Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2002 оны
84 дүгээр тушаалын хавсралт

ДОТООДЫН БАНКУУДТАЙ ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ХЭЛЦЭЛ
ХАДГАЛАМЖИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Төв банкны /Монголбанкны/ тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хуулийг үндэслэн Монголбанкнаас дотоодын арилжааны банкуудтай /Цаашид банкууд гэж нэрлэнэ/ гадаад валютын арилжааны хэлцэл хийх, валютын хадгаламж харилцан байршуулах гэрээ  байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2.Монголбанкны дотоодын банкуудтай хийх валютын арилжааны гол зорилго дотоодын зах дээр валютын эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой түвшинд байлгахад оршино.
1.3.Монголбанк нь банкуудын захиалгыг үндэслэн тэдэнтэй гадаад валютын аливаа арилжааны болон хадгаламжийн  хэлцлийг харилцан тохиролцсон нөхцлөөр байгуулна.
Хоёр. Банкуудтай валютын арилжаа хийхэд мөрдөх зарчим
2.1.Гадаад валютын зохистой харьцааг хангаж ажиллаагүй, арилжааны мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв ирүүлдэггүй, төлбөр тооцоог саатуулдаг банкийг арилжаанд оролцуулахгүй байх эрхийг Монголбанк эдэлнэ. Банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлтийг Хяналт шалгалтын газар сар бүр гаргаж, Валютын газар хүргүүлнэ.
2.2.Монголбанкнаас зарласан болон олон улсын валютын захын ханшуудыг валютын арилжаанд баримтална.
2.3.Нөөц мөнгөний зорилт, валютын цэвэр нөөцийн хэмжээтэй уялдуулан Монголбанкны гадаад валютын зах дээр сар тутам арилжих валютын хэмжээг тогтооно.
2.4.Шаардлагатай тохиолдолд, банк тус бүрт ажлын нэг өдрийн туршид бэлэн, бэлэн бус хэлбэрээр худалдах ба худалдан авах нийт гадаад валютын хэмжээнд тухайн банкны өөрийн хөрөнгийн 25 хүртлэх хувиар хязгаар тогтоож болно.
Гурав. Монголбанкны гүйцэтгэх үүрэг
 3.1.Валютын газар нь Монголбанкийг төлөөлж  банкуудтай аливаа валютын арилжаа, хадгаламжийн гэрээний хэлцлийг хийнэ.
3.2.Арилжааны захиалга ба хадгаламжийн гэрээний төслийг Валютын газрын арилжаа хариуцсан ажилтан хүлээн авч тухайн банкны лимит, нөөц мөнгөний төлөвлөлттэй уялдуулан тооцож, албан тушаалтны гарын үсгийг шалгасны дараа Валютын газрын захиралд танилцуулна.
3.3.Валют худалдах, худалдан авах, конверсийн арилжаа, хадгаламжийн гэрээ, болон холбогдох зөвшөөрөл авсан банкуудтай своп, форвард, опшины хэлцлийг Монголбанкны Валютын газрын захирлын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
3.4.Арилжааны захиалгын хуудас, валютын арилжаа, гэрээний төсөлд Валютын газрын захирал гарын үсэг зурснаар хүчинтэй болж талууд хэлцлийн баталгааг солилцож гүйлгээ хийнэ.
3.5.Монголбанкны Арын албаны үүргийг Бүртгэл тооцоо, мэдээлэлийн технологийн газрын гадаад төлбөр тооцооны алба  гүйцэтгэнэ.
3.6.Валютын газар нь хэлцэл хийсэн өдрөө биелэгдэх арилжааны хэлцлийг тухайн өдрийн 12.30 цагаас өмнө, ирээдүйд хийгдэх хэлцлийн гэрээг хэлцэл хийсэн өдөр Арын албанд өгнө.
3.7.Банкуудтай  хийсэн аливаа арилжаа, гэрээний нөхцөлийн талаархи мэдээллийн нууцлалыг хадгална.
ДӨРӨВ. Арилжааны банкны гүйцэтгэх үүрэг
4.1.Банкууд арилжааны захиалга ба хадгаламжийн гэрээний төслөө Хавсралт 1-д заасны дагуу Монголбанкны Валютын газарт бичгээр ирүүлнэ. Арилжааг Ройтерсоор хийж болох бөгөөд хэлцлийн хувь нь гэрээний нэгэн адил хүчинтэй.
4.2.Гарын үсгийн баталгаатай,  арилжааны банкны эрх бүхий холбогдох албан тушаалтан валютын арилжааны захиалга болон гэрээний төсөлд гарын үсэг зурсан байна.
4.3.Банк нь валютын арилжааны захиалга, гэрээнд зурах эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийн баталгаа өөрчлөгдсөн тухай бүрт Монголбанкинд мэдэгдэж байна.
4.4.Валютын арилжааны захиалга биелэгдсэн, арилжааны болон хадгаламжийн гэрээ хүчинтэй болсон тохиолдолд хэлцлийн баталгааг Хавсралт 2-ын дагуу Монголбанкинд ирүүлж, төлбөрийг тухайн хүчинтэй өдрийн 15.00 цагаас өмнө шилжүүлнэ. Хэрэв банк Монголбанкинд төлөх валютын эх үүсвэрийг Монголбанкны гадаадын банк дахь ностро харилцах дансанд шилжүүлэхээр хэлцлийн баталгаандаа тусгасан бол гадаад талбөрийн даалгаврыг (SWIFT, TELEX гэх мэтээр явулсан баримт) хэлцэл биелэгдэх өдрийн 15.00 цагаас өмнө Монголбанкинд өгч гүйлгээ хийлгэнэ. Энэ нь арилжааны банк хоорондын хэлцэлд хамаарахгүй болно.
4.5.Монголбанктай хийсэн аливаа арилжаа, гэрээний нөхцөлийн талаархи мэдээллийн нууцлалыг хадгална.
4.6.Нийт худалдсан ба худалдан авсан валютын мэдээг өдөр бүр энэ журмын Хавсралт 3-ын дагуу гаргаж, өдөр бүр 12.00 цагаас өмнө Монголбанкны Валютын газарт хүргүүлнэ.
/Монголбанкны Ерөнхийлөгчийн 2002.12.31-ний өдрийн 633 тоот тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгасан болно/
4.7.Валютын арилжаа, түүнтэй холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн талаархи Монгол Улсын хууль, тогтоомж, Монголбанкнаас баталсан заавар, дүрмийг мөрдөж ажиллана.
ТАВ.Хариуцлага
5.1.Төгрөгийн эх үүсвэрийг хожимдуулсан тохиолдолд Монголбанкнаас тухайн үед зарласан үнэт цаасны дээд хүүгээр, валютын эх үүсвэр хожимдуулсан тохиолдолд тухайн үеийн LIBOR-ын дээд хүүгээр төлбөр хүлээн авагч талдаа торгууль төлнө.
5.2. 3.7 ба 4.5 заалтуудыг зөрчиж хэлцлийн талаар бусдад мэдээлэл тараасан ажилтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу  хариуцлага  хүлээлгэнэ.
5.3.Энэхүү журмын 2.2 дахь заалтыг баримтлаагүй тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.4.Энэхүү журмын 4.6-д заасан мэдээг хугацаа хожимдуулж ирүүлсэн эсвэл огт ирүүлдэггүй банкинд Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дугаар заалтын дагуу хариуцлага ногдуулна.  
 
 
 
Xавсралт 1 /1/
ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА
Захиалагч банкны нэр:
 
Захиалга өгсөн огноо:
 
Худалдах / худалдан авах* валютын нэр:
 
Валютын хэлбэр:
 
Валютын дүн /тоогоор болон үсгээр/:
 
Ханш:
 
Төлбөр хийгдэх огноо:
 
 Захиалагч банкийг төлөөлж /тамга/: /албан тушаал/  /албан тушаал/
   . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  /нэр/        /1-р гарын үсэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /нэр/        /2-р гарын үсэг/ 
 Монголбанкны Валютын газрын захирлын шийдвэр, гарын үсэг  
 
 
Тайлбар: * - аль нэгийг нь сонгож бичнэ.
Xавсралт 1 /2/
ВАЛЮТ ХӨРВҮҮЛЭХ ЗАХИАЛГА
Захиалагч банкны нэр:
 
Захиалга өгсөн огноо:
 
Худалдан авах валютын нэр, хэлбэр:
 
Худалдан авах валютын дүн*: /тоогоор болон, үсгээр/
 
Худалдах валютын нэр, хэлбэр:
 
Худалдах валютын дүн*: /тоогоор болон үсгээр/
 
Ханш: 
 
Төлбөр хийгдэх огноо:
 
 Захиалагч банкийг төлөөлж /тамга/:  /албан тушаал/  /албан тушаал/
   . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  /нэр/        /1-р гарын үсэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /нэр/        /2-р гарын үсэг/ 
 Монголбанкны Валютын газрын захирлын шийдвэр, гарын үсэг  
 
 
Тайлбар: *- аль нэгийг сонгож бичнэ.
Xавсралт 1 /3/
ХАДГАЛАМЖ БАЙРШУУЛАХ ГЭРЭЭ
Дугаар_______
 
. . . . оны  . . . сарын                                                                                     Улаанбаатар хот
. . . -ны өдөр
 
Нэг талаас Монголбанкийг төлөөлж Валютын газрын захирал /нэр/, нөгөө талаас /банкны нэр/ банкийг төлөөлж /албан тушаал, нэр/ нар дараах нөхцлийн талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Хадгаламжийн нөхцөл
Хадгаламж байршуулагч банк:                                          /банкны нэр/
Хадгаламж авах банк:                                                        /банкны нэр/
Валютын нэгж:
Дүн /тоогоор болон үсгээр/:
Хүүгийн хувь (жилийн):                                                       
Хадгаламж байршуулах хугацаа:  . . . нээс   . . . хүртэл
Хоёр. Бусад
1.Хадгаламж байршуулах хугацааг хоёр тал харилцан тохиролцож өөрчлөлт оруулж болно
2.Гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс . . . хувиар бодож торгууль ноогдуулна.
 
 
МОНГОЛБАНКИЙГ ТӨЛӨӨЛЖ:        . . . . . .  БАНКИЙГ ТӨЛӨӨЛЖ
 
 
                                /НЭР/                                                                      /НЭР/
 
Xавсралт 1 /4/
ВАЛЮТЫН …………………………АРИЛЖААНЫ ГЭРЭЭ
200 . . . оны . . . дугаар                       Nо . . . .                                   Улаанбаатар хот
сарын  . . . өдөр
 
Нэг талаас Монголбанкийг төлөөлж Валютын газрын захирал /нэр/, нөгөө талаас  . . . . банкийг төлөөлж /албан тушаал/ /нэр/ нар дараах нөхцөлийн талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Арилжааны нөхцөл
1.1
 Худалдах банк
 
1.2
Худалдан авах банк
 
1.3
Валют /код/
 
1.4
Дүн /тоогоор болон үсгээр/
 
1.5
Ханш
 
1.6
Төлбөр хийх огноо
 
1.7
. . . .
 
 
. . . .
 
 
. . . .
 
 
 
 
Хоёр. Хариуцлага
2.1.Талууд энэхүү гэрээний нэг дүгээр зүйлд хүлээсэн үүргээ биелүүлнэ.
2.2.Төгрөгийн эх үүсвэрийг хожимдуулж шилжүүлбэл хожимдуулсан хоног тутамд гэрээний үнийн дүнгээс . . . хувиар бодож нөгөө талдаа /төлбөр хүлээн авагчид/ торгууль төлнө.
2.3.Валютын эх үүсвэрийг хожимдуулж шилжүүлбэл хожимдуулсан хоног тутамд гэрээний үнийн дүнгээс . . . хүүгээр нөгөө талдаа торгууль төлнө.
2.4.. . . .
 
МОНГОЛБАНКИЙГ ТӨЛӨӨЛЖ:       . . . . . .  БАНКИЙГ ТӨЛӨӨЛЖ
 
                            /НЭР/                                                                      /НЭР/