Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
    Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
                 сайдын   2011  оны 167 дугаар тушаалын хавсралт
 
 
Аюултай байгууламж байрлуулах зай, огтлолцлын болон  байршлын нөхцөлийг тодорхойлох журам
 
                                                            Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1    Энэхүү журмаар аюултай байгууламж, бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай дамжуулах хоолой, объектыг төмөр замтай  огтлолцуулах үед баримтлах зай хэмжээ, байршил, түвшин, техникийн нөхцлийг тогтоож, төмөр замын газар, суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч, иргэн, тээвэрлэгч, цахилгаан, дулаан, авто зам, бусад байгууламжийг эзэмшигч нарын  хооронд үүсэх харилцааг зохицуулна.
 
1.2    Энэ журманд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ:
 
1.2.1    Хяналтын алба - Төмөр замын Тээврийн Хяналтын алба;
 
1.2.2    Төмөр зам эзэмшигч - объектыг огтлолцуулах нийтийн болон дагнасан хэрэглээний төмөр замыг  эзэмшигч;
 
1.2.3    Холбогдох эрх бүхий байгууллага -  төмөр замтай огтлолцуулах объектыг хариуцах төрийн захиргааны болон мэргэжлийн, түүнчлэн зураг төслийн байгууллага;
 
1.2.4    Хүсэлт гаргагч - журамд заагдсан объектыг төмөр замтай огтлолцуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд;
 
1.2.5    Объект- аюултай байгууламж, инженерийн шугам, гарам, цахилгааны болон холбооны шугам;
 
1.2.6    Аюултай байгууламж - аюултай ачааны үйлдвэрлэл, хадгалалт, ачилт, буулгалт, дамжуулалт хийх барилга байгууламж,
 
1.2.7    Дамжуулах хоолой -  Байгалийн хий болон нефть, нефть бүтээгдэхүүн зэрэг шатах, тэсрэх аюултай бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий дамжуулах  хоолой;
 
1.2.8    Хамгаалалтын гэр -  дамжуулах хоолой болон инженерийн шугам, сүлжээг төмөр зам доогуур огтлолцуулах үед хамгаалах зориулалтаар ашиглах ган хоолой, хамгаалалтын хонгил, суваг;
 
1.2.9    Хонгил - авто зам, явган хүний гарцыг төмөр зам доогуур огтлолцуулах байгууламж;
 
1.2.10  Технологийн "цонх" – барилгын ажил гүйцэтгэх зорилгоор төмөр замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар зогсоох;
 
1.2.11  "Гүйцэтгэгч"-  төмөр замын болон бусад чиглэлээр холбогдох эрх, тусгай зөвшөөрөл бүхий этгээд.
 
1.3       Хүсэлт гаргагч тал нь объектыг төмөр замтай огтлолцуулах, түүний байршил болон огтлолцлын байршил, түвшинг тогтоолгох асуудлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, суурь бүтэц, тухайн төмөр замыг эзэмшигч болон холбогдох эрх бүхий газруудтай зөвшилцөж дараахь дарааллын дагуу ажиллана. Үүнд:
 
1.3.1             Хүсэлт гаргагч  тал нь  объектыг төмөр замтай огтлолцуулах хүсэлтээ Төмөр замын газар, суурь бүтэц, тухайн төмөр замыг эзэмшигч нарт албан бичгээр дараахь материалын хамт ирүүлнэ. Үүнд:
 
1.   Объект барих үндэслэл
2.   Техник эдийн засгийн үндэслэл
3.   Бусад баримт бичиг
 
1.3.2             Объект нь суурь бүтэц эзэмшигчийн эзэмшлийн салбар замтай огтлолцох эсвэл байршихаар бол  тээвэрлэгч, хүсэлт гаргагчийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр байгуулж, хүсэлтийг судлан 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Огтлолцолыг боломжтой гэж үзвэл хариу бичигт техникийн нөхцөл, огтлолын байршил, түвшинг тодорхойлсон, боломжгүй бол түүнийг нотолсон материал зэргийг хавсарган хүсэлт гаргагчийн талд өгч, хуулбарыг Төмөр замын тээврийн хяналтын албанд ирүүлнэ.  Хяналтын алба нь газар дээр нь судлан нягталж,  хүсэлтийг хүлээн авсанаас хойш  14 хоногийн дотор хариуг өгнө.
 
1.3.3             Объект нь төмөр замын шугам болон суурь бүтэц эзэмшигчийн эзэмшлийн бус салбар замтай огтлолцох эсвэл байршихаар бол суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, хүсэлт гаргагч, бусад холбогдох эрх бүхий байгууллагын төлөөллийг оролцуулсан  хамтарсан ажлын хэсгийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр  байгуулж, хүсэлтийг судлан, дүгнэлтийг хүсэлтийг хүлээн авсанаас хойш  ажлын 14 хоногийн дотор гаргана. Дүгнэлтэнд техникийн нөхцөл, огтлолцолын байршил, түвшинг тодорхойлсон, огтлолцол  боломжгүй бол түүнийг нотолсон материал зэргийг хавсарган хүсэлт гаргагчид  өгнө.
 
1.3.4             Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргаж төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна.  
 
1.3.5             Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шийдвэрээ ажлын хэсэгт оролцогч нарт хүргүүлэх бөгөөд  цаашид суурь бүтэц, тухайн төмөр замыг эзэмшигч болон хүсэлт гаргагч, гүйцэтгэгч нар /талууд гэх/ хамтран  уг ажлыг гүйцэтгэх  цаг хугацаа, огноо, технологийн  "Цонх"- ны хэмжээ, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангаж ажиллах асуудлуудыг шийдвэрлэнэ.
 
1.3.6             Хүсэлт гаргагч шийдвэр, суурь бүтэц болон тухайн төмөр замыг эзэмшигч нарын зөвшөөрөл түүнд хавсрагдсан техникийн нөхцөлийг үндэслэн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэнэ.
 
1.3.7             Зураг төслийг Төмөр замын тээврийн хяналтын алба, суурь бүтэц болон тухайн төмөр замыг эзэмшигч нараар хянуулж, зөвшилцөнө. Зураг төсөлдөө холбогдох чиглэлийн эрх бүхий байгууллагаар экспертиз хийлгэсэн байна.
 
1.3.8             Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авч, суурь бүтэц болон тухайн төмөр замыг эзэмшигч нарын  хяналтан дор ажлыг гүйцэтгэнэ.
 
1.3.9             Барилгын ажил дууссан тухай төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад талуудын ирүүлсэн мэдээллийг үндэслэн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь судалж, хангалттай гэж үзвэл байнгын ашиглалтанд хүлээж авах акт үйлдэн  галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа  талаар дүгнэлт гарган  хоёр талд  өгнө.
 
1.3.10         Талууд төмөр замтай  огтлолцуулсан объектын байршил, огтлолын түвшин, техникийн өгөгдлүүдийг агуулсан материалыг бэлтгэж ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд оролцсон талуудад хүргүүлнэ.
                          
                           Хоёр. Дамжуулах хоолойг төмөр замтай огтлолцуулах
 
2.1             Дамжуулах хоолой.
 
2.1.1 Дамжуулах хоолой гэдэгт байгалийн хий, нефьт, нефьт бүтээгдэхүүн дамжуулах зориулалтын төхөөрөмж, байгууламжуудыг хамааруулна. 
 
2.1.2 Байгалийн хий дамжуулах хоолойг түүн доторхи хийн ажлын даралтын
     /цаашид даралт гэх/ хэмжээнээс хамааран 2 ангилалд хуваана.
I – хийн даралт  2.5 – 10.0 МПа /25-100 кгс/см2/
II- хийн даралт  1.2 – 2.5 МПа /12-25 кгс/см2/
Нефть болон нефть бүтээгдэхүүн дамжуулах хоолойг түүний диаметрээс хамааран 4  ангилалд хуваана.
I- 1000-1200 мм
II- 500-1000 мм
III- 300-500 мм
IV- 300 мм ба түүнээс бага
 
2.1.3    Дамжуулах хоолойнууд нь шатах, тэсрэх аюултай обьектод тооцогдох тул тэдгээрт аюулгүй байдлын өндөржүүлсэн шаардлага тавигдана.
 
2.1.4    Мөнх цэвдэг хөрстэй газарт дамжуулах хоолойг төмөр замын өртөө ба төмөр замын шугамтай огтлолцуулахдаа төмөр зам дээгүүр зориулалтын гүүрээр, доогуур  хамгаалалтын гэр дотуур гаргана. Гэсэх үедээ суулт өгдөггүй буурь хөрстэй газар  зам доогуур гаргахыг зөвшөөрнө. Гэсэлтийн үедээ суулт өгдөг хөрс нь газрын гадаргаас доош 25м-ээс ихгүй гүнд байгаа нөхцөлд  дамжуулах хоолойг зам доогуур  огтлолцуулах бол  хөрс хайлж суулт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зураг төслийн ажлын явцад дулааны техникийн тооцоонд онцгой ач холбогдол өгч  үндэслэлийг сайтар тогтоосон  байвал зохино.
 
2.1.5     Объектуудыг төмөр замтай огтлолцуулахтай холбогдож замын ул шороо өргөтгөх, шинээр зам барих зэрэг нэмэгдэл арга хэмжээг авах шаардлагатай бол тэдгээрийг зураг төсөлд тусгах бөгөөд зураг төсөл, барилгын ажлын зардлыг нь хүсэлт гаргагч  тал санхүүжүүлнэ.
 
2.1.6    Дамжуулах хоолойн байршил, хүчин чадал, техникийн өгөгдлүүд нь суурь бүтэц, тухайн төмөр замыг эзэмшигчдэд бүртгэлтэй байна.
 
2.2          Дамжуулах хоолойг төмөр замтай  газар доогуур огтлолцуулах
 
2.2.1    Дамжуулах хоолойг төмөр замын ул шорооны далан доогуур  гаргахаар зураг төслийг зохиох ба  тийм боломжгүй нөхцөлд суурь бүтэц эзэмшигчийн олгосон техникийн нөхцөлийн дагуу Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр  төмөр зам байрлах уулын сэтэрхий хэсэгт  тавьж болно.
 
2.2.2    Дамжуулах хоолойг төмөр замтай эгц хөндлөн, огтлолцлын өнцөг 900 байхаар огтлолцуулна. Ул шорооны далангийн их бие дундуур хоолойг гарган огтлолцуулахыг хориглоно.
 
2.2.3    Дамжуулах хоолойг төмөр зам доогуур гаргаж  огтлолцуулахдаа түүний гадна талын диаметрээс 200 мм-ээр их диаметр бүхий хамгаалалтын гэр дотор байрлуулна.
 
2.2.4    Хамгаалалтын гэрийн үзүүрийг төмөр замын шугамын тэнхлэгээс /хэрэв олон замтай бол захын замын тэнхлэгээс/ 50 метр, ул шорооны ёроолоос 5 метр, сэтэрхийн дээд ирмэгээс 3 метр, ус зайлуулах төхөөрөмжийн /кювет, уулын болон нөөцийн шуудуу гэх мэт/ захаас 3 метрээс багагүй зайд байхаар тооцож  байрлуулна.
 
2.2.5    Дамжуулах хоолойн ашиглалт, үйлчилгээний зориулалт бүхий холбооны кабелийг хамгаалалтын гэр дотор эсвэл кабельд тусд  зориулсан  хоолой дотор байрлуулна.
 
2.2.6    Хамгаалалтын гэрийн хоёр талын төгсгөлийг цахилгаан тусгаарлагч материалаар чигжиж битүүлнэ.
 
2.2.7    Хамгаалалтын гэр дотор дамжуулах хоолой гэмтсэнээс  хий болон нефть бүтээгдэхүүний  хуримтлал үүсэхээс урьдчилан сэргийлж түүний нэг төгсгөлд нийтийн хэрэглээний төмөр замын захын замын тэнхлэгээс 40 метр, дагнасан хэрэглээний   замын захын замын тэнхлэгээс 25 метрээс багагүй зайд тус тус сорох гуурсыг суурилуулна. Сорох гуурсны өндөр газрын гадаргаас дээш 5 метрээс доошгүй байна.
 
2.2.8    Цахилгаанжуулсан төмөр замын өртөөний зам болон суман шилжүүлэг  доогуур дамжуулах хоолойг огтлолцуулахыг хориглоно.
 
2.2.9    Дамжуулах хоолойг төмөр замын суман шилжүүлэг, түүний зүрхэвчнээс 10 метрээс, суулт, овойлт гардаг хөрс бүхий газар бол суман шилжүүлэг, түүний зүрхэвчнээс 20 метрээс, гүүр, хоолой, хонгил, бусад хиймэл төхөөрөмж, байгууламжуудаас  30 метрээс  багагүй зайд төмөр зам доогуур гаргана.
 
2.2.10     Уулын сэтэрхий хэсэгт байрлах төмөр замын доогуур дамжуулах хоолойг огтлолцуулахаар бол түүний хамгаалалтын гэрийн дээд цэгээс зам төмрийн ул хүртэл 2 метр, ул шорооны далан доогуур бол  хамгаалалтын гэрийн дээд цэгээс далангийн  ёроол хүртэл  2 метрээс тус тус  багагүй зайтай байхаар зураг төслийг зохиосон байвал зохино.
 
2.2.11     Ул шорооны далангийн доогуур хамгаалалтын гэрийг сүвэлж оруулахаар төлөвлөсөн бол түүний дээд цэгээс зам төмрийн ул хүртэлх зай нь  2.5 метрээс, харин төмөр замын шугамын доогуур гаргах дамжуулах хоолойн хамгаалалтын гэрийн төгсгөл орчимд  дамжуулах хоолойн дээд ирмэг нь зам төмрийн улнаас 2 метрээс тус тус багагүй байх техникийн нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.
 
2.3          Дамжуулах хоолойг  төмөр замтай газар дээгүүр огтлолцуулах
 
2.3.1    Дамжуулах хоолойг төмөр замын шугам болон нийтийн болон дагнасан хэрэглээний замууд дахь бүх төрлийн гүүрээр  гаргахыг хориглоно. 
 
2.3.2    Дамжуулах хоолойг дагнасан хэрэглээний  зам дээгүүр огтлолцуулахдаа дамжуулах хоолойг туслах байгууламжгүйгээр дангаар нь эсвэл түүнд зориулан барьсан гүүрээр гаргана.
 
2.3.3    Дамжуулах хоолойн доод цэгээс эсвэл түүнд зориулан тусгайлан барьсан гүүрийн дам нурууны доод цэгээс зам төмрийн толгой хүртэлх зайг  MNS 5833:2007  /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/  стандартын дагуу тогтооно.
 
2.3.4    Дамжуулах хоолойн гүүрийн тулгуурыг ул шорооны ёроолоос 5 метрээс, сэтэрхийд бол түүний дээд ирмэгээс  3 метрээс буюу захын зам төмрөөс 10 метрээс багагүй  зайд байрлуулна.
 
2.3.5    Өртөөний замууд хооронд дамжуулах хоолойн гүүрэн гарцын завсарын тулгуур байрлахаар бол MNS 5833:2007  /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/  стандартын 5.11 дүгээр заалтыг баримтална.
 
2.4          Дамжуулах хоолойн  төмөр замд ойртох хязгаар
 
2.4.1    Дамжуулах хоолойг  төмөр замтай зэргэлдээ тавихдаа түүний ангилалаас хамаарч хүснэгт 1-д  заасан зайнаас ойр зайд  байрлуулахыг хориглоно.
                                                
 
                                                                                                                 Хүснэгт 1
 
 
Төмөр зам, түүний обьектууд
Дамжуулах хоолойн тэнхлэгээс обьект хүртэлхи хамгийн бага зай /метрээр/ 
хий дамжуулах хоолой
нефть, нефть бүтээгдхүүн дамжуулах хоолой
дамжуулах хоолойн ангилал
                I
        II
 IV
 III
 II
 I
                        хоолойн диаметр /мм-ээр/
300-с  бага
300-с 600
600-с 800
800-с 1000
1000-с 1200
1200-с 1400
300-с  бага
300-с  их
300-с  бага
600-с 800
800-с 1000
1000-с 1400
Төмөр замын шугам хүртэл, (м)
75
125
150
200
225
250
75
100
50
50
75
100
20 метрээс бага  урттай дамнуруу бүхий төмөр замын гүүр хүртэл, (м)
30
50
100
150
175
200
30
50
30
30
30
50
20 метрээс урт дамнуруу бүхий төмөр замын гүүр хүртэл /усны урсгалын  доод талд/, (м)
75
125
150
200
225
250
75
125
75
100
150
200
Үйлдвэрийн төмөр замын гүүр хүртэл,  (м)
-
-
-
-
-
-
-
-
300
300
300
500
 
 
 
Гурав. Инженерийн шугамыг төмөр замтай огтлолцуулах
 
3.1  Дулааны шугам.
           
Дулааны шугамыг төмөр замтай огтлолцуулахдаа түүний доогуур болон  дээгүүр огтлолцуулна. Дулааны шугамыг хамгаалалтын суваг, гэр, хонгилгүйгээр төмөр замтай огтлолцуулахыг  хориглоно.
 
3.1.1       Дулааны шугамыг төмөр замтай  газар доогуур  огтлолцуулах
 
3.1.1.1   Дулааны шугамыг төмөр замын ул шорооны далан доогуур гаргахаар зураг төслийг зохиох ба  тийм боломжгүй нөхцөлд суурь бүтэц эзэмшигчийн олгосон техникийн нөхцөлийн дагуу зөвхөн Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлөөр  сэтэрхийд  хийж болно.
 
3.1.1.2    Дулааны шугамыг төмөр замтай эгц хөндлөн огтлолцуулна. Хэрэв ийм бололцоогүй бол огтлолцлын өнцөг 600-аас багагүй байна.
 
3.1.1.3    Дулааны шугамыг барьж байгуулах, сэргээн засварлах, зорилгоор гүйцэтгэх газар шорооны ажлыг ил ухаж дулааны шугамыг шууд угсрах   боломжтой бол тусгайлсан сувагчлалыг хийж түүний дотор дулааны шугамыг  байрлуулна. 
 
3.1.1.4    Төмөр замын доогуур гарах огтлолын урт 40 метр хүртэл хэмжээтэй боловч  оглолцолын төгсгөлөөс цааш  хоёр тал руугаа 10-15 метрийн хэмжээтэй  шулуун хэсэг гаргаж болохуйц газарт дулааны шугамыг  ил аргаар хийх боломжгүй нөхцөлд зөвхөн хамгаалалтын гэр хийж  дотуур нь  дулааны шугамыг сүвлэх аргаар барьж байгуулна. Бусад нөхцөлд болон дулааны шугамыг  газрын гадаргаас 2.5 метр ба түүнээс бага гүнд байрлуулахаар байвал түүнийг тусгай хонгил дотор байрлуулна.
 
3.1.1.5      Суваг, хамгаалах хоолой, туннелийн урт нь захын замын тэнхлэгээс 50 метр, ул шорооны доод ирмэгийн шугамаас 5 метр, сэтэрхийн дээд ирмэгээс 3 метр, ус зайлуулах суваг, уулын шуудуу, нөөцийн сувгийн ирмэгээс 3 метрээс тус тус багагүй байвал зохино.
 
3.1.1.6      Суваг, хамгаалалтын гэр, хонгилийн төгсгөлүүдэд үзлэгийн худаг хийж өгнө.
 
3.1.1.7      Ул шорооны далангийн их бие дундуур дулааны шугам, хамгаалах суваг, хоолой,  хонгилыг хөндлөн гаргахыг хориглоно. 
 
3.1.1.8      Төмөр замын доогуур огтлолцуулсан  дулааны шугамын хамгаалалтын хийцийн дээд ирмэгээс зам төмрийн ул хүртэл зай нь 2 метрээс багагүй байна.
 
3.1.1.9      Дулааны шугамыг төмөр замын доогуур гарган огтлолцуулахдаа суман шилжүүлэгийн зүрхэвчнээс 10 метрээс, суулт өгөх хөрс бүхий газар бол суман шилжүүлэгийн зүрхэвчнээс 20 метрээс, гүүр, хоолой, хонгил бусад хиймэл төхөөрөмж, байгууламжуудаас  30 метрээс  тус тус багагүй зайд  гаргана.
 
3.1.1.10    Дулааны шугамыг төмөр замтай огтлолцуулах цэг нь төмөр замын хиймэл төхөөрөмж, байгууламжаас 3 метр, дулааны шугамаас гүүрийн тулгуурын суурь хүртэлх зай  2.0 метрээс тус тус багагүй байна.  Төмөр замын хиймэл төхөөрөмж, байгууламжаас дулааны шугам хүртэлх  зай нь шугамыг байрлуулахаар гүйцэтгэх  ухалтын гүнээс багагүй байх нөхцөлийг харгалзсан байвал зохино. 
 
3.1.1.11    Дулааны шугам, цахилгаанжуулсан төмөр замын тэнхлэг хоорондын зай 10.75 метрээс, дулааны шугам, төмөр замыг цахилгаанжуулахад зориулан босгосон  цахилгааны шон хүртэлх зай 3.0 метрээс тус тус  багагүй байна.
 
3.2.1       Дулааны шугамыг төмөр замтай газар  дээгүүр  огтлолцуулах
 
3.2.1.1      Дулааны шугамыг төмөр замын шугамтай огтлолцуулахдаа дээгүүр нь гаргах техникийн шийдлийг сонговол зохино. Харин  байнгын ашиглагдаж буй авто замын болон төмөр замын гүүрээр түүнчлэн  ус нэвтрүүлэх хоолой дотуур тавьж огтлолцуулахыг хориглоно.
 
3.2.1.2      Дулааны шугамыг цахилгаанжуулсан төмөр зам дээгүүр гаргахдаа дулааны шугамын цахилгаан дамжуулах чанар бүхий бүх эд анги, элементүүдийг огтлолцолоос  хоёр тийш 5 метрээс багагүй зайд 10 Ом-оос багагүй эсэргүүцэл бүхий  газардуулгаар хангасан байвал зохино.
 
3.2.1.3      Дулааны шугамыг төмөр зам дээгүүр гаргах үед түүнийг хамгаалалтын гэрээр  хамгаалж болно.
 
3.2.1.4      Зам төмрийн толгойн түвшингээс дулааны шугамын болон түүний алслалтын байгууламжийн доод түвшин хүртэлхи зайг MNS 5833:2007  /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/  стандартын дагуу, харин дулааны шугамын тулгуур, төмөр замын тэнхлэг хоорондын зайг дурьдсан стандартын 5.11 дүгээр заалтын дагуу тус тус  тогтооно.
 
3.2.1.5      Дулааны шугамын тулгуур, төмөр замын ул шорооны төхөөрөмж байгууламж хоорондын зай  3 метрээс багагүй байвал зохино.
 
3.3    Дулааны шугамын  төмөр замд ойртох хязгаар
 
3.3.1    Дулааны шугамыг  төмөр замтай  зэрэгцүүлэн  тавьж огтлолцолын цэгтэй ойртуулах нөхцөлд тэдгээрийн тэнхлэг хоорондын зай нь 4 метрээс багагүй байна.    Гэхдээ төмөр замын ул шорооны далангийн суурийн ирмэгээс дулааны шугам хүртэлх  зай нь түүний ухалтын гүнээс багагүй байх нөхцөлийг харгалзсан байвал зохино. 
 
3.4 Цэвэр усны шугам, бохирын шугам, үерийн коллектор,   цахилгааны агаарын шугам болон төрөл бүрийн зориулалтын кабель шугамуудыг  төмөр замтай огтлолцуулахдаа дараахь барилгын норм дүрмийн холбогдох заалтуудыг баримтална. Үүнд:
 
3.4.1    Ус хангамж.  Гадна сүлжээ ба байгууламж. /БНбД 40-02-06/;
 
3.4.2    Усан хангамж, бохир ус, гадна шугам, сүлжээ, түүний барилга байгууламж /БНбД 3.05.04-90/;
 
3.4.3    Цахилгаан байгууламжийн дүрэм /БД 43-101-03/.
 
 
Дөрөв. Авто зам, явган хүний зориулалттай гарцыг
төмөр замтай огтлолцуулах
 
4.1   Авто замыг  төмөр замтай огтлолцуулах
 
4.1.1   Авто замыг төмөр зам хөндлөн гаргахдаа түүний доогуур болон  дээгүүр, мөн ижил  түвшинд огтлолцуулна.
 
4.1.2       Трамвай тролейбусны зам бүхий авто зам, хотын гол гудамж, хурдны зам,  I-III зэргийн авто замыг /БНбД-"Авто зам төсөллөх 32-01-00"/ төмөр замтай зөвхөн өөр түвшинд огтлолцуулна.
 
Дараахь тохиолдолд IV-V зэргийн авто замыг төмөр замтай өөр түвшинд огтлолцуулна: Үүнд:
 
4.1.2.1   Хоёр болон түүнээс олон төмөр замыг авто зам огтолж байвал;
 
4.1.2.2    Огтлолцох  газарт  зорчигчийн  галт тэрэгний  хөдөлгөөний  хурд  120 км /цаг ба түүнээс их буюу хоногт 100 ба түүнээс илүү галт тэрэг явдаг замд;
 
4.1.2.3      Авто замаар тролейбус явуулж, трамвайны зам тавих гэж байгаа бол;
 
4.1.2.4  Гарам байгуулах газар нь сэтэрхийд байрласан, шинээр байгуулагдах гарам нь үзэгдэлтийн нөхцөлийг хангахгүй бол.
 
4.2    Төмөр зам, авто замыг ижил түвшинд огтлолцуулах
 
4.2.1    Дээрхээс бусад нөхцөлд IV-V зэргийн болон орон нутгийн чанартай авто замыг салбар төмөр замтай ижил түвшинд огтлолцуулах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.
 
4.2.2     Авто замыг өртөөний болон сэлгээний замын хязгаараас гадна, огтлолцож буй замуудын шулуун хэсэгт 600-аас багагүй өнцгөөр огтлолцуулна.
 
Ийм огтлолцлыг "Төмөр замын гарам" гэх ба түүнтэй холбогдон үүсэх харилцааг "Төмөр замын гарам ашиглах журам"–аар зохицуулна.
 
4.3.  Авто замыг төмөр замтай  дээгүүр  огтлолцуулах
 
4.3.1       Авто замыг төмөр зам дээгүүр гүүрээр гаргах ба төмөр замын хөгжлийг харгалзан зам төмрийн толгойноос дээш гүүрийн дамнурууны доод цэг хүртэлх  зай болон гүүрийн тулгуур, эд ангиудаас төмөр замын тэнхлэг хүртэлх зайг  MNS 5833 :2007 /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/  стандартын дагуу тогтооно.
 
4.4             Авто замыг төмөр замтай газар доогуур огтлолцуулах
 
4.4.1       Авто замыг төмөр зам доогуур огтлолцуулахдаа хонгил байгуулан  огтлолцуулах ба түүний дээд цэгээс зам төмрийн ул хүртэл өндрийг 1.2 метрээс багагүй байх техникийн нөхцөлийг баримталбал зохино.
 
4.4.2       Хонгилын  хийцийн тооцоог  галт тэрэгний ачаалал, тэдгээрийн онцлогуудыг харгалзан хийж тооцож зураг төслөөр тогтооно.
 

I ба II зэргийн авто замд
III ба IV зэргийн авто замд

                 
                 Зураг 1  Авто замыг нэвтрүүлэх хонгилын хэмжээ
                              
П- ашиглалт, үйлчилгээний зориулалттай явган хүний зам өргөн нь 500 мм, I ба II зэргийн авто замтай хонгилд замын хоёр талаар, III ба IV зэргийн авто замтай хонгилд замын нэг талд байрлана. 
З- хамгаалалтын зурвас нь зөвхөн III ба IV зэргийн авто замтай хонгилд замын нэг талд байрлана. 
Г-Хонгил дахь авто замын явах хэсгийн өргөн  /мм-ээр/
                  
                          Хонгилын хөндлөн огтлолын хэмжээ            
                                                                                                         Хүснэгт 2
Хонгилын урт
       /м-ээр/
Г-Хонгил дахь авто замын явах хэсгийн өргөн
/мм-ээр/
               авто замын зэрэг
               I
II
III-IV
300 м хүртэл
9000
8500
             8000
300 м дээш
8500
8000
             7000
 
4.5    Авто зам  төмөр замд ойртох хязгаар
 
4.5.1    Суурин газрын гадна авто зам төмөр замыг зэрэгцүүлэн тавихаар бол тэдгээрийн зурвас газруудыг давхцуулахгүй байвал зохино. Шаардлагатай тохиолдолд авто зам, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагуудтай зөвшилцөнө. Тэнхлэг хоорондын зай 100 метрээс багагүй байна.
 
 
 
 
Тав. Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай огтлолцуулах
 
5.1      Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай огтлолцуулах
 
5.1.1    Зорчигч хөдөлгөөн ихтэй төмөр замын буудлын орчим болон өртөө хоорондын замд явган зорчигчийн хөдөлгөөний нягтралаас хамаарч гарцыг төмөр зам дээгүүр, доогуур, ижил түвшинд огтлолцуулж  болно. Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай огтлолцуулахдаа  түүний дээгүүр гүүрэн гарцаар, доогуур тусгай зориулалтын хонгил, нүхэн гарц байдлаар огтлолцуулна.
 
5.1.2    Өртөө зөрлөгийн зам нь хоногт 50 ба түүнээс дээш хос галт тэрэгний хөдөлгөөнтэй, явган зорчигчийн зорчих урсгал нь жилд 75000 хүн ба түүнээс илүү байдаг, хоорондын замд галт тэрэг 120 км/цагаас дээш хурдтай аялдаг газруудад явган хүний зориулалтын гарцыг зөвхөн ижил бус түвшинд хийнэ.
 
5.2      Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай дээгүүр  огтлолцуулах
 
5.2.1       Гарцыг төмөр зам дээгүүр явган хүний зориулалтын гүүрэн гарцаар гаргана. Огтлолцлын түвшин, хэлбэрийг сонгохдоо хонгил, нүхэн гарцыг давууд үзнэ.
 
5.2.2       Явган хүний зориулалтын гүүрэн гарцны өндрийг  зам төмрийн толгойноос дээш гүүрийн дамнурууны доод цэг хүртэлх  зай,  гүүрийн тулгуур, эд ангиудаас төмөр замын тэнхлэг хүртэлх зайг MNS 5833:2007  /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/  стандартын дагуу тогтооно.
 
5.2.3       Гүүрийн өргөнийг явган зорчигчийн тооноос хамааран тогтоох ба хэмжээ нь 2,25 метрээс багагүй байна.
 
5.2.4       Гүүрнээс зорчигчийн тавцан руу буух хоёр чиглэлийн шатны өргөнийг явган зорчигчийн тооноос хамааран тогтоох ба 2.0 метрээс багагүй байхаар тогтоох ба шаардлагатай үед зорчигчийн явах чиглэлийг заасан хашлагуудыг хийнэ.
 
5.3       Явган хүн зорчих  зориулалттай гарцыг төмөр зам доогуур  гаргах
 
5.3.1       Гарцыг төмөр зам доогуур гаргахдаа явган хүний зориулалтын тусгай хийц, тоноглол /хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих г.м/ бүхий хонгил, нүхэн гарц байдлаар гаргана.
 
5.3.2       Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, цас орж, мөсдөлт үүсдэг газар хонгил, нүхэн гарцнаас  гарах гарц, шатны хэсгийн  дээд талыг  битүү байдалтай байхаар хийнэ.
 
5.3.3       Хонгил, нүхэн гарцны  өргөнийг явган зорчигчийн тооноос хамааран тогтоох ба 3 метр, тэдгээрийн дээд цэгээс зам төмрийн ул хүртэл өндрийг 1.0 метрээс тус тус багагүй байх нөхцөлийг хангасан байна. 
  
5.3.4       Хонгил, нүхэн гарцын  хийцийн тооцоог  галт тэрэгний ачаалал, тэдгээрийн онцлогуудыг харгалзан хийж тооцон зураг төслөөр тогтооно.
 
5.3.5       Хонгил, нүхэн гарцнаас  зорчигчийн тавцан руу гарах хоёр чиглэлийн  шатны өргөн 2,0 метрээс багагүй байх ба зорчигч төмөр зам руу орох нөхцөлийг хааж хашлага хийсэн байвал зохино.
 
5.4  Төмөр замын буудлын орчим явган хүний гарцыг төмөр замтай ижил бус   эсвэл ижил түвшинд огтлолцуулах
 
5.4.1    Зорчигч ихээр өнгөрдөг болон тэдний ачаа, тээшийг тусгай зориулалтын тэргэнцэрээр зөөдөг явган хүний гарцуудыг зам төмрийн толгойтой ижил түвшинд огтлолцуулж болох ба тэр нь автомат гэрлэн дохио, чанга яригч, дуут дохио, хашлага, гэрэлтүүлэг зэргээр тоноглогдсон байна. Ийм гарцын өргөн нь 3 метрээс, ачааны болон шуудангийн тэргэнцэрүүд өнгөрдөг бол 4 метрээс багагүй байна.
 
Зургаа. Туузан дамжуулгыг төмөр замтай огтлолцуулах
 
6.1  Уул уурхайн зориулалттай туузан дамжуулгыг төмөр замын шугамтай  дээгүүр, доогуур огтлолцуулахыг  хориглоно.
 
6.2 Нийтийн болон дагнасан хэрэглээний төмөр замтай дээгүүр огтлолцуулахдаа туузан дамжуулгын доод цэгээс  зам төмрийн толгойн дээд түвшин хүртэл зай, туузан дамжуулгын тулгуур, эд ангиудаас төмөр замын тэнхлэг хүртэлх зайг  MNS 5833:2007  /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/  стандартын дагуу тогтооно.
 
Долоо. Уул уурхайн карьерын ойртолтын хязгаар
 
7.1  Нүүрс, ашигт малтмалын  олборлолтын ил, далд  уурхайн захын ирмэг, асгаас шороон овоолгын /отвал/ ёроолоос төмөр замын шугамын замын тэнхлэг хүртэл 500 метрээс багагүй зайтай байна.
 
7.2    Төмөр замын засварын ажилд зориулалттай чулуу болон шороо, хайрга олборлолтын ил карьерын зах нь төмөр замын тэнхлэгээс 100 метрээс багагүй зайд байна.
 
Найм. Аюултай байгууламжийн ойртолтын хязгаар.
 
8.2 Аюултай байгууламжийн төмөр замд ойртох хязгаарыг  1992 онд Хөдөлмөрийн яам, Засгийн газрын дэргэдэх Улсын хянан байцаах газар хамтран баталсан "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм", Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 03-ны  өдрийн 28/40/29 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах устгах журам", БНбД 21-03-04 тоот "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах галын аюулгүйн норм"-ийн холбогдох заалтуудыг баримтлан тогтооно.   
 
 
---ооОоо---
 
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих