Хэвлэх DOC Татаж авах
Сангийн сайдын 2006 оны 388 тоот тушаалын 4 дүгээр хавсралт
 
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
"Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай" хуулиар тогтоосон хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх ялангуяа төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах, төсөвт байгууллагын нийлүүлэх бүтээгдэхүүний өртөг тооцох болон бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тайлан бэлтгэж гаргахад энэ аргачлалыг мөрдөнө.
Бүтээгдэхүүнд суурилсан удирдлагын тогтолцоонд шилжихийн тулд төсвийн байгууллагууд доорхи зүйлсийг хийж гүйцэтгэх шаардлагатай. Үүнд:
■    бүтээгдэхүүн     болон     бүтээгдэхүүний     шалгуур     үзүүлэлт,   зорилтуудыг
нарийвчлан тодорхойлох
■    бүтээгдэхүүний өртгийг аккруэл буюу өртгийг хуримтлуулан тооцох сууриар
тодорхойлж, удирдах                                                                                                .
■    ажлын  үр  дүнг  байнга  үнэлж,   тайлагнах  дотоод   мэдээлэл   ба  хяналтын
системийг бий болгож хөгжүүлэх .
Арга сонгоход баримтлах зарчим
Төсвийн байгууллагууд нь бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал, шат дамжлага, нэгж бүрийн нийлүүлэх бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ зэргээс хамаарч зардлыг хуримтлуулан бүртгэх, хуваарилах харилцан адилгүй аргыг ашиглаж болох бөгөөд өөрийн үйл ажиллагааны онцлог байдал, шаардлагад тохирсон өртгийн системээ өөрсдөө тогтооно.
Ганц төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллагын хувьд гарсан нийт зардлыг түүний тоо хэмжээнд харьцуулах замаар нэгжийн өртөг тооцож бодохоос зардлыг хуримтлуулан бүртгэх нь ч хялбар байх талтай. Гэвч ихэнх төсвийн байгууллага хоёр, түүнээс дээш бүтээгдэхүүн нийлүүлдэг, эсвэл нэг бүтээгдэхүүнийг олон хэлтэс, тасаг дамжуулан нийлүүлдэг. Ийм нөхцөлд зардлыг
хэрхэн хуримтлуулах, хуримтлуулсан зардлыг бүтээгдэхүүн бүрт яаж хуваарилах талаар тохирсон арга зүйг сонгох нь чухал.
Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэйгээ нийцсэн жижгэвтэр цомхон байгууллагын хувьд дансны харьцаандаа бага зэрэг өөрчлөлт хийж, ерөнхий дэвтрээр зардлаа хуримтлуулан хуваарилах уламжлалт аргыг хэрэглэхэд хангалттай байж болно.
Томоохон байгууллагын хувьд хэт энгийн систем нь зардлын мэдээллийн чанарыг хангахгүйд хүргэдэг. Жишээ нь, бүх шууд бус зардлыг зөвхөн ганц сууриар хуваарилах нь бүтээгдэхүүнд зардлыг бодитойгоор хуваарилахаасаа илүү дундаж зардлыг харуулах эрсдэлд хүргэж болзошгүй. Иймд янз бүрийн аргыг хослуулан хэрэглэх эсвэл цоо шинэ аргачлал шаардагдаж ч болох юм.
Өртөг тооцох арга сонгохдоо дараах хүчин зүйлсийг харгалзана:
•         үйл ажиллагааны онцлог шинж чанар, бүтэц болон хэмжээ
•         одоогийн ашиглаж байгаа бүртгэлийн систем
•         өртгийн системийг дэмжих технологи болон бусад нөөцийн боломж
•         бусад аргын өртөг-үр өгөөжийн шинжилгээ зэрэг болно
Үнэн зөв байх зарчим. Бутээгдэхууний өртөг бодитой, үнэн зөв байх ёстой. Өртгийн систем нь ажил, төсөл, бүтээгдэхүүний өртгийг удирдлагын янз бүрийн шатлалд тайлагнана. Энэ үр дүн нь нөөц ашиглалтын бодит хэмжээнд хэдийчинээ ойртоно, өртгийн систем төдийчинээ илүү оновчтой байна гэсэн үг. Зөвхөн шууд ба шууд бус зардлыг ялгаж салгасан байдлаар нь өртгийн системийг дүгнэж болохгүй юм. Байгууллага бүрийн зардал нь харилцан адилгүй бүтэцтэй байдаг тул шууд ба шууд бус зардлын харьцаагаар өртгийн системийг дүгнэх нь өрөөсгөл юм. Гэвч ерөнхийдөө нийт өртгийн дийлэнх хэсэг бүтээгдэхүүнд шууд оноогдсон байх нь өртгийн системийн хэр оновчтойг харуулна.
Үр өгөөжийн зарчим. Өртгийн системийг тодорхойлохдоо түүнийг хэрэглэснээр гарах зардал, үр өгөөжийг харьцуулан үзэх шаардлагатай. Нарийн, түвэгтэй системийг хэрэглэх нь зардал ихтэй байж болох боловч түүний үр өгөөж нь энгийн системтэй харыдуулахад илүү байж болно.
Өртгийн системийг автоматжуулах нь зардлыг хэмнэж, алдаа гаргах эрсдэлээс хамгаална.
8.  Ямар  ч  арга  зүй  хэрэглэсэн,   аль  болох бодит  байдалд  нийцэхүйц  зардал хуваарилалтын зарчмыг баримтлах нь чухал юм. Сайн боловсруулагдсан зардал
хуваарилах горим нь бүх бүтээгдэхүүнийг зөв тодорхойлж, тэдгээрийг нийлүүлэхэд ашигласан бүх нөөцийн хэрэглээг үнэн зөв хуваарилсан гэсэн баталгаа болно.
Зардлын удирдлагын харилцан уялдаатай, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан системийг хөгжүүлэх асуудлыг нэг удаагийн дайралтаар, яаравчилсан үйл ажиллагаагаар гүйцэлдүүлэх боломжгүй бөгөөд ингэх шаардлага ч байхгүй. Эхний үед аль болох энгийн жижиг системийг сонгон ашиглах ба улмаар зардлын тухай мэдээллийг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн, түүнийг өргөтгөн хөгжүүлэх нь илүү оновчтой юм.
Хоёр. Өртөг тооцох зарчим, зардлын ангилал
2.1  Өртөг тооцох тухай
Өртөг тооцох гэдэг нь орцыг бүтээгдэхүүн болгон хөрвүүлэх явцад ашигласан нөөцийг санхүүгийн хувьд хэмжих арга юм.
Өртөг тооцолт нь нийлүүлсэн бараа, үйлчилгээ бүрийн нийт зардлыг тодорхойлох явцыг хамарч байгаа бөгөөд 1) зардлын талаарх мэдээлэл цуглуулах, 2) өртгийг нь тооцох гэж буй объектууд (бараа, үйлчилгээ)-ад зардал хуваарилах гэсэн хоёр үе шатыг дамжина.
 
2.2 Бутээгдэхууний өртөг тооцох зорилго
Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн байгууллагын ерөнхий менежертэй бараа үйлчилгээ худалдан авах талаар гэрээ хэлэлцээр хийх ба энэ нь жилийн ажлын төлөвлөгөө боловсруулах болон төсөв зохиох явцад хийгдэнэ. Тухайлбал, төсвийн байгууллага нь гэрээний үндэслэл болох Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулна. Уг төлөвлөгөөнд нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний тоо хэмжээ, чанар, өртөг зэргийг тодорхойлно.
Бүтээгдэхүүн гэж төсвийн ерөнхийлөн захирагч худалдан авагчийн хувьд гадны хэрэглэгчдэд нийлүүлэхийн тулд төсвийн байгууллага болон бусад нийлүүлэгчдээс худалдан авахыг хүсч буй эцсийн бараа үйлчилгээ юм. Жишээ нь: бодлогын зөвлөгөө, захиргааны үйлчилгээ, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйлчилгээ, эмнэлгийн үйлчилгээ, боловсон хүчнийг удирдах талаар үзүүлж буй үйлчилгээ зэрэг бүтээгдэхүүн байж болно. Хэлэлцээрийн явцад төсвийн ерөнхийлөн захирагч ямар бүтээгдэхүүн худалдан авах, төсвийн байгууллага нь ямар    бүтээгдэхүүн    нийлүүлэх    талаар    болон    төсвийн    жилд    нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, өртгийн талаар төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн байгууллагатай хэлэлцэн тохиролцож, улмаар гэрээ байгуулна. Уг гэрээний нөхцлийн нэг нь нийлүүлэх ажил үйлчилгээ (өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн)-ий үнэ буюу санхүүжилтийн төсөв юм. Бүтээгдэхүүнд суурилсан удирдлагын тогтолцооны дагуу төсвийн байгууллагаас төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг төсвийн ерөнхийлөгч тогтооно. Үнэ тогтооход үйлдвэрлэлийн бүрэн зардлаас гадна зах зээлийн үнэ, тэргүүний туршлага буюу өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний (эсвэл ижил төстэй бүтээгдэхүүний) үйлдвэрлэлийн хүрээнд тэргүүний гэгдэх байгууллагын (энэ нь хувийн салбарын байгууллага ч байж болно) арга ажиллагаа, зардлыг харгалзан үзэх шаардлагатай. Ингэснээр бүтээгдэхүүний үнэ бодитой, бүрэн зөв төсөвлөгдөх үндэс тавигдана.
Төсвийн байгууллага сар, улирал, жилээр санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангуудыг бэлтгэх ба эдгээрийн нэг нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн дүн, түүний дотор бүтээгдэхүүний анги тус бүрээр бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, өртөг болон хугацааны биелэлтийг илтгэсэн улирал ба жилийн тайлан байх бөгөөд бүтээгдэхүүн бүрийн гүйцэтгэлийг төсөвтэй (шаардлагатай бол мөн өмнөхжилийн гүйцэтгэлтэй) нь зэрэгцүүлж тайлагнана. Жил бүрийн улсын төсөв зохиох үйл явцын бүрэлдэхүүн хэсэг болох төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо төсвийн байгууллагууд нь жил бүр эдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд гарах нийт зардлыг тодорхойлох ёстой. Нийт зардлыг бодитоор тооцоолох нь бүтээгдэхүүний өртөг тооцох явцын салшгүй чухал хэсэг юм. Бүтээгдэхүүн нийлүүлэхэд гарсан нийт зардлыг тооцохдоо тэрхүү бүүтээгдэхүүнд хамааралтай бүх зардлыг оруулна. Жишээлбэл, хөрөнгийн элэгдэл, ажиллагсдын амралтын цалин болон удирдлагын, үйлчилгээний мөнгөн бус зардлыг хүлээн зөвшөөрч бүтээгдэхүүний өртөгт шингээнэ. Харин бүтээгдэхүүн нийлүүлэлтэд огт хамааралгүй зардлыг тооцооноос хасна. Жишээ нь: төсвийн байгууллага нь дахин үнэлгээний нэмэгдэл эсвэл хорогдлыг бүтээгдэхүүнд шингээх ёсгүй.
Бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хувь нэмэр оруулж буй дотоодын ба завсрын бүтээгдэхүүний зардал эцсийн бүтээгдэхүүний өртөпг шингэнэ. Ингэхдээ завсрын бүтээгдэхүүний зардлыг хувь нэмэр оруулж буй эцсийн бүтээгдэхүүнд нь шууд шингээж, дотоодын бүтээгдэхүүний зардлыг байгууллагын бүх эцсийн бүтээгдэхүүнд байгууллагын зардал хуваарилах зарчимд тулгуурлан шингээнэ. Дотоодын бүтээгдэхүүний нийтлэг жишээ нь санхүүгийн болон захиргааны үйлчилгээ,  мэдээллээр хангах үйлчилгээ зэрэг юм.    Завсрын бүтээгдэхүүний жишээ нь шинжилгээ, судалгаа явуулах үйлчилгээ, лабораторын шинжилгээ хийх гэх мэт.
2.3  Зардал хуримтлуулах
Анхан шатны баримтаас зардлын мэдээг тодорхойлж, бүртгэлийн системд боловсруулан ерөнхий дэвтрийн дансанд бүртгэнэ. Ерөнхий дэвтрийн зардлын бүх дансдад тухайн тайлант хугацааны зардлууд бүрэн бүртгэгдсэн байх ёстой. Дансны жагсаалт нь зардал өртгийн ангилалтай нийцсэн байна. Зардлын төвүүдэд гарсан зардлыг мэдэх зорилгоор төсвийн байгууллагууд нь дансны жагсаалт дахь зардлын дансдын сүүлийн хоёр орны дараа зардлын төвүүдийн дэд кодийг нэмж болох бөгөөд энэ нь зөвхөн дотоод тайлагналд ашиглагдана. Ерөнхий дэвтрийн зардлын дансдад хуримтлагдсан зардлуудад үндэслэн бүтээгдэхүүний өртөг тооцно. Бүтээгдэхүүний өртөгтэй холбоотой бүртгэлийн бичилт хийхгүй. Зөвхөн тайлагналын зорилгоор санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгын хэсэгт бүтээгдэхүүний өртгийг харуулна. Бүтээгдэхүүний өртгийн тайлан ба тодруулгын загварыг энэхүү аргачилалын хавсралт 1-д тусгасан болно.
 
2.4  Өртгийн объект
Тодорхой хэлтэс, тасаг гэх мэт байгууллагын нэгж, эсвэл ямар нэгэн гэрээ, төсөл, үйл явц, үйл ажиллагаа, түүний үе шат, зорилт, тодорхой бүтээгдэхүүн, эсвэл бүтээгдэхүүний анги зэрэг өртгийн аль нэг объектоор зардлыг хуримтлуулан өртөг тооцдог. Өртгийн объект нь өртгийг тодорхойлох арга зүй, зардлыг төсөвлөх, түүний гүйцэтгэлийг хянах, тайлагнах хэрэгцээнээс хамаарч өөр өөр байэ болно.
Төсвийн байгууллагууд нь гадаад тайлагналдаа бүтээгдэхүүний өртгийг бүтээгдэхүүний ангиар тооцож тайлагнана. Мөн "Үр дүнгийн гэрээ"-ний дагуу бүтээгдэхүүний түвшинд өртгийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргана. Иймд гадны хэрэглэгч болон "Үр дүнгийн гэрээ"-ний хувьд өртгийн объект нь бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний анги байна.
2.5 Зардлын ангилал
Бүтээгдэхүүн нийлүүлэхэд ашигласан төрөл бүрийн нөөцийг шинжлэх нь удирдлагад хэрэгцээтэй зардал өртгийн мэдээллийг гарган авах, өртгийг төсөвтэй харьцуулан судлах, ирээдүйд нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийг тооцоолох, улмаар удирдлагын зохистой шийдвэр гаргахад туслах ач холбогдолтой.
Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээнээс хамаарч нэгжийн өртөг болон нийт зардалд гарах өөрчлөлтийн байдлаар нь зардлыг тогтмол, хувьсах болон хагас хувьсах гэж ангилна.
Бүтээгдэхүүний нийлүүлэлтээс шууд хамааралтайгаар өөрчлөгддөг зардлыг хувьсах зардал гэнэ. Жишээ нь, сургууль дээр оюутны сургалтын материал олшруулах зардал нь оюутантай ажиллах цагтай шууд хамааралтай өснө.
Зардал ба бүтээгдэхүүний хэмжээний хоорондох хамаарал нь тодорхой интервалын дотор харьцангуй тогтмол байвал хагас хувьсах зардал гэнэ. Жишээ нь, оюутантай ажиллах цагийг бага зэрэг өсөхөд нэмэгдэл багш хөлслөх шаардлага гарахгүй. Гэхдээ оюутантай ажиллах цагийн өсөлт нь тодорхой нэг түвшинд хүрэхэд нэмэгдэл багш зайлгүй шаардлагатай болно.
Бүтээгдэхүүний хэмжээ өссөн ч буурсан ч тодорхой богино хугацаанд нийт дүнгээрээ харьцангуй тогтмол байдаг зардлыг тогтмол зардал гэнэ. Харин бүтээгдэхүүний хэмжээг эрс ихэсгэвэл зардал өөрчлөгдөнө. Жишээ нь, оюутантай ажиллах цагийг эрс нэмэгдүүлэхэд нэмэлт барилга барих буюу том байшин руу нүүх шаардлага гарна.
Бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотойгоор зардлыг бутээгдэхууний ба бутээгдэхууний бус гэж ангилна. Төсвийн байгууллага бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хамааралгүй бусад зардал гаргаж болно. Жишээ нь, бүтцийн өөрчлөлтийн зардал, хөрөнгө актлах, онцгой шинжтэй зардал гэх мэт. Эдгээр зардал бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хамааралгүй учраас бүтээгдэхүүнд хуваарилагдахгүй, өртгийн тооцоонд хамрагдахгүй.
Байгууллагын удирдлагын шатлал бүрийн хариуцлагын хүрээнд тухайн хариуцлагын төв буюу нэгжийн удирдлага (менежер)-ийн үйл ажиллагааны үр дүн, гарсан зардлыг үнэлэх, дүгнэлт өгөх, хариуцлага тооцох тогтолцоо бүрэлдэх ёстой. Үүнтэй холбоотой газар, хэлтэс, тасаг, багийн дотоодын үйл ажиллагааны зардлыг тухайн хариуцлагын төвийн зүгээс хянах боломжтой ба хянах боломжгүй гэж ангилна. Зардлын зарим хэсэг тухайн нэгжээс хамааралгүйгээр гардаг бол тийм зардлын талаар уг нэгж хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Харин тухайн нэгжийн удирдлага шууд хянах боломжтой, тэдгээрийн зүгээс нөлөө үзүүлж, залж чиглүүлж болох зардлыг уг хариуцлагын төвийн хянах боломжтой зардал гэж үзнэ.
9.   Бүтээгдэхүүний   өртөг  тооцох  зорилгоор   бүтээгдэхүүн   нийлүүлэлт,   үйл   явц, зардлын төвд хамаарах байдлаар нь зардлыг шууд ба шууд бус гэж ангилна.
Шууд ба шууд бус зардлын ялгаа нь өртгийг зардлын обьектод ногдуулах зарчимд үндэслэнэ. Зардлыг бүтээгдэхүүнд шууд ногдуулах боломж нь бүтээгдэхүүнийг тодорхойлж буй арга, бэлэн байгаа мэдээлэл, үйл ажиллагаа ба зардлын хоорондын уялдаа холбоог удирдлага хэрхэн ойлгож байгаа зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаална.
10.Зардал ба өртгийн объектын хоорондын холбоогоор тухайн зардлын шууд эсэхийг тодорхойлно. Өртгийн объект нь тодорхой нэгэн ажил, дотоодын буюу завсрын бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний анги эсвэл зардлын төв ч байж болно. Зардлыг хир гүнзгийрүүлэн авч үзэх асуудал нь удирдлагын мэдээллийн хэрэщээнээс хамаардаг.
11. Шууд зардал гэдэг нь тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шууд хамаарах зардал юм. Үүнд жишээлбэл цалин, томилолт, зөвлөгөө өгөх, бичиг хэрэг зэрэг зардал орно. Шууд зардлыг тооцоолох хэд хэдэн арга байж болно. Тухайлбал тухайн бүтээгдэхүүнийг "үйлдвэрлэхэд" зарцуулсан ажлын цаг, тоног төхөөрөмж (компьютер, олшруулагч, телефон ашиглалт гэх мэт) зэрэг нөөцийн ашиглалт, бүртгэлд ерөнхий дэвтрийн дансыг бүтээгдэхүүнээр кодлох үндсэн дээр шууд зардлыг тодорхойлох зэрэг аргыг хэрэглэж болно. Ашигласан нөөцийг аль болох шууд зардалд хамааруулах нь хуваарилагдах зардлын хэмжээг багасгаж, бүтээгдэхүүний өртгийг оновчтой тодорхойлох, үнэн зөв байдлыг сайжруулах нөлөөтэй.
Зарим зардлыг өртгийн объектод шууд хамааруулан үзэх боломжгүй байдаг. Шууд бус зардал нь нэгээс дээш өртгийн объектод хамаарах бөгөөд тодорхой нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй шууд холбогдож гарахгүй боловч тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд туслах шинжтэй нөлөө үзүүлдэг. Үүнд удирдлага, санхүү, захиргаа, аж ахуйн үйлчилгээний зардал орно. Ийм зардлыг тэдгээрий-г хэрэглэж буй буюу тэдгээрээс шалтгаалж буй байдалд үндэслэн өртгийн объектод хуваарилна. Шууд бус зардлыг ямар аргачлалаар хэмжих вэ гэдэг нь уг зардлыг нарийн, зөв тооцоход ихээхэн нөлөөтэй. Нөгөөтэйгүүр зардлыг хэмжих аливаа аргачлал нь өөрөө багагүй хүчин чармайлт шаарддаг учир хэрэглэхэд энгийн ба зардал багатай аргачлалыг сонгох хэрэгтэй болно. Аргачлалыг зөв сонгох нь шууд бус зардал ихтэй буюу олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагын хувьд улам их чухлаар тавигдах асуудал юм. Бүтээгдэхүүнд зардал ногдуулахын тулд шууд ба шууд бус зардлыг ялгах бодлогыг тогтоох шаардлагатай. Бүтээгдэхүүн нийлүүлэхэд гарсан шууд ба шууд бус зардлыг нэмж бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нийт өртгийг тооцно.
Тухайн бүтээгдэхүүний өртгийг бүтээгдэхүүний нэгжийн тоо хэмжээнд харьцуулж нийлүүлэлтийн нэгжийн буюу дундаж өртөг тооцно. Нэгжийн буюу дундаж өртөг нь бүтээгдэхүүний өртгийг тооцоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гурав. Бүтээгдэхүүний өртөг тооцох
3.1 Өртөг тооцох уйл яви
Өртөг тооцох буюу зардал хуваарилах үйл явц нь нөөцийн ашиглалтын байдалд үндэслэн бүх зардлыг бүтээгдэхүүнд хуваарилах явдал юм. Энэ нь нөөц ашиглалтын нэгжийн өртөг ба зардлын объект бүрийн ашигласан нөөцийн хэмжээг тодорхойлох явцыг мөн хамарна.
Өртөг тооцох үйл явц нь ерөнхийдөө дараах 5 үе шаттай байна. Үүнд:
Үе шат I    : Бүтээгдэхүүнийг тодорхойлох
Үе шат II   : Бүх зардлыг тодорхойлж, тодруулах
Үе шат III : Шууд зардлыг бүтээгдэхүүнд ногдуулах
Үе шат IV : Шууд бус зардлыг хуваарилан шингээх Үе шат
V : Нийт зардал тооцох
3.1.1  Бүтээгдэхүүшйг тодорхойлох
Бүтээгдэхүүн гэж байгууллагын гадны хэрэглэгчдэд нийлүүлсэн ажил үйлчилгээ юм. Төсвөө юуны төлөө авч байгаа болон түүний гүйцэтгэлийн талаар хүлээх хариуцлагыг тодорхойлох үндэс болсон бүтээгдэхүүн болон түүний шалгуур үзүүлэлт, зорилтуудыг нарийвчлан тодорхойлж түүн дээр үндэслэн өртөг тооцно. Бүтээгдэхүүнийг оновчтой тодорхойлох нь түүнийг үйлдвэрлэхэд гарах зардлыг зөв тооцох, улмаар төсвийн салбарын үр ашгийг дээшлүүлэх үндэс нь болно. Бүтээгдэхүүнийг тодорхойлохдоо түүний тоо хэмжээг мөн тодорхойлох шаардлагатай.
3.1.2  Бүх зардлыг тодорхойлж, тодруулах
Санхүүгийн жилд гарсан байгууллагын бүх зардлыг тодруулах гэдэг нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж буй бүх нөөцийг томъёолно гэсэн үг юм.
Бүтээгдэхүүн нийлүүлэх зардлуудыг гарсан цаг үед нь буюу гарах нь тодорхой болсон хугацаанд нь хамааруулан аккруэл суурийг баримтлан хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
Энэ үе шатанд аккруэл сууриар бүртгэгдсэн бүх зардлыг бүтээгдэхүүний ба бүтээгдэхүүний бус гэж ангилна. Зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг л бүтээгдэхүүнд ногдуулна.
3.1.3 Шууд зардлыг бүтээгдэхүүнд ногдуулах
'Ногдуулах1 гэдэг нь нөөц ашиглалтыг зардлын объекттой шууд холбон үзэх гэсэн утгатай. Нөөцийн бодит хэрэглээнд үндэслэн шууд зардлыг бүтээгдэхүүнд шууд хамааруулна. Бүтээгдэхүүний онцлогоос хамаарч шууд зардал нь цалин хөлс, албан томилолт, материал, зөвлөлгөө авах болон унааны зардлуудыг агуулж болно. Ийм зардлыг бүтээгдэхүүнд ногдуулах олон арга бий. Төсвийн байгууллага нөөцийн бодит хэрэглээг бүрэн харуулж чадна гэж үзсэн нөхцөлд зардлын урьдчилан тогтоосон түвшинг ашиглаж болно. Төсвийн байгууллагууд бүртгэлийн системдээ ерөнхий дэвтрийн зардлын дансдыг бүтээгдэхүүнээр кодлон ашиглаж болно. Дараах хүснэгтээр зардал ногдуулах өргөнөөр хэрэглэгддэг зарим аргуудыг харууллаа. Төсвийн байгууллага бүр үйл ажиллагааны болон бүртгэлийн системийн онцлогтоо тохируулан аль нэг аргыг сонгон хэрэглэнэ.
Арга
Тодорхойлолт
Хэдийд ашиглах
Зардлын
төвд
ноогдуулах
 
Шууд зардлыг гарсан үед зардлын төвд шууд ногдуулна.
 
Байгууллагын   нэгж  зөвхөн нэг бүтээгдэхүүн
нийлүүлдэг нөхцөлд
 
Цаг
бүртгэлийн
систем
 
Ажилтнууд бүтээгдэхүүн
бүрээр зарцуулсан цагаа
бичнэ. Эсвэл хугацааны
төсгөлд ажилласан цагаа
өөрийнхөө дүгнэлтээр бүтээгдэхүүнүүдээр хувааж бичнэ.
Шууд хөдөлмөрийн болон бусад зардлыг ногдуулахад ашигтай.
 
Нөөц  ашиглалтын бүртгэл
 
Олшруулах төхөөрөмж,
компьютер, утас, принтер
зэрэг нөөц ашиглалтыг
бүтээгдэхүүнээр хэмжинэ.
Нөөц ашиглалтыг
ашиглалтын түвшин дээр үндэслэн бүтээгдэхүүнд ногдуулна.
Ж нь: олшруулах төхөөрөмжийн хэрэглээг олшруулсан хуудасны тоо ба нэг хуудас   олшруулах
 
Их хэмжээгээр ашиглагддаг нөөцийн хувьд түүний бүртгэлийг хөтлөхөд хялбар байвал хэрэглэнэ.
 
Бүтээгдэхүүн ий бүртгэл
 
Шууд зардлыг гарсан үед нь
дансны жагсаалт дахь
бүтээгдэхүүний кодоор
бичилт хийнэ.
Бүтээгдэхүүний кодыг
ашиглан, уг бүтээгдэхүүний
зардлын тайланг гаргана.
Энэ арга бүх зардал
бүтээгдэхүүнээр
кодлогдсон байхыг
шаардана.
Зардлын          төв       ба
Бүтээгдэхүүний уялдаа
Холбоо энгийн    байх
тохиолдолд тохиромжтой.
Зардлын олон төвд
хамааралтай            олон
бүтээгдэхүүн нийлүүлдэг
нөхцөлд хэрэглэхэд
хүндрэлтэй.
Туршлагад үндэслэн дүгнэлт хийх
 
Удирдлага болон ажилтнууд бүтээгдэхүүн
бүрийн нөөц ашиглалтын
талаарх туршлага дээрээ
үндэслэн шийдвэрлэнэ. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зардал хуваарилах арга зүй биш.
Өртөг зардлын талаар ойролцоо мэдээлэл хэрэгтэй тохиолдолд
 
 
Дээрх аргууд нь зардал шууд ногдуулах янз бүрийн түвшинг агуулна. Зардал шууд ногдуулахдаа бодит хэрэглэсэн тоо хэмжээг нөөцийн нэгжийн өртгөөр үржүүлнэ:
НиӨ = НэӨ х Т                                                                      
Үүнд:
НиӨ   хэрэглэсэн нөөцийн нийтөртөг
НэӨ   нөөцийн нэгжийн өртөг
Т        хэрэглэсэн нөөцийн тоо хэмжээ.
3.1.4 Шууд бус зардлыг хуваарилан шингээх
Шууд зардалтай адил тодорхой бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зориулагдаагүй боловч нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хувь нэмэр оруулсан зардал юм. Нөөц ашиглалтыг зардлын объектын түвшинд шууд хамааруулахгүйгээр хэмжилт хийх замаар нөөцийг зардлын объектод хуваарилахад 'шингээх' гэсэн нэр томъёог хэрэглэнэ.
Шууд бус зардлыг өртгийн объект буюу бүтээгдэхүүнд хуваарилж шингээх хоёр үндсэн арга байдаг. Энэ нь үе шат буюу үйл явцад тулгуурласан арга ба зардал чиглүүлэгчийг ашиглан хуваарилах уламжлалт арга юм. Төсвийн байгууллагууд   дээрхи   хоёр   аргын   аль   нэгийг   сонгон   шууд   бус   зардлыг бүтээгдэхүүнд хуваарилна. Эдгээр аргын аль алинд зардлын объект нь эцсийн дүндээ бүтээгдэхүүн боловч ялгаа нь үндсэндээ шууд бус зардлыг хуваарилах арга хэлбэрт оршино.
3.1.4.1 Уламжлалт арга
Уламжлалт аргаар шууд бус зардлыг тухайн бүтээгдэхүүнийг бий болгоход ямар тодорхой хувь нэмэр оруулсан гэдгээр нь тухайн бүтээгдэхүүний өртөгт шингээдэг. Байрны түрээс, цэвэрлэгээний зардлыг ийм маягаар шингээж болно. Энэ тохиолдолд үйлдвэрлэл нь их хэмжээний талбай шаарддаг бүтээгдэхүүний нийт зардалд байрны түрээсний зардал дорвитой жин эзлэх жишээтэй. Үүнийг түрээсийн нийт төлбөрөөс тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж буй тэр талбайн түрээсийг жинлэх маягаар бодож болно. Жишээлбэл байгууллагын санхүүгийн хэлтсийн бүтээгдэхүүний зардалд тухайн хэлтсийн эзэлж буй өрөө тасалгааны талбайн байрны нийт талбайд эзлэх хувийн жингээр нь байрны түрээсийн зардлыг тооцож оруулна.
Шууд бус зардлыг бүтээгдэхүүнд нэг буюу түүнээс дээш шатлалаар хуваарилж болох ба энэ нь байгууллагын бүтэц ба өртгийн объектын түвшин хир зэрэг нарийн түвэгтэй байхаас шалтгаална.
 
 
Байгууллагын бүтэц зохион байгуулалт                                                         
Өртгийн систем нь байгууллагын бүтцээс хамааралтай. Хэрэв үндсэн үйл ажиллагааны (бизнесийн) нэгж нь зөвхөн нэг бүтээгдэхүүн нийлүүлдэг бол тус нэгжид хуримтлагдсан зардал нь тодорхой нэг нэгдмэл бүтээгдэхүүнд ногдох учраас зардал хуваарилах горим нь нэг шатлалтай байж болно. Гэвч практик дээр гол төлөв тухайн нэгж нь хоёр ба түүнээс дээш бүтээгдэхүүн нийлүүлэх эсвэл нэг бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хоёроос дээш нэгж оролцох тохиолдол давамгайлдаг. Ийм тохиолдолд шууд бус зардлыг байгууллагын нэгжээр дамжуулан бүтээгдэхүүнд хуваарилах зардлын хоёр шатлалт аргыг ашиглаж болно.
Хоёр шатлалт хуваарилалтын арга
Зардал хуваарилах хоёр шатлалт аргын эхний шатанд бүх шууд бус зардлыг зардлын бүх төвд, дараагийн шатанд зардлын төвд хуримтлагдсан зардлыг зардлын төв (байгууллагын нэгж) дэх бүртгэлийн янз бүрийн системээс хүлээн авсан мэдээлэл дээр үндэслэн бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүний ангид хуваарилна.
Эхний шат
Эхний шат нь бүх шууд бус зардлыг үндсэн үйл ажиллагааны нэгжүүд (эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгжүүд буюу шууд зардлын нэгж [ШЗН])-эд хуваарилна.
Зарим байгууллагад, ялангуяа зардлын төвүүд нь харилцан хоорондоо үйлчилдэг нөхцөлд, эхний шатыг дотор нь хэд хэдэн дэд шатлалаар салгаж болно. Зардлын төвүүд харилцан үйлчилдэг тохиолдол нь үйлдвэрлэлийг дэмжих үндсэн бус, өөрөөр хэлбэл, удирдлагын ба үйлчилгээний нэгжийн зардал нь үндсэн үйл ажиллагааны нэгжүүдэд хамаарахаас гадна тэдгээрт өөрсдөд нь хамааралтай нөхцөлд үүснэ. Жишээ нь, санхүүгийн хэлтсийн зардлыг үндсэн үйл ажиллагааны ба үндсэн бус үйл ажиллагааны бүх нэгжид ногдуулна. Ихэнхи тохиолдолд үндсэн бус үйл ажиллагааны нэгжүүд нь эцсийн бүтээгдэхүүн нийлүүлдэггүй боловч бусад үндсэн үйл ажиллагааны нэгжүүдийг дэмжин туслах үйл ажиллагаа явуулдаг тул тэдгээрийн зардлыг үндсэн үйл ажиллагааны нэгжүүдэд хуваарилснаар нийлүүлж буй бүтээгдэхүүний өртгийг бүрэн тодорхойлох боломжтой болох юм.
Эхний үе шат нь хоёр дэд шатлалтай. Үүнд:
а.         Шууд бус зардлыг үйл ажиллагааны бүх нэгжид хуваарилах
б.         Удирдлагын  болон  үйлчилгээний  зэрэг үндсэн   бус  үйл   ажиллагааны
нэгжид    хуримтлагдсан    зардлыг    үндсэн    үйл    ажиллагааны    нэгжид
хуваарилах.
Шууд бус зардлыг үйл ажиллагааны бүх нэгжид хуваарилах
Эхний шатны үйл явц нь байгууллагуудын хувьд энгийнээс эхлэн нарийн бүтэцтэй байж болно. Зардал хуваарилах эхний шатанд энгийн системийн хувьд шууд бус зардлыг нэг буюу зөвхөн цөөн тооны суурийг ашиглаж хуваарилна. Жишээ нь, шууд хөдөлмөрийн зардал, шууд хөдөлмөрийн цаг, хүний тоо, талбайн хэмжээ гэх мэт.
Илүү нарийвчилсан системийн хувьд зардлыг эхний үе шатаар шууд ногдуулах зорилгоор нөөц ашиглалтын бодит гүйцэтгэлийг гарган хуваарилалт хийнэ. Энэхүү системийн хувьд зардал шууд ногдуулах аргыг илүү өргөн ашигладаг учир хуваарилалтын тоо багасна.
Зардлын төвууд харилцан уйлчилгээ узуулэх
Хуваарилалтын явцын эхний шатанд удирдлага, үйлчилгээний гэх мэт үндсэн бус үйл ажиллагааны нэгжүүд нь үндсэн үйл ажиллагааны нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна өөр хоорондоо харилцан үйлчилдэг. Харилцан үйлчилгээ үзүүлдэг асуудлыг дараах гурван аргаар шийднэ. Үүнд:
Шууд хуваарилах арга. Үндсэн бус үйл ажиллагааны нэгжүүд хоорондоо харилцан үйлчилгээ үзүүлдэггүй гэсэн нөхцөлөөр үндсэн бус үйл ажиллагааны нэгжүүдийн зардлыг зөвхөн үндсэн үйл ажиллагааны нэгжүүдэд хуваарилна. Өөрөөр хэлбэл үндсэн бус үйл ажиллагааны нэгжүүдийн хоорондоо үзүүлсэн үйлчилгээг авч үзэхгүй.
Шат дараалан хуваарилах арга. Энэ аргаар эхэлж хуваарилж буй үндсэн бус үйл ажиллагааны нэгжийн зардлыг түүний үйлчилгээг хүлээж авсан бүх нэгжүүдэд хуваарилна. Дараагийн үндсэн бус үйл ажиллагааны нэгжийн зардлыг өмнө нь зардлаа хуваарилсан үндсэн бус үйл ажиллагааны нэгжид буцааж хуваарилахгүй. Хамгийн их үйлчилгээ үзүүлдэг үндсэн бус үйл ажиллагааны нэгжийн зардлыг эхэлж хуваарилдаг ба түүнийг тодорхойлоход төвөгтэй бол хамгийн их зардалтайгаасаа эхэлж хуваарилна. Энэ арга нь үйлчилгээний нэгжүүд хоорондын харилцаа хамаарал чухал байр суурьтай нөхцөлд өргөнөөр хэрэглэгддэг.
Харилцан хамаарлын арга. Энэ арга нь бүх үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны нэгжийн хоорондын харилцан үйлчилгээг авч үздэг. Энэ арга нь байгууллагын бүх нэгжийн хоорондын үйл ажиллагааг хамарч байгаа учраас бодит байдалд илүү ойр буюу илүү оновчтой үр дүнг өгдөг. Гэхдээ энэ арга нь нарийн түвэгтэй учир хэрэглэхэд бэрхшээлтэй байж болно.    
Хоёр дахь шат
Эхний шатаар үндсэн үйл ажиллагааны нэгжид хуримтлагдсан зардлыг бүтээгдэхүүнд хуваарилна. Ингэхдээ ихэвчлэн шууд хөдөлмөрийн цаг, шууд хөдөлмөрийн зардал, эсвэл бүтээгдэхүүнд ногдох төсвийн санхүүжилтийн хувь хэмжээ зэрэг нэг суурийг сонгон авч ашиглана.
 
Зардлын төвөөр дамжуулах хувилбар
Хоёр шатлалт аргын нэг хувилбар нь шууд бус зардлыг зардлын төвөөр дамжуулан хуваарилах горим юм. Энэхүү хувилбарыг төсвийн байгууллагууд ашиглаж болно. Гэвч илүү тохиромжтой гэж үзсэн нөхцөлд өөр арга, хувилбаруудыг ашиглахыг үгүйсгэхгүй.
Зардлын төвөөр дамжуулах хуваарилалтын горимын эхний шатанд шууд бус зардлыг ерөнхий дэвтрээс зардлын төвд ногдуулна. Хоёр дахь шатанд зардлын төвд хуримтлагдсан зардлыг бүтээгдэхүүнд хуваарилна.
Эхний шатанд зардлыг ногдуулахын өмнө ерөнхий дэвтрийн зардлын зүйлийг ижил төстэй байдлаар нь буюу төрлөөр ангилан бүлэглэнэ. Жишээ нь, цалин, эрүүл мэндийн даатгалын зардал, унааны хөнгөлөлтийн зэрэг зардлуудыг хүн гэдэг нэрээр бүлэглэн нэгтгэж болно. Утасны төлбөр ба холбооны шугам ашиглалтын зардлуудыг холбоо нэрээр нэгтгэж болно. Үүний зэрэгцээ эхний шатанд бүлэглэлийг зардлын төвд ногдуулах суурийг мөн тодорхойлно. Эдгээр нь зардлын чиглүүлэгч болно. Жишээ нь, хүн гэсэн бүлэглэлийг зардлын төвд ногдуулахдаа бүтээгдэхүүн бүрт зарцуулсан цаг зарцуулалтын судалгааг үндэслэнэ. Зардлыг нэг ижил зардал чиглүүлзтчийг ашиглан хуваарилалт хийх боломжтой байхаар бүлэглэх ба хуваарилалтын тоог багасгах ач холбогдолтой юм.  
Хоёр дахь шатанд зардлын төвд хуримтлагдсан шууд бус зардлыг бүтээгдэхүүнд хуваарилна. Зардлын төв бүрийг шалгаж, түүний зардлын чиглүүлэгчийг тодорхойлно. Эдгээр зардлын чиглүүлэгчид нь зардлын төвөөс хангаж байгаа нөөц ашиглалтын байдал, арга замыг харуулна. Жишээ нь, бодлого боловсруулагч зардлын төвд хуримтлагдсан шууд бус зардлыг бүтээгдэхүүнээр хуваарилахад бодлогын зөвлөлгөө өгсөн цагийн тооцоог ашиглаж болно.
3.1.4.2 Үйл ажиллагаанд суурилсан арга
Үйл ажиллагаанд суурилсан өртгийн хяналтын арга нь уламжлалт аргатай харьцуулбал зардлын хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа болон үйлдлүүдийн багц, горимуудыг илүү сайн ойлгохыг шаардана. Үйл ажиллагаанд суурилсан өртгийн хяналтын зарчим нь илүү өндөр өртөгтэй ба уламжлалт аргыг бодвол илүү хүчин чармайлт шаардана.
12.Уламжлалт аргаар нөөцийн ашиглалтыг бүтээгдэхүүнд хамааруулдаг бол үйл ажиллагаанд суурилсан өртгийн хяналтын зарчмын дагуу шууд бус зардал үүсгэж буй нөөц нь бүтээгдэхүүнийг бий болгоход бус, харин бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд оролцож байгаа дотоод үйл явц, ажлын үе шатад ашиглагдана гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн нь үйлдэл, үйл ажиллагааны үр дүнд бий болж, харин эдгээр үйлдэл, үйл ажиллагааны явцад нөөцийг ашигладаг бөгөөд улмаар шууд бус зардал гарна гэсэн үг юм. Үйлдвэрлэлийн явцад гарч буй үйл ажиллагаа нь эцсийн бүлэгтээ бүтээгдэхүүний нийлүүлэлтэд чиглэгдэнэ. Зардал хэмнэх чиглэлээр эн тэргүүнд хийх шаардлагатай алхам нь эдгээр үйлдэл, үйл ажиллагааны өртгийг тооцох асуудал юм. Өндөр өртөгтэй боловч бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хувь нэмэр оруулдаггүй үйлдэл, үйл явцыг багасгах буюу устгах арга хэмжээ авах нь зүйтэй. Үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарахгүй шууд бус зардлын төрөл ихсэх тусам зардлын бүтэц нарийсна. Үйл ажиллагаанд суурилсан өртөг тооцолт нь байгууллагын үйл ажиллагааг шинжлэн, үйлдвэрлэлийн явцад эдгээр нь ямар үүрэгтэйг тодорхойлж, үйлдэл бүрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд оруулсан хувь нэмэрт үндэслэн зардлыг ажлын үе шат буюу үйл явцаар дамжуулан бүтээгдэхүүнд хуваарилах арга юм. Үйлдэл бүрийн өртөг нь түүнд ашигласан нөөцийн хэмжээгээр тодорхойлогдоно.
Бүтээгдэхүүнийг түүний бүрэлдэхүүн хэсэг болох үйлдэл, ажлын үе шат буюу үйл явцад хуваах ба үе шат тус бүрээр өртгийг хэмжинэ. Үйл явцын өртгийг тооцохдоо тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түүний ашиглагдсан хэмжээтэй уялдуулах бөгөөд улмаар бүтээгдэхүүний өртгийг тооцно.
Үйл ажиллагаанд суурилсан өртөг тооцох арга нь дараах үе шаттай байна:
1.    Үйл явц буюу үе шатыг тодорхойлох.
Үйлдэл буюу үе шат нь бүтээгдэхүүн нийлүүлэлтэнд чиглэсэн тодорхай үйл ажиллагаа, үйлдлийн багц юм. Бүх үйлдлийг тодруулсны үндсэн дээр өртгийн дүнг гаргах зорилгоор ижил төстэй үйлдлийг бүлэглэж, удирдах болохуйц, илүү ерөнхий (буюу дээд түвшний) үйл явцыг тодруулна.
2.    Нөөц бүрээр зардлын мэдээлэл хуримтлуулах.
Үйлдлийг бүхэлд нь тоймлож, үйл явцыг тодруулсны дараа тэдгээрт ашигласан нөөц буюу зардлын төрлийг тодорхойлох боломжтой болно. Ерөнхий дэвтрийн зардлын дансдад хуримтлагдсан зардлыг бүлэглэх ба энэ нь тэдгээрийг үйл явцад хуваарилах ажлыг хөнгөвчилнө. Жишээ нь, цалин, нэмэгдэл хөлс, даатгал болон амралтын цалингийн хуримтлалыг хөдөлмөрийн нөөц гэсэн бүлэгт үндсэн ажилтан, бусад ажилтан ба удирдлага гэсэн ангиллаар нэгтгэнэ. Сонгон авсан зардлын бүлэг нь үйл явцанд суурилсан зардлын үнэн зөв хуваарилалтыг хангахуйц тодорхой түвшинд байх шаардлагатай. Жишээ нь, нийт цалин хөлс нь тэдгээрийг үйл явцаар хуваарилахад хэт ерөнхий байдаг тул түүнийг илүү тодорхой болгох зорилгоор үндсэн ажилтан, захиргааны ажилтан ба удирдлага гэсэн ангиллаар салгах нь мэдээлэл цуглуулах зардлыг хэмнэж, зардлын үнэн зөв хуваарилалт хийх бололцоо олгоно. Зардлын бүлэг үүсгэхэд хир зэрэг хүндрэлтэй байх нь ашиглаж байгаа дансны жагсаалтаас хамаарна. Иймд зардлын бүлгийн шаардлагад нийцүүлэн дансны жагсаалтаа өөрчлөн зохион байгуулах асуудал тавигдаж болно. Зардлын бүлгийг тодорхойлсоны дараа үйл ажиллагаа, зардлын бүлэгтэй түүнтэй хэрхэн холбогдох нь ямар зардал тухайн нэг үйл явцад шууд оногдох, ямар зардлыг хуваарилалтын өөр аргыг ашиглан үйл явцаар хуваарилах гэдгийг тодорхойлох боломжийг олгоно.
3.   Нөөципн хэрэглээ буюу зардлын санг үйлдэл, ажлын явц буюу үе шатад
хуваарилах.
Зардлын бүлэг болон үйл явцын хоорондын харилцаа холбоог тодруулсны дараа эдгээр зардлыг үйл явцаар хуваарилах боломжтой болно. Зарим зардал нь үйл явцад шууд оноогдоно. Хоёр ба түүнээс дээш үйл явцад хамааралтай зардлыг хуваарилахад оновчтой арга зүй хэрэгтэй. Зардлын бүлэг бүрээр хуваарилалтын суурь буюу зардлын чиглүүлэгчийг шалтгаан - үр дагаварын харилцаа холбоог шинжлэн олж сонгох шаардлагатай.
4.   Үйл явцын өртгийг тэдгээрийн чиглүүлэгчээр дамжуулан бүтээгдэхүүнд
хуваарилах.
Эцэст нь үе шатны өртгийг тэдгээрийн үйл явцтай холбогдох харилцаан дээр үндэслэн бүтээгдэхүүнд хуваарилна. Үйлдлийн чиглүүлэгчийг сонгох арга нь зардал чиглүүлэгчийг сонгох зарчимтай ижил байна. Энэ нь шалтгаан; - үр дагавар болон түүнийг хэрэглэснээр гарах зардал ба үр өгөөжийг авч үзнэ. Нэг үйл явцын хувьд янз бүрийн чиглүүлэгчтэй байх нь илүү тохиромжтой байдаг. Үйл явцын чиглүүлэгчийг сонгож хэмжсэнээр үйл явцад суурилсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох ажлыг дуусгавар болгоно.
3.1.4.3 Зардал чиглүүлэгч
Шууд бус зардал бүтээгдэхүүнд чиглэсэн эсвэл бүтээгдэхүүний нийлүүлэлтээс шалтгаалж буй түвшин буюу, өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний зардал гарахад хүргэж байгаа шалтгаан-ба-үр дагавар нь бүтээгдэхүүнд шууд бус зардлыг хуваарилах үндэслэл болно.
Зардал чиглүүлэгч гэдэг нь хуваарилагдаж буй шууд бус зардалтай хүчтэй хамаарал бүхий үйл ажиллагаа, үйлдэл буюу хүчин зүйл юм. Зардал чиглүүлэгчийг зөв ойлгож ашигласнаар зардлын хуваарилалт нь илүү оновчтой болно. Жишээ нь, түрээс болон цэвэрлэгээний зардлыг хэд хэдэн бүтээгдэхүүнд хуваарилахад чиглүүлэгч нь тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглаж буй талбайн хэмжээ байна. Ялангуяа материаллаг зардлын хувьд чиглүүлэгч болон хуваарилалтын горимыг зөв сонгохгүй бол өртгийн хэмжээ ихээхэн хэлбэлзэхэд хүрнэ.
Зардал тус бүрээр чиглүүлэгч буюу хуваарилалтын суурийг тодорхойлохдоо тэрхүү зардал чиглүүлэгчийн хэмжээг тооцох аргыг тусгана. Эдгээр хэмжих аргууд нь хоёр үндсэн бүлэгт хуваагдана. Үүнд:
•         шууд хяналтын
•         жишиг
Шууд хяналтын арга нь холбогдох нөөцийн бодит ашиглалтыг хэмжинэ. Хөдөлмөрийн зардлын хувьд ажилтнууд үйл ажиллагаа бүрт зарцуулсан хугацаагаа бүртгэх ба энэ нь хожим тэдгээрийн цалингийн болон холбогдох бусад зардлыг хуваарилахад суурь болгон ашиглагдана. Хөдөлмөрийн бус зардлын хувьд тухайн нөөц ашиглалтын байдлыг зардлын объект бүрээр бүртгэл хөтлөхийг шаардана. Жишээ нь, унааны зардлын хувьд машин ашиглалтын бүртгэл, олшруулагчийн хувьд тоолуурын гүйдлийн бүртгэл хөтлөх гэх мэт.
Энэхүү арга нь тодорхой нөөц ашиглалтын бүртгэлийг шаарддаг бөгөөд өртгийг үнэн зөв тооцох нөхцөл боломжийг хангахын сацуу энэхүү аргыг хэрэглэхийн өөрийнх нь өртөг болон үр өгөөжийг харьцуулан үзэж, цэвэр үр ашиг нь илүү байх тохиолдолд хэрэглэнэ.
Жишгийн арга нь холбогдох зардлын төвүүдийн нөөц ашиглалтын бодит байдлыг тооцоолохдоо тодорхой хугацааны турш дахь ашиглалтын байдлыг жишиг болгон ашиглана. Жишиг хугацааны турш дахь нөөц ашиглалтын хэмжээ буюу урьдчилан тогтоосон хувь хэмжээ нь нөөц ашиглалтын зохих хэмжээг төлөөлж чадна гэж үзсэн нөхцөлд түүнийг цаашид урт хугацааны туршид ашиглалтын түвшинг харуулахад хэрэглэж болно.
Байгууллагууд нь тухайн хугацааны интервал дахь нөөц ашиглалтыг зардлын объектоор гаргаж чадах боловч цаашид энэ нь өртгийг үнэн зөв гаргаж чадахгүй байж болно. Зардлын мэдээллийн утга, үнэ цэнийг алдагдуулахгүйгээр зардал хуваарилалтыг аль болох энгийн байлгах шаардлагыг анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн өртгийн хувьд хуваарилалтын суурь тодорхойлох түгээмэл хэрэгсэл бол ажлын цагийн хуваарь эсвэл түүний хэмжилт байна. Үүнийг хэсэг бүлэг ажилтны хувьд жишиг хугацааны туршид тест явуулах замаар гүйцэтгэж болно.
Хуваарилалтын  суурь буюу зардал чиглүүлэгчийг сонгоход анхаарвал  зохих бусад зүйл:
•        Хуваарилалтын суурь, зардал чиглүүлэгч нь маш ойлгомжтой ба хэмжиж
(тоологдож) болохуйц байх
•        Сонгосон зардал чиглүүлэгч нь зардлын өөрчлөлтийн чиглэлээр байгууллагын ашиг сонирхолд нийцсэн удирдлагын хөшүүрэг болохоор байх (зөвхөн менежерийн хувийн шаардлагад бус)
•        Ашиглах олон янзын зардал чиглүүлэгчийн тоог аль болох бага байлгах
талаар анхаарах
•        Аль  болох бүртгэл нь хөтлөгдөж тайланд ашигладаг зардал чиглүүлэгч,
суурийг олох талаар анхаарах
3.1.5 Нийт зардлыг тооцох
Бүтээгдэхүүн бүрээр тооцоолсон шууд ба шууд бус зардлыг нэмнэ. Гарсан нийт зардлыг нийлүүлсэн бүтээгдэхүүнд хувааж дундаж буюу нэгж өртгийг гаргана.
Хавсралт 1
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТГИЙН ТАЙЛАН
 

(төгрөгөөр)
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ
Өмнөх     оны мөн      үеиин гүйцэтгэл
Тайлант үе
Төсөв
Гүйцэтгэл
 
 
 
 
Бүтээгдэхүүний анги
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
 
 
 
 
Бүтээгдэхүүний анги
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
 
 
 
 
Бүтээгдэхүүний анги
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
 
 
 
 
НИИТ
 
 
 
ТӨСӨВЛӨГДӨӨГҮЙ ЗАРДЛЫН ТАЙЛАН
 

 

(төгрөгөөр)
Бүтээгдэхүүний анги
Тайлант үе
Зөрүү
Төсөв
Гүйцэтгэл
 
 
 
 
Бүтээгдэхүүний анги
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
 
 
 
 
Бүтээгдэхүүний анги
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
 
 
 
 
Бүтээгдэхүүний анги
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
Бүтээгдэхүүний нэр
 
 
 
 
 
 
 
НИИТ
 
 
 
Тайлбар: Төсөвлөгдөөгүй зардлын тайланд зөвхөн хэтэрсэн ба хэмнэгдсэн бүтээгдэхүүний өртгийг харуулах ба хэтэрсэн зардалтай холбоотой тайлбар тодруулгыг бичнэ.Тодруулгад дараах зүйлсийг тусгана.
•         Илүү зардал гарсан шалтгаан
•         Төсвийн хүрээнд багтаах боломжгүй байсан шалтгаан
•         Дараачийн жилүүдэд энэ байдал дахин давтагдахаас сэргийлсэн ямар
арга хэмжээ авах