A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Монгол хөөмий/

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, Ерөнхийлөгчийн 2006 оны 1 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол хөөмий" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын ёсоор, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан Зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. "Монгол хөөмий" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг Зохицуулах хорооны дарга бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд тус тус даалгасугай.

3. "Монгол хөөмий" хөтөлбөрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН