A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГЫН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-30-н
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 149 хот

"ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГЫН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-30-ны 118-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.6, 34.4-т заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахилгаан дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажлын жагсаалтыг 2 дугаар, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу тендер зарлан, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх цэвэр, бохир усны шугам сүлжээний барилга байгууламжийн угсралтын ажлын жагсаалтыг 3 дугаар, Буянт-Ухаа хорооллын 1 дүгээр хэсэг, Яармаг, Шинэ Яармагт баригдах орон сууцны жагсаалтыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. /ЗГ-ын 2011 оны 337-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэхүү тогтоолын 1, 3 дугаар хавсралтад заасан ажлыг тухайн орон нутгийн Засаг даргатай хамтран зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, 2 дугаар хавсралтад заасан ажлыг зохион байгуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод, 4 дүгээр хавсралтад заасан Хөгжлийн банкны эх үүсвэрийн 141.2 (нэг зуун дөчин нэгэн тэрбум хоёр зуун сая) тэрбум төгрөгийн хөрөнгөөр орон сууц барих, урт хугацаат зээл олгох ажлыг эхлүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад тус тус даалгасугай.

3. Энэхүү тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газрын баталгаа гаргасан Хөгжлийн банкны үнэт цааснаас гаргаж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д зөвшөөрсүгэй.

4. Энэхүү тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх Хөгжлийн банкны эх үүсвэрийн зээл болон зээлийн хүүг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

5. Барилга байгууламжийн ажилд технологийн хяналтыг тогтмол хийж, норм, стандартын шаардлагыг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2, 6, 8, 15, 16, 18 дахь заалтад "Цахилгаан, дулаан, усан хангамж, зам зэрэг инженерийн дэд бүтцийн" гэснийг "авто замын" гэж өөрчилж, 99 дэх заалтаас "Сонгино дэд станц, ЦДАШ", "Баянгол дэд станц, Сонгино-Шинэ Яармаг ЦДАШ" гэснийг тус тус хассугай.

7. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай.