A

A

A

Бүлэг: 1979

/ХНХС-ын 2018 ны А/91-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг тодорхойлох тухай/

2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 128

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг тодорхойлох тухай зөвлөмж"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Зөвлөмжийг 2000 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

3. Уг зөвлөмж батлагдсантай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын хөдөлмөрийн гэрээний нэг маягийн загвар батлах тухай" Хөдөлмөрийн сайдын 1991 оны 247 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.