Хэвлэх DOC Татаж авах
Mонголбанкны Ерөнхийлөгчийн  2004 оны
648 тоот тушаалын хавсралт
ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
 МӨРДӨХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/ нь энэхүү журмыг зээлийн үйл ажиллагаандаа загвар болгон ашиглана.
1.2. ''Зээл'' гэж ББСБ-аас өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг төгрөг болон гадаад валютаар мөнгөн хөрөнгийн эрэлт хэрэгцээтэй байгаа иргэд, хуулийн этгээдэд зориулалтын дагуу хүү, барьцаа, баталгаа, хугацаатай, эргэн төлөх үүрэгтэйгээр шилжүүлэн олгосон мөнгөн хөрөнгийг ойлгоно.
1.3. Зээлийн үйл ажиллагаанд зээлдүүлэгч буюу ББСБ, зээлдэгч буюу мөнгөн хөрөнгийн эрэлт хэрэгцээ бүхий иргэд, хуулийн этгээд гэсэн талууд оролцоно.
1.4. Зээлийн үйл ажиллагаанд зээлийн болон зээлийн барьцаа, батлан даалт, баталгаа хөрөнгийн гэрээг баримтална. /Хавсралтыг үзнэ үү/
1.5. Зээлийн гэрээнд зээлдүүлэгч, зээлдэгч талын эрх, үүрэг, хариуцлагын талаар тодорхой тусгаж, зээлийн хүүг инфляцийн түвшин, зах зээлийн хүү зэргийг үндэслэн тогтооно.
1.6.Зээлдүүлэгч Монголбанкны Зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулж, зээлдэгчийн талаарх мэдээллийг авч болно.
1.7.Зээлдүүлэгч зээлдэгчийн барьцаа эд хөрөнгийг зээлийн барьцаанд байгаа эсэх талаар Эрхийн улсын бүртгэлийн албанаас лавлагаа авна.
1.8.Зээлийн үйл ажиллагаанд ''Иргэний хууль'', ''Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль'', ''Эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хууль" болон эрх бүхий этгээдээс баталсан бусад эрх зүйн актыг мөрдлөг болгоно.
ХОЁР. ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
2.1. Зээлдүүлэгч зээл олгоход бүрдүүлэх бичиг баримт болон бусад шаардлагатай материалын жагсаалтыг үйлдэж, гаргана:
2.1.1. Зээл хүссэн өргөдөл;
2.1.2. Зээл хүсэгчийн талаарх мэдээлэл;
2.1.3.  Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.1.4. Оршин суугаа газрын тодорхойлолт;
2.1.5.  Үр ашгийн тооцоо;
2.1.6.  Зээлийн эргэн төлөх эдийн засгийн тооцоо, график;
2.1.7.  Татварын байгууллагын тодорхойлолт;
2.1.8.  Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
2.1.9.  Зээлийн барьцаанд тавих эд хөрөнгийн талаар                        Эрхийн улсын бүртгэлийн албаны лавлагаа, ... гэх мэт.
2.2. Зээлдүүлэгч зээл олгоход тавигдах нөхцөл, шаардлагын талаарх холбогдох мэдээллийг боловсруулж гаргана:
2.2.1. Зээлийн хугацаа,
2.2.2. Зээлийн барьцаа эд хөрөнгө. /зээлдэгчийн хууль ёсны өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас, төлбөрийн баримтаар хүлээгдэж буй орлого болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө/,
2.2.3. Зээлийн батлан даалт. /Зээлдэгчийн барьцаалсан эд хөрөнгө болон бусад эх үүсвэр нь зээл, түүний хүүг төлөхөд хүрэлцэхгүй буюу тэдгээр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж чадахгүй бол гуравдагч этгээдийн батлан даалтыг гаргуулж болно/
2.2.4. Батлан даагч нь зээл, зээлийн хүүг төлөх талаар зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.
2.3.Зээлийн эдийн засагч энэхүү журмын 2.1-д заасан бичиг баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлсэн эсэхийг шалгаж, зээлдэгчийн зээлийн түүхийг судлан, санхүүгийн тайланд нь шинжилгээ хийж, барьцаа эд хөрөнгийн зах зээлийн үнийг судлана.
2.4. Зээлдэгчийн зээлийн төслийг судалж, шалгана.
2.5. Зээлийн эдийн засагч шаардлага хангасан материалыг хүлээн авсанаас хойш ажлын 14 хоногийн дотор зээлдэгчийн төлбөрийн чадварыг судалж, зээл олгох эсэх талаар дүгнэлт гаргана.
2.6. Олгох зээлийн хэмжээ барьцаалсан хөрөнгийн үнэлгээний /60-70- хувийг ББСБ өөрөө тогтооно/ хэтрэхгүй байна.
2.7.Зээлдэгч зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаа хөрөнгийг борлуулах үнийг зээл, зээлийн хүү төлөх боломжийг харгалзан зах зээлийн үнэд үндэслэн тогтооно.
2.8.Зээлийн эрсдэлийг бууруулахын тулд нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны дүнг өөрийн хөрөнгийн 20 хувиас, гаргах төлбөрийн баталгааны нийт хэмжээг өөрийн хөрөнгөөс тус тус хэтрүүлэхгүй байна.
2.9.ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох нэг этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны хэмжээг өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүнг өөрийн хөрөнгийн 30 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.
2.10.Зээлийн гэрээнд заасан үүргээ санаатайгаар биелүүлээгүй, хууран мэхлэх арга хэрэглэсэн, зээлийн сахилга бат зөрчсөн зээлдэгчийг дахин санхүүжүүлэхгүй.
2.11.Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчин зээл олговол хариуцлагыг зээл олгохоор шийдвэрлэсэн этгээд хүлээнэ.
2.12.Зээлийн гэрээнд зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлбэл дараахь нөхцөлийг зээлийн гэрээнд тусган хэрэгжүүлж болно:
2.12.1.Зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцох;
2.12.2.Зээлийн гэрээний хугацаанд бодогдсон хүүг эхний ээлжинд төлүүлэх;
2.12.3.Зээлийн барьцаа, батлан даалтын гэрээний дагуу барьцаа хөрөнгийг хяналтдаа авах буюу түүнийг хураан авч борлуулах арга хэмжээ авах;
2.12.4.Зээлдэгчээс өр барагдуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэх мэт.
2.13.Зээлдүүлэгч зээл төлөгдөх хугацаа болохоос өмнө зээлдэгчийн удирдлагатай уулзаж, зээл төлөх хугацаа, үндсэн өр, бодогдсон хүүгийн хэмжээ зэргийг албан ёсоор мэдэгдэж, зээл төлүүлэх арга хэмжээг авч байх.
ГУРАВ. ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ББСБ-ЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ НЬ
3.1.Зээлийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн багц журам"-ын дагуу хөтөлж явуулна.
ДӨРӨВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
4.1.Зээлийн эдийн засагч зээлдэгч хуулийн этгээд, иргэдийн зээлийн баталгааг үйл ажиллагааны онцлогийг харгалзан сар, улирал, жилийн тайлан тэнцлээр болон газар дээр нь шалгаж хяналт тавина.
4.2.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа болон зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөр /нэмэгдүүлсэн хүү/-г хугацаандаа төлж байгаа эсэхэд зээлийн эдийн засагч, нягтлан бодогч нар хяналт тавина.
4.3.Зээлийг хэсэгчлэн олгох нөхцөлд олгосон зээлийн эхний хэсэг үр ашиггүй, зориулалтын бус зүйлд ашиглагдаж, зээлийн эрсдэл нэмэгдэх бодит магадлалтай гэж үзвэл зээлийн дараагийн олголтыг зогсоож, олгосон зээлийг хугацаанаас өмнө төлүүлэх талаар зээлдэгчид мэдэгдэнэ.
4.4.Зээлийн баталгаа хөрөнгийг үрэгдүүлсэн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд шаардлагатай гэж үзвэл зээлийг буцааж төлөх хугацаа дууссанаас хойш, аль болох богино хугацаанд шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлнэ.
4.5.Олгосон зээлийн багцдаа судалгаа хийж, зээлийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан ''Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам''-ын дагуу ангилна.
4.6.Хугацаа хэтэрсэн зээлийг олгосон зээлийн эдийн засагч, нягтлан бодогч нар хамтран хариуцаж барагдуулна.
4.7.Чанаргүй зээлээс төлөгдөх боломжгүй зээлийг, зээлийн болзошгүй алдагдлаас хамгаалах сангаас төлүүлэхдээ ''Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам''-ыг мөрдлөг болгоно.
4.8.Зээлийн гэрээний хугацааг сунгах, түүний хүүг хөнгөлөх, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх асуудлыг судалсны үндсэн дээр шийдвэрлэж зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
4.9.Холбогдох хууль тогтоомжийн биелэлт, зээлийн багцын чанар, найдваргүй зээлийг холбогдох санд хаасан байдал, зээлийн бодлогын хэрэгжилт, зээлийн гэрээ зэргийг шалгаж, хэлэлцэж байна.
 
II Хавсралт 
ФАКТОРИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. Нийтлэг Үндэслэл
1.1.      Энэхүү үлгэрчилсэн журмыг Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын факторингийн үйлчилгээний арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана. 
1.2. Өрийн сүлжээг арилгах, зээлийн чанарыг дээшлүүлэх, өр үүссэн асуудалд бодитойгоор хандах, зээлдэгч, өр авлагатай этгээдийн бололцоонд түшиглэн эдийн засгийг эрүүлжүүлэхэд факторингийн үйлчилгээний  зорилго оршино.
1.3. "Факторингийн үйлчилгээ" гэж авлагыг баталсан тооцооны баримт бичгийг үндэслэн богино хугацаанд түргэн хөрвөх чадвартай мөнгө болох үйл ажиллагаа /авлагыг хямдруулан худалдан авагч, авлагыг зээлдүүлэгчдэд цуглуулж өгөгч, авлагыг барьцаалан зээл олгох/-г хэлнэ. Энэ үйлчилгээг хугацаа удааширсан, хүндрэлд орсон авлагыг барагдуулахад төдийгүй нийлүүлэгч, үйлчлүүлэгчийн хооронд зуучлах, олон улсын худалдаанд оролцоход хэрэглэх боломжтой.
1.4.      Факторингийн үйлчилгээнд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Олон улсын факторингийн конвенц болон тухайн ББСБ-ын дүрэм,  журам, зөвлөмж чиглэлийг удирдлага болгоно.
1.5.      Факторингийн үйлчилгээ эрхлэгч, нийлүүлэгчийн хооронд байгуулах гэрээ, хүлээх үүрэг, хамрах хүрээ, оролцогч талуудын шаардлагыг хангах ББСБ-ын санхүүгийн үндсэн баримт бичиг болно.
 1.6.     Факторинг эрхлэгч буюу зуучлагч байж болох бөгөөд дараахь үйл ажиллагааг эрхэлж болно:
1.6.1.Авлагатай холбогдсон тайлан тэнцлийг баталгаажуулах;
1.6.2.Авлагыг цуглуулах;
1.6.3.Найдваргүй муу авлага, өр төлбөрөөс урьдчилан сэргийлэх, түүнийг барагдуулах.
1.7.Факторингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нь авлагыг цуглуулах, санхүүжүүлэх, худалдан авахдаа бичиг баримтыг хүчин төгөлдөр эсэхийг шалгаж гэрээ байгуулна.
Факторингийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараахь зарчмыг баримтална:
Хяналттай байх: Үйлчлүүлэгч, зээлдэгчийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд тогтмол хяналт хийж, бодлого боловсруулан ажиллах замаар хяналт тавьж байх,
Хугацаатай байх: Тодорхой хугацаанд хямдруулсан нэхэмжлэлийг төлөх, үйл ажиллагааг зохих хугацаанд хэрэгжүүлэх,
Эргэн төлөгдөх: Авлагатай холбогдон гарсан санхүүжилт, зээл эргэн төлөгдөж байх.
Төлбөртэй байх: Факторингийн үйлчилгээ үзүүлсний төлөө үйлчлүүлэгч урамшуулал, шимтгэл төлж байх.
1.9.Факторингийн үйлчилгээний зөвшөөрөл хүсч буй ББСБ нь харилцагч, үйлчлүүлэгчийг хэрхэн хамруулах, хаанаас олох, үйл ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бизнес төлөвлөгөөнд тодорхой тусгаж өөрийн байгууллагыг банкны өр барагдуулах албанаас ялгаатай талаарх тодорхой үзүүлэлтүүдийг тусгасан дүрмийг боловсруулсан байх шаардлагатай.
ХОЁР. ФАКТОРИНГ ЭРХЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
2.1.Факторингийн үйл ажиллагааг эрхлэх ББСБ нь авлагыг богино хугацаанд цуглуулагч, санхүүжүүлэгч бөгөөд төлөгдөхгүй болсон өр авлагыг барагдуулагч байх тул хууль зүйн мэдлэг чадвартай, харьцааны соёл, сэтгэл зүйн сайн бэлтгэл бүхий боловсон хүчинтэй байвал зохино.
2.2.Зээл, авлагыг хямдруулан худалдан авахдаа худалдан авагч банк, санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ, авлагыг цугларуулах төлбөр хийх талаар гаргасан гэрээ, баримтыг заавал үйлдэх бөгөөд эдгээрийг төлж барагдуулах өөрийн хөрөнгөтэй байх ёстой.
2.3.Зээл болон авлагыг хуримтлуулан цуглуулж байгаа дансны үлдэгдэл, эрсдлийн сангаар цэвэршүүлэн тооцох бөгөөд "Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журам"-ын дагуу ангилж санг бүрэн байгуулна. Активыг жигнэх хувь нь зээлийн үйл ажиллагааг эрхлэгч ББСБ-ын нэгэн адил байна.
2.4.Зээл, авлагыг худалдан авахдаа ББСБ-ын нийтлэг жишгийн дагуу өөрийн хөрөнгөөс гадна бусдаас зохистой харьцааны хүрээнд эх үүсвэр татаж асуудлыг шийдвэрлэж болно.
2.5.Бусдаас хөрөнгө татсан нөхцөлд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг журмын дагуу тооцно.
2.6.Гадаад валютын эрсдлийн үзүүлэлтийг тооцохдоо ББСБ-ын нийтлэг жишгийг баримтлана.
2.7.Авлагын төвлөрлийн эрсдэл гэдэг үзүүлэлт, өртэй үйлчлэгчийн судалгааг 20 том, нийт гэж авч үзэн  төлөгдөх хугацаанд нь хяналт тавина. 
ГУРАВ. ФАКТОРИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ББСБ-ЫН НЯГТЛАН  БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ НЬ
3.1.Факторингийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн багц журам"-ын дагуу хөтөлж явуулна.
ДӨРӨВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
4.1.Факторингийн үйл ажиллагаанд ББСБ-ын холбогдох албад, Гүйцэтгэх удирдлага өдөр тутмын хяналт тавина.
4.2.ББСБ-ын үүсгэн байгуулагчид, Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хяналтын зөвлөлөөс факторингийн үйл ажиллагаанд алдаа гаргасан албан хаагчдад хууль тогтоомж, дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.3.Банк бус санхүүгийн байгууллага нь факторингийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг өөрийн байгууллагын үйлчилгээний онцлог, энэхүү үлгэрчилсэн журмын загварыг үндэслэн боловсруулж Монголбанкинд бүртгүүлэн мөрдөж ажиллана.
 
III Хавсралт
САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү үлгэрчилсэн журмыг Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, санхүүгийн түрээсийн арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана. 
1.2. Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:
1.2.1."Санхүүгийн түрээс" гэж нэг ба түүнээс дээш жилийн хугацаатай хэрэгжих гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалсан буюу сонгосон эд хөрөнгийг нийлүүлэгчээс өөрийн нэр дээр худалдан авч түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
1.2.2."Түрээслүүлэгч" гэж санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх Монголбанкны зөвшөөрөлтэй, дээр дурдсан үйл ажиллагааг эрхлэхэд хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй, мэргэжлийн боловсон хүчин бүхий ББСБ-ыг хэлнэ.
1.2.3."Түрээслэгч" гэж үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийг түрээслүүлэгчээс өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоор тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
1.2.4."Нийлүүлэгч" гэдэг нь түрээслэгчийн захиалгаар гэрээний зүйл болох эд хөрөнгийг үйлдвэрлэх буюу нийлүүлэх, түрээслүүлэгчээс зохих хөлс, зардлыг шаардах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ.
            1.3. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг түрээслүүлэгч, түрээслэгчийн харилцан тохиролцсон хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн түрээсийн гэрээгээр зохицуулах бөгөөд түүнд нөхцөл, хариуцлагын талаар тусгана:
1.3.1.Түрээслүүлэгч дор дурдсан эрх үүрэгтэй:
1.3.1.1.гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад байгаа эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь түрээсэлж буй эд хөрөнгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүрэгтэй;
1.3.1.2.түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг гуравдагч этгээдээс /цаашид нийлүүлэгч гэнэ/ түрээслэгчийн захиалгаар худалдан авах үүрэгтэй. Нийлүүлэгчтэй хийх тооцоо нь мөнгөн хөрөнгөөр, эсвэл зээлээр хийгдэж болох тул гэрээнд зааж өгч болно;
1.3.1.3.санхүүгийн түрээсийн гэрээнд нийт үнэ, түрээсийн төлбөр, санхүүгийн түрээсийн хүү, түүнийг төлөх хугацаа зэргийг заах;
1.3.1.4.түрээслэгч иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн түрээсийн гэрээний хэрэгжилтийг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар ирүүлсэн хүсэлтийг биелүүлэх тохиолдолд санхүүгийн түрээсийн эзэмшиж буй эд хөрөнгийн үнэлгээ, хүүгийн төлбөрийг дуусгавар болгоход шаардагдах тооцоо, нөхцлийг зааж болно;
1.3.1.5.гэрээний зүйл болох эд хөрөнгийг түрээслэгч иргэн, хуулийн этгээдэд шилжүүлээгүй, хугацаа хоцорч шилжүүлсэн, эсвэл шаардлага хангаагүй эд юмсыг шилжүүлсэн бол хүлээх хариуцлагыг гэрээнд тусгана;
1.3.1.6.түрээслэгдэж буй эд хөрөнгийн даатгал, засвар үйлчилгээ, бусад холбогдох зардлыг хэрхэн хариуцах талаар заана.
1.3.2. Түрээслэгч дор дурдсан эрх үүрэгтэй:
1.3.2.1.түрээсэлж буй эд хөрөнгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх;
1.3.2.2.түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд хөрөнгийн элэгдлийн тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн зардлыг харгалзан үзнэ.
1.4.Түрээслүүлэгч, түрээслэгч хоёрын хооронд үүсэх маргааныг холбогдох шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
1.5.Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг Иргэний хуулийн 26 дугаар бүлэг, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, холбогдох бусад заавар, журмын дагуу эрхлэн явуулна.
ХОЁР. САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
2.1.Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нь түрээслүүлэгч, түрээслэгч хоёрын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний хэрэгжилт бөгөөд түрээслүүлэгч тал нь түрээслүүлж байгаа эд хөрөнгийн үнэ, санхүүгийн түрээсийн хүүгийн бодлого, зах зээлийн үнийн өсөлт, бууралт, түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ, санхүүгийн түрээсийн эдийн засгийн үр ашигтай хугацаа зэргийг зөв тооцож, түрээсийн гэрээ дуусмагц хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслүүлэгчээс түрээслэгчид шилжүүлдгээрээ бусад санхүүгийн үйлчилгээнээс онцлогтой болно.
2.2.Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны журамд дараахь зүйлсийг зайлшгүй тусгана:
2.2.1.Түрээслэгчийн хүсэлтийг хүлээж авах;
2.2.2.Түрээслэгчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хувийн хэргийг хадгалах, хариуцах;
2.2.3.Түрээслэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төлбөрийн чадвар, үйл ажиллагаанд гарч болзошгүй эрсдлийг тодорхойлж үнэлэлт, дүгнэлт  өгөх;
2.2.4.Үнэлэлт дүгнэлт гаргах хугацаа болон хэд хоногийн дотор хянаж шийдвэрлэх, батлах хугацаа;
2.2.5.Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны үйлчилгээний болон бусад хураамж, шимтгэл, үнийн дүнгийн хувиар тооцох, тогтмол тарифтай байх, үнийн дүнгээс хязгаартай тогтоох зэргийг заах;
2.2.6.Санхүүгийн тайлан, мэдээг Монголбанкнаас баталсан заавар, журмын дагуу гаргахын зэрэгцээгээр дотоод хяналтын ажиллах журам, дотоод хяналтын тайланг гаргах, тайлагнах талаар дэлгэрэнгүй оруулах.
2.3. Санхүүгийн түрээсийн шалгуурт дор дурдсныг ойлгоно:
2.3.1. Түрээслүүлэгч нь түрээсэлж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх хугацааг тухайн түрээслэх эд хөрөнгийн тооцоолсон үр ашигт хугацааны 75 хувь /хувийг ББСБ өөрөө тогтооно/ буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байхаар тогтоох;
2.3.2. Түрээслэгч нь түрээсэлж буй эд хөрөнгийн түрээслэх үнэлгээг тооцохдоо түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнийг тухайн түрээслүүлэх хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулж үзнэ. Энэхүү үнэлгээ нь тухайн зах зээлийн үнийн 90 хувь /хувийг ББСБ өөрөө тогтооно/ буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байхаар тогтоох;
2.3.3. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх ББСБ нь аливаа эрсдлийг бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 637 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцох, хяналт тавих журам"-д заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллах.
ГУРАВ. САНХҮҮГИЙН ТҮРЭЭСийн ҮЙЛ АЖИЛЛАГААГ ББСБ-ЫН нЯгтлан бодох бҮртгэлд тусгах нь
3.1.Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн багц журам"-ын дагуу хөтөлж явуулна.
ДӨРӨВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
4.1.Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаанд ББСБ-ын холбогдох албад, Гүйцэтгэх удирдлага өдөр тутмын хяналт тавих бөгөөд Хяналтын зөвлөл тогтмол хяналтыг хэрэгжүүлнэ.
4.2.ББСБ нь дотоод үйл ажиллагаандаа мөрдөх санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны заавар, журмыг энэхүү үлгэрчилсэн журмын загвараар боловсруулан Монголбанкинд бүртгүүлэх бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэж байна.
4.3.ББСБ нь дотооддоо мөрдөх санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны журамд Хяналтын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зөрчил дутагдал давтагдсан, Хяналтын зөвлөлийн ажиллах журмын заалт, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирлыг тухайн ББСБ-ын шийдвэр гаргасан удирдлага, албан тушаалтан, санаатай болон санамсаргүй байдлаас зөрчил, дутагдал гаргасан гэм буруутай этгээдтэй хариуцлага тооцохоор зааж өгнө.
 
 
 
IY Хавсралт
ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА ГАРГАХ ҮЛГЭРЧИЛСЭН  ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү үлгэрчилсэн журмыг банк бус санхүүгийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төлбөрийн баталгаа гаргах арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана.
1.2.Энэхүү журмын зорилго нь Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл, Монголбанкны журамд заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагааны  төлбөрийн баталгаа гаргах талаарх харилцааг зохицуулахад оршино.
1.3.Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/ нь үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн энэхүү журмын дагуу төлбөрийн баталгаа гаргана.
1.4.ББСБ нь өөрийн үйл ажиллагааны онцлог, олон улсын практикт хэрэглэгдэж байгаа нийтлэг стандарт, эрх зүйн баримт бичигт тодорхойлсон төлбөрийн баталгааны төрлөөс хамаарч дараахь төрлийг хэрэглэж болно:
1.4.1.Гүйцэтгэлийн батлан даалт;
1.4.2.Урьдчилгаа төлбөрийн батлан даалт;
1.4.3.Гэрээний төлбөрийн батлан даалт... г. м.
1.5.Төлбөрийн баталгаа нь шимтгэлтэй байна. Шимтгэлд гэрээний биелэлтэд хамаарах эрсдэл, үйлчилгээний хөлс болон бусад зардал багтана. Шимтгэлийн хэмжээг ББСБ-ын гүйцэтгэх захирлын баталсан хэмжээнд багтаан гэрээ тус бүрээр тохиролцож болно.
1.6.ББСБ нь төлбөрийн баталгааг гаргахдаа тус гэрээгээр хүлээх үүргээ үүрэг хүлээгч хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд гэрээнд заасны дагуу уг үүргийг хүлээж, гүйцэтгэсэн төлбөрийн дүнгээр үүрэг хүлээгчээс зохих журмын дагуу нэхэмжилж авна.
1.7.Энэхүү журамд хэрэглэгдэх нэр томъёог дараахь утгаар ойлгоно.
1.7.1."Төлбөрийн баталгааны гэрээ" гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэн, үүрэг гүйцэтгэгчээс төлбөр төлөхийг шаардах эрх эдлэхээр хийсэн хэлцлийг;
1.7.2."Төлбөрийн баталгаа гаргагч" гэж үүрэг гүйцэтгэгчийн өргөдлийг үндэслэн үүрэг гүйцэтгэгчтэй төлбөрийн баталгааны гэрээ байгуулж байгаа ББСБ-ыг;
1.7.3."Үүрэг гүйцэтгэгч" гэж төлбөрийн баталгааны гэрээний дагуу ББСБ-ын хүлээсэн үүрэг, гүйцэтгэсэн төлбөрийг тодорхой хугацааны дараа ББСБ-д буцаан төлж барагдуулах иргэн, хуулийн этгээдийг;
1.7.4."Үүрэг гүйцэтгүүлэгч" гэж үүрэг хүлээгчээс гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөр тооцоо гүйцэтгэхийг шаардах эрх бүхий этгээдийг;
1.7.5."Гүйцэтгэлийн батлан даалт" гэж бараа нийлүүлэлт, үйлчилгээг гэрээний нөхцлийн дагуу хугацаанд нь хангах зорилгоор гаргах төлбөрийн баталгаа;
1.7.6."Векселийн батлан даалт" гэж вексель бичигч, эзэмшигч вексель дээр гарын үсэг зурсан байгууллагад векселийг хугацаанд нь төлөхийг ББСБ баталж гаргахыг;
Төлбөрийн баталгаа гаргуулагч нь векселийн нийт дүн, шимтгэл, бусад зардлыг өөрийн данснаас хасахыг зөвшөөрсөн байна;
1.7.7."Гэрээний төлбөрийн батлан даалт" гэж бүх төрлийн гэрээний төлбөрийг баталгаажуулахыг;
ХОЁР. ТӨЛБӨРИЙН БАТАЛГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
2.1.ББСБ нь төлбөрийн баталгаа гаргахдаа дараахь зүйлийг судлан тооцож Зээлийн хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ:
2.1.1.Төлбөрийн баталгаа гаргуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа санхүү төлбөрийн чадварт дүн шинжилгээ хийнэ.
2.1.2.Үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийн хэмжээ, хугацааг харгалзан үзэх, уг үүргийг ББСБ гүйцэтгэснээр ББСБ-ын санхүү төлбөрийн чадвар, зохистой харьцааны үзүүлэлтүүдэд нөлөөлөх эерэг сөрөг нөлөөллийг харгалзана.
2.1.3.Төлбөрийн баталгааны гэрээг Иргэний хуульд нийцүүлэн ББСБ-д учрах эрсдэл, түүнээс хамгаалж чадах эсэхийг тогтоосны үндсэн дээр байгуулна.
2.1.4.Төлбөрийн баталгааны төрөл, хэлбэрээс хамаарч төлбөр гүйцэтгэх нөхцлийг хууль, журамд нийцүүлэн тусгана.
2.1.5.Төлбөрийн баталгааны үйл ажиллагаанд Хяналтын зөвлөл нь хяналт тавих бөгөөд хяналт шалгалтын дүнг ХНХ, Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнаж байна.
2.2.Төлбөрийг хийлгүүлэхээр үүрэг гүйцэтгэгч /хүлээн авагч/, үүрэг гүйцэтгүүлэгч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн зүгээс бичгээр гаргасан хүсэлт, дагалдах бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс төлбөрийг хийнэ.
2.3.Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан төлбөрийн баталгааны гэрээний монгол, англи хэлээр үйлдсэн, гарын үсэг зурсан эх хувь нь хуулийн хүчин төгөлдөр байна.
2.4.ББСБ нь үүрэг хүлээгчийн эрх ашиг, гүйцэтгүүлэгчийн тогтоосон хязгаар, тухайн орных нь холбогдох хуулийн хүрээ зэргийг харгалзан өөрийгөө болон харилцагчаа хамгаалж чадахуйц хэлбэрээр төлбөрийн баталгааны гэрээг байгуулна.
ГУРАВ. ТӨЛБӨРИЙН БАТАЛГААНЫ ХУГАЦАА
3.1.Төлбөрийн баталгааны хугацаа нь үүргийн гүйцэтгэлийн хангагдах хугацаагаар тодорхойлогдоно.
3.2.Гүйцэтгэлийн төлбөрийн баталгааны хугацаа нь сар, жилээр байж болно. Гүйцэтгэлийн төлбөрийн баталгааны хувьд гэрээ хугацаандаа бүрэн биелээгүй тохиолдолд хугацааг сунгаж болно.
3.3.Урьдчилгаа төлбөрийн баталгааны хугацаа нь гэрээ бүрэн биелэгдсэн өдрөөр дуусгавар болно.
3.4.Векселийн төлбөрийн баталгааны хугацаа нь гэрээ бүрэн биелэгдсэн өдрөөр дуусгавар болно.
ДӨРӨВ. ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА ГАРГАХАД ТАВИХ ШААРДЛАГА
4.1.ББСБ-аас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд  олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрч болохгүй.
4.2.ББСБ-ын хувь нийлүүлэгч, ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал болон бусад ажилтан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох, бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтэрч болохгүй.
4.3.ББСБ-аас гаргах төлбөрийн баталгааны нийт дүн нь өөрийн хөрөнгийн 70 хувиас  илүүгүй байна.
4.4.Төлбөрийн баталгаа гаргахдаа тухайн этгээдийн эзэмшиж байгаа үнэт цаасыг барьцаанд авч болно. Санхүүгийн бус байгууллагаас үнэт цаас барьцаанд авах, худалдан авах үнэт цаасны нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй бөгөөд энэ нь нэг этгээдийн гаргасан нийт хувьцааны 5 хувиас хэтрэхгүй байна.
4.5.Төлбөрийн баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж болох бөгөөд зээлийн гэрээнд тавигдах нийтлэг шаардлагыг баримтлана.
Төлбөрийн баталагааны гэрээний шимтгэл нь төлбөрийн баталгааны үнийн дүнгийн тодорхой хувь байхаар ББСБ өөрөө тогтооно.
 4.6.Үүрэг гүйцэтгүүлэгч нь төлбөрийн баталгааны талаархи шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно.
ТАВ. ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА ГАРГУУЛАХЫГ ХҮСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1.Дор дурьдсан шаардлага тавина:
5.1.1.Төлбөрийн баталгаа гаргуулахыг хүсэгч этгээд нь бусадтай байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг хүлээх;
5.1.2.Үүрэг гүйцэтгүүлэгчээс төлбөрийн баталгаа гаргуулах шаардлага тавих;
5.1.3.Бусад этгээдэд хугацаа хэтэрсэн төлбөрийн баталгааны өр төлбөргүй байх;
5.1.4.Төлбөрийн бүрэн чадвартай байх;
5.1.5.Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгөтэй байх;
5.2.Төлбөрийн баталгаа гаргуулахыг хүсэгч нь дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
5.2.1.Төлбөрийн баталгаа гаргуулахыг хүссэн өргөдөл;
5.2.2.Үүргийн гүйцэтгэлийг тодорхойлсон гэрээ;
5.2.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийн баталгааны шаардлага;
5.2.4.Санхүүгийн чадавхийг илтгэсэн баримт;
5.2.5.Барьцааны эд хөрөнгийн жагсаалт, бусад холбогдох баримт бичиг.
ЗУРГАА. ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА ДУУСГАВАР БОЛОХ НЬ
6.1.Дараахь тохиолдолд төлбөрийн баталгаа дуусгавар болно:
6.1.1.Үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлсэн;
6.1.2.Төлбөрийн баталгаа гаргагч үүргээ биелүүлсэн;           
6.2.Дараахь тохиолдолд ББСБ өөрийн санаачлагаар төлбөрийн баталгааны гэрээг цуцалж болно:
6.2.1.Үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэсэн гэрээг цуцласнаар;
6.2.2.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээ цуцалснаар;
6.2.3.Үүрэг хүлээлгэсэн гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан;         
6.2.4.Үүрэг хүлээлгэсэн гэрээ нь хуурамч хэлцлийг үндэслэн хийсэн хуулийн хүчин төгөлдөр бус гэдэг нь нотлогдсон;
6.2.5.Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн баталгааны гэрээг зөрчсөн;
6.2.6. Төлбөрийн баталгааны гэрээнд заасан бусад үндэслэл нөхцөлүүд.
ДОЛОО. ТӨЛБӨРИЙН БАТАЛГААГ БҮРТГЭХ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ
7.1.ББСБ нь төлбөрийн баталгаа гаргахтай холбоотой гүйлгээг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "ББСБ-ын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн журам"-д заасны дагуу гүйцэтгэж, нягтлан бодох бүртгэлд тусгана.
НАЙМ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
8.1.Төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаанд ББСБ-ын холбогдох албад Гүйцэтгэх удирдлага өдөр тутмын хяналт тавих бөгөөд Хяналтын зөвлөл тогтмол хяналтыг хэрэгжүүлнэ.
 
iY Хавсралт
ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН  ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү үлгэрчилсэн журмыг банк бус санхүүгийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/ үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана.
1.2.Энэхүү журмын зорилго нь Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай  болон Векселийн тухай хуулиуд, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 1998 оны 153/180 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журам"-д заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагааны төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагааны талаарх /баталгаажсан нэрийн чек, вексель/  харилцааг зохицуулахад оршино.
1.3.Бэлэн бус төлбөр тооцоо буюу төлбөрийн хэрэгсэл нь гүйлгээнд буй бэлэн мөнгөний хэмжээг багасгаж, мөнгөн хөрөнгийн ашиглалтыг сайжруулан эргэлтийн хөрөнгийн эргэлтийг түргэтгэх, иргэд, хуулийн этгээдийн төлбөр тооцооны сахилгыг бэхжүүлэх, бэлэн бус төлбөр тооцоог шуурхай, хямд төсөр явуулах, чекийн үйлчилгээг өөрийн харилцагчдаараа дамжуулан нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
1.4.ББСБ нь иргэд, хуулийн этгээдийн хоорондын бэлэн бус төлбөр тооцоог дараахь хэлбэрээр гүйцэтгэнэ:
1.4.1.Баталгаажсан нэрийн чек гаргах;
1.4.2.Векселийг хямдруулан худалдаж авах, худалдах, баталгаа гаргах.
ХОЁР. ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА
2.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.1.4 дэх заалтын дагуу ББСБ нь төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагааг зөвхөн төлбөрийн хэрэгсэл хэлбэр, зориулалтаар ашиглана.
2.2.ББСБ нь вексель гаргаж иргэд, хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж хэлбэрээр бусдаас санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагаа эрхлэхгүй.
2.3.ББСБ нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 1998 оны 153/180 тоот хамтарсан тушаалаар  батлагдсан "Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх  журам"-ын 3 дугаар бүлгийн 18 дахь заалтыг үндэслэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.1, 13.2, 13.3  дахь заалт, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан хязгаарлалтыг хангаж ажиллана.
2.4.ББСБ нь Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2000 оны 614/125 тоот тушаалаар батлагдсан "Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын холбогдох заалтын дагуу эрсдлийн сан байгуулна.
2.5.ББСБ нь төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаанд зөвхөн батлан даагч, өөрийн хөрөнгийн эх үүсвэрт багтаан төлөгдөх хугацаа нь болоогүй векселийг хямдруулан худалдаж авах, худалдах болон баталгаажсан нэрийн чек гаргах хэлбэрээр оролцоно.  
ГУРАВ. ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГСЭЛ БАТАЛГААЖСАН НЭРИЙН ЧЕК ГАРГАХ
3.1.Баталгаажсан нэрийн чек нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг чек эзэмшигч ББСБ дахь харилцах дансандаа эзэмшиж буйг баталсан, төлбөрийн даалгаврын агуулга бүхий үнэт цаас болно.
3.2.Баталгаажсан нэрийн чекийг чек эзэмшигч болон түүнийг хүлээн авагч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр ашиглах ба тухайн этгээд чек эзэмшигчээс чекийг авахаас татгалзвал ББСБ хариуцлага хүлээхгүй.
3.3.Баталгаажсан нэрийн чекэд дараахь бичилтийг заавал хийнэ.
3.3.1.Нэг баталгаажсан нэрийн чекээр төлбөр хийх мөнгөн дүнгийн дээд хэмжээ;
3.3.2.Баталгаажсан нэрийн чек эзэмшигчийн овог, нэр, иргэний үнэмлэxийн дугаар;
3.3.3.Дансны дугаар;
3.3.4.Баталгаажсан нэрийн чекийн төлбөр хүлээн авагчийн /иргэн, хуулийн этгээд/ нэр, хаяг;
3.3.5.Төлбөрийн мөнгөн дүн /тоогоор, үсгээр/;
3.3.6.Баталгаажсан нэрийн чек бичигдсэн огноо;
3.3.7.Баталгаажсан нэрийн чек эзэмшигчийн /бичигчийн/ гарын үсэг зурах;
3.3.8.Баталгаажсан нэрийн чек бичигдсэнээс хойш 45 хоногийн дотор ББСБ-д шилжүүлэн төлбөрөө хүлээн авах тухай анхааруулга;
3.3.9.Баталгаажсан нэрийн чек хүлээн авагч тухайн төлбөрийг хэрхэн, ямар хаягаар хийхийг ББСБ-д нэхэмжлэх тухай тэмдэглэл;
3.3.10.Баталгаажсан нэрийн чекээр гүйлгээ хийсэн тухай ББСБ-ын тэмдэглэл.
3.4.Баталгаажсан нэрийн чекийг үнэн зөв, гаргацтай алдаагүй бичих ба эзэмшигчийн гарын үсэг, ББСБ-д өгсөн гарын үсгийн баталгаатай тохирч байх ёстой.
3.5.Баталгаажсан нэрийн чек дээр нэмэлт тэмдэглэгээ, зураас зурах, баллах, арилгах, давхар бичилт хийх, үсгээр болон тоогоор бичсэн мөнгөн дүн хоорондоо тохирохгүй байгаа тохиолдолд уг чекийг хүчингүйд тооцно.
ДӨРӨВ. БАТАЛГААЖСАН НЭРИЙН ЧЕК ОЛГОХ, БҮРТГЭХ
4.1.Баталгаажсан нэрийн чек эзэмшихийг хүссэн иргэд, хуулийн этгээд ББСБ-ын тусгай дансанд худалдан авах чекийн мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээний мөнгийг заавал төвлөрүүлнэ.
4.2.Баталгаажсан нэрийн чекийн төлбөрийг бэлэн, бэлэн бусаар хийж болох ба уг мөнгийг баталгаажсан нэрийн чекээр хийсэн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэхэд зориулна.
4.3.ББСБ нь баталгаажсан нэрийн чек дээр чек эзэмшигчийн овог нэр, чекийн дугаарыг хэвлэн бичиж, баталгаажуулж өгнө.
4.4.Баталгаажсан нэрийн чекийн дэвсгэрт нь мөнгөн дүнгээсээ хамааран  ангилагдаж болно.
4.5.ББСБ нь олгосон, төлөгдсөн, төлөгдөөгүй, буцаагдсан болон алдагдсан баталгаажсан нэрийн чекийн бүртгэлийг тогтмол хөтлөнө. Мөн баталгаажсан нэрийн чекийн зузаатгал, үлдэгдлийг өдөр дутам бүртгэнэ.
4.6.Баталгаажсан нэрийн чек эзэмшигч, чек хүлээн авагч нар чекийг мөнгөн дэвсгэртийн адилаар шаардлагын дагуу зөв хадгалж, эзэмшиж ашиглана.
ТАВ. БАТАЛГААЖСАН НЭРИЙН ЧЕКИЙГ АШИГЛАХ
5.1.Баталгаажсан нэрийн чек эзэмшигч буруу бичсэн, хадгалалтын явцад гэмтсэн тохиолдолд уг чекийг ББСБ-д буцаан өгч шинээр сольж авна.
5.2.Баталгаажсан нэрийн чек эзэмшигч чекийн хоёр дахь хувийг өөртөө үлдээж, өнгөн хувийг чек хүлээн авагчид өгөх ба чек хүлээн авагч нь чек олгогч ББСБ-д биет байдлаар шилжүүлж, чек дээр бичигдсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр бэлэн, бэлэн бус хэлбэрээр нэхэмжилж авах эрхтэй.
5.3.Баталгаажсан нэрийн чекийг ББСБ-д чекийн өнгөн хувь ирмэгц шалган холбогдох төлбөр тооцоог саадгүй хийнэ.
5.4.Хэрэв 45 хоногийн дотор уг бичигдсэн баталгаажсан нэрийн чекээр нэхэмжлээгүй, энэ хугацаанд чек эзэмшигч дансаа хаалгасан бол тухайн чекийг хүчингүйд тооцож, төлбөрийг барагдуулахаас татгалзах эрхтэй.
5.5.Баталгаажсан нэрийн чекийг бичилт хийхгүйгээр бусдад шилжүүлэх, дамжуулахыг хориглоно.
5.6.Баталгаажсан нэрийн чек эзэмшигч чекээ алдсан, үрэгдүүлсэн тохиолдолд ББСБ-д мэдэгдэх ёстой ба мэдэгдээгүйгээс учирсан хохирлыг ББСБ хариуцахгүй.
5.7.Баталгаажсан нэрийн чек эзэмшигч өөрийн хүсэлтээр чекээ буцааж болно.
5.8.Баталгаажсан нэрийн чек эзэмшигч чекийг удаа дараа үрэгдүүлэх, санаатайгаар бусдад дамжуулж ашиглуулах, дансны үлдэгдлээсээ давсан хэмжээний бичилт хийх зэргээр ББСБ-д хохирол учруулбал гэм буруутай этгээдээр учирсан хохирлоо Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу барагдуулах эрхтэй.
5.9.Дансан дахь үлдэгдлээс хэтэрсэн дүнгээр гүйлгээ хийж /зээлийн шугам/, дараа нь ББСБ-д нөхөн төлөх эрхийг ББСБ найдвартай харилцагчдаа олгож болох ба нөхцлийг оролцогч хоёр тал буюу ББСБ, баталгаажсан нэрийн чек эзэмшигч нар нэмэлт гэрээгээр зохицуулж болно.
ЗУРГАА. ВЕКСЕЛЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТӨЛБӨР ТООЦОО
6.1.ББСБ нь холбогдох хууль, журамд заасны дагуу векселийн бүрдүүлбэр хүчин төгөлдөр эсэхийг шалгасны үндсэн дээр векселийг төлбөр тооцоо гүйцэтгэхэд /векселийн батлан даалт гаргах, хямдруулан худалдан авах, худалдах/ хэрэглэнэ.
Векселийг төлбөр тооцоонд хэрэглэхдээ дараахь зарчмыг баримтална:
6.1.1.ББСБ нь тус журмын 2.2 дахь заалтад заасан шаардлагыг хангах үүднээс өөрөө вексель бичиж гаргахгүй бөгөөд зөвхөн векселийн батлан даалт гаргах, хямдруулан худалдан авах, худалдах зэргээр векселээр гүйцэтгэх төлбөр тооцооны үйл ажиллагаанд оролцох;
6.1.2.Векселийн төлбөрийг тогтоосон хугацаанд аливаа нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар төлөх;
6.1.3.  Вексель нь Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байх;
6.2.Төлбөр гүйцэтгэх мөнгөний дүнг тоо, үсгээр засваргүй бичнэ. Тоо, үсгээр бичсэн мөнгөний дүн зөрүүтэй бол Векселийн хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцно.
6.3.Векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр тооцоонд хэрэглэх бөгөөд бүрдүүлбэрийн дагуу бичигдсэн векселийг төлбөр нэхэмжлэгч зөвшөөрч, түүний эзэмшигч болсон нөхцөлд хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл болно.
6.4.Векселээр гүйцэтгэх төлбөр тооцоонд Монголбанкнаас баталсан энгийн болон шилжих векселийн маягтыг хэрэглэнэ.
6.5.Векселийг доорхи нөхцөлд бичиж, төлбөр тооцоонд хэрэглэнэ:
6.5.1.Үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамаарч орлого, зарлага нь цаг хугацааны хувьд зөрүүтэй;
6.5.2.Түр хугацааны мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон;
6.5.3.Иргэн, хуулийн этгээдээс авлага, өглөг үүссэн.
6.6. Вексель нь энгийн ба шилжих гэсэн хоёр төрөлтэй байна.
6.6.1.Төлбөр хариуцагч буюу вексель бичигч нь вексельд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд вексель эзэмшигчид төлөхийг баталж энгийн векселийг бичнэ.
6.6.2.Шилжих векселийг бичигч нь Векселийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу төлбөр хариуцагчаас төлбөрийн зөвшөөрөл авч, вексельд тэмдэглүүлэн вексельд заасан төлбөрийг түүний эзэмшигчид төлөхийг төлбөр хариуцагчид даалган бичнэ.
6.7.Шилжих векселийн хувьд төлбөр хариуцагчаас Векселийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хугацаанд төлбөрийн зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
6.8.Талууд харилцан тохиролцсон нөхцөлд вексельд хүү бодож болно. Хүүгийн хувийг жилээр илэрхийлэн бичих ба уг хувиар бодсон хүүгийн дүн нь төлбөрийн нийт дүнд багтсан байна.
6.9.Вексель эзэмшигч төлбөрийн дүнгээс илүү хэмжээний мөнгөн хөрөнгө нэхэмжлэх эрхгүй.
ДОЛОО. ВЕКСЕЛИЙН БАТЛАН ДААЛТ ГАРГАХ
7.1.Вексель эзэмшигчийн шаардлагаар төлбөр хариуцагч векселийн төлбөрийг  гуравдагч этгээд буюу  ББСБ-аар батлан даалгуулж болно.
7.2.Батлан даалт гаргагч ББСБ нь векселийн ар талын хуудасны зүүн дээд буланд ББСБ-ын нэр, хаяг, батлан даасан төлбөрийн дүнг бичиж, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна.
7.3.Төлбөр хариуцагч буюу ББСБ өөртөө батлан даалт гаргахыг хориглоно.
7.4.Векселийн батлан даалт гаргагч ББСБ нь векселийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд төлбөр хариуцагчидтай зээлийн гэрээ байгуулан зээл олгож уг төлбөрийг төлөхөөр тохиролцоно.
7.5.ББСБ нь өөрийн үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу гэрээний үндсэн дээр батлан даасан төлбөрийн дүнгээс шимтгэл авч болно.
7.6.Батлан даасан векселийн төлбөрийн дүн нь ББСБ-ын бусад төрлийн баталгааны нийт дүнд орж тооцогдоно.
НАЙМ. ВЕКСЕЛИЙГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ, ХЯМДРУУЛАН ХУДАЛДАЖ АВАХ
8.1.ББСБ нь өөрийн эх үүсвэрт багтаан төлөгдөх хугацаа нь болоогүй  векселийг вексель эзэмшигчтэй харилцан тохироцсоны үндсэн дээр Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр хямдруулан худалдаж авч, дамжуулах бичилт хийнэ.
8.2.Хямдруулан худалдан авах хүүгийн хувийг харилцан тохиролцож, уг хувиар бодогдсон хүүг вексельд бичигдсэн дүнгээс хассан дүнгээр худалдаж авна.
8.3.Вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн ар талд дамжуулах бичилтийг Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу хийснээр вексель шинээр эзэмшигчид шилжинэ.
8.4.Векселийн төлөгдөх хугацааны дотор 3-аас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно.
8.5.ББСБ нь мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон тохиолдолд өөрийн эзэмшиж буй төлөгдөх хугацаа нь болоогүй векселийг Төв банкинд хямдруулан худалдаж болно. Хямдруулалтын хүүгийн хэмжээг Монголбанк тогтооно.
8.6.Векселийн төлбөрийг вексельд заасан мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.
8.7.Векселийн төлбөрийг хэсэгчлэн хийхийг хориглоно.
 ЕС. ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ББСБ-ЫН нЯгтлан бодох бҮртгэлд тусгах нь
9.1.Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн багц журам"-ын дагуу хөтөлж явуулна.
АРАВ. ХЯНАЛТ ХАРИУЦЛАГА
10.1.Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаанд ББСБ-ын холбогдох албад Гүйцэтгэх удирдлага өдөр тутмын хяналт тавих бөгөөд Хяналтын зөвлөл тогтмол хяналтыг хэрэгжүүлнэ.
 
YI Хавсралт
ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ  ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү үлгэрчилсэн журмыг Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, цахим төлбөр тооцооны арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана.
1.2."Цахим төлбөр тооцоо" гэж бусдын мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсвэл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг хэлнэ.
1.3.Цахим төлбөр тооцоо нь байгууллага хоорондын мөнгөн гүйлгээний үйлчилгээгээр Монгол Улсын иргэд, хуулийн этгээд, гадаадын байгууллага, иргэдийн хоорондын төлбөр тооцоонд бэлэн бус мөнгөн шилжүүлгийг банкин дахь өөрийн харилцах дансаар хийх, хүлээн авах үйл ажиллагааг хийж гүйцэтгэж сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хуримтлуулж ББСБ-ыг эх үүсвэртэй болгоход оршино.
ХОЁР. ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦОО
2.1.Цахим төлбөр тооцоо /карт/ нь дебет, кредит гэсэн хоёр төрөлтэй байна. Кредит карт /зээлийн карт/ нь алтан карт, хэрэглээний зээлийн карт, бензиний зээлийн карт, гаалийн зээлийн карт, бөөний худалдааны зээлийн карт, энгийн зээлийн карт гэсэн төрлүүдтэй байж болох бөгөөд иргэд байгууллагын зээлийн карт эзэмших хүсэлтийг хүлээн авч зээл олгох, зарцуулалтад хяналт тавих, эргүүлэн төлүүлэх зэрэг үйл ажиллагааг хамаарна.
2.2.ББСБ-ын цахим төлбөр тооцооны үйлчилгээг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 136 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагаа үйл ажиллагаа эрхлэх журам"-аар тус тус зохицуулна.
2.3.ББСБ нь цахим төлбөр тооцооны холбогдох гүйлгээг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан ББСБ-ын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн журамд заасны дагуу хийж, гүйцэтгэж тайлан мэдээг гаргана.
2.4.ББСБ нь цахим төлбөр тооцооны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийг боловсруулж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, программ хангамж  зэрэг мэдээлэл технологийн талаар журам гаргасан байна.  
ГУРАВ. ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦООНЫ ШАЛГУУР
3.1.Цахим төлбөр тооцооны үйлчилгээ эрхэлж байгаа ББСБ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 637 тоот тушаалаар батлагдсан ББСБ-ын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангаж ажиллах шаардлагатай.
3.2.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар чек, карт, вексель, зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авахыг хориглоно гэж заасан тул картын дебет үлдэгдэлд хүү тооцож болно.
3.3.Цахим төлбөр тооцоо эрхлэх ББСБ нь харилцагчдаас дансанд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг аль нэг банкинд өөрийн харилцах данснаас тусад нь харилцах данс нээж төвлөрүүлэх бөгөөд тус ББСБ-д харилцагчдын байршуулсан мөнгөний үлдэгдэл нь банкин дахь тусгай дансны үлдэгдэлтэй тэнцэж байна.
3.4.Цахим төлбөр тооцоо эрхлэх ББСБ-ын программ хангамж, боловсон хүчин нь уг үйлчилгээг эрхлэх шаардлагыг хангахуйцаар бэлтгэгдсэн байх шаардлагатай.
ДӨРӨВ. ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ББСБ-ЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ НЬ
4.1.Цахим төлбөр тооцооны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн багц журам"-ын дагуу хөтөлж явуулна.
4.2.ББСБ-ын цахим төлбөр тооцооны үйлчилгээ нь арилжааны банкуудаар дамжуулан хийгдэх тул Монголбанкны банк хоорондын сүлжээгээр мэдээлэл дамжуулах журмыг баримтална.
ТАв. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
5.1.Цахим төлбөр тооцооны үйл ажиллагаанд ББСБ-ын холбогдох албад Гүйцэтгэх удирдлага өдөр тутмын хяналт тавих бөгөөд Хяналтын зөвлөл тогтмол хяналтыг хэрэгжүүлнэ.
5.2.Энэхүү журмыг зөрчсөн ажилтанд ББСБ-ын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
YII ХАВСРАЛТ 
МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү үлгэрчилсэн журмыг Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана.
1.2."Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ" гэж бусдын мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх эсвэл мэдээллийн технологийн бусад хэрэгслээр дамжуулан гүйцэтгэхийг хэлнэ.
1.3.Мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, гадаадын байгууллага, иргэдийн хоорондын төлбөр тооцоонд бэлэн бус мөнгөн шилжүүлэгийг банкин дахь өөрийн харилцах дансаар хийх, хүлээн авах үйл ажиллагааг хийж гүйцэтгэж сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хуримтлуулан ББСБ эх үүсвэртээ ашиглахад оршино.
ХОЁР. МӨНГӨН ГУЙВУУЛГА
2.1.ББСБ-ын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 136 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагаа үйл ажиллагаа эрхлэх журам"-аар тус тус зохицуулна.
2.2.Мөнгөн гуйвуулгыг төгрөгөөр эсвэл гадаад валютаар хийнэ.
2.3.Мөнгөн гуйвуулгыг гүйцэтгэхэд факс, компьютерээр гүйлгээг дамжуулж, телефоноор давхар шалгана.
2.4.Мөнгөн гуйвуулгыг гүйцэтгэхдээ мөнгөний дүнгээс шалтгаалж ББСБ өөрийн журмаар зохицуулна.
2.5.Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа нь "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн журам"-д тулгуурлан дотооддоо нягтлан бодох бүртгэлийн бодлого чиглэлийг тогтоосон журам боловсруулж ажиллана. 
ГУРАВ. МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ШАЛГУУР
3.1.Мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд дор дурьдсан шалгуурыг баримтлана:
3.1.1.Мөнгөн гуйвуулга  заавал нууц шифр, хяналтын дугаартай байх;
3.1.2.Гүйлгээг өдөрт нь дуусгаж хаах учир гүйлгээг тасалбар болгох хугацааг заах;
3.1.3. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээний орлогыг тухай бүр тооцож, үйлчилгээний орлогыг бодох ерөнхий нөхцөлд зохицуулан боловсруулж тооцох;
3.2.Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж байгаа ББСБ нь аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 637 тоот тушаалаар батлагдсан ББСБ-ын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан байх шаардлагатай.
ДӨРӨВ. МӨНГӨН ГУЙВУУЛГЫн ҮЙЛ АЖИЛЛАГААГ ББСБ-ЫН нЯгтлан бодох бҮртгэлд тусгах нь
4.1.Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн багц журам"-ын дагуу хөтөлж явуулна.
ТАВ. ХЯНАЛТ ХАРИУЦЛАГА
5.1.Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаанд ББСБ-ын холбогдох албад Гүйцэтгэх удирдлага өдөр тутмын хяналт тавих бөгөөд Хяналтын зөвлөл тогтмол хяналтыг хэрэгжүүлнэ.
 YIII Хавсралт
ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНЭСЛЭЛ
1.1.Энэхүү үлгэрчилсэн журмыг Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, гадаад валютын арилжааны арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана. 
1.2.Энэхүү журмын зорилт нь "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 7.1.7 дахь заалтын дагуу ББСБ гадаад валютын арилжааны үйл ажиллагааны талаарх харилцааг зохицуулахад оршино.
1.3.ББСБ нь өөрийн болон харилцагчийн нэрийн өмнөөс гадаад валютыг бэлэн, бэлэн бусаар энэхүү журмын дагуу арилжина.
1.4.Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.4.1."Гадаад валют" гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгтийг;
1.4.2."Валютын зах" гэж Монгол Улс дахь эрх бүхий банк, ББСБ, бирж, дилер, брокерийн компаниас эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр хийж байгаа валютын худалдаа арилжааны үйл ажиллагааг;
1.4.3."Ханш" гэж гадаад валют тус бүрээр зөвхөн төгрөгийн эсрэг илэрхийлсэн ханшийг;
1.4.4."Арилжааны лимит" гэж албан тушаалтан хийх нэгж арилжааны  дүнгийн дээд хэмжээг;
 1.4.5."Зөвшөөрөл" гэж арилжаа хийх талаар ББСБ-ын удирдлага болон эрх бүхий ажилтны бичгээр үйлдсэн зөвшөөрлийг.
ХОЁР. ГАДААД ВАЛЮТ АРИЛЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1.ББСБ нь гадаад валютын арилжааны үйл ажиллагааг Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулна.
2.2.ББСБ нь гадаад валютын арилжааны үйл ажиллагааг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 637 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журам"-ын 5.2 дахь заалтын дагуу гадаад валютын эрсдлийн хязгаарлалтын хүрээнд явуулна.
2.3.ББСБ Валютын захын болон Монголбанкны гадаад валютын ханшийг үндэслэн өөрийн ханшийг тогтооно.
2.4.Гадаад валютын арилжааны ханшийг дор дурдсанаар тогтооно:
2.4.1.ББСБ-ын хэмжээнд мөрдөх гадаад валютын арилжааны ханшийг ерөнхий нягтлан бодогч (санхүү хариуцсан захирал/хөрөнгө зохицуулалтын хэлтсийн захирал) тогтоох (санал бэлтгэж гүйцэтгэх захирлаар батлуулах) бөгөөд тухайн өдрийн арилжааны эхний ханшийг 9:00 цагт зарлана.
2.4.2.ББСБ-ын гадаад валютын арилжааны ханш нь арилжааны дүнгээс хамааран шатлалтайгаар тогтоож болно.
2.4.3.ББСБ-ын гадаад валютын арилжааны ханшийг валютын захын ханшийн хэлбэлзлийг харгалзан өдөрт хэд хэдэн удаа өөрчлөн тогтоож болно.
2.4.4.Валютын арилжааны тухайн ханш нь тухайн өдрийн дараагийн ханш тогтоогдох хүртэл хүчин төгөлдөр байна.
2.5. Удирдлага, ажилтан нар дор дурдсан эрх үүрэгтэй:
2.5.1.ББСБ-ын гүйцэтгэх захирал:
2.5.1.1.Гадаад валютын арилжааны ажилтанг (нягтлан бодогч, мөнгөний нярав, теллер) тушаалаар томилно;
2.5.1.2.Ханшийг батална;
2.5.1.3.Ямар гадаад валютыг арилжаалахыг тогтооно;
2.5.1.4.Гадаад валютын арилжааны ажилтны арилжааны лимитийг тогтооно;
2.5.1.5.(Шаардлагатай үед зөвшөөрөл олгоно.)
2.5.2.Гадаад валютын арилжааны ажилтан:
2.5.2.1.ББСБ-ыг төлөөлж арилжааг явуулна;
2.5.2.2.Арилжааг бэлнээр хийх үед гадаад валют худалдаж авсан, худалдсан баримт үйлдэнэ;
2.5.2.3.Арилжааг бэлэн бусаар хийх үед гадаад валют худалдаж авах, худалдах хэлцэл үйлдэж гүйлгээг хийнэ;
2.5.2.4.Арилжааг зөвхөн тухайн өдрийн хүчин төгөлдөр ханшаар хийнэ;
2.5.2.5.Арилжааг арилжааны лимитийн хүрээнд хийнэ;
2.5.2.6.Лимитээс давсан дүнтэй арилжааг зөвшөөрөл авсаны үндсэн дээр гүйцэтгэнэ.
2.5.3.ББСБ-ын ерөнхий нягтлан бодогч / санхүү, хөрөнгө зохицуулалтын хэлтсийн захирал:
2.5.3.1.Гадаад валютын арилжааны ажилтны хийж буй арилжаа бүрийг хянана: /Арилжааг тухайн өдрийн хүчин төгөлдөр ханшаар буюу ханшийн зөв шатлалаар хийж буйг; Шаардлагатай үед зөвшөөрөл авч буйг./
2.5.3.2.Энэхүү журмын 2.2 дахь заалтын дагуу хяналтыг тогтмол тавьж, гадаад валютын арилжааны тухайн үеийн болдлогыг тодорхойлж, үүнтэй холбоотой зааварчилгааг гадаад валютын арилжааны ажилтанд тухай бүр өгч, гүйцэтгэх захиралд тайлагнах. (Шаардлагатай үед зөвшөөрөл олгоно.)
2.6. Дараахь үйл ажиллагааг хориглоно:
2.6.1. Харилцагч нараас гадаад валютыг зээлээр авах болон зээлээр худалдах;
2.6.2. Төлбөр гүйцэтгэх чадваргүй хуурамч, хүчингүй мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх;
2.6.3. Худал, ташаа зар сурталчилгаа хийх;
2.6.4. Хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
ГУРАВ. ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ББСБ-ЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ НЬ
3.1.Гадаад валютын арилжааны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн багц журам"-ын дагуу хөтөлж явуулна.
ДӨРӨВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
4.1.Энэхүү журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол, журмыг зөрчсөн ажилтанг ББСБ-ын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу холбогдох арга хэмжээг авна.
4.2.Энэхүү журмаас гадуур хийгдсэн бүх арилжааг хүчингүйд тооцно. Хүчингүйд тооцогдсон арилжааны аливаа үр дагавар, хохирлыг ББСБ хариуцахгүй бөгөөд түүнээс үүсэх бүх хариуцлагыг зөвхөн тухайн буруутай ажилтан хүлээнэ.
4.3.Энэхүү журмын заалтын зөрчил нь эрүүгийн хэргийн шинжтэй бол буруутай ажилтныг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна.
4.4.Энэхүү журмын хэрэгжилтэд Хяналтын зөвлөл тогтмол хяналт тавина.
 
 
IX Хавсралт
   ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.      Энэхүү үлгэрчилсэн журмыг банк бус санхүүгийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, итгэлцлийн арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглаж болно.
1.2.      Энэхүү журмын зорилго нь Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу итгэлцлийн үйлчилгээтэй холбогдсон Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/ болон итгэлцэл үүсгэгч талуудын хоорондын харилцааг зохицуулахад оршино.
1.3.      Итгэлцлийн үйл ажиллагаа нь итгэх, үнэнч байх, эрх тэгш,  шударга байх, хариуцлага тооцох зэрэг үндсэн зарчмуудад үндэслэнэ.
ХОЁР. НЭР ТОМЬЁО
2.1."Итгэлцэл" гэж нэг эсхүл хэд хэдэн хувь хүртэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн итгэмжлэгчээс өөрийн эд хөрөнгийг итгэмжлэгдсэн өмчлөгчийн өмчлөлд шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч шилжүүлж авсан эд хөрөнгийг удирдах, захиран зарцуулахад үүсэх харилцааг хэлнэ.
2.2."Итгэмжлэгч" гэж өөрийн хөрөнгийг итгэмжлэгдсэн өмчлөгчийн өмчлөлд шилжүүлэн өгч түүнээс гарах үр шимийг өөрийн заасан этгээдэд өгөх зорилготой иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
2.3."Итгэмжлэгдсэн өмчлөгч" гэж итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, итгэмжлэгчээс эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг итгэн шилжүүлж өгсөн, итгэлцлийн гэрээ болон бусад итгэлцлийн баримт бичгийн нөхцөл, шаардлагыг бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсөн эрх зүйн бүрэн чадамжтай хуулийн этгээдийг  хэлнэ.
2.4."Хувь хүртэгч" Итгэмжлэгчээс итгэмжлэгдсэн хөрөнгийг буюу хөрөнгийн үр шимийг хүртэх эрхтэй хэмээн тодорхойлогдсон этгээдийг хэлнэ.
2.5."Итгэмжлэгдсэн өмчлөгч итгэлцлийн хөрөнгийг ашиглах" гэдэгт итгэмжлэгдсэн өмчлөгч итгэлцийн хөрөнгөтэй холбоотой өөрт олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахыг ойлгоно.
ГУРАВ. ИТГЭМЖЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
3.1.Итгэмжлэгч нь дараах эрх үүргийг хүлээнэ.
3.1.1.Итгэлцэл үүссэнээс хойш, итгэмжлэгдсэн өмчлөгчийн эд хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байна.
3.1.2.Итгэлцлийн баримт бичгийн нөхцөлд зааснаас бусад  тохиолдолд итгэмжлэгч нь итгэмжлэгдсэн өмчлөгчид итгэлцлийн эд хөрөнгийн ашиглалтын талаар аливаа зааварчилгаа өгөх эрхгүй.
ДӨРӨВ. ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ҮҮРЭГ
4.1.Итгэмжлэгдсэн өмчлөгч итгэлцлийн хөрөнгийг ашиглахдаа дараах  үүргийг хүлээнэ. Үүнд:
4.1.1. Итгэмжлэгдсэн өмчлөгч итгэлцлийн хөрөнгийг гагцхүү итгэлцлийн баримт бичгээр тогтоосон нөхцөл болон хувь хүртэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн, холбогдох хууль болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан журамд заасны дагуу ашиглана. 
4.1.2.Итгэлцлийн хөрөнгийг ашиглахдаа үнэнч шударга, хичээл чармаалттай, өөрийн бүхий л ур чадвар, авьяас бололцоог ашиглаж, нягт нямбай ажиллана.
4.1.3.Итгэлцлийн хөрөнгийн ашиглалтын талаар тодорхой, үнэн зөв бүртгэл, тайлан хөтөлж хадгална. 
4.1.4.Итгэмжлэгдсэн өмчлөгч нь хэлцэлтэй холбоотой үүссэн үүргийг гуравдагч этгээдийн өмнө биечлэн хариуцна.
4.1.5.Итгэлцэлд нэгээс илүү хувь хүртэгч байгаа тохиолдолд үр шим хүртэх хувиас үл хамааран итгэмжлэгдсэн өмчлөгч итгэлцлийн хөрөнгийг ашиглахдаа адил тэгш хандана.
4.1.6.Итгэлцлийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол бичгээр гаргасан хүсэлтийн дагуу итгэлцлийн хөрөнгө болон итгэлцлийн хөрөнгө ашиглалттай холбоотой мэдээллийг итгэмжлэгч, хувь хүртэгчид гаргаж өгнө.
4.1.7.Хэлцлийн баримт бичигт тогтоосон нөхцөл, хууль ба бусад журамд заасны дагуу хувь хүртэгчид үр шимийг олгох.
4.2.Итгэмжлэгдсэн өмчлөгч нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
4.2.1 Итгэлцлийн хөрөнгөөс эсхүл итгэлцлийн хөрөнгийг ашигласнаас шууд болон шууд бусаар хувьдаа үр шим хүртэх, бусад итгэмжлэгдсэн өмчлөгчийн төлөөлөгч, хөлслөн ажлуулж байгаа этгээдэд зөвшөөрөх.
4.2.2 Итгэлцлийн хөрөнгийг итгэлцлийн баримт бичгээр тогтоосон нөхцөл болон хувь хүртэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн, холбогдох хууль болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан журамд зааснаас өөрөөр ашиглахыг хориглоно.
4.2.3 Итгэмжлэгдсэн өмчлөгч нь хөрөнгө итгэмжлэлийн цорын ганц хувь хүртэгч байх.
ТАВ. ИТГЭМЖЛЭГДСЭН ӨМЧЛӨГЧИЙН ЭРХ
5.1. Итгэмжлэгдсэн өмчлөгч нь дараах эрхтэй:  
 5.1.1.Итгэлцлийн хөрөнгийг ашиглахтай холбоотойгоор өмгөөлөгч, нягтлан бодогч, болон бусад мэргэжлийн хүмүүсийг хөлслөх.
5.1.2.Итгэлцлийн хөрөнгийг ашигласантай холбоотойгоор түүнээс гарсан бүхий л зардлыг итгэлцлийн хөрөнгөөс гаргуулах эрхтэй.
5.1.3.Хувь хүртэгчийн албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу итгэлцлийн баримт бичигт заасан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд буруугүйд тооцогдох.
5.1.4.Итгэлцлийн үйл ажиллагааны явцад зохих ёсоор гаргасан зардлаа нөхөн авах.
5.1.5.Итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэлцлийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу үүргээ биелүүлсэн бол энэ журмын 1.1-д заасан өмгөөлөгч, нягтлан бодогч, болон бусад мэргэжлийн хүмүүсийн буруугаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй.
5.1.6.Маргаан гарвал шүүхэд нэхэмжлэл гаргах.
ЗУРГАА. ИТГЭЛЦЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ
6.1.Итгэлцлийн харилцаанд оролцогч талууд хугацаа, нөхцөлөө харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг бичгээр байгуулж, итгэмжлэгдсэн өмчлөгчийг томилсон үеэс хүчин төгөлдөр болно.
6.2.Итгэмжлэгдсэн өмчлөгч эсхүл нэгээс илүү итгэмжлэгдсэн өмчлөгч томилогдсон тохиолдолд итгэмжлэгдсэн өмчлөгчдийн аль нэг нь итгэмжлэгчээс шилжүүлсэн хөрөнгийг хүлээн авсан үеэс гэрээ хүчин төгөлдөр болно.
6.3.Гэрээнд даарах зүйлийг заавал тусгасан байна:
6.3.1.Итгэмжлэгчийн нэр, хаяг
6.3.2.Итгэмжлэгдсэн өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн өмчлөгчдийн нэр, хаяг. Хэрэв итгэмжлэгдсэн өмчлөгчийг нэрлээгүй бол итгэмжлэгдсэн өмчлөгчийг томилох эрх бүхий этгээдийн нэр, хаяг.
6.3.3.Хувь хүртэгчийн нэр, хаяг. Хэрэв нэрлэх боломжгүй бол төрөл садангийн холбоогоор нь, хувь хүртэгчийн ангилаар нь
6.3.4. Хувь хүртэх үр шимийн хэмжээ, хугацаа
6.3.5. Итгэмжлэгчээс итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх хөрөнгө, хэмжээ
6.3.6. Итгэмжлэгдсэн өмчлөгчийг томилох, огцруулах арга хэлбэр
6.4.Итгэмжлэгч итгэлцлийн цорын ганц хувь хүртэгч бол итгэлцлийг цуцлах эрхтэй.
6.5.Итгэлцлийг цуцлах болон өөрчлөлт оруулахыг итгэлцлийн гэрээний нөхцөлөөр зөвшөөрсөн бол цуцлах эрхтэй.
6.6.Итгэлцлийн гэрээнд заасан нөхцөл хангагдсанаар уг гэрээний хугацаа дуусгавар болно.
6.7.Итгэлцлийн хугацаа дууссан бол гэрээний хугацаа дуусгавар болно.
ДОЛОО. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ
7.1.ББСБ нь итгэлцлийн үйлчилгээтэй холбоотой гүйлгээг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 167 тоот тушаалаар батлагдсан "ББСБ-ын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн журам"-д заасны дагуу хийж гүйцэтгэж, нягтлан бодох бүртгэлд бүртгэнэ.
НАЙМ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
8.1.Итгэмжлэгдсэн өмчлөгч буюу итгэлцлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий ББСБ нь гаргасан алдаа, санаатай болон илт болгоомжгүйгээр үйлдсэн зөрчлөөс үүдэх хариуцлагыг хүлээнэ.
8.2.ББСБ-ын итгэлцлийн үйл ажиллагаатай холбоотой гарсан аливаа маргааныг итгэлцлийн гэрээг үндэслэн Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн актад заасан нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон зарчмын дагуу шийдвэрлүүлнэ.