Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны
 480 дугаар тушаалын хавсралт
 
БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Банкны тухай хуулийн 7 дугаар бүлгийн дагуу банкинд эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
1.2 Энэхүү журамд хэрэглэгдэх дараах нэр томъёог дор дурьдсанаар ойлгоно.
1.2.1 "Банкны эрх хүлээн авах" гэж Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхойлсон Монголбанк банкны удирдлагын бүрэн эрх болон банкны өөрийн хөрөнгийг өмчлөх эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкинд бүтцийн  өөрчлөлт хийх буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагааг хэлнэ;
1.2.2 "Банкинд бүтцийн өөрчлөлт хийх" гэж Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх хэсэгт тодорхойлсон банкны бүтэц зохион байгуулалт, дүрмийн сангийн бүтцэд өөрчлөлт оруулах, дүрмийн санг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн чадварыг дээшлүүлж, алдагдлыг багасгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг хэлнэ;
1.2.3 "Банкийг албадан татан буулгах" гэж Банкны тухай хуулийн 38дугаар зүйлийн дагуу банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилж, Банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 45, 46 дугаар зүйлийн дагуу, актив хөрөнгийг захиран зарцуулах замаар харицагчдын нэхэмжлэлийг барагдуулж, үйл ажиллагааг нь дуусгавар болгохыг хэлнэ;
1.2.4 "Банк төлбөрийн чадваргүй болсон" гэж Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэний улмаас банк цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсныг хэлнэ;
1.2.5 "Банкны эрх хүлээн авагч" гэж Банкны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхээр Монголбанкнаас томилсон Монголбанкны ажилтан болон бусад иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
1.3 Банкны эрх хүлээн авагч өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан заавар, журам, Монголбанкны Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээ болон энэхүү журмыг баримтална.
1.4 Банкны эрх хүлээн авагч нь үйл ажиллагаандаа тусгай тэмдэг, албан хэвлэмэл хуудас, маягтыг хэрэглэнэ.
1.5 Банкны эрх хүлээн авагч нь үйл ажиллагаагаа Монголбанкинд сар бүр тайлагнаж байна.
1.6 Банкны эрх хүлээн авагчийн ажиллах нөхцөл, бусад зүйлийг Монголбанк, Банкны эрх хүлээн авагчийн хооронд байгуулах гэрээнд нарийвчлан тусгана.
ХОЁР. Банкны эрх хүлээн авах арга хэмжээ авах  үндэслэл, шийдвэр гаргах, банкны эрх хүлээн авагчийг томилох
2.1 Банкинд Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх хүлээн авах арга хэмжээ авах үндэслэл бүрдсэн эсэхийг Монголбанк дараахь шаардлагын дагуу шалгаж тогтооно.
2.1.1. Онцгой дэглэм тогтоосон хугацаа дуусахад тухайн банк Банкны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй байх эсхүл банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн бол онцгой дэглэм тогтоосноор банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй гэж үзнэ.
2.1.2 Өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын болон Монголбанкнаас тогтоосон бусад үзүүлэлтүүд 3 сараас дээш хугацаагаар хангагдаагүйгээс Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурьдсан нөхцөл байдал бий болсон бол банкийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно.
2.2 Энэ журмын 2.1-д заасан үндэслэл нөхцөл бий болсон тохиолдолд Монголбанк банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авах тухай шийдвэр гаргана.
2.3 Монголбанк уг шийдвэрт дор дурьдсан зүйлсийг тусгах бөгөөд шийдвэрийн талаар нийтэд мэдээлнэ.
2.3.1 Банкны эрх хүлээн авагч томилогдсон банк, түүний нэгжийн нэр, оршин байгаа газар, хаяг;
2.3.2 Банкны эрх хүлээн авах арга хэмжээ авах үндэслэл;
2.3.3 Банкинд эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх болон түүний үргэлжлэх хугацаа;
2.3.4 Банкны эрх хүлээн авагчийн овог нэр, түүнд туслах ажлын хэсгийн бүрэлдэхүүн.
2.4 Шаардлагатай гэж үзвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагч болон түүнд туслах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөх буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг нь сунгаж болно. Сунгах болсон шалтгаан, нөхцлийг тушаалд тодорхой тусгасан байна.
2.5 Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилохдоо тухайн ажилтан, иргэн, хуулийн этгээд Банкны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан шалгуурыг хэрхэн хангаж байгааг дараахь баримт бичгийг үндэслэл болгон шалгаж тогтооно.
2.5.1 Монголбанкны ажилтан болон бусад иргэн бол:
1/ банкны үйл ажиллагааны талаар хууль, эдийн засгийн зохих мэдлэг мэргэшлийг эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /мэргэжлийн үнэмлэх, диплом, сертификат гэх мэт/ мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадварынх нь талаархи ажиллаж байсан болон ажиллаж байгаа байгууллага, харилцагчийн тодорхойлолт;
2/ эрүүгийн ял шийтгэлгүй болохыг нотолсон Цагдаагийн ерөнхий газрын судалгаа мэдээлэл үнэлгээний хэлтсийн тодорхойлолт;
3/ зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн аливаа өргүйг нотолсон тухайн банкны тодорхойлолт.
2.5.2 Банкны эрх хүлээн авагч хуулийн этгээд бол:
1/ хуулийн этгээдийн төлөөллийг бүрэн хэрэгжүүлэх этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг, холбогдох байгууллагын тодорхойлолт
2/ үйл ажиллагаанаасаа үүдэн гарах хариуцлагыг хүлээх хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй эсэхийг нь нотлох татварын албаны тодорхойлолт.
ГУРАВ. Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх, түүний хэрэгжих нөхцөл
3.1 Банкинд эрх хүлээн авах арга хэмжээг авах тухай Монголбанкны шийдвэрээр эрх хүлээн авагчийг томилсноор Банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу банк, түүний удирдлагын бүрэн эрх болон банкны өөрийн хөрөнгийг өмчлөх эрх Монголбанкнаас томилсон банкны эрх хүлээн авагчид шилжиж, эрх хүлээн авагчийн бүрэн эрх хэрэгжих нөхцлөөр хангагдана.
3.2 Банкны эрх хүлээн авах ажиллагаа эхэлснийг Банкны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан хугацаанд зарлан нийтэд мэдэгдэнэ.
3.3 Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ.
3.4 Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэн даруй авах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна томилогдсон өдрийн байдлаар банк, түүний нэгжийн бүх эд хөрөнгө, баримт бичиг /боловсон хүчний хувийн хэрэг, материал, архив, бичиг хэрэг, тэнцлийн гадуурхи данс тооцоо/-ийг тоолж, бүртгэн энэ тухай тайлан мэдээг доорхи хавсралтын дагуу гаргуулан хяналтандаа авна:
3.4.1 Банк, түүний нэгжийн захирал, ерөнхий ня-бо, эдийн засагч нарын хариуцаж өгсөн мэдээ, бүртгэлийг баталгаа тодорхойлолтын дагуу /Хавсралт 1/,
3.4.2 Банк, түүний нэгжийн санхүүгийн тайланг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан ня-бо бүртгэлийн журмын хавсралт маягтын дагуу,
3.4.3 Банкны касс үнэ бүхий зүйлсийг тоолж шалгасан тухай дүнг актаар, /Хавсралт 2/
3.4.4 Банк, түүний нэгж дээр саатаж байгаа төлбөр тооцооны баримтыг жагсаалтаар, /Хавсралт 3/
3.4.5 Банк, түүний нэгжийн зээлийн баримт материал, ангиллын судалгаа, /Хавсралт 4/
3.4.6 Банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сангийн хүрэлцээний тайлан, /Хавсралт 5/
3.4.7 Зээлийн хувийн хэрэг /бүх мэдээллийн хамт/ хүлээж авсан тухай бүртгэл жагсаалт, /Хавсралт 6/
3.4.8 Зээлийн барьцаанд хураан авсан хөрөнгийн жагсаалт, /Хавсралт 7/
3.4.9 ӨБҮХХ-ийн жагсаалт, /Хавсралт 8/
3.4.10 Банкны үндсэн хөрөнгө, эд хогшлын бүртгэл, /Хавсралт 9/
3.4.11 Банкны материал, БҮТЭЗ-ийн бүртгэл, /Хавсралт 10/
3.4.12 Архивын маягт, бүртгэлийн жагсаалт /Хавсралт 11/
3.4.13 Банк, түүний нэгжийн тамга, тэмдэг хүлээлцсэн тухай акт, /Хавсралт 12/
3.4.14 Даатгалын баримт бичиг, банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхээс гарсан шийдвэр, хэрэгжилтийн талаар хэрэг бүрээр хийсэн бүртгэл,
3.4.15 Хадгаламж эзэмшигчийн карт болон харилцах дансны хяналтын карт, гарын үсгийн баталгаа, хүү бодохгүй тусгаарласан хөдөлгөөнгүй хадгаламж,
3.4.16 Дүрмийн сангийн бүтэц, бүрэлдэхүүний судалгаа,
3.4.17 Бусад шаардлагатай баримт, материал
3.5 Банкны эрх хүлээн авагч нь энэ журмын 3.4-д дурьдсан зүйлсийг хяналтдаа авах явцад зөрчил дутагдал илэрвэл хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээг авч, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар хууль, хяналтын байгууллагуудад хандаж шийдвэрлүүлнэ.
3.6 Тайлан тэнцлийн холбогдох дансдын үлдэгдэл үндсэн баримттай зөрвөл энэ талаар тухайн банкны удирдлага, холбогдох бусад этгээдэд мэдэгдэж, зөрүүг тохируулах, баримтжуулах, холбогдох эрх бүхий байгууллагад зөрчилтэй асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.
ДӨРӨВ. Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэх
4.1. Банкны эрх хүлээн авагч нь энэ журмын 3.4 -д заасан арга хэмжээг авсны дараа банкны бодит тэнцлийг гаргаж, түүнийг үндэслэн банкинд эрх хүлээн авах арга хэмжээг ямар хэлбэрээр (банкинд бүтцийн өөрчлөлт хийх, банкийг албадан татан буулгах)  хэрэгжүүлэх талаар өөрийн судалгаа, санал, дүгнэлтийг эрх хүлээн авагчаар томилогдсоноос хойш 3 сарын дотор Монголбанкинд танилцуулна.
4.2. Бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөнд хийх ажлын хүрээ, хугацаа, шинээр оруулах хөрөнгийн хэмжээ /хэрвээ шинээр хөрөнгө оруулагчидтай урьдчилан тохиролцсон бол нөхцөл болзолын талаар/, гүйцэтгэх арга хэлбэр, бүтцийн өөрчлөлтийг хийснээр гарах өөрчлөлт, банкны цаашдын бизнес төлөвлөгөөний прогноз зэргийг нарийн тооцож тусгасан байна.
4.3. Монголбанкны эрх хүлээн авагчийн санал, дүгнэлтийг үндэслэн тухайн банкинд бүтцийн өөрчлөлт хийх буюу банкийг албадан татан буулгах тухай шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана.
4.4. Банкны эрх хүлээн авагчийн санал, дүгнэлт, /банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө/ Банкны тухай хуулийн 381 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монголбанк тухайн банкинд бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргаж банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг баталсан бол банкны эрх хүлээн авагч  дараахь ажиллагааг зохион байгуулна:
4.4.1. Дүрмийн санд шинээр хөрөнгө оруулах боломжийн талаар өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэх,
4.4.2. Банкны өглөг, авлагын үлдэгдлийг бусдад худалдах буюу шинэ хувь нийлүүлэгчдээс банкны дүрмийн санд шинээр хөрөнгө оруулж буй этгээдүүдтэй гэрээ байгуулж, Монголбанкинд бүртгүүлэх,
4.5. Банкны тухай хуулийн 381 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн тухайн банкийг албадан татан буулгах арга хэмжээг авах тухай шийдвэр гарсан бол банкны эрх хүлээн авагч дараахь ажиллагааг зохион байгуулна:
4.5.1. Банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээг  нэн даруй авч хэрэгжүүлнэ:
1/ худалдан борлуулах актив хөрөнгийн жагсаалтыг нэг бүрчлэн гаргаж, борлуулах үнэлгээг тухайн активын балансын болон зах зээлийн үнэлгээг харгалзан бодитойгоор тогтоож, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэх;
2/ банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг нийтэд мэдээлэн хүлээн авах нэхэмжлэлийн үнэн зөв үндэслэлийг шалгаж, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн эсхүл нэхэмжлэл хүлээн авахаар тогтоосон хугацаанаас хожимдсон бол нэхэмжлэлийг буцаах;
3/ нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хангах хэлбэр, хэмжээ, төлбөрийн хуваарь, дарааллыг тогтоож, хэрвээ нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ирүүлбэл тухайн нэхэмжлэлийг авахгүй болохыг өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр байнга мэдээлэх.
4.5.2 Банкны активийг худалдаж борлуулсан орлогоос нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахдаа Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлан хувь тэнцүүлэх зарчмаар ажиллана.
4.5.3 Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг хэрэгжүүлнэ:
1/ Банкны өрийг түүнд ноогдох актив хөрөнгийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлэн эсхүл худалдан авах сонирхогч этгээдийг олох, энэ талаар сурталчилгаа мэдээллийг хийх, банкны үүргийг гүйцэтгэх, хариуцлагыг өөртөө хүлээх нөхцлөөр тохиролцсон этгээдтэй гэрээ байгуулах;
2/Энэ заалтын "1"-д дурьдсан гэрээний заалтыг хэрэгжүүлэх зорилгоор банкны өрийг түүнд ноогдох активийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлэн авсан буюу банкны актив хөрөнгийг худалдаж авсан этгээдэд гэрээнд заасан эд хөрөнгө, түүнд холбогдох данс тооцоо, тайлан тэнцэл, бусад холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгөх.
4.5.4 Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
1/банкийг татан буулгасны дараа үлдэх актив хөрөнгийг борлуулах боломж нөхцөл, үнэлгээг бодитойгоор тооцож, түүнээс орох орлогын хэмжээнд багтааж банкнаас бусдад төлөх өр, хадгаламжийн төлбөрийг багасгах арга хэмжээ авах;
2/ зээлдэгчийн судалгааг нэг бүрчлэн гаргаж, хэрвээ тухайн хадгаламж эзэмшигч, харилцагчид банкинд зээлийн өртэй бол банкнаас тэдгээр хадгаламж эзэмшигч, харилцагчид өгөх төлбөрөөс уг зээлийн төлбөрийг суутгах арга хэмжээ авах.
4.5.5 Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу банкны эрх хүлээн авагч банкны актив хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг явуулахдаа хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг илүүд үзнэ.
ТАВ. Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох
5.1 Банкны эрх хүлээн авах арга хэмжээ нь Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлийн дагуу банкны нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай Банкны эрх хүлээн авагчийн гаргасан тайланг Монголбанкны Ерөнхийлөгч баталж, нийтэд мэдээлснээр дуусгавар болно.
5.2 Тайланд өглөг авлагыг барагдуулсан байдлын талаар тодорхой бичиж, зээл авлагын талаархи холбогдох санхүүгийн баримтыг хавсаргасан байна.
ЗУРГАА. Зардал
6.1 Банкны эрх хүлээн авахтай холбогдсон үйл ажиллагааны бүх зардлыг тухайн банкны актив хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос санхүүжүүлнэ.
ДОЛОО. Хяналт, хариуцлага
7.1 Банкны эрх хүлээн авах арга хэмжээний хэрэгжилтэд Монголбанк хяналт тавина.
7.2 Банкинд эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаанд саад учруулж, түүний зөвшөөрөлгүйгээр банкны нэрийн өмнөөс, уг банкны зардлаар аливаа үйл ажиллагаа явуулсан байвал Банкны эрх хүлээн авагч нь хууль бус аливаа үйлдэл /эс үйлдэл/-ийг зогсоож, гэрээ, хэлцлийг хүчингүй болгож, энэ буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээс үүдэн гарсан хохирлыг холбогдох этгээдээр нөхөн төлүүлэх болон бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
7.3 Банкны эрх хүлээн авагч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг өөрөө хариуцна. Буруутай үйл ажиллагаа гэж санаатай буюу санамсаргүйгээр ажилдаа хайнга, цалгар назгай хандсанаас банкинд алдагдал учруулсан банкны эрх хүлээн авагчийн аливаа үйлдэл /эс үйлдэл/-ийг ойлгоно. Банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь Банкны эрх хүлээн авагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй
7.4 Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
I Хавсралт
ТОДОРХОЙЛОЛТ
Огноо                                           Дугаар                           Улаанбаатар хот
 . . . . . . . . . . . . . . банкны. . . . . . . . . . . . . . . . . ./нэгжийн захирал, ерөнхий ня-бо, эдийн засагч/. . . . . . . . . . . . . . . . .. .овогтой . . . . . . . . . . . . . . . . би хариуцаж өгсөн мэдээ, бүртгэлд тусгагдсан мэдээлэл үнэн зөв болохыг баталж байна.
Мөн нуун дарагдуулсан зээл, зээлийн барьцаа, бусдад гаргасан баталгаа, зээлийн захидал болон төлбөрийн хариуцлага байхгүйг нотолж байна.
Буруу мэдээлэл өгснөөс болж банкинд хохирол учирвал миний бие хуулийн дагуу бүрэн хариуцлага хүлээнэ.
 
БАНК, ТҮҮНИЙ НЭГЖИЙН ЗАХИРАЛ:            /                                   /
 
ЕРӨНХИЙ НЯ-БО:                                                /                                   /
 
ЭДИЙН ЗАСАГЧ:                                                   /                                   /
 
Тамга
Хавсралт 2
                           . . . . . . . . . . . . .БАНКНЫ КАСС, ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛИЙГ                                           ТООЛЖ ШАЛГАСАН ТУХАЙ АКТ
                                                    /. .он . .сар . .өдөр/
1. Төгрөг                                                               
Дэвсгэрт
Тоо
Дүн
 1
 
 
3
 
 
5
 
 
10
 
 
20
 
 
50
 
 
100
 
 
500
 
 
1000
 
 
5000
 
 
10000
 
 
Нийт дүн
 
 
 
муу тэмдэгт
ширхэг
Дүн
 
 
 
Бутархай мөнгө
 
 
 
 
 
 
 
 
2. Валют
 
Дэвсгэрт
Тоо
Дүн
USD
1
 
 
 
5
 
 
 
10
 
 
 
20
 
 
 
50
 
 
 
100
 
 
Нийт дүн
 
 
DEM
 
 
 
JPY
 
 
 
CHF
 
 
 
GBP
 
 
 
ITL
 
 
 
RUR
 
 
 
CNY
 
 
 
CAD
 
 
 
FRF
 
 
 
ATS
 
 
 
Бусад
 
 
 
3. Үнэ бүхий зүйл
Үнэ бүхий зүйлийн нэр
Дүн
1.Хадгаламжийн дэвтэр
 
2. Байгууллагын чек
 
3. Үнэт металл, эрдэнийн чулуу
 
4. Үнэт цаас
 
5. Үнэт эдлэл
 
6. Бусад
 
7.
 
8.
 
 
................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
............................................................................................................................
............................................................................................................................
                     
Тоолж хянасан:
Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:
Түүнд туслах ажлын хэсэг:
Зөвшөөрч хүлээн авсан:
Банк, түүний нэгжийн захирал:
Ерөнхий ня-бо:
Нярав:
 
 
III Хавсралт
. . . . . . .БАНКНЫ. . . . . . . . . . . . НЭГЖИЙН ТӨЛБӨР ХИЙХЭЭР ХҮЛЭЭЛГЭЖ БУЙ БАРИМТЫН ЖАГСААЛТ  
                                                                                                                                                                        . .он . . сар . . өдөр
ТӨЛБӨР ХАРИУЦАГЧ БАЙГУУЛЛАГА
БАРИМТЫН ДУГААР
ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН ОГНОО
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА
МӨНГӨНИЙ ДҮН
ХҮЛЭЭН АВАГЧ БАНК
ХҮЛЭЭН АВАГЧ БАЙГУУЛЛАГА
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлан гаргасан:                       Банк, түүний нэгжийн захирал:           
                                                            Ерөнхий ня-бо:
Хянасан:                                          Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:                                           
                                                            Түүнд туслах ажлын хэсэг:
IY Хавсралт
 . . . . . . . . . .БАНКНЫ. . . . . . . . . . . . .НЭГЖИЙН ЗЭЭЛИЙН АНГИЛЛЫН СУДАЛГАА
. .оны . . .дугаар. . .-ны өдрийн байдлаар                                                                                                          /мянган төгрөг/
а/а
зээлдэгчийн нэр
Олгосон  огноо
Төлөх огноо
Анх Олгосон  хэмжээ
Зээлийн  өрийн  үлдэгдэл
Хүүний хувь
Барьцаа  хөрөнгийн хэмжээ
Хүн болон  Ажилтны  зээл эсэх
Банкны ангилал
Эрх хүлээн авагчийн ангилал
тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
хэвийн
Хугацаа хэтэрсэн
Хэвийн бус
эргэлзээтэй
муу
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ангилал хийсэн:                                                   Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:
                                                                                    Түүнд туслах ажлын хэсэг:      
Танилцсан:                                                             Банк, түүний нэгжийн захирал:                                                                                                                                                                                    Ерөнхий ня-бо:                                                                                                                                                                                                                 Эдийн засагч:
                                                                  Y Хавсралт
. . . . . . . . . . . .БАНКНЫ ЗЭЭЛ ТӨЛӨГДӨХӨД УЧИРЧ БОЛЗОШГҮЙ АЛДАГДЛААС ХАМГААЛАХ САНГИЙН ХҮРЭЛЦЭЭНИЙ СУДАЛГАА
Д/д
Зээлийн ангилал
Балансаар
ЭХА-ийн ангиллаар
Сан байгуулах хувь
Эрх хүлээн авагчийн ангиллаар нэмж байгуулах сангийн хэмжээ
 
 
Зээлийн дүн
Байгуулсан сан
Зээлийн дүн
Шаардлагатай сан
 
 
1
Хэвийн зээл
 
 
 
-
1%
 
2
Чанаргүй зээл. Үүнээс:
 
 
 
-
 
 
 
1. Хугацаа хэтэрсэн зээл
 
 
 
-
1%
 
 
2. Хэвийн бус зээл
 
 
 
-
25%
 
 
3. Эргэлзээтэй зээл
 
 
 
-
50%
 
 
4. Муу зээл
 
 
 
-
100%
 
 
НИЙТ ДҮН
-
 
 
-
 
 
 
Судалгаа гаргасан:                                 Банк, түүний нэгжийн захирал:
                                                                        Эдийн засагч:
Хянасан:                                                      Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:
                                                                        Түүнд туслах ажлын хэсэг:
YI Хавсралт
ЗЭЭЛИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ ЖАГСААЛТ
. .оны . . сарын . .-ны өдрийн байдлаар
Зээлдэгчийн нэр
Данс
Зээлийн үлдэгдэл
Хүүгийн үлдэгдэл
Регистрийн дугаар
Өргөдөл
Зээлийн гэрээ
Хувийн хэргийн хуудасны тоо
Барьцаа хөрөнгө
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
Нэр
Тоо
Мөнгөн дүн
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
(Зээлийн хувийн хэргийн хуудас бүрээр нэг бүрчлэн дугаарлаж авсан байх шаардлагатай)
 
                      Хүлээн авсан:                                                         Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:                     
                                                                                                            түүнд туслах ажлын хэсэг:
                       Хүлээлгэн өгсөн:                                                  Банк, түүний нэгжийн:
                                                                                                            Эдийн засагч:        II Xавсралт
. . . . . . . . . . . . . .БАНКНЫ ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ХУРААН АВСАН, ТЭНЦЭЛД ТУСГААГҮЙ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
. . оны . . сарын . . -ны өдрийн байдлаар
Д/д
Зээлийн барьцаанд хураан авсан тэнцэлд тусгаагүй хөрөнгийн жагсаалт
Нэг бүрийн үнэ
Хэмжих нэгж
Бүгд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Банк, түүний нэгжийн захирал:
 
Ерөнхий ня-бо:
 
Хариуцсан ажилтан:
 
Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:
 
Түүнд туслах ажлын хэсэг:
YIII Хавсралт
ӨМЧЛӨХ БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
. . оны. . сарын . . -ны өдрийн байдлаар
Үл хөдлөх  хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн  дугаар
ҮХХБГ-аар үнэлүүлсэн үнэлгээ
ӨБҮХХ-нд бүртгэсэн он сар өдөр
ӨБҮХХ-нд бүртгэсэн шийдвэр
ӨБҮХХ-ийн марк
ӨБҮХХ-нд үнэлж авсан үнэ
Зээлдэгчийн нэр
Зээлийн хэмжээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                               Банк, түүний нэгжийн захирал:
                               Ерөнхий ня-бо:
                               Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:
                               Түүнд туслах ажлын хэсэг:    
IX Хавсралт
. . . . . . . . . . БАНКНЫ ҮНДСЭН ХӨРӨНГӨ, ЭД ХОГШЛЫН БҮРТГЭЛ
. . оны . . сарын . .-ны өдрийн байдлаар                                   /төгрөгөөр/
ДАНС
ҮНДСЭН ХӨРӨНГӨ, ЭД ХОГШИЛ
АНХНЫ ҮНЭ
БАЙГУУЛСАН ЭЛЭГДЭЛ
ҮЛДЭГДЭЛ ӨРТӨГ
 
1501
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
1502
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
1503
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
Банк, түүний нэгжийн захирал:
 
Ерөнхий ня-бо:
 
Нярав:
 
Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч,                                           түүнд туслах ажлын хэсэг: 
X Хавсралт
. . . . . . . . .БАНКНЫ МАТЕРИАЛ, БҮТЭЗ-ийн БҮРТГЭЛ
. . оны . . сарын . .-ны өдрийн байдлаар                                   /төгрөгөөр/
Д/Д
ДАНС
МАТЕРИАЛ НЭР
АНХНЫ ҮНЭ
БАЙГУУЛСАН ЭЛЭГДЭЛ
ҮЛДЭГДЭЛ ӨРТӨГ
 
1606
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
1607
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
Банк, түүний нэгжийн захирал:
 
Ерөнхий ня-бо:
 
Нярав:
 
Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:
 
Түүнд туслах ажлын хэсэг:  XI Хавсралт
АРХИВИЙН МАЯГТ БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ
. . оны . . сарын . . өдрийн байдлаар
Д/д
ТАЙЛАН БАЛАНС
КАССЫН  БАРИМТ
МЕМОРИАЛЫН БАРИМТ
ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛ
ЯВУУЛСАН АВИЗ
ХЯНАЛТЫН КАРТ
ТАБУЛЯГРАММ
А
1
2
3
4
5
6
7
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДОТООДЫН ДАНС
ТООЦООНЫ ТӨВИЙН АВИЗ
ГАРЫН ҮСГИЙН БАТАЛГАА
ДАНСНЫ МЭДЭГДЭЛ
КЛИРИНГИЙН ХУУЛГА
БУСАД
 
 
8
9
10
11
12
13
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                        Банкны, түүний нэгжийн захирал:                                               
                        Архив, бичиг хэргийн эрхлэгч:                                                      
                        Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч:
                        Түүнд туслах ажлын хэсэг:
XII Хавсралт
. . . . . . . . . . . . . БАНКНЫ  ТАМГА ТЭМДЭГ ХҮЛЭЭЛЦСЭН ТУХАЙ АКТ
. . оны. . сарын . .-ны өдрийн байдлаар
ТАМГА ТЭМДГИЙН ДАРДАС
АЛБАН ТУШААЛ
ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ХҮНИЙ ОВОГ, НЭР
БАТАЛГААТ ГАРЫН ҮСЭГ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН:
Банк, түүний нэгжийн захирал:                                                                  
 
ХҮЛЭЭН АВСАН:
Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагч, түүнд туслах ажлын хэсэг: