Хэвлэх DOC Татаж авах
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны
305 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН
ТӨЛӨВЛӨЛТИЙН ДҮРЭМ
 
2011 оны ....дугаар сарын...ний
өдрөөс эхлэн мөрдөнө.
 
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1  . Хэрэглэх хүрээ
1.1.1.                 Энэхүү дүрмийг ерөнхий боловсролын сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн барилга байгууламжийн шинээр барих, ашиглалт, шинэчлэл, өргөтгөл, их засварын зураг төсөл боловсруулахад "Олон нийт иргэний барилга" /БНбД 31-03-03/, "Сургалт-хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн норм" /БНбД II-66-88/ болон "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны барилгын төлөвлөлтийн элементүүдийн нормаль" /ТН-II-2.2-1985/ зэрэг норматив баримт бичгийн хамт мөрдөнө.
 
1.1.2.                Энэ дүрмийг ерөнхий боловсролын сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн барилгын зураг төсөлтэй холбоотой баримт бичгийг баталгаажуулах, зөвшилцөх, анхан шатны баримтжуулалт хийхэд ашиглана. Уг дүрэм нь ерөнхий боловсролын сургуулийн харьяалах нутаг дэвсгэрт үр дүнтэй үйл ажиллагаа явуулж иргэд, олон нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд оршино. Мөн Монгол улсын барилга хот байгуулалтын болон, Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй норм дүрмийн хүрээнд үйлчилгээ явуулна.
 
1.2.           Ишлэл авсан норматив баримт бичиг
1.      БНбД 31-03-03 "Олон нийт иргэний барилга"
2.      БНбД 31-01-10 "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм"
3.      БНбД 30-01-04 "Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм"
4.      БНбД 23-02-08 "Байгалийн гэрэлтүүлэг ба зохиомол гэрэлтүүлэг"
5.      БНбД 40-05-98 "Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга"
6.      БНбД "41-01-11 "Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер"
7.      БНбД 3.05.30-95 "Дулааны шугам сүлжээ"
8.      БНбД 21-01-02 "Барилга байгууламжийн галын аюулгүй байдал"
9.      БД 31-101-04 "Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль"
10. MNS 6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин"
11. MNS 6056:2009 "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөсөн заавар"
12. БД 30-101-05 "Цөөн давхар сууц барих газрын төлөвлөлт, зохион байгуулалт, барилгажилт"
 
1.3.           Ерөнхий зүйл
 
1.3.1       Энэхүү дүрэм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургууль, ерөнхий боловсролын сургуулийн дотоод орон зайн төлөвлөлт, сургалтын хөтөлбөр ёсоор байх өрөө тасалгааны бүтэц бүрдэл, тэдгээрийн талбайн хэмжээ, инженерийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, эдэлбэр газрын зохион байгуулалт, барилгын байршлыг  тогтооход харгалзан үзэх зөвлөмжийн баримт бичиг болно.
 
1.3.2       Ерөнхий боловсролын сургууль дараах хэв шинжтэй байна.
-          Бага сургууль
-          Дунд сургууль
-          Гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль
-          Тусгай сургалттай лицей сургууль
 
1.3.3       Ерөнхий боловсролын сургууль гурван үе шаттай сургалтын хөтөлбөрөөр хичээллэнэ. Үүнд:
-          I шат: 1-6 дугаар ангийн сурагчдад бага сургуулийн боловсрол олгох сургалт
-          II шат: 7-9 дүгээр ангийн сурагчдад дунд сургуулийн боловсрол олгох сургалт
-          III шат: 10-12 дугаар ангийн сурагчдад  ахлах сургуулийн боловсрол олгох сургалт
 
1.3.4       Тухайн хот, дүүрэг, аймаг, сум суурингийн хүн амын тоо, нягтрал, багшлах зохион байгуулалт, суралцагчдын эрүүл ахуйн нөхцөл зэргийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг тодорхойлох нь зүйтэй. Тухайлбал: 320, 410, 520, 560, 640-н суралцагчтай байх нь ашиглалтад тохиромжтой.
 
1.3.5       1000 хүн тутамд ногдох ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын суудлын тоог зөвлөмжийн 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Зөвлөмжийн 1 дүгээр хүснэгт
Суралцагчдын насны ангилал
Хамрах хувь
1000 хүн тутамд
Байвал зохих суудлын доод хэмжээ
6 нас
20%
2
7-9 нас
100%
22
10-аас 14 нас
100%
45
15-18 нас
75%
46
Дүн
 
*6 настай хүүхдийн 80% нь сургуулийн өмнөх насны байгууллагад хамрагдахаар тооцно.
1.3.6       Ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт 30 хүүхдээс ихгүй, өдөр өнжүүлэх бүлэг болон 6 настай 1-р ангид хамрагдах  хүүхдийн тоог тухайн хот, суурины хүн амын тоо, нягтрал, бүтэц бүрэлдэхүүнийг үндэслэн зургийн даалгаврын дагуу тогтооно. 6 настай хүүхдийн онцлогоос хамаарч анги дүүргэлтийг 20-24 сурагчтай байхаар тооцох нь зохимжтой.
 
1.3.7       Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийг дотуур байртай төлөвлөх нь ашиглалтад тохиромжтой. Хүүхдийн эрүүл мэнд, нас хүйсд зохицуулж нийгмийн үйлчилгээ тогтмол үзүүлэх нь чухал. Түүнчлэн бие бялдар, оюун ухааны хөгжил сул дорой хүүхдэд амьдрах ухаан, хооллох, эрүүл ахуйн болон хүмүүжил, сургалт, соёл, нийгэмшүүлэх, мэргэжлийн бэлтгэл үйлчилгээ үзүүлэхийг сурган хүмүүжүүлэх ухаанд зөв зүйтэй гэж үздэг.
 
1.3.8       Хөгжлийн бэрхшээлтэй 7-16 насны хүүхдэд бүрэн бус дунд боловсрол, 7-18 насны хүүхдэд бүрэн дунд боловсрол олгохоор тооцно. Үүнтэй уялдуулан зургийн даалгаврын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн бүтцэд сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги танхим төлөвлөж болно.
 
1.3.9       Дотуур байртай сургуульд сурах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ажлын 5-н өдөр тохь тухтай амьдрах нөхцлөөр хангах нь зүйтэй. Харин өнчин хүүхдийг дотуур байртай сургуульд бүтэн жилийн турш дотуур байранд амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй.
 
1.4.           Бага ангийн 6 настай сурагчдын анги танхимийн төлөвлөлтийн онцлог
 
1.4.1  Бага  сургуулийг зургийн даалгаврын дагуу хүчин чадалд нь тохируулан бие даасан байдлаар төлөвлөх нь  сургалт хүмүүжлийн онцлогт тохиромжтой гэж үздэг. Хэрэв ЕБС-ийн цогцолборт нэгтгэн төлөвлөх бол дунд болон ахлах боловсролын сургалтын хэсгээс тусд нь блокчлон төлөвлөх нь зүйтэй.
 
1.4.2 Ангид хичээлийн ширээ сандал, бусад тоноглол, эд хэрэглэлийг заавал байрлуулах шаардлагагүй. Хүүхдэд зориулан зөөлөн дэвсгэр (хивс,хивсэнцэр) бүхий шалан дээр чөлөөтэй тоглох, үйл хөдлөл хийх орон зайд хичээллэх нь тэднийг ядраахгүй байх гол нөхцөл болно. Ангид байх ширээ сандлын байрлалыг сурагчдын хүссэнээр багш чөлөөтэй сонгож байршуулах боломжтойгоор ангийн орон зай, хэлбэр хэмжээнд тохируулан төлөвлөлт хийх нь тохиромжтой.
 
1.4.3  6 настай 1 хүүхдэд зориулсан ширээний хамгийн бага хэмжээ 600х400х550(h) мм, сандалын хэмжээ 350х320х250 мм (хагас түшлэгтэй) байхаар тооцно. Ангийн үндсэн талбайгаас гадна тоглох орон зай, номын сангийн булан, үзүүлэн материалын болон хувцасны өлгүүрийн талбай зэргийг нэмж ангийн нийт талбай, эзэлхүүнийг тодорхойлох нь зүйтэй. Ангийн талбай ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор сурагчдийн хувцасны шүүгээг хананы хөндийд төлөвлөж болно. Ангийн самбарыг сурагч, багш зэрэг ашиглах боломжийг харгалзан шалны түвшнээс 600-650 мм-ээс багагүй өндөрт байрлуулах нь тохиромжтой. Сурагчдыг ширээнд аль болох ганцаараа суухаар тооцох нь зүйтэй.
 
1.4.4       Бага ангийг 1-ээс дээш давхарт төлөвлөхгүй байх нь зүйтэй. Зургийн даалгаврын дагуу бага ангийг 1-ээс дээш давхарт төлөвлөх бол тэдэнд зориулан шатны гишгүүрийн өндрийг 100-120 мм-ээс ихгүй байхаар тооцно. Дулааны улиралд ангиас шууд гадагш гарах хаалгыг амрах, тоглох болон спортын  талбайтай холбож төлөвлөвөл орчин үеийн шаардлагатай уялдана.
 
1.4.5       Бага ангийн 6 настай сурагчдад зориулсан ариун цэврийн өрөөг сургуулийн ариун цэврийн өрөөний хажуу хэсэгт хаалт хашлагаар тусгаарлах болон тусад нь төлөвлөвөл эрүүл ахуйн шаардлага хангана. Суултуур, тосгуурын тоог багадаа 10-15 хүүхэд тутамд 1 оногдохоор тооцож төлөвлөнө. Бага насны хүүхдэд зориулсан суултуур, тосгуурыг стандартын дагуу сонгож төлөвлөх ба байршуулах хэмжээг БНбД-II-66-88, ТН-II-2.2-1985 нормалийн дагуу тогтооно.
 
1.4.6       Бага ангийн хичээллэх өрөө зүүн урд, урд зүгт байрлавал зохимжтой. Хавар намрын улиралд нарны хэт халалтаас хамгаалах хаалт (жалюз) цонхонд төлөвлөж болно.
 
1.4.7       Хаалганы бариул, цахилгаан залгуур, унтраалга, самбар зэрэгт сурагч хүрч болох хэмжээнд төлөвлөх ба тэдгээрийн аюулгүй байдлыг хангасан байна.
 
1.4.8   Бага ангийн сурагчдын дуу авиа сонсох, самбар дээрх бичиглэлийг төвөггүй харах нөхцлийг тооцон ангийн хэмжээ хамгийн багадаа 7,2х7,2 м байвал зохимжтой.
 
1.4.9  Бага ангийн 6 настай сурагчдын сурах онцлог, анги танхимийн байршил, ая тухтай хичээллэх нөхцлийг харгалзан халаалтын системийг шалны халаагуураар шийдэх боломжтой.
 
1.4.10  Бага ангийн 6 настай сурагчдын ангид 2 хаалга төлөвлөх нь тэдний анхаарлыг сарниулалгүй хичээлийн явцтай танилцах, хянах, дараагийн хичээлийн бэлтгэл хангах, үзүүлэн материал, сургалтын ном сурах бичгийг бэлтгэхэд тохиромжтой гэж үздэг.
 
Хоёр. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ХЭВ ШИНЖ, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
2.1       Монгол Улсын боловсролын систем болон Олон улсын сургалт хүмүүжлийн байгууллагын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж, бүтэц зохион байгуулалтыг  зохицуулна.
 
2.2       Ерөнхий боловсролын  сургууль нь сурагчдад:
-          Ерөнхий эрдмийн боловсрол олгох бие даасан сургууль байхаар зохион байгуулагдана.
-          Ерөнхий боловсролын сургуулийн анхан шат буюу 1 дүгээр шат нь  /цэцэрлэг/, 1-6 дугаар ангийг хамрах бөгөөд суралцах хугацаа 6 жил байна;
-          Бага дунд боловсрол олгох үндсэн сургалттай дунд сургуулийн /1-2 дугаар шат буюу 1-6; 7-9 дүгээр анги/ сургалтын хугацаа 9 жил байна.
-          Ахлах боловсрол олгох сургуулийн  сургалтын хугацаа /3 дугаар шат буюу 10-12 дугаар анги/ 12 жил байна.
-          Гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль нь нэг буюу хэд хэдэн хичээлийг гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр сургана.
-          Лицей- бүрэн дунд боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд физик-математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтыг 8-р ангиас 4 жил, эсвэл 10-р ангиас 2 жилийн хугацаанд явуулж болно.
-          Оройн ээлжийн сургуулийн сургалт 2-3 дугаар шатны эсвэл зөвхөн 3 дугаар шатны сургалттай байж болно.
 
2.3       Ерөнхий боловсролын сургуулийн байвал зохих хэв шинжийг Б-В хавсралтаас үзнэ.
 
2.4       Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох хэв шинжийн нэгдсэн сургалттай сургууль байж болно. /А-Б хавсралтаас үзнэ/
 
2.5       Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох сургуулийн цогцолборын бага дунд шатны нийт сурагчдын 75%-ийг, 3 дугаар шатны сургалтад үргэлжлүүлэн хамрагдахаар тооцох нь оновчтой гэж үздэг.
 
2.6       Ерөнхий боловсролын сургууль руу хүүхэд явганаар явахад 500 м-ээс ихгүй зайтай байршуулахыг оновчтой гэж үздэг. Харин ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр нэг талдаа явахад I шатны сургалтад хамрагдах хүүхэд 15 минут, II; III шатны сургалтад хамрагдах хүүхэд 30 минутаас ихгүй хугацаа зарцуулахаар тооцвол ашиглалтад тохиромжтой байдаг.
 
Гурав. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫГ ТӨЛӨВЛӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ

3.1       Ерөнхий боловсролын сургуулийн барилга тухайлсан эдэлбэр газартай байна.
3.2       Ерөнхий боловсролын сургуулийн барилгаас тухайн сургуульд хамааралтай авто зогсоол хүртлэх зайг авто тээврийн хэрэгсэлийн хүчин чадалтай уялдуулж дараах зарчмыг баримтлан төлөвлөх нь зүйтэй.
-          10 авто тээврийн хэрэгсэл 15 м
-          11-100 авто тээврийн хэрэгсэл 25 м
-          101-300 авто тээврийн хэрэгсэл 50 м байна.
 
3.3       Ерөнхий боловсролын сургуулийн барилгын байршлыг БНбД 30-01-04-ын дагуу төлөвлөнө.
 
3.4       Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид оногдох эдэлбэр газрын талбайг БНбД 30-01-04-ийн дагуу тогтооно. Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөл, их засварыг БНбД 30-01-04, БНбД 31.03.03-д заасны дагуу хийж ариун цэвэр, эрүүл ахуйн төв байгууллагаас төсөлд нь зөвшөөрөл авна.
 
3.5       Сургуулийн эдэлбэр газар нь 1,5 м-ээс багагүй өндөртэй ногоон байгууламж эсвэл хашаагаар хүрээлэгдсэн байна.
 
3.6       Эдэлбэр газрын талбайн 50%-иас багагүй талбай нь ногоон байгууламж байна. Сургуулийн барилгыг цэцэрлэгт хүрээлэн бүхий нутаг дэвсгэрт барих нөхцөлд ногоон байгууламжийн хэмжээг 30%-иар бууруулж болно.
 
3.7       Эдэлбэр газрын талбайг дотор нь биеийн тамирын, аж ахуйн ба амралтын гэсэн 3 үндсэн бүсэд ангилна.
 
3.8       Биеийн тамирын талбайг ангийн цонхноос холбогдох нормд заасны дагуу байрлуулан төлөвлөнө. Спорт тоглоомын талбай нь резинэн эсвэл хатуу хучилттай, хөл бөмбөгийн талбай нь зүлэг байх нь ашиглалтад тохиромжтой байдаг.
 
3.9       Амралтын бүсийг ногоон байгууламжтай зэрэгцээ аж ахуйн болон биеийн тамирын талбайгаас төлөвлөлтийн боломжоор зайтай төлөвлөх нь ашиглалтад тохиромжтой.
 
3.10    Хог цуглуурах талбай руу орох орц бие даасан, хүрэх зам нь хатуу хучилттай, хог цуглуулах талбай нь хаалт бүхий тусгаарлагчтай байх нь зүйтэй.
 
3.11    Эдэлбэр газрын талбайн гэрэлтүүлэгийг холбогдох нормын дагуу төлөвлөнө.
 
3.12    Барилгын орчны байгууламж руу очих явган хүний зам хатуу хучилттай байх нь зөв гэж үздэг.
 
Дөрөв. СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ЭЗЭЛХҮҮН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ
 
4.1       Ерөнхий боловсролын сургуулийн барилга болон инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийг БНбД 31.03.03-ын дагуу төлөвлөх нь зүйтэй.
4.2       Ерөнхий боловсролын сургуулийн барилгад анги танхимын тоо, бүтэц зохион байгуулалтыг сургалтын хөтөлбөрийг үндэслэн тогтооно. /Хавсралт В, Г/
 
4.3       Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө ёсоор байх ёстой анги танхим, лаборатори, кабинет, лаборантын өрөөний нэг сурагчид ногдох талбайг БНбД II-66-88 болон бусад холбогдох норм дүрмийн дагуу тогтооно.
 
4.4       Сургалтын  анги танхимыг чимээ шуугиан, элдэв үнэртэй өрөө тасалгаанаас зайтай төлөвлөх нь зүйтэй.
 
 4.5      Ерөнхий боловсролын сургуулийн барилгад сургалтын хөтөлбөрийг  үндэслэн 9х18 м, 12х24 м, 18х30 м хэмжээтэй биеийн тамирын танхим төлөвлөх нь ашиглалтын шаардлага хангана. Биеийн тамирын танхимын бүтцэд холбогдох нормын дагуу тогтоосон эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүрийн өрөө, ариун цэврийн өрөө, дасгалжуулагчийн өрөө төлөвлөхөөс гадна 8-аас дээш ангитай сургуульд биеийн тамирын 2 танхим байх нь шаардлагад нийцнэ.
4.6       Ерөнхий боловсролын сургуулийн гуанзны дотоод орчин, өрөө тасалгаа эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Хооллох танхимын талбайг сурагчид 3 ээлжээр хамрагдахаар тооцно. Хоолны заалны 30 суудал тутамд 1 угаалтуур байна.
4.7     Ерөнхий боловсролын сургуулийн барилгад рекреаци (завсарлах талбай),  төлөвлөнө. Үзвэрийн болон лекцийн танхимын дэргэдэх хонгил, рекреаци (завсарлах талбай), фойе (чөлөөтэй амрах том өрөө), кулуар (өргөн хонгил)-ыг өрөөний зориулалтаар ашиглаж болохоор тооцон төлөвлөж болно.
4.8       Нэг талдаа анги танхимтай үед рекреацийн өргөн 4 м, 2 талдаа анги танхимтай бол 6 м-ээс багагүй байх нь тохиромжтой гэж үздэг.
4.9       Ерөнхий боловсролын сургуулийн барилга 3 давхар байх нь ашиглалтад тохиромжтой. Харин 4 давхар төлөвлөх нөхцөлд БНбД 31-03-03-ын шаардлагыг баримтлана.
4.10    Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг архитектурын зориулалтаар нь хичээллэх анги танхим болон нийтээр ашиглах үйл ажиллагааны зориулалттай танхим гэсэн 2 үндсэн хэсэгт хуваана.
4.11    Сургалтын өрөө тасалгаа, хичээллэх анги танхимыг сурагчдын насаар нь дотор нь I, II, III шатны сургалттай анги танхим гэж ангилан бүлэглэнэ. Анхан шатны буюу 1-6-аар ангийн сургалтын анги танхимыг бусад шатны сургалтад хамрагдах, аль болохоор холилдохгүй байхаар тооцно.  II ба III  шатны сургалтад хамрагдах сурагчид кабинетийн системээр хичээллэнэ. 6-12 жилийн сургалтын зориулалттай анги танхим, кабинет, лаборатори, сурагчдад ажлын ур чадвар, дадал олгох өрөө тасалгааг сургалтын чиглэлээр нь бүлэглэж ангилна.
4.12    Ерөнхий боловсролын сургуулийн эмнэлгийн хэсэгт эмчийн өрөө, шүдний эмчийн өрөө, сорох төхөөрөмжтэй эмчилгээний өрөө, сэтгэл зүйчийн өрөө байхаас гадна бие даасан ариун цэврийн өрөө байна.
4.13    Үзвэрийн заалын  1 суудалд 0,65 м2 талбай оногдохоор тооцож ээлжиндээ нийт сурагчдын 60 хүртлэх хувь нь хамрагдахаар тооцох нь зүйтэй. Заалны дэргэд сурагчид болон жүжигчдэд зориулсан ариун цэврийн өрөөнөөс гадна кинопроекцийн өрөө, хөгжмийн хэрэгсэл, тайзны засал чимэглэлийн агуулах, хувцас хадгалах өрөө байна.
4.14    Гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд лекцийн танхим  байх нь шаардлага хангана.
4.15    Номын сангийн уншлагын танхимын талбайг 1 сурагчид 0.6м2-аас багагүй талбай оногдохоор тооцох нь зүйтэй.
Тав. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРТАЙ СУРГУУЛИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ
 
5.1       Бие бялдрын болон оюун хомсдолтой хүүхдийн сургалтын шатлал, дотуур байртай сургуулийн хэв шинжийг 2-р хүснэгтэд үзүүлэв.
2 дугаар хүснэгт
Бие бялдрын болон оюуны хомсдолтой хүүхдийн ангилал
Сургуулийн барилгын хэв шинж
Оюуны хомсдолтой хүүхэд
Бүрэн бус дунд
Хараагүй, харааны сулралтай хүүхэд
Бүрэн дунд
Дүлий, сонсгол султай хүүхэд
Бүрэн дунд
Тулгуур эрхтэний дутагдалтай хүүхэд
Бүрэн дунд
Скалиозоор өвчилсөн хүүхэд
Бүрэн дунд
Ярих чадваргүй хүүхэд /хэл ярианы бэрхшээлтэй/
Бүрэн бус дунд
 
5.2       Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийг ногоон байгууламж бүхий хими биологийн болон микро-биологийн бохирдолгүй цэвэр агаартай, радио идэвхт цахилгаан соронзоны нөлөөгүй, дуу шуугиангүй эдэлбэр газарт байрлуулна. Хөдөлгөөний дутагдалтай, тархины сааталтай хүүхдийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн дотуур байрны тоног төхөөрөмжийг зургийн даалгавар болон эрүүл ахуйн нормын дагуу төлөвлөнө.
 
5.3       Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн эдэлбэр газрыг хөдөлгөөний бэрхшээлтэй иргэний амьдрах орчинтой уялдуулан хамгийн бага төвөгшилтэй хүрэх бололцоотой төлөвлөнө. Хөдөлгөөний бэрхшээлтэй болон тархины сааталтай хүүхдийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн дотуур байранд тавих тоног төхөөрөмжийг холбогдох норм ба дүрмийн дагуу зөвлөмжийн 3 дугаар хүснэгтэд заасныг баримтлана.
 
5.4       Хөдөлгөөний бэрхшээлтэй болон тархины сааталтай хүүхдийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн дотуур байранд тавих тоног төхөөрөмжийг эрүүл ахуйн норм дүрэмд зааснаар төлөвлөнө.
 
5.5       Эрүүл ахуйн нормын дагуу эдэлбэр газарт дараах зориулалтын бүсүүд байна. Үүнд:
-          сургалт, туршилтын
-          биеийн тамирын
-          амралтын
-          аж ахуйн
-          хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзах
 
5.6       Эдэлбэр газар нь хашаатай 2-оос доошгүй орцтой байна. Зам нь хатуу хучилттай, 20 тн-ын даацтай галын машин зорчих боломжтой байх. Нэг орцыг аж ахуйн зориулалтаар ашиглахаар тооцно. Сургуулийн барилгатай холбосон зам, орц хаалгатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хашааны өндөр 1,6 м, дотуур байртай сургуулийн барилгын хашааны өндөр 2,0 м байх нь ашиглалтад тохиромжтой гэж үздэг. Эдэлбэр газар руу орох хаалганы дэргэд шалган нэвтрүүлэх хяналтын цэг байна.
 
5.7       Орцны дэргэд хорио цээрийн тусгаарлах байр болон зам төлөвлөнө. Мөн галын машин, түргэн тусламжийн машин орох зориулалттай орц байна.
Хүснэгт 3
Сургалтын шатлал
1 сурагчид ногдох эдэлбэр газрын талбай, м2
Бэрхшээлийн төрөл
Нуруу нугас, тархины хүнд саажилтай
Сонсголын
Харааны
Оюуны
1-р шат
200
205
225
180
2-р шат
160
160
180
140
 
Зургаа. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ЭЗЭЛХҮҮН
ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ
 
6.1       Дотуур байртай сургууль дараах ангилал бүхий бүлэг өрөө тасалгаатай байна. Үүнд: Сургалтын өрөө тасалгаа, сургалтын өрөө бүхий сууц, мэргэжлийн сургалтын бэлтгэл өрөө (аж ахуй–захиргаа, туслах өрөөнүүд, соёл ахуйн үйлчилгээний өрөө тасалгаа, эмнэлгийн өрөө тасалгаа)  зэрэг болно.
 
6.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  дотуур байртай сургуулийн барилгыг бүтэц, хүчин чадал, барилгын талбайн хэмжээг зургийн даалгавар болон хөдөлгөөний бэрхшээлтэй, тархины сааталтай хүүхдийн тусгай хэрэгээт боловсрол олгох сургуулийн дотуур байрны эрүүл ахуйн холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөнө.
 
6.3       Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн барилгыг хөдөлгөөний бэрхшээлтэй болон тархины сааталтай хүүхдийн тусгай хэрэгээт боловсрол олгох сургуулийн дотуур байрны эрүүл ахуйн  холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөнө.
 
6.4       Суралцагчдын бүтэц бүрэлдэхүүнийг тооцож барилгын давхрын тоог тогтооно. Хөдөлгөөний бэрхшээлтэй болон тархины сааталтай хүүхдийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн дотуур байрыг эрүүл ахуйн тоног төхөөрөмжийн норм дүрмийн дагуу барилгын давхрын тоог 2-оос илүүгүй байх нь ашиглалтад тохиромжтой гэж үздэг.
 
6.5       Хүүхдийн амьдрах хэсгийг хоёр ангилна.
- Цэцэрлэгийн насны хүүхэд амьдрах хувцасны өрөө, анги, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө. Үүнийг бага ангийн сурагчтай шууд уялдаатай төлөвлөнө.
- Хонгилын сиситемийн төлөвлөлт энэ хэсгийн унтлагын өрөө нь орон сууцны хэсгийн өрөөтэй хонгилоор холбогдоно.
Дотуур байртай сургуулийн сууцны өрөөний бүтцийг сургуулийн өмнөх насны сургалтын агууллагаар төлөвлөх  /хавсралт Е/, харин хонгилын системээр төлөвлөх нөхцөлд /хавсралт К/-ийн заалтыг баримтална.
 
6.6       Эмнэлгийн үйлчилгээ, тусгаарлах өрөөг холбогдох норм нормативын баримт бичгийн дагуу төлөвлөнө.
 
6.7       Дотуур байртай сургуулийн өрөө тасалгааны бүтцийг /хавсралт З-Л/-д зааснаар төлөвлөнө.
 
Долоо. ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ
 
Сургуулийн барилгын өрөө тасалгааны инженерийн төхөөрмж, агааржуулалт дулааны горим, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, усан хангамж , ариутгах татуургыг БНбД 31-03-03, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл,  "Барилга сантехникийн ажлын суурь норм" I, II, III дэвтэр /БНбД 83-01-01/, "Барилга угсралт, барилгын засварын ажлын нэгдсэн норм, үнэлгээ" 1987 оны 9-р эмхэтгэл, "Сантехникийн ажил" 10-р эмхэтгэл, УХАТ, "Дулааны гадна шугам сүлжээний угсралтын ажил" 1987 зэрэг норматив баримт бичгийн заалтын дагуу төлөвлөнө.
Барилгын гадна инженерийн шугам сүлжээний суваг шуудууг БНбД 41-02-05, БНбД 3.05.03-95 болон бусад холбогдох норм дүрмийн шаардлагын дагуу төлөвлөнө.
 
7.1.      Усан хангамж ариутгах татуурга
 
7.1.1   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн барилгад ундны болон ахуйн ус, галын аюулгүй байдал, усан хангамж ариутгах татуурга, шугам хоолойг "Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга" /БНбД 40-05-98/, "Технологийн дамжуулах хоолой, арматур угсрах" 1987 5-р дэвтэр, "Барилга угсралт, барилгын засварын ажлын нэгдсэн норм, үнэлгээ" 1987 9-р эмхэтгэл, "Сантехникийн ажил" 10-р эмхэтгэл, "Усан хангамж ариутгах татуурга", "Дулааны гадна шугам сүлжээний угсралтын ажил" гүйцэтгэх нормативт баримт бичгийн заалтын дагуу төлөвлөнө.
 
7.1.2   Холигч шугамаар дамжиж буй ус 750С-аас ихгүй байна.
 
7.1.3   Шалны түвшнээс дээш байх ариун цэврийн өрөөний тоноглол хэрэгслийн байршлын хэмжээг хүснэгт 4-д заасны дагуу төлөвлөнө.
 
7.2.      Халаалт, агаар сэлгэлт
 
7.2.1   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн халаалт агаар сэлгэлтийг холбогдох норм ба дүрэм БНбД 41-01-11-ийн дагуу төлөвлөнө.
 
7.2.2   Компьютерийн ангийн агаар солилцоог БНбД 41-01-11-ийн дагуу төлөвлөнө.
 
7.2.3   Сургуулийн барилгын хоолны газрын дулаан солилцоог ахуйн хэсгийн дулаан шингээлтийг тооцож гал тогооны тоног төхөөрөмжийг технологийн дагуу хуваарилан төлөвлөнө. Нийтийн хоолны газрын үйлдвэрлэлийн өрөө тасалгаанд агааржуулалтын шугам төлөвлөнө. Хооллох танхимын агаарын эзэлхүүний хэмжээг БНбД 41-01-11-т заасны дагуу нэг суудалд 1 цагт 20м3-ээс багагүй байхаар төлөвлөнө.
 
7.2.4   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн ахуйн зориулалттай байгууламж болох халаалтын зуух, ариутгах камер, хувцас угаалга, засварын газар, агуулах, хүлэмж зэргийг холбогдох нормативт баримт бичиг, зураг төсөл боловсруулах даалгавартай уялдуулан төлөвлөнө.
 
7.3       Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг ба холбоо дохиолол
 
7.3.1   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуульд цахилгаан төхөөрөмж, цахилгаан гэрэл, мэдээлэл дамжуулах ба цахилгаан холбооны систем, автомат гал унтраалга, галын автомат дохиоллыг БНбД 23-02-08 болон цахилгаан шугам сүлжээний байгууллагын баримт бичгийн шаардлагын дагуу төлөвлөнө.
 
7.3.2   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн гадна гэрэлтүүлгийг БНбД 23-02-08-ын дагуу төлөвлөнө.
 
7.3.3   Өрөөний шугам сүлжээг зориулалтын хамгаалалтаар хамгаална.
7.3.4   Унтраалга, цахилгаан залгуурын байршлыг хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийн амьдрах, сурах орчинд зохицуулж хүснэгт 5-ын дагуу ашиглах бололцоотой төлөвлөнө.
 
7.3.5   Өрөөнд тавигдах радио төхөөрөмж, чанга яригч, утас, электрон цаг, цахилгаан хонх, зурагт, компьютер-мэдээллийн тоноглол хэргэслүүдийг зургийн даалгаврын дагуу төлөвлөнө.
 
7.3.6   Мэргэжлийн байгууллага болон улс, орон нутгийн захиргаанаас эрчим хүч хэмнэх талаар гаргасан баримт бичгийн шаардлагыг сургуулийн төлөвлөлт, ашиглалтад дагаж мөрдөнө.
 
7.4.      Галын аюулгүй байдлыг хангах
 
7.4.1   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн эдэлбэр газрын төлөвлөлт, барилгын эзэлхүүн төлөвлөлтийг БНбД 21-01-02, БНбД 31-03-03 болон бусад холбогдох нормативт баримт бичгийн дагуу төлөвлөнө.
Хүснэгт 4 (зөвлөмжийн)
Ариун цэврийн төхөөрөмж
 
Шалны түвшнээс дээш байрлуулах өндрийн хэмжээ /мм/ (дээд ирмэг хүртэлх)
Сургууль ба хүүхдийн эмчилгээний өрөө, тасалгаа
Тоноглол хэрэгслийн тусламжтайгаар хөдөлж явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан өрөөнд болон цэцэрлэгийн барилгад
Угаалтуур
700
500
Тосгуур ба угаагуур
800
500
Усанд орох онгоц
500
500
Хөтөвч (писсуар)
500
400
Шүршүүрийн тавцан
400
300
Өлгөгдсөн ус уух цорго
750
-
 
Хүснэгт 5
Сургуулийн хэв шинж
Байрлуулах нөхцөл
Цахилгаан залгуур
Унтраалга
Ерөнхий боловсролын сургууль
Шалны түвшнээс 0.2 м
Шалны түвшнээс 1.8 м-ээс ихгүй; 0.9 м-ээс багагүй
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургууль
Шалны түвшнээс 1.8 м-ээс багагүй (хамгаалалттай байна)
Шалны түвшнээс 1.8 м-ээс ихгүй; 0.9м-ээс багагүй
Оюуны хомсдол ба сэтгэл мэдрэлийн согогтой
шалны түвшнээс 1 м-ээс дээш, хажуу хананаас 0.4 м-ээс багагүй

7.4.2   Ерөнхий боловсролын сургуулийн барилгын тухайн давхарт байх хүний хамгийн их тоо, тэднийг нэгэн зэрэг нүүлгэн шилжүүлэх замын өргөнийг тооцохдоо сургалтын өрөө, хөдөлмөр сургалтын өрөө, унтлагын өрөө, спортын ба хурлын заал, лекцийн танхимын багтаамжийг үндэслэн тодорхойлно.
 
7.4.3   Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын өрөөг цуг байршуулах тохиолдолд хооронд нь галын аюулгүйн 1-р зэргийн хамар хана ба 3-р төрлийн хучилтаар тусгаарлана. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагаас нүүлгэн шилжүүлэх гарах хаалга нь бие даасан тусдаа байх ёстой.
 
7.4.4   Сургалтын анги кабинет, лаборатори нь шууд гарах гарцгүй тохиолдолд мод төмөр боловсруулах нэгдсэн дадлагын өрөө ба зөвхөн мод боловсруулах дадлагын өрөөг хонгилоор дамжин гадагш шууд гарах нэмэлт гарцтай төлөвлөнө.
 
7.4.5   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуульд дараах шаардлагыг тавина.
 
7.4.5.1   Гал унтраах болон ахуйн усны нэг удаа зарцуулах нормативт хэмжээ 100л/с-ээс багагүй байна.
 
7.4.5.2  Хүүхдийн амьдрах, мэргэжил сургалтын бэлтгэлийн болон үйлчилгээний өрөө тасалгааг блокчилж эсвэл тус тусад нь бие даасан хэлбэрээр байршуулж өөр хооронд нь холбогдохоор төлөвлөнө. Энэ тохиолдолд блокуудын хооронд нийлж буй хана нь галд тэсвэрлэлтийн 1-р зэргийн хана байна.
 
7.4.5.3   Хүүхэд болон сурагчдад зориулсан орон сууц, эмчилгээ, хүлээн авах, хооллох болон мэргэжил сургалтын бэлтгэлийн өрөө, соёл спортын үйлчилгээний өрөөний хаалганы өргөн 1 м, хонгилын өргөн 1.8 м-ээс багагүй, бусад нь 1.4 м-ээс багагүй байна.
 
7.4.5.4    Галын аюулгүй үед 2-р давхраас нүүлгэн шилжүүлэхийн тулд хүний жинд тохирсон тусгай налуу гулсуурыг ашиглаж болно. Гулсуур нь байран, хураагддаг, эвхэгддэг байж болно.
 
7.4.5.5     Сууцны хэсэг бүрт 2-оос багагүй аврах гарц байна.
 
7.4.5.6     Аврах гарц нь аваарын гэрэлтүүлэгтэй байна.
 
Найм. ОНЦГОЙ БАЙДЛЫГ УРЬДЧИЛАН АНХААРУУЛАХ ИРГЭНИЙ ХАМГААЛЛЫН ИНЖЕНЕР-ТЕХНИКИЙН ТӨЛӨВЛӨЛТ
 
8.1. Хөгжлийн брэхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургууль ба ерөнхий боловсролын сургуулийг төлөвлөхөд онцгой байдлын нөхцөлд хүмүүсийг хамгаалах, иргэний хамгаалал инженер техникийн арга хэмжээний шаардлагыг биелүүлэх ёстой. Инженер техникийн арга хэмжээг боловсруулахад "Иргэний хамгаалал, онцгой байдлаас хамгаалах төлөвлөлт"-тэй холбогдсон норм дүрэм болон Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газраас баталсан нормативт баримт бичгийг удирдлага болгоно.
 
Хавсралт А
(зөвлөмжийн)
 
Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох сургуулийн барилгын хэв шинжийн тодорхойлолт
 
Сургуулийн хэв шинжийн хувилбар
Үндсэн сургууль
Сургалтын байгууллагын хэв шинж, бүтэц зохион байгуулалт
I, II шатны сургалтын ангиудын харьцаа зэрэглэл
I шатны сургалттай бага сургууль
Бага дунд сургууль
БаДС,БүДС, ДС, ГСБүДС
1:0:0 ,       2:0:0   3:0:0
II шатны сургалттай дунд сургууль
Дунд сургууль
ГСБүДС, МАС,БаДС, АС
1:0:0,        2:0:0   3:0:0
                                                
I, II ба III шатны сургалттай дунд сургууль
Бүрэн дунд сургууль
ДС
1:1:1, 2:2:2 /2/,
 
3:3:3/2/
III шатны сургалттай дунд сургууль
Ахлах сургууль
БаДС, АС, БаДС, БаДС
0:0:3,  0:0:4, 0:0:6, 0:0:8
I, II ба III шатны гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль
гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль
ГСБүДС
1:1:1    2:2:2     3:3:3
II ба III шатлалтай мэргэжлийн сургалттай бүрэн дунд сургууль
мэргэжлийн сургалттай бүрэн дунд сургууль
БаДС, БаДС, МСБүДС
1:2:3 /2/, 0:3:4/3/, 0:4:5/4/
Ерөнхий боловсрол мэргэжил олгох сургалттай дунд сургууль (II) шат
Ерөнхий боловсролын сургалттай (II шат) лицей
БаДС, БаДС, БаДС,
0:1:1   0:2:2   0:3:3
Ерөнхий боловсрол мэргэжил олгох сургалттай ахлах сургууль(III шат) лицей
Ерөнхий боловсролын сургалттай (III шат) лицей
БаДС, БаДС, БаДС,
0:0:6   0:0:9
 
Тайлбар:
БаДС-Бага дунд сургууль, ДС-Дунд сургууль, АС-Ахлах сургууль, БүДС-Бүрэн дунд сургууль, МСБүДС- Мэргэжлийн сургалттай бүрэн дунд сургууль, ГСЕБС-Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБСургууль, МДАС-Мэргэжлийн сургалттай дунд, ахлах сургууль /лицей/, ( ) - Хаалтан   дахь тоонууд нь III шатны сургалт бусад шатлалтай тасралтгүй явагдахыг заана.
Хавсралт Б
(зөвлөмжийн)
 
Ерөнхий боловсролын сургуулийн төрөл, хэв шинж
 
Сургуулийн хэв шинж
Сурагчдын ангийн тоон харьцаа
Дунд сургуулийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг Анхан шатны боловсрол олгох I шатны сургууль бага сургууль
1:0:0
2:0:0
Дунд боловсрол олгох I, II шатны үндсэн сургууль
9 анги
1:1:0
18 анги
2:2:0
Гүнзгийрүүлсэн сургалттай I, II шатны боловсрол олгох бүрэн дунд сургууль
11 анги
1:1:1
22 анги
2:2:2
33 анги
3:3:3
31 анги III шатны боловсролын сургалттай
3:3:2
 
29 анги III шатны боловсролын сургалттай
3:3:1
20 анги
0:2:4
30 анги
0:3:6
40 анги
0:4:8
ЕБ сургалттай лицей (II)
7 (8) ангид
0:1:1
14(16) ангид
0:2:2
21(24)
0:3:3
Бүрэн дунд боловсролын сургалттай (III шат) лицей
8(10) ангид
0:2:2
12(15) ангид
0:3:3
III шатанд
18(27) ангид
0:0:9
Тайлбар: нэг ангид 24 хүүхэд суралцахаар тооцно.
0:9:9
 
Хавсралт В
(төлөвлөх)
Өрөө тасалгааны зориулалтын ерөнхий бүтэц
 
Өрөө тасалгааны үйл ажиллагаа зориулалтын үндсэн бүлэг
Өрөөний нэр
ЕБС
Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС
ЕБ лицей
АБ лицей
1
2
3
4
5
6
Сургалтын өрөө тасалгааны бүлэг
Бага сургуулийн   1-ээр анги
1.   Анги танхим
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
2.   Амрах өрөө (унтлага, тоглоом)
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
3.   Рекреаци (завсарлах талбай)
 
4.   Ариун цэврийн өрөө
 
Бага сургуулийн   2-4-ээр анги
1.   Анги
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
2.   Өдөр өнжүүлэх бүлгийн олон зориулалттай өрөө
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
3.   Байгаль таних  тоглоом, дүрслэх урлаг, загвар зохион бүтээх хөдөлмөрийн хичээлийн өрөө
 
4.   Багш нарын арга зүйн танхим
 
5.   Рекреаци (завсарлах талбай)
 
6.   Компьютерийн анги
 
7.   Ариун цэврийн өрөө
 
Дунд сургуулийн   5-9-ээр анги
1.   Анги, танхим
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Сонгон суралцах хичээлийн өрөө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
3.   Рекреаци (завсарлах талбай)
 
4.   Ариун цэврийн өрөө
 
БүДС-ийн    10-12-р анги
1.   Мэргэжлийн чиг баримжаа олгох анги танхим
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Бие даан суралцах анги
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
3.   Рекреаци (завсарлах талбай)
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
4.   Ариун цэврийн өрөө
 
Дунд ба бүрэн дунд сургуулийн тусгай анги танхим
1.   Лаборантын өрөөтэй байгалийг танин мэдэх, физик, хими, биологийн танхим
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Физик, хими биологийн шинжлэх ухааны хичээлийн танхим
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
3.   Тусгай анги танхим
 
-       Гадаад хэл
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
-       Мэдээлэл зүй
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
-       Компьютерийн анги
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
-       Техникийн шугам зураг
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
-       Эдийн засаг, био экологи, хими-биологи, техник физик математик, экологи, хүмүүнлэгийн мэргэшүүлсэн сургалтад зориулсан тусгай анги танхимын хэсэг
 
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Хөдөлмөр сургалт ба технологийн хичээлийн өрөө
1.   Хос мэргэжил олгох хөдөлмөрийн хичээлийн урлангийн өрөө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
2.   Материал боловсруулах /төмөр, мод гэх мэт/ ба технологи судлах урлангийн өрөөний хэсэг
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
Төлөвлөнө
3.   Цахилгаан радио технологийн
 
Төлөвлөнө
 
Төлөвлөнө
4.   Гэр ахуйн хичээлийн анги танхим, оёдол хоол хийх, ахуйн цахилгаан
 
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
5.   Төрөл бүрийн техникийн хөдөлмөр сургалтад зориулсан урлангийн өрөө
 
Төлөвлөнө
 
6.   Ахлах ангийнханд зориулсан технологи, сургалтын танхимын хэсэг
 
Төлөвлөнө
 
Номын сан, мэдээллийн төв
1.   Уншлагын заалтай номын сан-лавлагаа мэдээллийн төв
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Техникийн төв
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
3.   Багш нарын арга зүйн танхим ба амрах өрөө (дунд болон бүрэн дунд сургууль)
 
2.    Сургуулийн захиргаа аж ахуйн өрөө (захирал, хичээлийн эрхлэгч, бичиг хэрэг хүлээн авах багш нарын, ариун цэврийн)
 
4.    Эмч, эмчилгээний, шүдний эмчийн өрөө
 
Сургуулийн нийтийн хэрэгцээний өрөөнүүд
Рекреацийн төв
Рекреацийн төв
 
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Үзэгчдийн заал /сурагчдын/
1.   Нийт сурагчдын 60%-иас багагүй хэсэг багтах тайз бүхий үзвэрийн танхим
 
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Лекцийн хичээлийн анги танхим
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
3.   Үзвэрийн танхимын туслах өрөө (кино, видео гаргах жүжигчид, эстрадын булан)
 
Эрүүлжүүлэх биеийн тамирын заал (12, 15м, 183  15м, 24   15м (12), 36 (30) 18 м, 42   24м
 
Усан бассейн 25  11м ба 10  6
1.   Биеийн тамирын танхим, гимнастик, хөдөлгөөнт болон биеийн тамирын тоглоом, хөнгөн атлетик бөх барилдах/
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Туслах өрөө
 
-       Төхөөрөмжийн агуулах
 
-       хувцас солих, ариун цэврийн өрөө
 
-       Дасгалжуулагчийн өрөө
 
1.   Бассейн
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
2.   Туслах өрөө
 
-       ариун цэвэр болон хувцас солих  шүршүүртэй өрөө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
-       дасгалжуулагчийн өрөө
 
-       усны шинжилгээний өрөө лаборатори ба сувилагчийн өрөө
 
Урлагийн боловсрол
     Дугуйлангууд
 
1.   Уран зураг
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Дуу хөгжим
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
3.   Бүжиг, нийтээр дуулах
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
4.   Олон зориулалттай студи
 
5.   Гоо зүйн кабинет
 
Хоолны газар
1.   Хооллох, түгээх өрөө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
2.   Агуулах, (хоол бэлтгэх)
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
Төлөвлөнө
 
Хавсралт Г
(зөвлөмжийн)
 
Сургуулийн анги танхимын тоо, бүтэц, байж болох талбайн хэмжээ
 
Анги танхим
Өрөөний нэр
1
2
 
Бага сургуулийн 1-ээр анги
Тоглох, хичээллэх анги
-      Унтаж амрах, тоглох зориулалттай анги
-      Рекреаци (завсарлах танхим) 1сурагчид 1м2 талбай байж болно.
Бага сургуулийн 2-4-ээр анги
-      Анги танхим
-      Өдөр өнжүүлэх бүлгийн олон зориулалттай өрөө
-      Хөдөлмөр, загвар техник тоглоом, зураг, байгаль судлалын өрөө рекреаци, 1 сурагчид 1.6м2 талбай байж болно.
-      арга зүйч багшийн өрөө
-      ариун цэврийн өрөө
 
Дунд сургуулийн 5-9-ээр анги танхим
-      Анги-сургалтын танхим
-      1 сурагчид 1.6м2 талбай оногдохоор тооцсон рекреаци өрөө (заал хэлбэрийн)
 
Бүрэн дунд болон  ахлах сургуулийн /10-12-р ангийн/ сургалтын анги танхим
Байгалийн шинжлэх ухааны /физик, хими, биологи/ сургалтын танхим Үүнд:
- лабораторийн өрөө
- судалгаа дадлагын өрөө
 
Хичээлийн тусгай зориулалтын танхим:
- гадаад хэлний өрөө
- мэдээлэл зүй, тооцоолон бодох сургалтын өрөө
- техникийн шугам зураг болон зургийн өрөө рекреаци
 
Технологи судлалын өрөө /хөдөлмөр сургалтын/
-      Мод, төмөр боловсруулах дадлагын өрөө
-      Багаж хэрэгслийн өрөө
-      Төмөр боловсруулах технологийн дадлагын өрөө
-      Мод боловсруулах технологийн дадлагын өрөө
-      Даавуу боловсруулах технологийн дадлагын өрөө
-      Хоол бэлтгэх өрөө
Мэдээлийн төвийн анги танхим
-      Номын сан, мэдээлэл лавлагааны төв
-      Багш нарын өрөөтэй,  амралтын бүстэй арга зүйн кабинет (5-11-р ангийн)
 
Эмчийн, захиргаа аж ахуйн өрөө
-      Захирлын өрөө
-      Сургалт хүмүүжлийн ажил хариуцсан дэд захирлын өрөө
-      Сургуулийн нийгмийн ажилтны өрөө
-      Санхүү, аж ахуй эрхэлсэн орлогч захирлын өрөө
-      Бичиг хэргийн өрөө
-      Техникийн ажилтны өрөө
-      Цэвэрлэгээний эд хогшил агуулах өрөө
-      Эмнэлгийн өрөө/эмчийн кабинет/
-      Сэтгэл зүйчийн кабинет
-      Эмчилгээний өрөө
-      Шүдний эмчийн өрөө
-      Сурагчдын ариун цэврийн өрөө
-      Ажилчдын ариун цэврийн өрөө
-      Өлгүүр-үүдний өрөө
 
Үзвэрийн танхим
Үзэгчдийн танхим талбай нэг ээлжиндээ (нийт сурагчдын 60%-иас багагүй багтаах)
-  эстрад
-  агуулах
-  тайзны хувцас хадгалах агуулах
-  жүжигчдийн
-  кино үзвэрийн
Техникийн төв (радио узель, хөтлөгчийн тоног хэрэгслэл засварын өрөө)
 
Хичээлийн бус цагаарх уран бүтээлийн өрөө
Дугуйлан:
-  дүрслэх урлагийн
-  дуу хөгжмийн
-  техник зохион бүтээх
-  залуу байгальч биологийн үйл ажиллагааны
Эрүүлжүүлэх биеийн тамирын бүлэг
Сургалт, биеийн тамирын танхим
Биеийн тамирын жижиг зал-бүжгийн студи
-  хувцас солих, шүршүүр, ариунцэврийн өрөөнүүд
-  агуулах /төхөөрөмжийн/
-  цэвэрлэгээний материал агуулах өрөө
-  зааварлагчийн өрөө
 
Хоолны өрөө
1 сурагчид 0.7 м2 талбай оногдох түгээх хэсэгтэй хооллох өрөө, туслах өрөөтэй гал тогооны хэсэг
 
Нийт талбай
 
Тайлбар:
1.      Өрөө тасалгааны төлөвлөлтөнд өөрчлөлт оруулах бол эрүүл ахуйн хяналтын төв байгууллага, боловсролын байгууллагатай зөвшилцөн зургийн даалгаврын дагуу гүйцэтгэнэ.
2.      Үзвэрийн танхимыг нийт суралцагсдын 60%-ийг багтахаар тооцно.
3.      Үзвэрийн танхимыг дуу хөгжмийн сургалт явуулах болон кино үзэх зориулалтаар тооцож төлөвлөнө.
4.      Хоолны заалны багтаамж нь нийт суралцагчдыг 3 ээлжээр хооллох хүчин чадалтай байна.
5.      Гал тогооны өрөөг хооллох зориулалттай барилгын технологийн нормын дагуу төлөвлөнө.
6.      Биеийн тамирын сургалтын заалны талбайг сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөртэй уялдуулан төлөвлөнө.
7.      Судалгаа, дадлагын өрөөний талбайг сурагчдын дадлагын ажил явуулах аргаас хамааруулан тогтооно.
8.      Ерөнхий боловсролын сургуулийн өрөөний иж бүрдэл болон талбайн хэмжээг "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл"-тэй холбогдох дүрэм журам, "Олон нийт иргэний барилга" БНбД 31-03-03 норм болон Монгол улсын боловсролын стандартын шаардлагыг үндэслэн тогтооно.
 
Хавсралт Д
(зөвлөмжийн)
 
Дотуур байртай сургуулийн хичээлийн анги танхимыг байрлуулах хувилбар
 
Байршуулах хувилбарууд
Хичээлийн анги танхимыг байршуулах зарчим
Зориулалт
1.       
Хүүхдийн бүлгийн бүтцэд оруулан  хүүхдийн цэцэрлэгт төлөвлөх сургалт-тоглоомын өрөөг урьдчилан тооцно.
 
Дотуур байртай бүх төрлийн сургуулийн өмнөх насныханд болон бага насны хүүхдэд зориулж
2.       
Орон сууцны өрөөний бүтцэд хичээллэх болон тоглох зориулалттай өрөөг төлөвлөнө. Хичээл тус бүрийн тусгай анги танхимыг сургалт үйлдвэрлэлийн хэсэгт байршуулна.
Дотуур байртай бүх төрлийн сургуулийн өмнөх насныханд болон бага насны хүүхэд мөн ахлах ангийн хүүхэд оюуны ба хараагүй, сул хараатай, тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж төлөвлөнө.
3.       
Хичээлийн бүх өрөөнүүдийг сургалт үйлдвэрлэлийн хэсэгт, тоглох өрөөнүүдийг орон сууцны бүтцэд багтааж төлөвлөнө.
Ахлах болон дунд ангийн хүүхдэд, сонсголын ба үг ярианы бэрхшээлтэй скалиоз өвчтэй хүүхдүүдэд зориулж төлөвлөнө.
 
Хавсралт Е
(зөвлөмжийн)
 
Сургуулийн өмнөх насны хүүхдийн амьдрах өрөө тасалгааны төлөвлөлтийн бүтцийн тодорхойлолт
Өрөө тасалгааны зориулалт, нэр
Тайлбар
Бүлэг
Хувцас солих өрөө
 
-    дотуур байртай сургуулийн скалиоз өвчтэй хүүхдэд зориулсан бүлэг
 
-    дотуур байртай сургуулийн бусад төрөлд
 
Унтлагын өрөө
Эрэгтэй эмэгтэй хүүхдэд зориулсан нэгдсэн нэг өрөө эсвэл эрэгтэй эмэгтэй хүүхдэд тус тусад нь зориулсан тусгаар өрөө
Буфет
Хооллох заал нь буфеттэй тохиолдолд тусад нь төлөвлөхгүй
Бие даах ажлын өрөө
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуульд төлөвлөж болно
Хөл эмчилгээний өрөө
Тулгуур эрхтэний болон үг ярианы бэрхшээлтэй хүүхдийн сургуульд
Ажилчдын ариун цэврийн өрөө (шүршүүр, угаалтууртай)
Холбогдох норм ба дүрмийн дагуу байвал зохино
Цэвэрлэгээний хэрэгслэл хадгалах өрөө

Нийтийн зориулалттай өрөө
Зочны өрөө
 
Хоолны өрөө
Зургийн даалгаврын дагуу төлөвлөнө
Буфет
Зургийн даалгаврын дагуу төлөвлөнө
Олон зориулалттай заал
Холбогдох норм ба дүрмийн дагуу төлөвлөнө
Хэрэгсэл хадгалах агуулах

Заалны хажууд

Эмчийн өрөө

Ариун цэврийн өрөөтэй жижүүр багшийн өрөө
Шүршүүр, угаалтуур, суултууртай байна
Багшийн өрөө
Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд
Багшийн өрөө
Оюуны, харааны бэрхшээлтэй скалиоз өвчтэй хүүхдийн сургуульд төлөвлөж болно
Аж ахуйн өрөө

Цагаан хэрэглэлийн агуулах

Тэргэнцэр хадгалах өрөө
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуульд төлөвлөж болно
Хавсралт Ж
(зөвлөмжийн)
 
Хонгилын системтэй амьдрах өрөө тасалгааны төлөвлөлтийн бүтцийн тодорхойлолт
 
Өрөө тасалгааны зориулалт, нэр
Тайлбар
3-4 хүнд зориулсан унтлагын өрөө
Төлөвлөнө
Тэргэнцэртэй хүүхдийг оролцуулаагүй тооцсон өрөө
Төлөвлөнө
Тэргэнцэртэй нэг хүүхдийг оруулж тооцсон өрөө
Төлөвлөнө
Хичээл давтах болон хичээллэх, тоглох өрөө
Төлөвлөнө
Дотуур байртай сургуулийн скалиоз өвчтэй хүүхдэд зориулсан өрөө
Төлөвлөнө
Дотуур байртай сургуулийн бусад төрөлд
Сэтгэл тайвшруулах хэсэгтэй байна
Хэрэгсэл хадгалах өрөө
Төлөвлөнө
Ариун цэврийн өрөө
Төлөвлөнө
Унтлагын өрөө бүрийн хажууд
Төлөвлөнө
Нийтийн
Төлөвлөнө
Хавсралт З-ын өгөгдлийн дагуу төлөвлөгдөнө
Хоолны газар
Сууцны өрөөний хэсэгт хооллох зориулалттайгаар төлөвлөж болно
Буфет
Мөн адил
Зочны өрөө
Мөн адил
Ариун цэврийн өрөөтэй багшийн өрөө
Ариун цэврийн өрөөнд шүршүүр, угаалтуур, суултуурыг төлөвлөж болно
Хатаах шүүгээтэй хувцас солих өрөө
Орон сууцны хэсгийн орц нь гол хөлийн өрөөг дайраагүй тохиолдолд төлөвлөж болно
Бие даалтын өрөө
Сонсголын бэрхшээлтэй 2-3 бүлгийн дунд 1 анги байхаар тооцно
Ахуйн зориулалттай өрөө

Цэвэрлэгээний хэрэглэл хадгалах өрөө
Төлөвлөнө
Тэргэнцэр хадгалах өрөө
Дотуур байртай сургуулийн хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдэд зориулж төлөвлөж болно
 
Хавсралт З
(зөвлөмжийн)
 
Хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөөний байршил, бүтэц ба тоноглол
 
Амьдрах өрөөний төрөл
А/ц өрөөний байрлал
А/ц өрөөний төрөл
А/ц өрөөний тоноглол
Хүүхдийн цэцэрлэг дэх сууцны бүлэг өрөө
Бүлэг өрөөний бүтэц дэх үүр (бүрдэл)
Нийтийн а/ц өрөө
Хаалт бүхий кабинд 2 суултуур, тосгууртай душ 1, 3 угаалтуур, 2 хөл угаагч
Хонгилын системтэй орон сууцны бүлэг өрөө
Эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан хонгилд байршилтай нийтийн зориулалттай ариун цэврийн өрөө
Эр, эм хүүхдийн жорлон
 
Охидын эрүүл ахуйн өрөө
Эр, эм хүүхдэд зориулсан угаалтуур
Хувцас тайлах өрөөтэй,  шүршүүр
3-4 ортой унтлагын өрөө бүрт ариун цэврийн өрөө байршуулна.
15-20 хүнд нэг: 2 суултуур эр, эм хүүхдэд зориулсан
-эрэгтэй хүүхдийн писсуар
-угаалтуур
Биде
Тус бүр 3 угаалтуур
- 2 хөл угаалтуур
-тус бүр 2-3 шүршүүртэй кабин
- душ
- суултуур
- угаалтуур
Тайлбар:
1.      Ариун цэврийн өрөөний шаланд ус зайлуулах трап байна.
2.      Угаалтуур болон суултуурыг нэгтгэсэн ариун цэврийн өрөөнд алчуур хатаагч төлөвлөнө.
3.      Дотуур байртай сургуулийн ариун цэврийн өрөө нь хөгжлийн бэрхшээлтэй /харааны болон тулгуур эрхтэний/ хүүхдүүд ашиглах боломжтой байна.
 
Хавсралт И
(лавлах)
 
Төрөл бүрийн эмчилгээний танхимд үйлчлүүлэгчдийн тоймлосон тооцоо
 
Эмчилгээний хэлбэр
Байгууллагын эмчилгээний нэг байранд хамрагдаж болох хүүхдийн тоо
 
Үг яриа, оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
Скалиоз өвчтэй болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдэд
Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
Цахилгаан эмчилгээ
Гэрлэн эмчилгээ
Усан эмчилгээ
Усан иллэг
Хамар хоолой утах
Тусгаар кабинет
Нэгдсэн зааланд
Цахилгаан утлага
-
 
75-80
40-50
-
30-40
-
75-80
75-100
 
30-40
75-80
            40-50
100-160
30-40
100-120
50-60
75-100
 
30-40
75-80
40-50
-
30-40
-
75-80
50-60
 
Хавсралт К
(лавлах)
 
Мэргэжил-сургалтын бэлтгэлийн өрөөний бүтэц төлөвлөх эсэх тодорхойлолт
 
Өрөөний нэр
Тайлбар
Ангиуд
Ангийн тоог хичээллэх өрөөний байршлаас хамааруулж зургийн даалгаварт заасны дагуу тодорхойлно.
 
Физикийн кабинет
Зургийн даалгаварт заасны дагуу тусгай кабинет төлөвлөнө, бусад хичээлүүд зориулалтын кабинетад орохгүй байхаар тооцно.
 
Химийн кабинет
 
Математикийн кабинет
 
Түүхийн кабинет
Адил
 
Газарзүйн кабинет
Адил
 
Орос хэл, уран зохиолын кабинет
Адил
 
Лингафоны кабинет
Зургийн даалгаварт заасны дагуу
 
Туслах өрөө
 
Шугам зургийн кабинет
Зургийн даалгаварт заасны дагуу
 
Биологийн кабинет-амьд булан
 
Лаборантын өрөө
Физик, хими, биологийн кабинетуудын  дэргэд байна
 
Агуулах
Бусад кабинетуудад байна
 
Бие даалтын өрөө
Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургуулийн 2-3 ангид 1 өрөө байна
 
Тэмтэрч унших зориулалттай (туслах өрөөтэй) танхим
Харааны бэрхшээлтэй хүүхдийн байгууллагад байна
 
Сууцны төрлийн дасгах өрөө
 
Машинаар бичих
 
Туслах өрөө
 
Зургийн студи
Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулагдаагүй болно
 
Агуулах
 
Компьютерийн анги
 
Туслах өрөө
 
Зэмсгийн агуулахтай хөгжмийн дасгалын өрөө
Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулагдаагүй болно
 
Хоол хийх анги (зоорьтой, зочин хүлээн авах өрөөтэй) Рекреацийн өрөөнүүд
Анги танхимын хүүхдийн тооноос хамааруулан тооцно
 
Хальс боловсруулах өрөөтэй кино фото лаборатори
Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дотуур байртай сургуулиас бусад
 
Сургалт хариуцсан дэд захирлын өрөө
Төлөвлөнө
Уншлагын заал болон ном хадгалах өрөөтэй номын сан
Төлөвлөнө
Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
Төлөвлөнө
 
Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
Төлөвлөнө
 
Бусад төрлийн өвчтэй хүүхдэд зориулсан
Төлөвлөнө
 
Арга зүйн танхим
Төлөвлөнө
Хичээл эрхлэгчийн өрөө
Төлөвлөнө
Онолын болон мэргэжлийн багш нарын өрөө
Төлөвлөлтийн шийдлээс хамааруулан 18-24 м2 талбайтай 2-3 өрөө
Тавилга болон эд хогшлын өрөө
 
Эрэгтэй эмэгтэй хүүхдийн а/ц өрөө
Давхар бүрт байна
Сургалт үйлдвэрлэлийн дадлагын өрөө: (эд хогшлын ба туслах өрөөтэй)
Төлөвлөнө
Оёдлын
Хэрэв хөдөлмөр сургалт нь скалиозтой хүүхдэд зориулахаар тооцсон бол үйлдвэрлэлийн заалыг 15-20% нэмэгдүүлнэ
Хатуу цаасан боодлын
Мужааны
Сүлжмэлийн
Механик угсралтын өрөө
Төлөвлөнө
Цахилгаан угсралт
Төлөвлөнө
Токарийн
 
Вааран урлалын
 
Гутлын
 
Гар урлалын /нэхмэл, сүрлэн сүлжмэл г.м/
 
Гэр ахуйн хэрэгслийн засвар
 
Сургалтын материалын өрөөтэй ажилтан бэлтгэх өрөө
 
Цэвэрлэгээний эд зүйлс хадгалах өрөө
 
Хавсралт Л
(лавлагаа материал)
 
Соёл урлагийн арга хэмжээ явуулах өрөө тасалгааны бүтэц, байж болох гэхдээ холбогдох нормтой уялдах ёстой талбайн хэмжээ
 
Өрөө тасалгааны нэр
Тайлбар
1
2
 
Үзвэрийн танхим:
-тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдэд
Бусад хүүхдэд
-            Тайз, заал
-            Хальс ороох мөн радио узелтэй кино гаргах өрөө
Фойе
 
Жүжигчдийн өрөө
Угаалтууртай ариун цэврийн өрөө
Хальс болон видео агуулах
Галын постын өрөө
Кабелийн телевизийн студи
Тавилгын агуулах
Тоног төхөөрөмж хадгалах агуулах
 
Музей
Зураачийн өрөө
Дугуйлангийн өрөөнүүд:
-туслах байртай хүүхэлдэйн театрын дугуйлан
-агуулахтай театрын дугуйлангийн өрөө
-хувцас солих, а/ц өрөөтэй бүжгийн студи
-бүтээл болон хэрэгслийн агуулахтай баримлын дугуйлан
-нэхмэл, хатгамал, сүлжмэлийн дугуйлан
-агуулахтай шатар даамын дугуйлан
-туслах өрөөтэй автомат тоглоомын өрөө
 
Багаж хэрэгсэл хадгалах өрөө
Үүдэндээ угаалтууртай а/ц өрөө
Ажилчдын ариун цэврийн өрөө
Хувийн эрүүл ахуй сахих а/ц өрөө
Биеийн тамирын заал 12х24 м
 
Биеийн тамирын эд хэрэглэл хадгалах агуулах
Шүршүүр, ариун цэврийн өрөөтэй эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас солих өрөө
-тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдэд зориулсан
-бусад хүүхдэд
 
Арга зүйч зааварлагчийн өрөө
6х12.5м бие угаах онгоцтой эмчилгээний эрүүлжүүлэх усан сан
А/ц өрөөтэй арга зүйчийн өрөө
 
Шүршүүр а/ц өрөөтэй хувцас солих өрөө
Цэвэрлэгээний эд хэрэгслийн өрөө
 
Удирдлагын өрөө
 
Усны шинжилгээний лаборатори
Сувилагчийн өрөө
Биеийн тамирын хэрэгслийн агуулах
Хуурай уураар халаах өрөө:
-хуурай уурын камер өрөө:
-шүршүүртэй, усанд орох онгоцтой өрөө
-Угаалтууртай а/ц өрөө
-Хувцас солих өрөө
-амралтын өрөө
 
Эд агуурс хадгалах өрөө
 
Сургуулийн насны хүүхдийн 120%-д (100%+20%)
 
Бүжиг болон тоглох зориулалтаар ашиглагдах заал
Харааны бэрхшээлтэй хүүхдэд хамаарахгүй.
 
Эмэгтэй а/ц өрөөний хажууд байрлуулах
 
Эрүүлжүүлэх биеийн тамирын журмаар ашиглаж болно.
 
1 хувцас солих өрөөнд 2 шүршүүр 1 угаалтуур
 
Мөн адил
 
6-7 м2 нэг хүнд    10-12 хүүхдэд
а/ц өрөөний бүтцэд угаалтуур, шүршүүр, суултуур
 
Зэргэлдээ байрлалтай төлөвлөгдөх ба тойрох зам руу гарах гарцтай
байна.
Эмнэлгийн үйлчилгээний байрны бүтцэд төлөвлөж болно.
 
Оюуны бэрхшээлтэй хүүхдийн байгууллагад төлөвлөгдөхгүй.