Хэвлэх DOC Татаж авах

2-р хавсралтыг СЯ-ны 2014-04-30-ны 95 тушаалаар хүчингүй болсон

Сангийн сайдын 2012 оны 12дугаар

сарын 21-ний өдрийн 276 дугаар

тушаалын II хавсралт

 

ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМД МӨРДӨХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчдийн ажил үүргийн хуваарь, тэдгээрийн систем дээр хийгдэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1.“Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем” /цаашид ЗГСУМС гэх/ гэж төсвийн байгууллагуудын бүртгэлийн дансдыг байршуулж буй нэгдсэн системийг;

1.2.2.“Системийн хэрэглэгчид” гэж програмд нэвтрэх эрх бүхий төв төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сан, аймаг, нийслэл, дүүргийн санхүү төрийн сан, сумын төрийн сангийн нэгж, төсөвт байгууллагын санхүүгийн мэргэжилтнүүдийг;

1.2.3.“Ажил үүргийн хуваарь” гэж програмд нэвтрэх эрх бүхий этгээдийн хийж гүйцэтгэх ажлыг;

1.2.4.“Төсвийн багц2 /цаашид ТБ2 гэх/” гэж програмд төсөвт байгууллагын дансны эхний үлдэгдэл, улсын төсвийн нийт санхүүжилт, зарцуулах эрхийн дүн, орлогын бүртгэл, зарлагын гүйцэтгэл, дансны үлдэгдлийг харуулах талбарыг;

1.2.5.“Төсвийн багц1 /цаашид ТБ1 гэх/” гэж програмд төсөвт байгууллагын  эдийн засгийн томсгосон ангиллыг нийт санхүүжилт, зарцуулах эрхийн дүн, зарлагын гүйцэтгэл, бүлгийн үлдэгдлийг харуулах талбарыг;

1.2.6.“Төсөв” гэж програмд тухайн төсөвт байгууллагын эдийн засгийн дэлгэрэнгүй ангилал бүрээр батлагдсан төсөв, зарцуулах эрхийн дүн, гүйцэтгэлийг харуулах талбарыг хэлнэ;

1.2.7.“Төсвийн шилжүүлэг” гэж програмд төсвийн төвлөрүүлэн захирагчаас төсвийн шууд захирагчид зарцуулалтын эрхийг эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын дагуу хуваарилах, төсвийн шууд захирагчдын эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын зарцуулалтын эрхийг хооронд нь шилжүүлэх талбарыг;

1.2.8.“Төсвийн багц1 шилжүүлэг /цаашид ТБ1 шилжүүлэг гэх/” гэж програмд төсвийн төвлөрүүлэн захирагчаас төсвийн шууд захирагчид зарцуулалтын эрхийг эдийн засгийн томсгосон ангиллын дагуу хуваарилах, төсвийн шууд захирагчдын эдийн засгийн томсгосон ангиллын зарцуулалтын эрхийг хооронд нь шилжүүлэх талбарыг;

1.2.9.“Зардлын ваучер” гэж програмд тухайн төсөвт байгууллагын төлбөрийн хүсэлтийн дагуу гүйлгээг оруулах талбарыг;

1.2.10.“Зардлын ваучер батлах” гэж програмд оруулсан гүйлгээг баталгаажуулах талбарыг;

1.2.11.“Бэлнээр борлуулалт” гэж програмд орлого орж ирснийг бүртгэх талбарыг;

1.2.12.“Зардлын Амлалт үүрэг” гэж програмд төсвийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний бүртгэл болон төлбөрийн амлалтыг бүртгэх талбарыг;

1.2.13. “Журнал ваучер” гэж програмд хийгдэх бүртгэлийн бичилтүүдийг харуулах талбарыг;

1.2.14. “Хяналт модуль” гэж програмд хийгдэх бүхий л тохиргоо, хяналтыг удирдах талбарыг.

ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

2.1.Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчдийн ажил үүргийн хуваарийг дараа оны эхний сард багтаан Төв төрийн сан батална.

 

2.2.Системийн хэрэглэгч бүр өөрийн нэвтрэх эрхийн дагуу ажил үйлчилгээг явуулах  нэр (USER ID), нууц үгтэй байна.

 

2.3.Шинээр системд нэвтрэх эрх хүссэн энэ журмын 1.2.2-т заасан эрх бүхий мэргэжилтнүүд Төв төрийн санд хүсэлтээ ирүүлнэ.

 

2.4.Системд нэвтрэх эрх бүхий аймаг, нийслэл, сум, дүүргийн  төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн мэргэжилтнүүд ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, амралтаа авсан, зайлшгүй шаардлагаар өөрийн эрх, нэр, нууц үгээ шилжүүлэх тохиолдолд энэ тухай албан бичгийг Төв төрийн санд зайлшгүй ирүүлнэ.

 

2.5.Системд шинээр хэрэглэгч нэвтрэх эрх хүссэн, системийн хэрэглэгч солигдсон тохиолдолд системийн администратор шинээр нэвтрэх хэрэглэгчдийн ажил үүргийн хуваарийг Төв төрийн сангийн  Төлбөр тооцооны хэлтсийн даргаар баталгаажуулан ЗГСУМС-д нэвтрэх хэрэглэгчдийн ажил үүргийн хуваарийн жагсаалтад хавсарган оруулна.

 

2.6.Тухайн оны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт байгууллагуудын  батлагдсан төсвийн хуваарийг эдийн засгийн дэлгэрэнгүй ангилал бүрээр Төсвийн програмаас ЗГСУМС-ийн програм руу шилжүүлэн оруулах ажлыг тухайн програм хариуцсан системийн администратор сар бүр хариуцан гүйцэтгэнэ.

 

2.7.Нийслэл, аймаг, дүүрэг, сумын төсвийн Ерөнхийлөн захирагчдын төсөвт байгууллагын тухайн оны батлагдсан төсвийн хуваарийг үндэслэн тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд сар бүрийн санхүүжилтийн эрхийг Санхүү төрийн сангийн даргаар баталгаажуулан нээнэ.

 

2.8.Аймаг, нийслэл, дүүрэг, сумын төсвийн ерөнхийлөн захирагчдын орон нутгийн төсөвт байгууллагын хуваарийг нийслэл, орон нутгийн төсвийн мэргэжилтэн  сар бүр зардлын зүйл, ангилал бүрээр програмд оруулна.

2.9.Төв төрийн сан, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн гүйлгээний мэргэжилтнүүд хариуцаж буй төсвийн Ерөнхийлөн захирагчдын төсөвт байгууллагын данснаас гүйлгээг ТБ2, ТБ1, тухайн эдийн засгийн ангиллын үлдэгдлийг шалгасны үндсэн дээр гүйцэтгэнэ.

 

2.10.Төв төрийн сан, аймаг, нийслэл, дүүргийн төрийн сангийн холбогдох мэргэжилтнүүд аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээг програмын “бэлтгэн нийлүүлэгч” цонхонд бүртгэхдээ заавал хуулбарыг үндэслэн бүртгэлд оруулна.

 

ГУРАВ. СИСТЕМД НЭВТРЭХ ХЭРЭГЛЭГЧДИЙН

АЖИЛ ҮҮРГИЙН АНГИЛАЛ

 

3.1.Системд эрх бүхий дараахь этгээд холбогдох ажлын үүргийн хуваарьтай нэвтэрнэ:

 

3.1.1.“3”- програмын ажил үүргийн энэ ангилалд Системийн      функционал хариуцсан администратор. Ажил үүргийн хуваарь:

 

 3.1.1.а/ Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг ханган, холбогдон ажиллаж буй хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, систем дээр шинээр данс нээх болон бэлтгэн нийлүүлэгч оруулах, системийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;

3.1.1.б/ Сар бүр төсвийн хуваарийг төсвийн дэлгэрэнгүй ангиллын дагуу төсвийн програмаас төрийн сангийн програм руу хөрвүүлэн оруулах ажлыг зохион байгуулах.

  3.1.2.“4”-  гэсэн ангилалтай системд нэвтрэх эрх бүхий этгээд програмд зөвхөн “харах” эрхтэйгээр оролцоно. Үүнд: Төрийн аудит, Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дотоод хяналт, Төв төрийн сангийн хэлтсийн дарга нар, санхүүгийн хяналт шалгалт явуулах төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнууд. Ажил үүргийн хуваарь:

3.1.2.а/ Төсөв, ТБ1, ТБ2, Зардлын ваучер, Журнал ваучер төсвийн тайлангуудыг зөвхөн харах эрхтэйгээр оролцоно.

3.1.3. “5”- Төв төрийн сангийн банк хоорондын клирингийн гүйлгээ хариуцсан эрх        бүхий этгээд. Ажил үүргийн хуваарь:

                       

3.1.3.а/ ТБ2, ТБ1, төсөв, Ерөнхий дэвтэр, төсвийн тайлангууд үзэх эрх, зардлын гүйлгээ баталгаажуулах, бэлнээр борлуулалт засах, нэмэх, устгах, хадгалах, гүйлгээ дамжуулах эрхтэйгээр оролцоно.

3.1.4.  “10”- Төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн ерөнхий нягтлангууд. Ажил үүргийн хуваарь:

 

3.1.4.а/ Хариуцсан байгууллагуудын хүрээнд:

              -ТБ1, ТБ2 үзэх, ТБ2 шилжүүлэг нэмэх засах, устгах, хадгалах:

              -Журнал ваучер нэмэх, засах, устгах, хадгалах;

              -Гүйлгээ баталгаажуулах, Төсвийн тайлангууд үзэх эрхтэйгээр  оролцоно.

-Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний регистрийн дугаарыг бэлтгэн нийлүүлэгчид оруулах

 

3.1.5   “11”- Төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн  төрийн сангийн  гүйлгээний мэргэжилтнүүд,. Ажил үүргийн хуваарь:

 

3.1.5.а/ Хариуцсан байгууллагуудын хүрээнд:

-Төсөв, ТБ 1, ТБ 2, төсвийн тайлангууд үзэх;

-Зардлын ваучер(гүйлгээ оруулах) нэмэх, засах, устгах, хадгалах.

 

3.1.6   “12”-Төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, Аймаг, нийслэл, сум,дүүргийн төрийн сангийн төсвийн мэргэжилтнүүд.  Ажил үүргийн хуваарь :

 

3.1.6.а/ Хариуцсан байгууллагуудын хүрээнд:

-ТБ 1, ТБ 1 шилжүүлэг нэмэх, засах, устгах, хадгалах;

-Төсөв, төсөв хоорондын шилжүүлэг нэмэх, засах, устгах, үзэх, хадгалах;

-Төсвийн тайлангууд үзэх эрхтэйгээр оролцоно.

 

3.1.7. “21”-Сангийн яамны Төрийн сангийн газрын санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд. Ажил үүргийн хуваарь:

 

3.1.7.а/ Хариуцсан Ерөнхийлөн захирагчдын байгууллагуудын хүрээнд:

-Төсөв, төсөв хоорондын шилжүүлэг нэмэх, засах, устгах, үзэх, хадгалах;

-ТБ 1, ТБ 1 шилжүүлэг нэмэх, засах, устгах, хадгалах;

-ТБ 2 нэмэх, засах, үзэх, ТБ 2 шилжүүлэг нэмэх засах,устгах, хадгалах;

-Журнал ваучер нэмэх, засах, устгах, хадгалах;

-Төсвийн тайлангууд үзэх эрхтэйгээр оролцоно.

 

3.1.8. “22”-Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнүүд. Ажил үүргийн хуваарь:

 

           3.1.8.а/ Хариуцсан Ерөнхийлөн захирагчдын байгууллагуудын хүрээнд:

-Төсөв, ТБ 1, ТБ 2, төсвийн тайлангууд үзэх;

-Зардлын ваучер(гүйлгээ оруулах) нэмэх, засах, устгах, хадгалах.

 

3.1.9. “29”-Зарим төвлөрсөн төсөвт байгууллагуудын санхүүжилтийн мэргэжилтнүүд. Ажил үүргийн хуваарь:

 

3.1.9.а/ Хариуцсан байгууллагуудын хүрээнд:

-Төсөв нэмэх, төсөв хоорондын шилжүүлэг нэмэх, засах, устгах, хадгалах;

-ТБ1, ТБ1 шилжүүлэг нэмэх, засах, устгах, хадгалах;

-ТБ 2 үзэх, ТБ 2 шилжүүлэг нэмэх, засах, устгах,  хадгалах.

 

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

 

4.1.Системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгч өөрийн нэр, (USER ID) нууц үгийг энэ журмын 2.4-т зааснаар бусдад шилжүүлээгүйгээс гарч болох эрсдэлийг тухайн төрийн сан, системийн хэрэглэгч өөрөө хариуцна.

 

4.2.Төв төрийн сангийн Санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтэс, Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнүүд, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн ерөнхий нягтлан бодогчид хариуцсан улсын төсөвт болон орон нутгийн төсөвт байгууллагуудын төсвийн санхүүжилт, зарцуулалтын эрх, журнал ваучерын бичилт, төсөв, ТБ1, ТБ2, төсвийн үлдэгдэл, сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.

 

4.3.Төв төрийн сан, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн санхүүжилт хариуцсан мэргэжилтнүүд хариуцаж буй ерөнхийлөн захирагчдын төсөвт байгууллагуудын дансны ТБ2, ТБ1 хэтрэх эсэхийг “тийм”, “үгүй” байгааг нь шалгаж санхүүжилт хуваарилдаг дансдаас бусад дансны ТБ2-ыг “үгүй” болгож засуулах ажлыг түргэн шуурхай гүйцэтгэнэ.

 

4.4.Төв төрийн сангийн Санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд, Төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн нягтлан бодогчид, төвлөрсөн төсвийн байгууллагын мэргэжилтнүүд (Програмын администратор төсөв шилжүүлж оруулснаас үүсэх ТБ2-н зөрүүнээс бусад тохиолдолд) ТБ2 шилжүүлэг, ТБ1 шилжүүлэг, төсвийн шилжүүлгээс үүдэн гарах ТБ2-ын зөрүүг (Төсвийн багцын дүн болон Зарцуулах эрхийн зөрүү) тухай бүрт нь засаж залруулах үүрэгтэй.

 

4.5.Системд данс нээхтэй холбоотойгоор зайлшгүй тавигддаг 0.01 мөнгийг программын администратор тухайн жилийн эцэс өндөрлөхөөс өмнө автоматаар засаж залруулна.

 

4.6.Санхүүгийн удирдлагын мэдээллийн системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчид дараахь үйл ажиллагааг хориглоно:

 

         4.6.1.Энэ журмын 4.4-т заасан мэргэжилтэн, нягтлан бодогчид төсвийн санхүүжилт (ТБ2 шилжүүлэг) хийхдээ хоёр өөр ерөнхийлөн захирагч хооронд санхүүжилт хуваарилах;

 

        4.6.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан орон нутгийн ерөнхий орлогын дансны үлдэгдлээс хэтэрсэн санхүүжилт олгох;

 

        4.6.3.Бүх төрийн сангийн нэгжид гүйлгээг хянан хүлээн авч шивж байгаа мэргэжилтэн гүйлгээг баталгаажуулах, дамжуулах болон журмын 3.1.5-д зааснаас бусад эрхээр програмд нэвтрэх;

        4.6.4.Энэ журмын 3 дугаар зүйлд заасан эрхүүдийг нэг албан тушаалтанд давхардуулан олгохгүй бөгөөд өөрт оногдсон эрхээс өөр эрхээр програмд нэвтэрч ажил үүрэг гүйцэтгэх;

        4.6.5.Төв төрийн сан, аймаг, нийслэл, дүүргийн төрийн сангийн холбогдох мэргэжилтнүүд аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээг тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг үндэслэлгүйгээр програмд оруулах.