагдах хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэнэ.
4.8     Хөрөнгийг чадвараар нь, өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан санхүүгийн байдлын тайланд тусгана.
Эргэлтийн хөрөнгө
4.9       Дараах тохиолдолд хөрөнгийг эргэлтийн хөрөнгө гэж үзнэ.
а/ байгууллагын үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд ашиглахаар хүлээгдэж байгаа, эсвэл худалдан борлуулахаар эзэмшиж байгаа: эсвэл
б/ үндсэндээ худалдах зориулалттай юмуу богино хугацаатай эзэмшиж байгаа  бөгөөд  тайлангийн  өдрөөс  хойш   арван  хоёр  сарын  дотор ашиглахаар хүлээгдэж байгаа: эсвэл
в/ мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө
Бусад бүх хөрөнгө нь эргэлтийн бус гэж ангилагдана.
4.10     Эргэлтийн хөрөнгийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
4.10.1   Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлс
4.10.2   Богино хугацаат хөрөнгө оруулалт
4.10.3   Авлага
4.10.4   Бараа материал
4.10.5   Мал амьтад                                                                                           
4.10.6   Урьдчилсан төлбөр
Эргэлтийн бус хөрөнгө
4.78    Үндсэн хөрөнгө гэдэг нь дараах биет хөрөнгө:
а.  Бүтээгдхүүн эсвэл үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд, бусдад түрээслүүлэхээр эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж буй байгууллагын эзэмшиж байгаа: ба
б.  Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглагдахаар хүлээгдэж байгаа хөрөнгө юм.
4.11     Үндсэн хөрөнгийг дараах байдлаар ангилна.
4.11.1    Газар
4.11.2    Барилга
4.11.3  Машин, тоног төхөөрөмж
4.11.4   Тээврийн хэрэгсэл
4.11.5   Тавилга эд хогшил
4.11.6  Бусад үндсэн хөрөнгө
4.11.7  Дуусаагүй барилга
Өр төлбөр
4.12   Өр төлбөрийг   богино хугацаат өр төлбөр, урт хугацаат өр төлбөр гэж ангилна.
4.13   Нэг жилийн дотор эсвэл үйл ажиллагааны   нэг циклийн дотор төлөгдөх өр   төлбөрийг  богино  хугацаат  өр   төлбөр,   түүнээс  урт  хугацаанд төлөгдөх өр төлбөрийг урт хугацаат өр төлбөр гэнэ.
4.14    Ажилчин албан хаагчидтай хийх тооцоо,  нийгмийн даатгалын болон эрүүл   мэндийн   даатгалын   байгууллагатай   хийх  тооцоо,   хүн   амын орлогын албан татварын тооцоо зэрэг өглөгийн үлдэгдлийг Бусад өглөг дансаар харуулна.
 
4.15   Урьдчилж орсон орлогын үлдэгдлийг богино хугацаат өр төлбөрийн хэсэгт харуулна. Урьдчилгаа орлогын дэд данс-төсвийн санхүүжилтийн эцсийн   үлдэгдэл   нь   энэ  дансны   эхний   үлдэгдэл   дээр   тайлангийн хугацаанд   шинээр   авсан   урьдчилгаа   санхүүжилтийг   нэмж   түүнээс Төсвийн санхүүжилтийн орлого дансанд шилжүүлсэн дүнг хассантай тэнцүү    байна.    Өөрөөр    хэлбэл    төсвөөс    олгосон    санхүүжилтийн үлдэгдлийг энэ дансны үлдэгдлээр хянаж болно.
4.16   Нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх урт хугацаат зээлийн үлдэгдлийг Урт хугацаат өр төлбөр хэсэгт харуулна.
Цэвэр хөрөнгө/өмч
4.17  Цэвэр хөрөнгө/өмч нь санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгөөс өр төлбөрийг хассаны дараа үлдэх дүн гэж тооцно.
4.18  Цэвэр хөрөнгө /өмчийн үзүүлэлтүүдийг дотор нь Засгийн газрын хувь оролцоо, Хуримтлагдсан үр дүн, Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл зэргээр ангилна.
4.19   Хуримтлагдсан үр дүн дансыг тайлант үеийн, өмнөх үеийн үр дүн гэж ангилна.
4.20   Үндсэн  хөрөнгийн дахин  үнэлгээгээр  гарсан  үнийн  өсөлтийг "Дахин үнэлгээний нэмэгдэл" гэсэн хэсэгт үзүүлнэ.
5. САНХҮҮГИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН (СТ-2А)
5.1   Санхүүгийн үр дүнгийн тайлан нь байгууллагын тайлангийн хугацааны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнгхаруулна.
5.2    Санхүүгийн үр дүнгийн тайланг СТ- 2А маягтаар гаргана.
5.3     Үр дүнгийн тайланг бэлтгэхдээ тухайн тайлангийн хугацаанд орлого, зарлагын   ажил   гүйлүээг   аккруэл   зарчмаар   бүртгэнэ.   Энэ   зарчмаар орлогыг олсон бөгөөд хэмжих боломжтой болсон үед, зардлыг зардал гарсан бөгөөд хэмжих боломжтой болсон үед нь бүртгэдэг.
5.4    Орлого  болон  зардлын  үзүүлэлтүүдийг үйл  ажиллагааны,  үйл  бус ажиллагааны үр дүн гэж ангилна.
5.5    Үйл ажиллагааны орлогоос зардлыг хасч "Үйл ажиллагааны үр дүнг"-г тодорхойлно.
5.6    "Үйл ажиллагааны нийт үр дүнг"-г тодорхойлохдоо "Үйл ажиллагааны үр дүн" дээр "Үйл ажиллагааны бус орлого"-ыг нэмж "Үйл ажиллагааны бус зардал"-ыг хасч тооцно.
5.7 Үр   дүнгийн   тайлангийн   маягтад   хамрах   үзүүлэлтүүдийг   тодорхой харуулсан байгаа бөгөөд бүртгэлийн зааварт бүртгэлийн бичилт, хэмжилт үнэлгээний талаар тодорхой тусгасан.
6. МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН(СТ-ЗА)
6.1 Тайлангийн    хугацааны     мөнгөн    хөрөнгийн    өөрчлөлтийг    мөнгөн гүйлгээний тайланд үзүүлнэ.
6.2    Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд аргыг хэрэглэнэ.
6.3    Мөнгөн гүйлгээний тайланг СТ- ЗА маягтаар гаргана.                                 
6.4   Мөнгөн   гүйлгээний   тайлангийн   үзүүлэлт   нь   дор   дурдсан   хэсгээс бүрдэнэ.
 
•         Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
•         Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
•         Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
6.5Мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэрийг мөнгөн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мөнгөн зарлага гэсэн хэсэгт үзүүлэх ба нийт мөнгөн орлогоос нийт мөнгөн зарлагыг хасч үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр гүйлгээг тодорхойлно.
б.бҮйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр нийт цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
6.7Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хасаж тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайланд тодорхойлогдсон "нийт цэвэр мөнгөн гүйлгээ" гэсэн дүнтэй тэнцүү байнэ.
6.8"Үйл ажиллагааны мөнгөн орлого"-д төсвөөс авсан шилжүүлгийн орлого, төсөвт байгууллагын төлбөртэй ажил үйлчилгээний орлого, тусламжийн орлого зэрэг орох бөгөөд "Үйл ажиллагааны мөнгөн зарлага"-д цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бараа үйлчилгээний зарлага, шилжүүлгийн зарлага зэрэг орно. Үйл ажиллагааний мөнгөн орлогоос үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлагыг хасч "Үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ "-ний дүнг гаргана.
6.9 Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагааг хамрана.
6.10   Мөнгөн гүйлгээний  тайлангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн орлого хэсэгт хөрөнгө оруулалт ба үндсэн хөрөнгийг худалдсаны     орлогын    дүнг    харуулна.    Хөрөнгө    оруулалтын    үйл ажиллагааны зарлага хэсэгт үнэт цаас авах,  бусдад зээл өгөх зэрэг хэлбэрээр урт хугацаат хөрөнгө оруулалт хийх болон үндсэн хөрөнгө худалдан авах, олж бэлтгэхэд болон капиталжих их засварт зарцуулсан мөнгөн зардлыгхаруулна.
6.11   Санхүүгийн    үйл    ажиллагааны    цэвэр    мөнгөн    гүйлгээг   төсөвт байгууллагын   тайлангийн   хугацаанд   авсан   зээлийн   орлогоос,    мөн хугацаанд төлсөн зээлийн.үндсэн төлбөрийгхасч тодорхойлно.
7. ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН (СТ-4А)
7.1 Цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайланд байгууллагын өмч, хуримтлагдсан үр дүн, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ зэрэг цэвэр хөрөнгө/өмчийн аливаа өөрчлөлтийн хэмжээг тодорхой хугацаагаар үзүүлнэ.
7.2  Цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайланг СТ-4А маягтаар гаргана.
7.3  Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, суурь алдааны залруулгыг хуримтлагдсан үр дүнгийн тайлант онд залруулах замаар тусган харуулна.
7.4  Үндсэн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний өсөлт/ бууралт болон гадаад дахь байгууллагын санхүүгийн тайланг хөрвүүлэхэд гарсан валютын ханшийн өөрчлөлтийг өмчийн өөрчлөлт гэж үзэн тайланд тусгана.
7.5  Хуримтлагдсан үр дүн дансны эхний үлдэгдэл дээр тайлант үеийн үр дүнг эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
7.6  Цэвэр хөрөнгө/өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж, хасагдсан өөрчлөлтийн дүнг хасч эзний өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
8. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ТОДРУУЛГА
8.1 Санхүүгийн тайлангийн тэмдэглэл, тодруулга нь санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлангийн нүүрний хэсэгт харуулсан дүнгүүдийн талаар хүүрнэсэн тодорхойлолт, эсвэл нилээд дэлгэрэнгүй жагсаалт буюу судалгаа мөн болзошгүй өр төлбөр болон амлалт гэх мэт нэмэлт мэдээллийг багтаана.
8.2 Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэж танилцуулах талаар тухайн. байгууллагаас батлан мөрдөж байгаа бүртгэлийн тусгай зарчмууд, бүртгэж тайлагнах үед мөрдөгдөх арга, дүрэм, журам, практик үйл ажиллагаа юм.
8.3  Байгууллагын удирдлага нь байгууллагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнг аль болохуйц үнэн зөвөөр илэрхийлэхэд нийцсэн бүртгэлийн бодлогыг сонгон авч мөрдөж ажиллах ёстой. Мөрдөж буй бүртгэлийн бодлого зохистой эсэхийг дүгнэж, бүртгэлийн бодлогодоо өөрчлөлт оруулсан бол тэр тухайгаа тодруулна.
8.4 Жилийн эцсийн санхүүгийн тайлан бүрэн тодруулгатай, улирлын тайлан зөвхөн өр авлагын талаар тодруулгатай байна.
8.5  Санхүүгийн тайланг ойлгоход мөн бусад байгууллагуудтай харьцуулахад хэрэглэгчид   туслах   зорилгоор   тэмдэглэл,    тодруулгыг   танилцуулга, хнягтлан бодох бүртгэлийн бодлого гэсэн дарааллаар толилуулна.
8.6   Санхүүгийн тайлангийн тэмдэглэл, тодруулгын танилцуулга хэсэгт тухайн байгууллагын   нэр,   эрхэлдэг   үйл   ажиллагааны   гол   чиглэл   ба   товч тодорхойлолт,   санхүүгийн   тайлангийн   хамарсан   тайлант   үе   зэргийг тодруулна.
8.7   Нягтлан   бодох   бүртгэлийн   бодлогыг   хэсгийг   үндсэнд   нь   2   ангилж тодруулга хийнэ. Үүнд:
а/ Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлого
б/ нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого
8.8 Байгууллага нь санхүүгийн тайлан гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын тодруулгыг хамт бэлтгэнэ. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын тодруулгыг бэлтгэхдээ санхүүгийн тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийг хэрхэн бүртгэсэн аргуудаа тайлбарлана.
Бүртгэлийн ерөнхий бодлого
8.9 Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлогод дараах зүйлийг тусгаж, тодруулганд энэ талаар тодорхой дурдана. Үүнд
•         Санхүүгийн тайлан бэлтгэждайлагнах арга ажиллагаа
•         Нягтлан бодох бүртгэлийг хөтлөх маягт, аргачлалыг сонгох
•         Сангийн яамнаас баталсан дансны үлгэрчилсэн  зааврыг үндэслэн
дансны төлөвлөгөөг боловсруулж батлан мөрдөх
•         Санхүүгийн тайлан бэлтгэхэд ашигласан хэмжилтийн суурь
•         Санхүүгийн тайлангийн төлөө хүлээх үүрэг, хариуцлага
Нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого
8.10          Санхүүгийн тайланг үнэн зөвөөр ойлгоход зайлшгүй шаардлагатай
бүртгэлийн тусгай бодлогыг тодруулгад тавч тайлбарлана. Жишээ нь:
•         Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн бодлого
•         Авлагын бүртгэлийн бодлого
•         Бараа материалын бүртгэлийн бодлого
•         Үндсэн хөрөнгийн бүртгэлийн бодлого
•         Биет бус хөрөнгийн бүртгэлийн бодлого
•   Өр төлбөрийн бүртгэлийн бодлого
' •   Орлогын бүртгэлийн бодлого
•         Зардлын бүртгэлийн бодлого
•         Бүтээгдхүүний өртгийг тодорхойлох талаар                                              
•         Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө
•         Холбоотой талууд
•         Дотоод хяналт гэх мэт