Хэвлэх DOC Татаж авах
2002 оны 600 дугаар тушаалын Хавсралт

БАНКНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ЗОХИСТОЙ УДИРДЛАГЫН
 ЗАРЧМУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
1/ Банкны стратеги зорилт болон байгууллага дахь удирдлагын ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох
ТУЗ нь байгууллагын өдөр тутмын ажиллагааг хөтлөх стратеги зорилтыг нэн тэргүүнд тодорхойлох шаардлагатай бөгөөд уг стратеги нь байгууллага, удирдлага болон ажиллагсдын эрхэмлэх үнэт зүйлс, ёс зүйн хэм хэмжээг агуулсан байна.
Банкны гүйцэтгэх удирдлага нь "зохистой удирдлага"-ын зарчмуудтай харшлах үйл ажиллагааг хориглох эсвэл хязгаарлалт тогтоох бодлого явуулж байгаа эсэхэд Захирлуудын зөвлөлөөс хяналт тавина:
·        Удирдлага, ажилтнуудад үүссэн ашиг сонирхлын зөрчилдөөн,
·        Өөрийн ажиллагсдад олгосон зээл /өөрийн ажилтанд олгох зээлийг зах зээлийн нөхцөл болон зээлийн тодорхой зарим төрлөөр хязгаарлах, эдгээр зээлийн талаарх мэдээллээр зөвлөлийг тогтмол хангаж, дотоод болон гадаад аудитаар шалгуулж байх/.
·        Холбогдох этгээд болон тодорхой нэгэн аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа хөнгөлөлт /хөнгөлөлттэй хүүгээр зээл олгох, алдагдлыг нөхөх, шимтгэлээс чөлөөлөх/ зэрэг асуудлын тухай мэдээллээр ТУЗ тогтмол хангагдаж аливаа зөрчлийн тухай мэдээлэл удирдлагын зохих түвшинд цаг тухайд нь хүрч байх тогтолцоог бий болгох шаардлагатай.
 2/ Байгууллагын тодорхой үүрэг хариуцлагын бүтцийг бий болгож хэрэгжүүлэх
ТУЗ нь өөрсдийн болон гүйцэтгэх удирдлагын үүрэг хариуцлагыг тодорхой тогтоосон байх шаардлагатай. Гүйцэтгэх удирдлага нь ажиллагсдын хариуцлагын шатлан захирах хэлбэрийг бий болгох үүрэгтэй байх бөгөөд ТУЗ-ийн өмнө банкны үйл ажиллагааны талаар хариуцлага хүлээнэ гэдгийг ухамсарласан байна.  
3/ Албан тушаалдаа мэргэжлийн хувьд шаардлага хангасан, байгууллагын удирдлага дахь өөрсдийн үүргийг ухамсарласан, гадны болон гүйцэтгэх удирдлагын нөлөөнд автагдаагүй ТУЗ-ийн гишүүдтэй байх
ТУЗ нь банкны явуулж  буй үйл ажиллагаа болон санхүү төлбөрийн чадварын байдалд эцсийн хариуцлага хүлээдэг тул гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг дүгнэхэд шаардлагатай мэдээллээр тухай бүр хангагддаг байх ёстой.  ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхи нь гүйцэтгэх удирдлага, томоохон хувь нийлүүлэгч, Засгийн газрын нөлөөнөөс хараат бусаар дүгнэлт гаргаж чадахуйц байна.
Захирлуудын зөвлөл нь өөрийн ажлын гүйцэтгэлийг тогтмол хянаж, сул талуудаа тодорхойлох, засч залруулах үйл ажиллагааг тогтмол авч хэрэгжүүлнэ.
ТУЗ байгууллагын "зохистой удирдлага"-гыг бэхжүүлэхийн тулд дараахь зарчмыг чандлан баримтлах ёстой. Үүнд:
·    Өөрсдийн үүргийг ухамсарлаж ойлгох,
·    Гүйцэтгэх удирдлагаас тодорхой асуудлаар асуулт тавьж, тайлбар болон хариулт авч чадахуйц байх,
·    Эрх, үүргээ хэтрүүлэхгүй байх,
·    Ашиг сонирхлын зөрчилдөөнөөс зайлсхийх,
·    Банкны удирдлага болон дотоод хяналтын ажилтнуудтай тогтмол уулзаж, бодлого журмыг боловсруулан батлах болон хоорондын харилцааны хэм хэмжээг бий болгох, стратеги зорилтын хэрэгжилтэд хяналт тавих,
·    Тодорхой зөвлөгөө өгч чадахгүй нөхцөлд шийдвэр гаргалтанд оролцохгүй байх,
·    Банкны өдөр тутмын удирдлагад оролцохгүй байх
4/ Банкны ТУЗ нь доорх мэргэшсэн хороог байгуулан, түүгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулна:
·    Эрсдэлийн удирдлагын хороо - зээл, зах зээл, төлбөрийн  чадвар, эрх зүй болон банкны бусад эрсдэлийг удирдах банкны удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих /энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд удирдлагаас эрсдэл болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл авч хэрэгжүүлэх/, 
·    Аудитын (хяналтын) хороо - банкны дотоод, гадаад аудиторын үйл ажиллагаанд хяналт тавих. Үүнд: аудит хийх цар хүрээ, давтамжийг тогтоох, аудиторын гаргасан тайлантай танилцаж, удирдлага аудиторын илрүүлсэн алдаа, дутагдал, бэрхшээлтэй асуудал, сул талуудыг зүй зохистой засч залруулах үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих. Энэхүү хорооны гишүүд нь тухайн банкинд ажилладаггүй гадны хүмүүс байвал хараат бус байдал нь илүү сайжирна.
·    Нөхөн олговрын хороо - удирдлага болон бусад хүмүүсийн шагнал урамшууллын бодлогын хэрэгжилт, энэ нь банкны зорилго, стратегитэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавих.
·    Нэр дэвшүүлэх хороо - зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэх, зөвлөлийн гишүүдийг шинэчлэх, өөрчлөх үйл явцыг удирдан явуулах.
5/ Гүйцэтгэх удирдлага зүй зохистой хяналт тавьж байгаа эсэх
Гүйцэтгэх удирдлага нь "зохистой удирдлага"-ын гол хэсэг бөгөөд  тодорхой үйл ажиллагаа хариуцсан банкны дунд шатны удирдлагыг хянана. Банкны гүйцэтгэх удирдлага гэж банкны төлөө хариуцлага хүлээх ажилтнуудын бүлгийг хэлэх ба үүнд гүйцэтгэх захирал, санхүүгийн ахлах мэргэжилтэн, газар хэлтсийн захирлууд болон ахлах аудитор багтана.
Ямар ч банкинд удирдлага нь чухал шийдвэрийг нэгээс илүү хүний оролцоотой гаргах ёстой (four eyes principle). Удирдлага нь дараахь зүйлүүдээс зайлсхийх шаардлагатай. Үүнд:
·    Доод шатны удирдлагын бизнесийн шийдвэр гаргалтанд хэт их оролцох,
·    Мэргэжлийн мэдлэг, ур чадваргүй хүмүүсийг удирдах албанд томилох
·    Чадварлаг, сайн ажилтнудад хэт найдаж, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулах,
 6/ Гадаад, дотоод аудитын дүгнэлт, зөвлөмжийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх
Банкны үйл ажиллагаанд чухал нөлөө бүхий гадаад, дотоод аудитыг үр өгөөжтэй байлгахын тулд банкны гүйцэтгэх удирдлага дараахь асуудалд анхаарах ёстой. Үүнд:
1/ аудитын үйл ажиллагааны ач холбогдлыг өндөрт тавих;
2/ аудиторын бие даасан байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
3/аудиторын шалгалтаар илэрсэн алдаа, дутагдлыг засч залруулах үйл ажиллагаа явуулах;
4/ ахлах аудиторын хараат бус байдлыг баталгаажуулах;
5/ аудиторын олж илрүүлсэн алдаа дутагдлыг засч залруулахыг тодорхой хугацаатайгаар шаардах.
6/ Нөхөн олговрын чиг хандлагыг банкны стратеги зорилт, ёс зүйн хэм хэмжээтэй болон хяналтын орчинтой уялдуулах.
Урамшууллын бодлого нь банкны хэтийн статеги зорилттой уялдаагүй байвал, удирдага ажилтнуудыг зүгээс урт хугацааны эрсдэлийг үл харгалзан богино хугацааны ашиг сонирхол, ашигт ажиллагаанд хэт анхаарах байдлыг үүсгэдэг. Энэ нь ялангуяа зээл болон арилжааны үйл ажиллагаатай холбоотой ажилтнуудад тодорхой илэрч байдаг.
Иймээс ТУЗ нь гүйцэтгэх удирдлага болон бусад чухал ач холбогдол бүхий  ажилтнуудын нөхөн олговор, урамшууллын тогтолцоог банкны зорилт, стратеги болон хяналтын орчинтой уялдаа холбоотой эсэхэд хяналт тавина. Банкны ашиг сонирхлын төлөө ажиллах урам зориг, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор зөв зохистой урамшууллын систем тогтооно.
7/ Зохистой удирдлагыг ил тод байдлаар явуулах
Банкны удирдлагын ажлын гүйцэтгэлд хариуцлага тооцох боломж олгох зорилгоор дараахь мэдээллийг нийтэд ил тод байлгах шаардлагатай. Үүнд:
·    Зөвлөлийн бүтэц /хэмжээ, гишүүнчлэл, хороо болон мэргэжлийн  чадвар/;
·    Удирдлагын бүтэц /хариуцлага, туршлага, мэргэжлийн чадвар/;
·    Байгууллагын үндсэн бүтэц /бизнесийн бүтцийн шугам, эрх зүйн бүтэц/;
·    Банкны урамшууллын талаарх мэдээлэл /шагнал болон урамшууллын бодлого, нөхөн төлбөр, нэмэгдэл, ажилчдыг банкны хувьцааг худалдаж авах замаар урамшуулах/;
Саналын эрхтэй болон хоорондоо холбоотой талуудын үйл ажиллагааны хэр хэмжээ болон мөн чанар.