A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСӨВ ЗОХИОХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗТС-ын 2019 оны 256 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТС-ын 2019 оны 256 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 200 Улаанбаатар хот

ТӨСӨВ ЗОХИОХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Авто замын тухай хуулийн 5.1.5 заалт, Зам, тээвэр, аялал, жуулчлалын сайдын 2007 оны 11 сарын 20-ны өдрийн 187 тоот тушаалын 4в заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар"-ыг хавсралтаар баталж мөрдүүлсүгэй.

2.3ааврыг хэвлэн олшруулах, нийтийн хүртээл болгох, хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулж, зааврыг хэрэглэх явцад гарсан зарчмын зөрүүтэй, өөрчлөн сайжруулах шаардлагатай асуудлыг тухай бүр нь судлан санал боловсруулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Авто замын газар /Б.Энхтөр/-т үүрэг болгосугай.

З.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 200 дугаар тушаалыг Авто замын салбарт мөрдөхгүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3273 дүгээрт бүртгэсэн.