Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгч Сангийн сайдын
1998 оны 153/180 дугаар тушаалын хавсралт
БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ
199 .. оны . . .сарын . . -ны өдөр          Дугаар
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.Монгол Улсын Иргэний хууль, Векселийн тухай хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлэн нэг талаас . . . . . . . . . . . . . . . . . банк /цаашид батлан даагч гэх/ нөгөө талаас . . . . .. . . . . . . . . . . . .. . . . . . . төлбөр хариуцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид төлбөр хариуцагч гэх/ нар векселийн төлбөрт батлан даалт гаргах, түүний төлбөрийг хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
ХОЁР. БАТЛАН ДААЛТ ГАРГАХ НӨХЦӨЛ
1. Батлан даах векселийн төлбөрийн дүн:                      /төгрөг, валют/
2. Векселийн төлөгдөх хугацаа:                 .. оны . . сарын . . -ны өдөр
3. Батлан даасан төлбөрийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төлбөр хариуцагчийн харилцах данснаас нь дараахь хуваарийн дагуу тусгаарлана.
Он сар өдөр:                                                             Тусгаарлах хөрөнгийн дүн:
 
 
4.Батлан даасан векселийн төлбөрт дараахь эд хөрөнгийг барьцаалав.
Барьцаалсан хөрөнгийн жагсаалт
Тоо ширхэг
Үнэлгээ
Барьцаалсан хөрөнгө байгаа хаяг
Бусад тайлбар
 
 
 
 
 
5. Батлан даагчид өгөх шимтгэл   :                   /төгрөг, валют/
ГУРАВ. БАТЛАН ДААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1.Батлан даагч нь батлан даасан төлбөрийн дүнг харгалзан векселийг төлөгдөх хугацаанаас нь өмнө энэхүү гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу тусгай нэрийн дансанд төлбөр хариуцагчийн харилцах данснаас хөрөнгө тусгаарлана.
3.2.Батлан даагч нь вексельд заасан төлбөрийг түүний төлөгдөх хугацааны эцэст төлбөр хариуцагчийн нэр дээр нээсэн тусгай нэрийн данснаас вексель эзэмшигчийн дансанд түүний эзэмшиж буй вексель эзэмшигчийн дансанд түүний эзэмшиж буй векселийг үндэслэн шилжүүлэх үүрэгтэй.
3.3.Батлан даагч нь тусгаарласан хөрөнгө болон бусад харилцах дансны үлдэгдэл нь векселийн төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байх тохиолдолд зээл олгон төлбөрийг барагдуулж, энэхүү гэрээний 2.4-т заасан барьцааны эд хөрөнгийг шууд худалдан борлуулж үүссэн өр төлбөрийг төлж барагдуулна.
3.4.Төлбөр хариуцагчийн өмнөөс векселийн төлбөрийг барагдуулсан батлан даагчид вексель эзэмшигчийн бүх эрх шилжинэ.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ХАРИУЦАГЧИЙН ҮҮРЭГ
4.1.Төлбөр хариуцагч нь векселийн төлбөрийг түүнд заасан хугацаанд ямар нэг нөхцөл болзолгүйгээр өөрийн харилцах болон тусгай нэрийн данснаас төлөхийг зөвшөөрч байна.
4.2.Төлбөр хариуцагч нь векселийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийг энэхүү гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу тусгай нэрийн дансанд төвлөрүүлнэ.
4.3.Векселийн төлбөрийг хийх үед харилцах болон тусгай нэрийн дансанд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд энэхүү гэрээний 2.4-т заасан барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж, үүсэн өр төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байна.
ТАВ. БУСАД ЗААЛТ
5.1.Энэхүү гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн төлбөр хариуцагчийн үүрэг бүрэн хангагдах хүртэл хүчин төгөлдөр байна. 
5.2.Маргаантай асуудлыг шүүхэр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
Батлан даагчийг төлөөлж        Төлбөр хариуцагчийг төлөөлж
 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .                 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .