A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 402-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 63 хот

ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014-12-30-ны өдрийн 402-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор, Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт ёсоор, Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт ёсоор, Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар хавсралт ёсоор, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт ёсоор, Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 7 дугаар хавсралт ёсоор /ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор 7-р хавсралтад өөрчлөлт орсон/, Зам, тээврийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 8 дугаар хавсралт ёсоор, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 9 дүгээр хавсралт ёсоор, Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 10 дугаар хавсралт ёсоор, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 11 дүгээр хавсралт ёсоор, Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 12 дугаар хавсралт ёсоор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 13 дугаар хавсралт ёсоор, Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 14 дүгээр хавсралт ёсоор, Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 15 дугаар хавсралт ёсоор, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 16 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 10-р хавсралтад ЗГ-ын 2014 оны 261-р тогтоолоор өөрчлөлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ