A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам/
Бүлэг: 1979

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ Зам, тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам/

2011 оны 2 дугаар сарын 14-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 41

Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1."Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Төмөр замын газар (Т.Батболд)-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА