Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
Сангийн сайдын 2007 оны 326  тоот тушаалын хавсралт
                                                                    
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ДАНСНЫ ЗААВАР
ХЭСЭГ 1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Зорилго хамрах хүрээ
1.1.  Энэхүү  зааврын гол  зорилго нь  хандивлагч орон, олон  улсын санхүүгийн  байгууллагаас Засгийн  газрын  шугамаар  авч,  ашиглаж буй зээлийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, засгийн газрын тусгай сангийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг  нягтлан   бодох  бүртгэлийн  олон  улсын   стандартад  нийцүүлэх, түүнийг бүртгэлийн     нэгдсэн     бодлого, заавар аргачлалын дагуу хэрэгжүүлэхэд оршино.
1.2.   Засгийн газрын тусгай сан гэж Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1-д заасан тусгай санг хэлнэ.
1.3.   Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Засгийн газрын шугамаар авч, ашиглаж буй зээлийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр засгийн газрын тусгай сангийн /цаашид "төсөл, тусгай сан" гэх/ нягтлан бодох бүртгэл хөтлөх,  нийтлэг зориулалтай санхүүгийн тайланг бэлтгэж гаргахад энэхүү зааврыг мөрдөнө.
1.4.   Төсөл, тусгай сан нь санхүүгийн тайланг оны эхнээс өссөн дүнгээр улирал тутам гаргана.
2. ОРЛОГО
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт :
УСНББОУС 1 - Санхүүгийн тайлангийн толилуулга
УСНББОУС 9 - Арилжааны ажил гүйлгээний орлого
УСНББОУС 11 - Барилгын гэрээ
УСНББОУС 4 - Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө
УСНББОУС  бусад
2.1. Орлого гэдэг нь тайлангийн хугацаанд байгууллагын ердийн үйл ажиллагааны үр дүнд орж ирж байгаа бөгөөд өмчлөгчдөөс оруулах нэмэгдэл хөрөнгө оруулалтаас бусад цэвэр хөрөнгө/өмчийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхиас орох нийт орлогын урсгал юм.
Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх:
2.2. Ажил   үйлчилгээ   (нийлүүлсэн   бүтээгдэхүүн)-ний   орлогыг  аккруэл суурьт   үндэслэн   тайлант   хугацааны   туршид   хуримтлуулан   бүртгэнэ. Хэрэглэгчдэд ажил  үйлчилгээ үзүүлсэн,  бараа бүтээгдхүүнийг худалдан авагчдад шилжүүлсэн үед орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
2.3. Орлогыг анх хүлээн авсан    буюу авлага болгон тооцсон дүнгээр хэмжиж тодорхойлно.
2.4.   Үнэ төлбөргүй, хандиваар хүлээн авсан     бараа бүтээгдэхүүнийг орлого гэж хүлээн зөшөөрнө. Энэ талаар санхүүгийн тайланд тодруулга хийнэ.
2.5. Орлогыг Олон улсын валютын сангаас гаргасан Засгийн газрын санхүүгийн   статистикийн   заавар  болон   Төсвийн   тухай   хууль  тогтоомж түүнийг   хэрэгжүүлэх   заавар   журам    болон    холбогдох    бусад   хууль, тогтоомжийн дагуу ангилна.
2.6.  Төсөл, тусгай сан нь дансны нэгдсэн жагсаалт дахь орлогыг өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамааран орлогын нэр төрлөөр нь ангилан бүртгэж  болно.   Үүнд  түрээсийн,   төлбөртэй   ажил   үйлчилгээний,   бараа борлуулсаны орлого гэх мэт
Татаас, санхүүжилтийн орлогын бүртгэл
2.7.  Төсвийн ерөнхийлөн захирагчдаас дараагийн шатны төсвийн эрх захирагчдад олгох санхүүжилтийг Татаас, санхүүжилтийн орлого дансанд
зориулалтаар нь ангилж бүртгэнэ.                                                                      
(а)  Төсөл, тусгай сан нь дээд шатны төсвийн эрх захирагчдаас татаас санхүүжилтийн  орлогыг хүлээн авч,    санхүүжилтийн орлого дансанд бүртгэнэ:
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Санхүүжилтийн орлого - урсгал төсвийн
(б)  Санхүүжилт   нь   орж   ирээгүй   боловч   бүтээгдэхүүний   нийлүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд дараах байдлаар бүртгэнэ.
Дт. Авлага-Татаас, санхүүжилтийн орлого
Кт. Орлого- Татаас, санхүүжилтийн орлого
(в)  Засгийн газрын санхүүжилтэнд гадаад зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэж байгаа бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн дүнг оруулна.
Тусламжийн орлогын бүртгэл
2.8.  Гадаад   орны   Засгийн   газар   болон   олон   улсын   байгууллага, дотоодын   байгууллага,   хүмүүсээс   хариу   төлбөргүй   олгосон   буцалтгүй тусламжийн орлогыг энэ дансанд бүртгэнэ.
2.9.   Буцалтгүй тусламжаар олгосон орлогыг мөнгөөр хүлээж авсан үед орлого гэж бүртгэнэ:
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Тусламжийн орлого-Олон улсын байгууллага урсгал гэх мэт
Буцалтгүй тусламжийн орлогыг үндсэн хөрөнгө болон бусад бүтээгдэхүүн худалдан авахад зориулж мөнгөөр олгосон бол дээрхийн адилаар бүртгэнэ.
2.10. Буцалтгүй тусламжийн орлогыг хөрөнгө тухайлбал,  бараа материалаар хүлээж авсан бол гэрээнд заасан эсвэл зах зээлийн үнээр бүртгэнэ.
Дт. Бараа материал
Кт. Тусламжийн орлого-Олон улсын байгууллага хөрөнгийн
Үйлчилгээний орлогын бүртгэл
2.11.  Үйлчилгээний орлогыг холбогдох хууль тогтоомж, заавар гэрээнд заасан төлбөр  ногдуулах журмын дагуу төлбөрийн хувь хэмжээ,  төлөх хугацаа болон төлбөр хийсэн баримтыг үндэслэн бүртгэнэ.
2.12.   Төсөл, тусгай сангийн ажил, үйлчилгээний орлогыг дараах байдлаар
бүртгэнэ:
(а) Ажил үйлчилгээний орлогын авлагыг:
Дт. Авлага
Кт. Ажил үйлчилгээний орлого
(б) Энэхүү орлогыг мөнгөөр хүлээн авахад;
Дт. Мөнгөн хөрөнгө Кт. Авлага
(в) Төлбөртэй үйлчилгээний орлогыг урьдчилж хүлээн авахад;
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Урьдчилж орсон орлого
(г) Урьдчилж орсон орлогыг орлогын дансанд шилжүүлж бүртгэхэд:
Дт. Урьдчилж орсон орлого
Кт. Ажил, үйлчилгээний орлого - сургалтын
(д) Хүүгийн орлогыг: Дт. Авлага - зээлийн хүүгийн Кт. Хүүгийн орлого
Энэ орлогыг мөнгөөр хүлээн авахад :
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Авлага - хүүгийн орлого
2.13.  Торгууль,  төлбөрийн  орлогыг зөвхөн  мөнгөөр хүлээн  авсан үед хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
2.14.  Төсөл,   тусгай   сангийн   тусгай   (өрөнд   хураагдсан   бараа   зэрэг) барааны борлуулалттай холбогдсон ажил гүйлгээг борлуулалтын дүнгээр бүртгэнэ.
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Ажил үйлчилгээний орлого-бараа борлуулсаны орлого
Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл
(а)     Тайлангийн   хугацааны   эцэст   байгаа   гадаад   валютын   үлдэгдлийг тайлангийн  өдрийн  Монгол  банкны  зарласан  гадаад  валютын ханшаар үнэлэхэд ханш өссөнөөс үүссэн олзыг дараах байдлаар бүртгэнэ:
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн олз
(б)    Гадаад   валютын   ханшийн   өөрчлөлтөөс   хөрөнгө   (мөнгөн   хөрөнгө, авлага)-ийн үлдэгдэл нэмэгдэхэд эсвэл өр төлбөрийн үлдэгдэл буурахад ханшийн зөрүүгийн олз үүснэ.
2.15. Гадаад  валютын  ханшийн зөрүүгийн  олзыг үр дүнгийн тайланд тусгана.
Хөрөнгө худалдсаны орлогын бүртгэл
2.16.  Үндсэн хөрөнгийг дансны үнээс нь өндөр үнээр худалдсан  бол худалдсан үнэ  болон  дансны   үнэ   хоёрын    зөрүүгээр олсон  олзыг тодорхойлно.
2.17.   Биет   хөрөнгийг   худалдах   үед   олсон   олзыг   орлогоор   хүлээн зөвшөөрч үр дүнгийн тайланд тусгана.
Санхүүгийн тайлангийн тодруулга
2.18.        Орлогыг хүлээн зөвшөөрч нягтлан бодох бүртгэлд тусгах талаарх санхүүгийн тайлангийн тодруулгыг холбогдох УСНББОУС-ийн дагуу хийнэ.
3. ЗАРДАЛ
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт :
УСНББОУС 1 - Санхүүгийн тайлангийн толилуулга
УСНББОУС 5 - Зээлийн зардал
УСНББОУС 11 - Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө
УСНББОУС 4 - Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө
УСНББОУС     бусад
3.1.  Зардал гэдэг нь хөрөнгийн зарлагын урсгал, зарцуулалт эсвэл өр төлбөр   хэлбэрээр   тайлант   хугацааны   туршид   гарсан   эдийн   засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхийн бууралт бөгөөд өмчлөлчдөд хуваарлагдсанаас бусад цэвэр хөрөнгө/ өмчийн бууралт юм.
Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх
3.2.  Үйл   ажиллагааны   зардлыг  тайлант   хугацааны   туршид   аккруэл суурьт үндэслэн  холбогдох зардлын дансуудад  хуримтлуулан бүртгэнэ. Аккруэл суурьт бүртгэлийн хувьд ажил гүйлгээ гарсан бөгөөд мөнгөн дүнг нь хэмжиж тодорхойлох боломжтой болсон үед төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран  гарсан  зардлаас тайлант хугацаанд хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Төсөл, тусгай сангийн гарсан зардлыг батлагдсан төсөв, зарцуулалтын эрхийн баталгаа, эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ болон зохих анхан шатны баримтыг үндэслэн хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
3.3.  Хэд хэдэн тайлангийн хугацаанд хамрагдах зардлыг орлого олох хугацаатай нь уялдуулан аль болох оновчтой байдлаар хуваарилна.
Зардлын ангилал
3.4.  Төсөл,   тусгай   сангийн   зардлыг  одоогийн   мөрдөж  байгаа  хууль тогтоомж,  сангийн  яамнаас гаргасан дансны  нэгдсэн  жагсаалтын дагуу ангилан бүртгэнэ.
3.5.  Төсөл, тусгай сангийн зарлага нь зээлийн хэлэлцээр болон зээлдэгч байгууллагатай байгуулсан төслийн гэрээний дагуу төслийг хэрэгжүүлэхэд гарч буй шууд зардал болон бусад зардлыг агуулна.
Ажиллагчидтай холбогдсон зардлын бүртгэл
3.6.  Тайлангийн хугацааны цалингийн зардлыг дараах  байдлаар бүртгэнэ.
(а)  Тайлангийн хугацаанд олговол зохих цалинг:
Дт. Цалингийн зардал
Кт. Өглөг -Цалингийн тооцоо
(б)  Байгууллага олговол зохих цалингаас суутган төлөх төлбөрийг тооцож
бусад өглөгт шилжүүлэн бүртгэнэ.
Дт. Өглөг-Цалингийн тооцооны
Кт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх НДШ
Кт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх ЭМДШ
Кт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх ХАОАТ
Кт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх бусад суутган төлбөр
(в)  Эдгээр суутган төлбөрийг төлөхөд;
Дт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх НДШ
Дт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх ЭМДШ
Дт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх ХАОАТ
Дт. Бусад өглөг - ажиллагчийн төлөх бусад суутган төлбөр
Кт. Мөнгөн хөрөнгө
(г)  Цалинг бэлнээр олгоход;
Дт. Цалингийн тооцоо
Кт. Мөнгөн хөрөнгө
(д)      Цалинг урьдчилж төлөхөд;
Дт. Урьдчилгаа- цалин
Кт. Мөнгөн хөрөнгө
(е)        Ажлын   гүйцэтгэл   (үр   дүнгийн   гэрээ)-ийн биелэлтийг үндэслэн
урьдчилгааг хааж, цалингийн тооцоо дансанд бичнэ.
Дт. Цалингийн тооцоо
Кт. Урьдчилгаа- цалин
Нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэл
  3.7.        Нийгмийн даатгалын зардлыг хүлээн зөвшөөрөх болон үнэлж тодорхойлохдоо Нийгмийн даатгалын тухай хууль болон  Иргэний эрүүл мэндийн   даатгалын   тухай   хууль,   түүнийг  хэрэгжүүлэх   заавар   журмын холбогдох заалтыг дагаж мөрдөнө. Ажил олгогч нь ажиллагсдад олгох цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон хэмжээгээр уг зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
3.8.   Хүлээн   зөвшөөрөх   болон   үнэлэх   шалгуур   нөхцлийг   хангасан нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ
(а)   Ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг:
Дт. Нийгмийн даатгалын зардал
Кт. Өглөг - Нийгмийн даатгалын шимтгэл
(б)   Өглөгийг төлөхөд:
Дт. Өглөг- Нийгмийн даатгалын шимтгэл Кт. Мөнгөн хөрөнгө
3.9.   Ажил олгогчийн төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын хураамжийг дээрхийн адилаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
Бараа үйлчилгээний зардлын бүртгэл
3.10.        Хүлээн   зөвшөөрөх   болон   үнэлэх   шалгуур   нөхцлийг   хангасан, тайлангийн хугацаанд хамаарах бараа үйлчилгээний зардлуудыг дараах байдлаар бүртгэнэ.
(а) Тухайлбал, тайлангийн хугацаанд гарсан сургалт семинарын зардлыг;
Дт.Зардал - Бараа үйлчилгээний зардал (Дэд ангиллаар)
Кт. Мөнгөн хөрөнгө эсвэл Өглөг (Дэд ангиллаар)
3.11.  Төсөл, тусгай сан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр банк, санхүүгийн байгууллагаас зээл авч ашигласан бол зээлийн үлдэгдэлд төлөх хүүгийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ.
Дт. Зээлийн хүүгийн зардал
Кт.Мөнгөн хөрөнгө/ Зээлийн хүүгийн өглөг
Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл
3.12.  Гадаад   валютын   үлдэгдлийг   Монгол   банкны зарласан тухайн өдрийн ханшаар дахин үнэлэхэд ханшийн зөрүүгээс гарз гарч болно.
3.13.             Гадаад   валютын  ханшийн   зөрүүгийн   гарз   нь   гадаад  валютаар гүйлгээ хийх үед ханш өөрчлөгдсөнөөс болж илүү мөнгө зарцуулах, мөн тайлант үеийн эцсийн үлдэгдлийг бодит ханшаар үнэлэх үед хөрөнө буурах, өр төлбөр нэмэгдэх, байдлаас гарз үүсч болно. Тэдгээрийг тооцоологдсон дүнгээр нь хүлээн зөвшөөрнө.
3.14. (а) Гадаад валютын авлага нь валютын ханш буурсан үед барагдахад :
Дт. Мөнгөн хөрөнгө
Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Авлага
(б)  Гадаад валютын өглөгийг валютын ханш өссөн үед төлөхөд:
Дт. Өглөг
Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Мөнгөн хөрөнгө
(в)    Гадаад   валютын   өглөгийн   үлдэгдлийг  тайлангийн   өдрийн   ханшаар
үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал :
Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Өглөг
(г)   Гадаад валютын  үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх
ханшийн зөрүүгийн алдагдал :

Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Мөнгөн хөрөнгө

3.15.        Гадаад   валютын   ханшийн   зөрүүгийн   гарзыг  тайлант  хугацааны эцэст орлого үр дүнгийн тайланд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
Хөрөнгө худалдсаны гарзыг бүртгэх
3.16.   Үндсэн    хөрөнгийг   дансны   үнээс   бага   үнээр   худалдсан бол худалдсан үнэ болон дансны үнэ хоёрын зөрүүгээр гарзыг тодорхойлно.
3.17.    Үндсэн хөрөнгийг худалдах үед гарсан гарзын хэмжээгээр зардал гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ
Санхүүгийн тайлангийн тодруулга
3.18.        Зарлагыг хүлээн зөвшөөрч нягтлан бодох бүртгэлд тусгах талаарх санхүүгийн тайлангийн тодруулгыг холбогдох УСНББОУС-ийн дагуу хийнэ.
Тусгай шийдвэр, заавар журмын хэрэгжилтийг харуулах шаардлагатай бол хавсралт тайлангаар гаргана.
3.19.        УСНББОУС   1   "Санхүүгийн   тайлангийн   толилуулга"   стандартын дагуу   санхүүгийн   тайланг  бэлтгэх  талаар   хариуцлага   хүлээсэн   этгээд батлагдсан   төсөв   хэтрээгүй   талаар   мэдэгдэл   гаргана.   Хэрэв   аливаа төсөвлөсөн дүн эсвэл аливаа батлагдсан төсвийн зориулалтаас хэтэрсэн, эсвэл  батлагдсан төсөвгүй  юмуу бусад эрх мэдлийн хэлбэрээр зардал гаргасан бол санхүүгийн тайланд тодруулга хийнэ.
Орлого, нэгдсэн дансны бүртгэл
3.20.        Тайлангийн хугацааны эцэст орлого, зарлагын дансдын үлдэгдлийг орлого, зарлагын нэгдсэн дансанд хаана. Орлого зардлын нэгдсэн дансны үлдэгдлийг   хуримтлагдсан   үр   дүн   дансны   тайлангийн   жилийн   үр   дүн дансанд хаана.
Орлогын дансдыг хааж:
Дт. Орлогын дансууд
Кт. Орлого, зарлагын нэгдсэн данс
Зардлыг дансыг хааж:
Дт. Орлого зарлагын нэгдсэн данс
Кт. Зардлын дансууд
Түрээсийн бүртгэл
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт :
УСНББОУС 1 - Санхүүгийн тайлангийн толилуулга                                     
УСНББОУС13-Түрээс
УСНББОУС     бусад
3.21. Түрээс   гэдэг   нь   түрээслүүлэгч   зөвшөөрсөн   хугацаанд   хөрөнгө ашиглах эрхээ төлбөрийн буюу цувуулсан төлбөрийн хариуд түрээслэгчид шилжүүлэх хэлцэл юм.
3.22. Өмчлөлтэй холбоотой бараг бүх эрсдэл ба шагналыг түрээслэгчид шилжүүлж   байвал   түрээсийг   санхүүгийн   түрээс   гэж   ангилна.   Хэрэв өмчлөлтэй   холбоотой   бараг   бүх   эрсдэл   ба   шагналыг   түрээслэгчид шилжүүлэхгүй бол түрээсийг үйл ажиллагааны түрээс гэж ангилна.
3.23.  Түрээс нь гэрээний хэлбэрээс бус харин ажил гүйлгээний шинж чанараас хамаарч санхүүгийн эсвэл үйл ажиллагааны түрээс болдог.
3.24.   Төсөл, тусгай сан нь хөрөнгөө санхүүгийн түрээсээр түрээслүүлэх тохиолдолд зайлшгүй Төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авсан байна.
3.25.  Санхүүгийн түрээсийн хөрөнгө ба өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ.
Үйл ажиллагааны түрээс
Түрээслүүлэгчийн бүртгэл
3.26.  Түрээсийн төлбөрийг хүлээн авах үед:
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Түрээсийн орлого
Түрээслэгчийн бүртгэл
3.27.  Түрээсийн төлбөрийг төлөх үед:
Дт. Түрээсийн зардал
Кт. Мөнгөн хөрөнгө
3.28.  Байгууллага нь үйл ажиллагааны түрээсээр хөрөнгөө түрээслүүлсэн тохиолдолд холбогдох стандартын дагуу санхүүгийн тайлангийн тодруулгыг бэлтгэнэ.
Мөнгөн хөрөнгө
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт : УСНББОУС 1 - Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС 4 - Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө УСНББОУС 15 - Санхүүгийн хэрэглүүр : тодруулга ба толилуулга
УСНББОУС     бусад
4.1. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг хүлээн зөвшөөрч нягтлан бодох бүртгэл тусган санхүүгийн тайланд тодруулга хийхдээ холбогдох стандартыг дагаж мөрдөнө.
4.2. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө гэдэг нь үнэ цэнийн өөрчлөлтийн эрсдэл   багатай,   мөнгөнд  чөлөөтэй  хувирдаг,   түргэн   хөрвөх  чадвартай богино хугацаат хөрөнгө оруулалт юм.
4.3.  Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг кассад байгаа бэлэн мөнгө буюу жижиг мөнгөн сан, харилцах дахь мөнгө, замд яваа мөнгө,  богино хугацаат хадгаламж, үнэт цаас гэх зэргээр ангилна.
Хэмжилт ба үнэлгээ
4.4.   Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр  нь бүртгэнэ. Гадаад   валютыг   Монголбанкны   зарласан   ханшаар   үндэсний   мөнгөн тэмдэгтэд шилжүүлж бүртгэнэ.
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
4.5     (а)   Төсөл,   тусгай   сангийн   мөнгөн   хөрөнгө   нь   төлбөртэй   ажил үйлчилгээний   орлого,   төвлөрсөн   болон   орон   нутгийн   төсвийн   татаас, санхүүжилтийн орлого, зээл зэргээр нэмэгдэж болно.
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Санхүүжилтын орлого эсвэл
Кт. Төлбөртэй ажил үйлчилгээний орлого
Кт. Авлага /Урьдчилгаа
Кт. Зээл
(б) Төсөл, тусгай сангийн мөнгөн хөрөнгийн зарлага нь бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан үйлчилгээний төлбөр байна.
Дт. Өглөг (цалин, халаалт гэх мэт) Дт. Зардал (шилжүүлэг)
Дт. Урьдчилгаа (урьдчилж төлсөн зардал гэх мэт)
Дт. Зээл (олгосон урт, богино хугацаат зээл)
Кт. Мөнгөн хөрөнгө
4.6 Кассын орлогыг бүртгэхдээ харилцахаас татан авсан бэлэн мөнгөний баримтыг үндэслэн дараах бичилт хийнэ.
Дт. Кассад байгаа бэлэн мөнгө
Кт. Банкинд байгаа бэлэн мөнгө
4.7Кассаас зарцуулсан бэлэн мөнгөний зарлагыг бүртгэхдээ:
Дт. Өглөг Дт. Зардал
Дт. Урьдчилгаа(урьдчилж төлсөн зардал гэх мэт)
Кт. Кассад байгаа бэлэн мөнгө
4.8 Жилийн   батлагдсан   төсөвт  тусгагдсаны   дагуу   гэрээ   хэлэлцээрийн үндсэн дээр хийгдэж байгаа урт хугацаат хөрөнгө оруулалтын ажлын урьдчилж төлсөн зардлыг дээрхийн адилаар бүртгэнэ.
Жижиг мөнгөн сан
4.9    Мөнгөн зарлаганд хяналт сайтай буюу бүх зарлагыг чекээр тооцох тохиолдолд ажил гүйлгээг хөнгөвчлөх зорилгоор бага хэмжээний мөнгөн дүнтэй жижиг мөнгөн санг байгуулж болно.
Дт. Жижиг мөнгөн сан                     50 000
Кт. Мөнгөн хөрөнгө                         50 000
а/ Жижиг мөнгөн сан анх байгуулах, сангийн хэмжээг ихэсгэж, багасгаж өөрчлөхөөс өөр ажил гүйлгээгээр жижиг мөнгөн сангийн дансанд бичилт хийхгүй.
в/ Жижиг мөнгөн сангийн мөнгөн зарлагыг уг санд нөхөн дүүргэлт хийхэд бүртгэнэ. Мөнгөний нийлүүлэлт бага болсон үед нярав жижиг мөнгөн сангийн баримт ба зарлагын бусад нотолгоог үндэслэн санг нөхөн дүүргэх үед дараах бичилтийг хийнэ.
Дт. Бичиг хэргийн зардал                  5 000
Тээвэр шатахууны зардал    15 000
Хангамжийн материал              27 000
Кт. Мөнгөн хөрөнгө             47 000
4.10 Жижиг мөнгөн сангийн үлдэгдэл нь ямар нэг алдаа, дутагдлын улмаас /хариулт мөнгийг зөв өгөөгүй, хулгайд алдах, илүү төлбөр хийх гэх мэт/ байвал   зохих   баримтаар   нотлогдсон   үлдэгдлээсэз   зөрөх   тохиолдолд мөнгөний илүүдэл буюу дутагдал гардаг. Хэрэв үлдэгдэл нь дутуу байвал авлага дансны дебет.илүү байвал бусад орлого дансны кредитэд нь бичилт хийнэ.
Авлагын бүртгэл
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт :
УСНББОУС 1 - Санхүүгийн тайлангийн толилуулга
УСНББОУС 15-Санхүүгийн хэрэглүүр: тодруулга ба толилуулга
УСНББОУС     бусад
4.11  Авлагыг хүлээн зөвшөөрч нягтлан бодох бүртгэлд тусган санхүүгийн тайланд тодруулга хийхдээ холбогдох стандартыг дагаж мөрдөнө:
4.12  Зээлээр   үзүүлсэн   ажил   үйлчилгээ,   нийлүүлсэн   бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг авлагаар бүртгэнэ. Төсвийн зарлагын   тусгай   горимыг   нэвтрүүлж   дээд   шатны   төсвөөс   төсөвт байгууллагад олгох санхүүжилтийг урьдчилан амлаж бүртгэх талаар заавар журам гарсан үед татаас шилжүүлгийн орлогыг авлага болгон бүртгэж болно.
Үнэлгээ
4.13   Орлого   гэж  хүлээн   зөвшөөрөгдсөн   боловч   төлөгдөөгүй   байгаа хэмжээгээр авлагыг хуримтлуулан бүртгэнэ. Авлагыг үүсэх үед нэрлэсэн үнээр бүртгэнэ.
4.14    Найдваргүй   авлагыг   бүртгэхдээ   авлагыг   хорогдуулах   хэмжээ, баримтлах зарчим, нөхцлийг заасан эрх бүхий байгууллагын найдваргүй болсон авлагыг данснаас хасах тухай шийдвэрийг үндэслэнэ. Шийдвэр гартал уг найдваргүй болсон авлагыг санхүүгийн тайланд авлагаар тусгана. Төсөл, тусгай сан нь найдваргүй авлагыг бүртгэхдээ шууд аргыг хэрэглэнэ.
4.15   Байгууллагад үүссэн авлагыг дараах байдлаар бүртгэнэ.
Дт. Авлага
Кт. Төлбөртэй ажил үйлчилгээний орлого
Кт. Хүүгийн орлого
Кт. Торгууль төлбөрийн орлого гэх мэт
Авлага барагдах үеийн журналын бичилт нь:
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Авлага
БАРАА МАТЕРИАЛ
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт :
УСНББОУС 1 - Санхүүгийн тайлангийн толилуулга
УСНББОУС 12- Бараа материал
УСНББОУС     бусад
4.16    Бараа материал гэдэг нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны явцад   хэрэглэгдэх   материал    буюу   хангамжийн    зүйлс, худалдах зориулалтаар хадгалагдаж байгаа (улсын нөөцийн бараа зэрэг) бэлэн
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесст байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг болно.
4.17   Бараа  материалыг ангилж бүртгэхдээ дансны  нэгдсэн  жагсаалт болон холбогдох УСНББОУС-ыг стандартыг мөрдөнө.
Үнэлгээ
4.18    Бараа материалыг олж бэлтгэхэд өртөг бүрдэх зарчмыг үндэслэн тодорхойлсон  анхны өртгөөр бүртгэнэ.  Бараа материалын өртөг нь худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбогдож гарсан бүх зардал орно.
4.18     Бараа  материалыг олж бэлтгэх буюу худалдан  авах зардал нь бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжилсэн үнэ, үйлчилгээний хөлс, тээврийн зардал, импортын барааны болон бусад татвар хураамж зэргээс бүрдэх ба худалдааны хямдрал, хөнгөлөлтийг хасаж тооцно.
4.19     Бараа   материалыг   өөрсдөө   үйлдвэрлэсэн   тохиолдолд   түүнийг үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд ба шууд бус зардлыг тооцож, бараа материалын өртгийг тогтооно.
Бараа материалын бүртгэл
4.20    Төсөл, тусгай сан нь бараа материалыг нягтлан бодох бүртгэлд тусгахдаа байнгын системийн аргыг ашиглана.
4.21    Бараа материалыг (хангамжийн зүйлийг) худалдан авсан үед:
Дт. Хангамжийн материал
Кт. Мөнгөн хөрөнгө/Дансны өглөг
Бараа материалыг худалдан борлуулж байгаа үед:
а/  Дт. Бараа материалын зардал
Кт. Бараа материал /Хангамжийн материал
б/  Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Төлбөртэй ажил үйл.орлого - бараа/мат борлуулсаны орлого
Тооллогоор илүүдсэн болон тусламжаар үнэ төлбөргүйгээр материал, хангамжийн зүйл хүлээн авч байгаа үед:
Дт. Хангамжийн материал
Кт. Бусад орлого
(в)  УСНББОУС 12 "Бараа материал" стандартын 37 дугаар зүйлд зааснаар бараа материалыг борлуулах, солилцох буюу хуваарилах үед тэдгээр бараа материалын дансны үнийг холбогдох орлогыг хүлээн зөвшөөрсөн тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрөх ёстой.
(г)  Бараа материалыг ажил үйлчилгээнд ашиглахаар тавьж олгоход:
Дт. Зардал /Зардлын зүйлээр/
Кт. Хангамжийн материалын холбогдох дэд данс
(д)  Тооллогоор дутагдсан материалыг бүртгэхдээ;
Дт. Авлага
Кт. Хангамжийн материал
4.22       Төсөл, тусгай сан нь бараа материалын өртгийг тодорхойлохдоо эхэлж авсныг эхэлж зарлагадах аргыг ашиглана. Эхэлж авсныг эхэлж зарлагадах аргын үед эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж зарцуулна.
УРЬДЧИЛГАА / УРЬДЧИЛЖ ТӨЛСӨН ТӨЛБӨР
4.23       Бэлтгэн   нийлүүлэгчид   бараа   бүтээгдэхүүн,   үйлчилгээний   үнийг урьдчилж   төлсөн   урьдчилгаа   болон   урьдчилан   төлсөн   зарлуудыг урьдчилж төлсөн төлбөр /зардал/ гэнэ. Энэ нь төлбөр хийгдсэн боловч тайлант хугацаанд гараагүй байгаа зардал учраас хөрөнгө гэж бүртгэнэ.
Урьдчилж төлсөн төлбөрүүд нь:
•         бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа тооцоо
•         урьдчилж төлсөн зардал /түрээс, даатгал, татварын төлбөр/ гэж ангилна.
Үнэлгээ
4.24       Урьдчилж төлсөн  төлбөрийг үүссэн  тооцоо буюу төлсөн  мөнгөн дүнгээр үнэлж бүртгэнэ.
Урьдчилж төлсөн төлбөрийн бүртгэл
4.25       Бэлтгэн  нийлүүлэгч болон хувь хүмүүст төлсөн урьдчилгаа, ба урьдчилан гарсан зардлыг:
Дт. Урьдчилж төлсөн төлбөрүүд
Кт. Мөнгөн хөрөнгө / Дансны өглөг гэж бүртгэнэ.
Урьдчилгаа, ба урьдчилан гарсан зардлын тухайн тайлангийн үед ноогдох хэмжээгээр:
Дт. Түрээс, даатгал гэх мэт зардлын холбогдох данс
Кт. Урьдчилж төлсөн төлбөр гэж бүртгэнэ.
ҮНДСЭН ХӨРӨНГӨ
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт : УСНББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга
УСНББОУС 17 Үндсэн хөрөнгө
УСНББОУС 16 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө УСНББОУС бусад
4.26     Үндсэн   хөрөнгийн   хүлээн   зөвшөөрөлт,   тэдгээрийн   дансны   үнэ, элэгдэл   шимтгэлийн   хэмжээг   тодорхойлох,   дахин   үнэлгээ   хийхэд
УСНББОУС 17 "Үндсэн хөрөнгө"-ыг дагаж мөрдөнө.
Үнэлгээ
4.27       Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж буй үндсэн хөрөнгийн зүйлийг эхлээд өртгөөр нь үнэлэх ёстой. Үндсэн хөрөнгийн анхны өртөг нь худалдан авсан үнэ, тээврийн ба ачиж буулгах зардал, бэлтгэх, суурилуулах,  тохируулахтай  холбогдон   гарсан  зардал,  бүх төрлийн татвар, хураамж зэргээс бүрдэнэ.
4.28      Барьж байгуулсан үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс зэрэг холбогдох бүх зардлын дүнгээс бүрдэнэ.
Үндсэн хөрөнгийн бүртгэл
4.29       (а) Үндсэн хөрөнгө худалдан авахад:
Дт. Үндсэн хөрөнгө
Кт. Мөнгөн хөрөнгө / Дансны өглөг
(б)   Бэлэг, хандивын хөрөнгийг бүртгэхдээ хөрөнгийн зах зээлийн /авсан өдрийн бодит үнэ/ үнийг ашигладаг. Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр нь Засгийн газрын оруулсан капитал дансанд бүртгэнэ.
Дт. Үндсэн хөрөнгө
Кт. Засгийн газрын хувь оруулсан капитал
(в)           Үндсэн   хөрөнгийг   гааль болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдсөн дүнгээр авахад:
Дт. Үндсэн хөрөнгө / гааль болон НӨТ-тай дүнгээр / Кт. Мөнгө
Кт. Санхүүжилтийн орлого / чөлөөлөгдсөн гааль болон НӨТ -ийн дүнгээр /
4.30       Үндсэн хөрөнгийн  засварын  зардал нь үндсэн хөрөнгийн ашиглалтын  хугацааг уртасгах  гэх  мэт  уг  хөрөнгөөс  хүртэх  эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж байвал уг зардлыг капиталжуулан үндсэн хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Бусад тохиолдолд тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.
Үндсэн хөрөнгийн элэгдлийн бүртгэл
4.31 Элэгдэл нь хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид элэгдүүлэх дүнг  системтэйгээр   хуваарилсан   хуваарилалтыг  хэлнэ.   Тайлангийн үеийн элэгдлийн шимтгэлийг зардал гэжхүлээн зөвшөөрнө.
Дт. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал
Кт. Хуримтлагдсан элэгдэл
4.32       Төсөл,  тусгай  сан үндсэн хөрөнгийн элэгдлийг нөхөн байгуулан дараах дансны бичилтийг хийнэ.
Дт. Хуримтлагдсан үр дүн
Кт. Хуримтлагдсан элэгдэл
4.33       Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох шулуун шугамын аргыг ашиглана. Ашиглах   хугацааны   дотор   үндсэн   хөрөнгийн   өртгийг   адил   тэнцүү хэмжээгээр өртөгт хуваарилах аргыг шулуун шугамын арга гэнэ.
Анхны өртөг - Үлдэх өртөг
-----------------------------------------  = Элэгдлийн зардал
Ашиглах хугацаа
Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах
4.34               Үндсэн хөрөнгийг гадагш худалдах.шилжүүлэх, акталж устгах үед түүний өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хасах ба хуримтлагдсан элэгдлийн данс хаагдсан байна.
4.35               Элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн хөрөнгийг ашиглалтаас хасахгүй тохиолдолд   тухайн   хөрөнгийг   хуримтлагдсан   элэгдлийнх   нь   хамт данснаас хасах хүртэл нь бүртгэлд хэвээр тусгана.
4.36               Хуримтлагдсан   элэгдлээрээ   анхны   өртгөө   бүрэн   нөхсөн  үндсэн хөрөнгийг данснаас хасах үеийн дансны бичилт нь:
Дт. Хуримтлагдсан элэгдэл
Кт.Үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгийг алдагдалтай үнээр худалдвал:
Дт. Мөнгө
Дт. Хуримтлагдсан элэгдэл
Дт. Үндсэн хөрөнгө худалдсаны гарз
Кт.      Үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгийн дансны үнээс илүү үнээр худалдвал:                                       
Дт. Мөнгө
Дт. Хуримтлагдсан элэгдэл
Кт.Үндсэн хөрөнгө
Кт. Үндсэн хөрөнгө борлуулсны олз
Харин   бүрэн   элэгдэхээс  нь  өмнө данснаас  хасвал  үндсэн  хөрөнгийг данснаас хассаны гарзыг бүртгэх шаардлагатай.
Дт.Хуримтлагдсан элэгдэл
Дт. Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз
Кт. Үндсэн хөрөнгө
Дахин үнэлгээ
4.37               Биет   хөрөнгийн   дансны   үнэ   нь   бодит   үнээсээ   материаллаг хэмжээний зөрүүтэй байх нөхцөлд хөрөнгийн дахин үнэлгээг хийнэ.
4.38               Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн хэмжээгээр дахин үнэлгээний нэмэгдэл дансны кредитэд бичнэ.
4.39               Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ буурсан
тохиолдолд буурсан хэмжээг зардал гэж хүлээн зөвшөөрнө.
4.40               Дахин үнэлгээний нэмэгдлийг хэрэгжсэн үед нь хуримтлагдсан үр
дүн данс руу шилжүүлнэ.
4.41                                 Үндсэн   хөрөнгийн   талаарх   санхүүгийн   тайлангийн   тодруулгыг
холбогдох УСНББОС 17 "Үндсэн хөрөнгө"-ийн дагуу хийнэ.
БИЕТ БУС ХӨРӨНГӨ
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт : УСНББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга УСНББОУС бусад
4.42               Биет   шинж   чанаргүй,   харьцангуй   урт   хугацаанд   ашиглагддаг, эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу тал олгодог хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ.
4.43               Биет бус хөрөнгөнд    патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, лиценз,   программ   хангамж,   судалгаа   хөгжүүлэлтийн   зардал   зэрэг хамрагдана.
4.44              Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ.
4.45               Биет бус хөрөнгийг түүний үр ашигтай ашиглах хугацааны туршид системтэйгээр  хорогдуулж,   хорогдлын  хэмжээгээр  зардлаар  хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Биет бус хөрөнгийг зөвхөн шулуун шугамын аргаар элэгдүүлнэ.
Дт. Элэгдлийн зардал /биет бус хөрөнгө /
Кт. Хуримтлагдсан элэгдэл
4.46       Биет бус хөрөнгийн санхүүгийн тайлангийн тодруулгыг холбогдох
УСНББОУС -ийн дагуу хийнэ.
ӨР ТӨЛБӨР
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт :
УСНББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга
УСНББОУС 15 Санхүүгийн хэрэглүүр :
Тодруулга ба толилуулга
УСНББОУС 19 Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө
УСНББОУС бусад
4.47               Өр төлбөр гэдэг нь төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхид биелэлээ олсон байгууллагын нөөц гадагш урсахаар  хүлээгдэж  байгаа, өнгөрсөн  үйл  явдлын  үр  дүнд  үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага юм.
4.48               Өр  төлбөрийг богино  хугацаат ба  урт хугацаат өр  төлбөр  гэж ангилна.
4.49               Богино хугацаат өр төлбөрт богино хугацаат зээлийн өр, тооцооны өглөг, бусад өглөг, урьдчилж орсон орлого зэрэг хамаарна. Урт хугацаат өр төлбөрт урт хугацаат зээл зэрэг өр төлбөр багтана.
4.50               Төсөл,   тусгай   сан   нь   зөвхөн   эрх   бүхий   дээд   байгууллагын
шийдвэртэйгээр зээл  авах,  түүнтэй  адилтгах төлбөрийн хариуцлага
үүсгэнэ.
4.51                                 Өр төлбөрийг дансны нэгдсэн жагсаалт болон холбогдох УСНББОУС-ын дагуу ангилж бүртгэнэ.
Хүлээн зөвшөөрөх нөхцөл ба үнэлгээ
4.52       Өр төлбөрийг дараах нөхцөлд хүлээн зөвшөөрнө.
•      Өр төлбөрийн тодорхойлолтод бүрэн нийцсэн байх
•      Өр төлбөрийн хэмжээ нь бодитойгоор хэмжигдэж,    үнэлэгдсэн байх
•   Төлөх хэмжээ нь төдийлөн тодорхой бус өр төлбөрийг урьдчилан тооцсон хэмжээгээр бүртгэнэ.
•    Болзошгүй   өр   төлбөр,    амлалтыг       санхүүгийн   тайлангийн тодотголд тусгана.
4.53               Богино хугацаат зээл: Төсөл,  сан нь төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийн түр зуурын дутагдлыг богино хугацаат зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрч зээл авсан бол
үндсэн өрийн дүнгээр энэ дансанд бүртгэнэ.
4.54               Холбогдох  талуудын  тохиролцсон гэрээний  дагуу  авсан  үндсэн зээлийн дүнгээр төлбөрийн хариуцлага үүсгэж нягтлан бодох бүртгэлд тусгана.
Богино хугацаат зээлийн бүртгэл
4.55         а) Богино хугацаат зээлийг Төсвийн дээд шатны эрх захирагчаас авсан бол зээлийн үндсэн өрийн дүнгээр;
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Богино хугацаат зээл-.......
(б)  Богино хугацаат зээлийн үндсэн төлбөрийг эргүүлж төлбөл;
Дт. Богино хугацаат зээл
Кт. Мөнгөн хөрөнгө
(в)    Урт  хугацаат  зээлийн   тайлангийн  жилд  төлөгдөх  хэсгийг  богино хугацаатай зээлд шилжүүлэн бичихдээ:
Дт. Урт хугацаат зээл
Кт. Богино хугацаат зээл
Өглөгийн бүртгэл
4.56               Төсөл, тусгай сан нь гэрээ гүйцэтгэгчид, ажилчин албан хаагчдад төлөх өглөг үүсч болно.
4.57               (а) Тооцсон цалинг өглөг үүсгэж бүртгэхэд:
Дт. Цалингийн зардал
Кт. Өглөг -Цалин
(б)  Цалингийн өглөгийг төлөхөд;
Дт. Өглөг -Цалин
Кт. Мөнгөн хөрөнгө
(в)    Төсөл,   тусгай   сан   нь   бараа   материал,   үндсэн   хөрөнгийг  зээлээр худалдан авсан бол өглөг үүсгэж дараах байдлаар бүртгэнэ,   
Дт. Бараа материал / Үндсэн хөрөнгө
Кт. Өглөг
 
(г)  Төсөл, тусгай сангийн ажиллагчдын цалингаас суутган төлөх төлбөрийн өглөг болон бусад өглөг үүссэн бол бусад өглөг дансанд бүртгэнэ.
Урьдчилж орсон орлогын бүртгэл
4.58       Урьдчилж   орсон   орлого   дансыг   дотор   нь   урьдчилгаа-төсвийн санхүүжилт, бусад урьдчилж орсон орлого гэж 2 ангилна.
4.59       Төлбөртэй үйлчилгээний орлогыг урьдчилж хүлээн авахад;
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Урьдчилж орсон орлого
Урьдчилж орсон орлогыг орлогын дансанд шилжүүлж бүртгэхэд:
Дт. Урьдчилж орсон орлого
Кт. Ажил, үйлчилгээний орлого - сургалтын
УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР
4.60               Нэг жилээс дээш хугацаанд бусдад төлөх өр төлбөрийг урт хугацаат өр төлбөр гэнэ. Урт хугацаат өглөгт урт хугацаат зээл зэрэг хамрагдана.
4.61                                 Төсөл, тусгай санд тэдний төсвийн алдагдлыг санхүүжүүлэх буюу байгууллагын  төлбөрийн  чадварыг сайжруулах зорилгоор дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаат зээл авч ашиглахыг эрх бүхий  байгууллагаас  зөвшөөрсөний  дагуу  зээл   авсан   бол  зээлийн үндсэн төлбөрийн дүнгээр урт хугацаат зээл дансанд бүртгэнэ.
4.62               Урт   хугацаат   зээлийн   гэрээнд   үндсэн   зээлийн   хэмжээ   үндсэн зээлийн төлбөрийн эхлэх хугацаа, төлбөрийн хуваарь,  зээлийн хүү, түүний   төлбөрийн   хуваарь,   зээлийг  ашиглах  хугацаа   болон   бусад нөхцлүүдийг  тодорхой   заасан   байх  бөгөөд  үүнийг  үндэслэн   авсан зээлийн дүнгээр хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
4.63               Дотоодын байгууллагуудаас авсан  зээлийг  зээлдүүлэгчдээр ангилж бүртгэнэ.
Урт хугацаат зээлийн бүртгэл
4.64       Урт хугацаат зээлийг дараах байдлаар бүртгэнэ:                                     
(а) Авсан урт хугацаат зээлийн үндсэн өрийг:
Дт. Мөнгөн хөрөнгө
Кт. Урт хугацаат зээл-Бусад төсөвт байгууллага
(б) Урт хугацаат зээлийн тайлангийн жилд төлөгдөх хэсгийг богино хугацаат зээлд шилжүүлэн бүртгэх бичилтийг урьд үзүүлсэн байдлаар гүйцэтгэнэ.
Тайлбар тодруулга
4.65       Өр төлбөрийн талаарх санхүүгийн тайлангийн тодруулгыг холбогдох УСНББОС-ийн дагуу хийнэ. Болзошгүй өр төлбөрийн талаар үндэслэл, шалтгаан, тооцоолол зэргийг тайлбар тодруулгад бичнэ.
ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧ
Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандарт : УСНББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга
УСНББОУС 3 Тайлангийн үеийн цэвэр ашиг буюу алдагдал, суурь алдаа ба нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт УСНББОУС бусад
4.66               Цэвэр хөрөнгө/өмч гэдэг нь байгууллагын хөрөнгийн дүнгээс бүх өр төлбөрийг хассан дүн буюу засгийн газрын оруулсан хувь оролцоог хэлнэ.
4.67               Засгийн   газрын   хувь   оролцоо   нь   хувь   оруулсан   капитал   ба хуримтлагдсан ашиг буюу алдагдал, нөөцийн нийлбэр байна. Энэ нь байгууллагын   үйл   ажиллагаанд   хамаарах   цэвэр   хөрөнгө/   өмчөөр
тусгагддаг.
4.68               Тайлант хугацааны үр дүн дансанд тайлангийн хугацааны орлого, зардлын зөрүүг хааж бичнэ.
4.69               Орлого, зарлагын нэгдсэн дансны зөрүүгээр тайлангийн үеийн үр дүнг тодорхойлох бөгөөд:
Ашигтай бол:
Дт. Орлого зарлагын нэгдсэн данс Кт. Тайлант хугацааны үр дүн
Алдагдалтай бол:
Дт. Тайлант хугацааны үр дүн
Кт. Орлого, зарлагын нэгдсэн данс гэж бүртгэнэ.
4.70       Хөрөнгийн дахин үнэлгээний өөрчлөгдсөн дүнгээр Дахин үнэлгээний нэмэгдэл дансанд бичилт хийнэ.
 
 
-------- оооОооо---------
 
 
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих