- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 276
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Төсвийн тухай хуулийн 11.1.2, 38.1.2, 38.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам"-ыг 2 дугаар /2-р хавсралтыг СЯ-ны 2014-04-30-ны 95 тушаалаар хүчингүй болсон/ хавсралтаар тус тус шинэчлэн баталж 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.
Хоёр. Батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т, хэрэгжилтэнд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Батцэцэг/-т тус тус даалгасугай.
Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2011 оны 129 дүгээр тушаалыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.УЛААН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2013 оны 01 сарын 29-ний өдрийн 3362 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A