Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны
 383 дугаар тушаалын хавсралт
БАНКНЫ ГАДААД ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ГАРГАХ ЗААВАР
 
Хэсэг 1.   Гадаад гүйлгээний талаар
1.1.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дагуу банкууд өөрийн ба харилцагчдын хийсэн гадаад гүйлгээний тайланг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны 8 сарын 10-ны 383   тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу сар бүрийн 15-ны дотор гарган, Статистик судалгааны газарт сүлжээгээр дамжуулан өгнө.
1.2.Гадаад гүйлгээний тайланг зөвхөн улсын төлбөрийн тэнцлийн статистик нэгтгэлийг гаргахад ашиглана.
1.3.Банкуудын гадаад гүйлгээний тайлангаар авсан мэдээллийн нууцлалыг Монголбанк чандлан хадгална.
1.4.Төлбөрийн тэнцэл нь тодорхой хугацаанд оршин суугч болон оршин суугч бусын хооронд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалыг харуулдаг статистик нэгтгэл юм.  Оршин суугч гэдэгт дараахь аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс хамрагдана.  Үүнд:
·    Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа Монгол Улсын иргэд;
·    Гадаад орнуудад байнгын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй түр хугацаанд оршин сууж байгаа Монгол Улсын иргэд;
·    Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнгын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд;
·    Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон хамтарсан /шууд хөрөнгө оруулалттай/ аж ахуйн нэгжүүд, гадаадын компаний салбар, төлөөлөгчийн газар;
·    Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдын яам, консулын газар болон албан ёсны төлөөлөгчийн газар /цэргийн баз, тусламжийн байгууллага гэх мэт/, тэдгээрт  ажилладаг Монгол Улсын иргэд, гэр бүлийн гишүүдийн хамт;
Оршин суугч бус гэдэгт дээрх тодорхойлолтонд үл хамрагдах хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдана.
1.5.Энэ тайланд тусгагдах гадаад гүйлгээнд дараахь дансуудаар хийгдсэн гүйлгээ хамрагдана:
1.5.1.Ностро данс /Гадаадын банкинд нээсэн  дотоодын банкны данс/
1.5.2.Лоро данс /Дотоодын банкинд нээсэн гадаадын банкны данс/
1.5.3.Дотоодын банкуудад нээсэн оршин суугч бусын харилцах ба хадгаламжийн данс
1.5.4.Оршин суугч ба оршин суугч бусын хооронд хийгдэх гүйлгээний бусад данс
Дээрхи дансуудаар хийгдсэн 100000 ам доллараас дээш үнийн дүн бүхий гүйлгээнүүдийн баримтын хуулбарыг шаардлагатай гэж үзвэл Монголбанк гаргуулан авна.
Хэсэг 2.   Гадаад гүйлгээний тайлангийн маягтын талаар
2.1.Банкны гадаад гүйлгээний тайлангийн маягтанд тусгагдсан үзүүлэлтүүдийг дараахь байдлаар бөглөнө.  Үүнд:
Гүйлгээний дугаар
·    Тайлант сард хийсэн бүх гүйлгээ 1-ээс эхлэн дугаарлагдсан байна.  Дугаарыг тодорхой гүйлгээний талаар лавлахад ашиглана.
Гүйлгээ хийгдсэн он сар өдөр
·    Тухайн гүйлгээг хийсэн он сар өдрийг бичнэ.
Гүйлгээний утга
·    Код
·    Харилцагчдын төлбөрийн баримтанд бичсэн гүйлгээний утганд үндэслэн Хүснэгт 1-ыг ашиглан гүйлгээ тус бүрийн кодыг бичнэ.  Гүйлгээний кодуудад харгалзах үзүүлэлтүүдийн утгыг энэ тушаалын 1 дүгээр хавсралт *Гүйлгээг ангилах үндсэн зарчим*-аас харж болно.  Кредит, дебит гүйлгээг тусад нь ялгаж кодлох ба гүйлгээний утгыг дараахь байдлаар ойлгоно.  Үүнд:
Кредит гүйлгээ
Дебит гүйлгээ
Бараа ба үйлчилгээний экспорт
Бараа ба үйлчилгээний импорт
Бүх төрлийн орлого
Бүх төрлийн зарлага
Гадаадаас шилжүүлсэн бүх төрлийн шилжүүлэг, тусламж
Гадаадад шилжүүлсэн бүх төрлийн шилжүүлэг, тусламж
Пассивын өсөлт
Пассивын бууралт
Активын бууралт
Активын өсөлт
Тайлбар:
Банкны харилцагчдаас төлбөрийн баримтанд бичсэн гүйлгээний утгыг дэлгэрэнгүй хэлбэрээр бичнэ.  Банк нь Монголбанкны гаргасан зөвлөмжийн дагуу гадаад гүйлгээний төлбөрийн баримтуудад гүйлгээний утгыг банкны харилцагчдаар дэлгэрэнгүй бичүүлж, хяналт тавьж байна.
Гүйлгээний дүн
Бүх гүйлгээг мянган ам доллараар тооцож гаргана.  Бусад гадаад валютаар хийгдсэн гүйлгээг ам долларт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн албан ханшийг ашиглана.
Гүйлгээнд оролцогч эсрэг талын код /орон/
Тайлангийн энэ хэсэгт гүйлгээнд оролцогч эсрэг талын харьяалагдаж байгаа орны кодыг тэмдэглэнэ.  Кодыг бичихдээ орнуудын нэрсийг үсгийн дарааллаар жагсаасан Хүснэгт 2-ыг ашиглана.  Хүснэгтэд тусгайлан кодлогдоогүй орнуудыг оршин байгаа тивийг харгалзан бусад орнууд гэсэн тэмдэглэлийг ашиглан кодлоно.