A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ- "Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм", "Ачаа өргөх кран. Үл эвдлэх шалгалт" /УББ 32-201-10/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 12 дугаар сарын 15 -ны өдөр

Дугаар 413

Улаанбаатар хот

НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:  /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1."Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг нэг дүгээр хавсралтаар "Ачаа өргөх кран. Үл эвдлэх шалгалт" /УББ 32-201-10/-ийг хоёр дугаар хавсралтаар тус тус баталж 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Шинээр батлагдсан норматив баримт бичиг, дүрмийг хэвлэн олшруулж зураг төсөл, өргөх байгууламж эзэмшигч, ашиглагч байгууллагуудад мөрдүүлэхийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Б.Баярсайхан/-т даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар / Б.Баасан/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА