A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах мэргэжлийн зөвлөлийн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 173 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ