A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар Улаанбаатар

сарын 13-ны өдөр Дугаар 206 хот

"100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨРТ

ХАМРАГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ

БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Орон сууцны тухай хуулийн 4.1.3, 11.1.1-д заасныг үндэслэн, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын III ээлжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй хэрэгжилтийг хангуулах гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай.