Хэвлэх DOC Татаж авах
 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2005 оны
 131 дүгээр тушаалын хавсралт
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Журмын зорилго
1.1.1. Энэхүү журмын зорилго нь банк, банк бус санхүүгийн байгууллага (цаашид "ББСБ" гэх)-аас иргэн, хуулийн этгээдэд олгосон зээл, гаргасан баталгаа, эх үүсвэргүй нээсэн аккредитив, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцоо, тэдгээрийн барьцааны талаарх мэдээлэл (цаашид ²мэдээлэл² гэх)-ийг Зээлийн Мэдээллийн Сан (Цаашид ²ЗМС² гэх)-д төвлөрүүлэн цуглуулах, боловсруулах, хадгалах, банк болон ББСБ-уудыг шаардлагатай мэдээллээр хангахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Зорилго
1.2.1.ЗМС-гийн үндсэн зорилго нь банк, ББСБ-ын зээлийн эрсдэлийг бууруулахад оршино.
1.3 Мэдээлэл
1.3.1.ЗМС-гийн мэдээлэл нь зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгч, 3 сараас дээш хугацаагаар төлбөрөө гүйцэтгээгүй кредит карт эзэмшигч (цаашид ²кредит карт эзэмшигч² гэх), зээлээр хийх төлбөр тооцооны эрх бүхий хэрэглэгч (цаашид ²эрх нээлгэгчид² гэх)-ийн талаарх банк, ББСБ, Банкны өр барагдуулах газар (цаашид ²БӨБГ² гэх), Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн алба (цаашид "ЭХБА² гэх), Үндэсний татварын ерөнхий газар (цаашид "ҮТЕГ² гэх), Гаалийн ерөнхий газар (цаашид "ГЕГ² гэх), Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв (цаашид ²ИБМУТ² гэх), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (цаашид ²ШШГЕГ² гэх), Хөрөнгийн бирж зэрэг байгууллагаас авсан мэдээлэл болон бусад мэдээллээс бүрдэнэ.
1.4 Зохион байгуулалт
1.4.1.ЗМС-г шаардлагатай мэдээллээр хангах, баяжуулах ажлыг зохион байгуулах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалт болон нууцлал, мэдээлэл түгээх үйл ажиллагааг Монголбанкны Хяналт Шалгалтын Газар (цаашид ²ХШГ² гэх) эрхлэн гүйцэтгэнэ.
1.4.2.Орон нутаг дахь Монголбанкны салбар (цаашид ²ЗМС-гийн салбар² гэх) нь Монголбанкны ЗМС (цаашид ²ЗМС-гийн төв² гэх)-гийн салбарын үйл ажиллагааг эрхэлнэ.
1.5 ЗМС-гийн хэрэглэгч
1.5.1.ЗМС дахь мэдээллийг банк, ББСБ, тэдгээрийн салбар нэгж болон Монголбанкны газар, хэлтэс, БӨБГ, ЭХБА, ҮТЕГ, ГЕГ, ИБМУТ, ШШГЕГ, Хөрөнгийн бирж зэрэг ЗМС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хэрэглэгчид /цаашид ²Хэрэглэгч² гэх/ зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглана.
1.5.2.Хэрэглэгч нь ЗМС-тай харьцах итгэмжлэгдсэн ажилтныг томилж, түүний овог, нэр болон албан тушаалыг хэрэглэгч байгууллагын удирдлагын албан тоотоор баталгаажуулан ЗМС-гийн төвд ирүүлнэ.  Итгэмжлэгдсэн ажилтан өөрчлөгдөх тухай бүрт хэрэглэгч энэ талаар Монголбанкинд ажлын 1 өдрийн дотор мэдэгдэнэ.
1.5.3.ЗМС нь өөрийн мэдээллийг хууль, хяналтын байгууллагуудад энэ журамд заасан нөхцөлөөр ашиглуулна.
1.6 ЗМС-гийн ажилтан, администратор
1.6.1. ЗМС-гийн ажилтан дараахь үүргийг гүйцэтгэнэ.  Үүнд:
·    ЗМС-гийн үйл ажиллагааг хянах,
·    ЗМС-д хандах эрхийг зохицуулах,
·    Тайлан мэдээ, лавлагааг боловсруулах,
·    ЗМС-гийн тохиргоог хийх.
1.6.2. ЗМС-гийн администратор дараахи үүргийг гүйцэтгэнэ.  Үүнд:
·    ЗМС-гийн автомат ажилбаруудыг тохируулах,
·    Тайлан мэдээг архивлах, архиваас сэргээх,
·    ЗМС-гийн FTP сайтыг тохируулах,
·    Зээлийн мэдээлэл нэгтгэх ажиллагааг тохируулах,
·    Төрийн байгууллагуудаас мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагааг тохируулах.
Хоёр. ЗМС-гаас банк, ББСБ-тай харилцах
2.1 ЗМС-д Банк, ББСБ-аас ирүүлсэн мэдээллийг нэгтгэх
2.1.1 Банк, ББСБ нь шинээр зээл олгох, баталгаа гаргах, эх үүсвэргүй аккредитив нээх, кредит карт болон зээлээр хийх төлбөр тооцооны  төлбөр хийх хугацааг 3-аас дээш сараар хэтрэх, бүрт мэдээллийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу бөглөж ЗМС-д ирүүлнэ.
2.1.2 Банк, ББСБ нь ЗМС-д бүртгэлтэй зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгч, кредит карт эзэмшигч, эрх нээлгэгчийн талаарх мэдээлэлд дараахь өөрчлөлт орсон тохиолдолд энэхүү өөрчлөлтийн тухай мэдээллийг батлагдсан форматын дагуу ЗМС-гийн төвд тус тус ирүүлнэ.  Үүнд:
·    Зээл, баталгаа, аккредитив, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцооны төлбөрт өөрчлөлт орох үеийн;
·    Зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгч, карт эзэмшигч, эрх нээлгэгчийн нэр хаяг, эзэмшигч өөрчлөгдөх үеийн;
·    Зээл, баталгаа, аккредитив, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцооны төлбөрийн хугацаанд өөрчлөлт орох үеийн;
·    Зээлийн ангилалд өөрчлөлт орох үеийн;
2.1.3. Банк, ББСБ нь зээл, баталгаа, аккредитивын үлдэгдлийн тайлан, үлдэгдлийн хураангуй тайлан, зээл олголт, төлөлтийн тайланг сар бүр журмын дагуу үнэн зөв боловсруулсан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн огноог тэмдэглэн, банкны гүйцэтгэх захирал, зээлийн газрын захирал нар гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарж дараа сарын 10-ны өдрийн дотор ирүүлж байна.
2.1.4.Банк, ББСБ хариуцсан хянан шалгагч нь ЗМС-д нэгтгэсэн мэдээллийг тухайн банк, ББСБ-ын тэнцэл дэх зээлийн өрийн үлдэгдэл /ангилал тус бүрээр/ болон гаргасан баталгаа, аккредитивын дүнд нийцэж байгаа эсэхийг сар бүр шалгана.
2.1.5.Банк, ББСБ-аас авсан зээлээ төлөхөөс зайлсхийсэн, залилан мэхлэх зэрэг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон иргэд, хуулийн этгээдийн талаарх сөрөг мэдээллийн санг 1 дүгээр хавсралтад заасны дагуу хөтөлнө. Сөрөг мэдээллийн сан нь тухайн иргэн, хуулийн этгээдийн талаарх банк, ББСБ болон ШШГЕГ-аас авсан мэдээлэл болон холбогдох бусад мэдээллээс бүрдэнэ.
2.1.6.Сөрөг мэдээллийн сангийн мэдээллийг банк, ББСБ нь улирал тутамд ирүүлнэ.
2.2. ЗМС-гаас Банк, ББСБ-д мэдээлэл өгөх
2.2.1.ЗМС-гаас мэдээлэл авахыг хүссэн банк нь Монголбанктай хоёр талын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон ²Хамтын ажиллагааны гэрээ²-г энэ журмын 2А хавсралтын дагуу, ББСБ нь ²Хамтын ажиллагааны гэрээ²-г энэ журмын 2Б хавсралтын дагуу байгуулна.  Хэрэглэгчээс хүссэн мэдээллийг гэрээнд заасны дагуу ЗМС-гаас олгох бөгөөд уг мэдээлэл нь Монголбанкны нууцын тухай журмын дагуу нууцлан хамгаалагдсан байна.
2.2.2.ЗМС-гийн хэрэглэгч нь ЗМС-гаас мэдээлэл авахдаа дараахь мэдээллийг бөглөнө.  Үүнд:
·    ЗМС-д хандах хэрэглэгчийн нэр,
·    Хэрэглэгчийн нууц үг.
2.2.3.ЗМС-гаас банк, ББСБ нь зээлдэгчийн талаарх дараахь мэдээллийг үзэх эрхтэй.  Үүнд:
·    Зээлдэгчийн мэдээлэл,
·    Зээлийн мэдээ,
·    Зээлдэгчийн талаарх БӨБГ-ын мэдээлэл,
·    Барьцаа хөрөнгийн мэдээлэл,
·    Зээлдэгчийн талаарх ГЕГ-ын мэдээлэл,
·    Сөрөг мэдээллийн сангийн мэдээлэл,
·    Зээлдэгчийн талаарх ҮТЕГ-ын мэдээлэл,
·    Зээлдэгчийн талаарх ИБМУТ-ийн мэдээлэл,
·    Зээлдэгчийн талаарх Хөрөнгийн биржийн мэдээлэл,
·    Кредит карт эзэмшигчийн тухай мэдээлэл,
·    Зээлээр хийх төлбөр тооцооны тухай мэдээлэл,
2.2.4.ЗМС-гаас бичгээр өгөх мэдээллийг 2 хувь үйлдэх ба нэг хувийг хэрэглэгчид өгч, нөгөө хувийг ЗМС-гийн архивт хадгална.
2.2.5.ЗМС нь зөвхөн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан банк, ББСБ-ын салбарт мэдээлэл өгнө.
2.2.6.ЗМС-гийн төв нь банк, ББСБ-аас ирүүлсэн мэдээллийг үндэслэн сар бүрийн эцэст системийн нэгтгэл хийж, давхардсан зээлтэй зээлдэгчдийн тухай мэдээллийг тухайн банк, ББСБ-ыг хариуцсан хянан шалгагчид өгнө.
2.2.7.ЗМС-гаас шаардлагатай тохиолдолд ЗМС-гийн итгэмжлэгдсэн ажилтанд мэдээллийг утсаар мэдээлэл өгч болно.
2.2.8.Энэ журмын 4.3.1-д зааснаас бусад тохиолдолд ЗМС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй байгууллагад ЗМС-гаас мэдээлэл өгөхийг хориглоно.
Гурав. ЗМС-гийн САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. ЗМС-гийн төв болон салбарын хооронд мэдээлэл солилцох
3.1.1.ЗМС-гийн төвд БӨБГ, ЭХБА, ҮТЕГ, ГЕГ, ИБМУТ, ШШГЕГ, Хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудаас нэгтгэгдсэн мэдээллээс ЗМС-гийн салбар мэдээлэл авч болно.
3.1.2.Орон нутаг дахь ЗМС-гийн салбар тухайн орон нутаг дахь банк, ББСБ-ын салбарын чанаргүй зээлийн талаар болон зээл төлүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын тайланг улирал бүр ЗМС-гийн төвд энэхүү журмын хавсралт 3-т заасны дагуу бөглөж ирүүлнэ.
Дөрөв. ЗМС-гаас БУСАДТАЙ ХАРИЛЦАХ
4.1 ЗМС-гаас Монголбанкны газар (хэлтэс)-тай харилцах
4.1.1 Монголбанкны газар, хэлтэс албан ажлын шаардлагаар ЗМС-гаас мэдээлэл авах тохиолдолд энэ тухай ХШГ-т албан бичгээр хүсэлт гарган, ХШГ-ын захирлын зөвшөөрлийг авна. 
4.1.2 ХШГ-ын хянан шалгагчид албан ажлын шаардлагаар ЗМС-гаас мэдээлэл авах бол тухайн хэлтсийн захирал хүсэлт гаргана.
4.2 ЗМС-гаас БӨБГ, ЭХБА, ҮТЕГ, ГЕГ, ИБМУТ, ШШГЕГ, Хөрөнгийн биржтэй харилцах
4.2.1 ЗМС нь БӨБГ, ЭХБА, ҮТЕГ, ГЕГ, ИБМУТ, ШШГЕГ, Хөрөнгийн биржтэй ²Хамтын ажиллагааны гэрээ²-г энэ журмын 2В хавсралтын дагуу байгуулна.
4.2.2 ЗМС нь гэрээнд заасны дагуу мэдээллийг эдгээр байгууллагатай харилцан солилцох бөгөөд уг мэдээлэл нь Монголбанкны нууцын тухай журмын дагуу нууцлан хамгаалагдсан байна.
4.3 ЗМС-гаас хууль, хяналтын байгууллагатай харилцах
4.3.1 Хууль, хяналтын байгууллага албан ажлын шаардлагаар ЗМС-гаас мэдээлэл авахаар бол Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөгдсөн мэдээллийг 2 хувь үйлдэх ба нэг хувийг ЗМС-д хадгалж, нөгөө хувийг хүсэлт гаргасан байгууллагад өгнө.
Тав. БУСАД
5.1 ЗМС-гийн аюулгүй байдал
5.1.1  ЗМС-гийн мэдээллийг нууцлан хамгаална.
5.1.2 ЗМС-гийн сүлжээний аюулгүй байдлыг Монголбанкны Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар хариуцан ажиллана.
5.1.3 ЗМС нь зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгчийн тухай мэдээлэл, чанаргүй зээлийн тайлан болон ЗМС-гаас хэрэглэгчийн лавласан, тэдгээрт түгээсэн мэдээллийн талаарх тайланг сар бүр хийж, улиралд нэг удаа Захирлуудын зөвлөлд танилцуулна.
5.2 Хариуцлага
5.2.1   Банк, ББСБ-д зээлийн эрсдэлээс учирсан аливаа хохирлыг ЗМС-гаас мэдээлэл өгсөн эсэхээс үл хамааран Монголбанк хариуцахгүй.
5.2.2   Банк болон ББСБ нь шинээр зээл олгосон, баталгаа гаргасан, аккредитив нээсэн, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцооны болон тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар ЗМС-д энэхүү журамд заасан хугацаанд мэдээлээгүй нь тогтоогдвол ²Банкны тухай², ²Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай² хуульд заасан захиргааны арга хэмжээ авна.  Хэрэв мэдээллийг 3 сар болон түүнээс дээш хугацаагаар өгөөгүй тохиолдолд ЗМС-гаас мэдээлэл авах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч болно.
5.2.3   ЗМС-д ирүүлсэн мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн банк, ББСБ хариуцна. Хэрэв худал, ташаа мэдээлэл өгсөн болон ЗМС-гаас авсан мэдээллийг энэхүү журамд зааснаас бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдвол тухайн банкинд 500.000,0-аас 1.000.000,0 төгрөг хүртэлх, ББСБ-ыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, сангаас мэдээлэл авах эрхийг нь 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
5.2.4 ЗМС-гийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад хохирол учруулбал, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.2.5   Энэхүү журмыг зөрчин зээлийн мэдээллийг хууль бусаар түгээсэн, ашигласан болон хуурамч мэдээлэл өгсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Хавсралт 1
ЗМС-д хадгалагдах мэдээллийн тухай
1. Иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн тухай
Мэдээлэл
Тайлбар
1
Зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгчийн нэр
Иргэн, хуулийн этгээдийн нэр
2
Регистрийн дугаар
Зээлдэгчийн регистрийн дугаар
3
Иргэний үнэмлэхийн дугаар
Зээлдэгч иргэний үнэмлэхийн дугаар
4
Улсын бүртгэлийн дугаар
Татварын байгууллагад бүртгэгдсэн улсын бүртгэлийн дугаар
5
Оршин байгаа хаяг
Зээлдэгчийн албан ёсоор бүртгүүлсэн хаяг
6
Үйл ажиллагааны төрөл
Үйл ажиллагаа явуулж байгаа салбарын кодыг зээл, баталгаа, аккредитивын зориулалтын дагуу бөглөнө.
7
Байгуулагдсан он
Зээлдэгч байгууллагын байгуулагдсан огноо
8
Аж ахуйн нэгж, байгууллагын захирлын нэр
Зээлдэгч байгууллагын гүйцэтгэх захирлын овог, нэр
9
Аж ахуйн нэгж, байгууллагын захирлын регистрийн дугаар
Захирлын регистрийн дугаар
10
Иргэний үнэмлэхийн дугаар
Захирлын иргэний үнэмлэхийн дугаар
11
Аж ахуйн нэгж, байгууллагын захирлын гэрийн хаяг
Аж ахуйн нэгж, байгууллагын захирлын гэрийн хаяг
2. Зээл, баталгаа, аккредитивын талаарх мэдээлэл
Мэдээлэл
Тайлбар
1
Зээл олгосон, баталгаа гаргасан, аккредитив нээсэн огноо
Зээл олгосон, баталгаа гаргасан, аккредитив нээсэн огноог бичнэ. Энэ мэдээлэл нь тухайн зээл ямар хугацаанд төлөгдөөгүй байгааг харуулна.
2
Зээл, баталгаа, аккредитивын төлөгдөх огноо
Зээл, баталгаа, аккредитивыг бүрэн төлж дуусгах хугацаа
3
Зээл, баталгаа, аккредитивын зориулалт*
Салбар
Зээлийн зориулалтыг дараахь тайлбарын дагуу бөглөнө.
 
 
Дэд салбар
 
4
Анх олгосон зээл, баталгаа, аккредитивын хэмжээ
Зээл/ баталгаа / аккредитив тус бүрээр
5
Тухайн сарын төлбөр хийсэн хугацаа
Зээлдэгчээс тухайн сард төлбөр хийсэн сүүлчийн хугацаа
6
Үндсэн өрийн төлбөр
Зээлдэгчээс тухайн сард үндсэн өрийн төлбөр хийсэн хэмжээ
7
Валютын нэгж
Олгосон валютын нэр: Америк доллар-USD, Монгол төгрөг-MNT, Герман марк-DEM, Японы иен-JPY, Швейцарийн франк-CHF, Хятадын юань-CHY гэх мэт
8
Зээл, баталгаа, аккредитивын эцсийн үлдэгдэл
Тухайн үеийн эцсийн үлдэгдэл
9
Зээлийн ангилал
Зээл ямар ангилалд хамаарагдаж байгааг бичих
10
Зээл, баталгаа, аккредитивын хугацаа сунгасан шийдвэр
... -ний өдрийн ... -ний шийдвэрийг үндэслэн сунгасан гэж бөглөх
 
Тайлбар: *- Зориулалт гэсэн хэсгийн салбар болон дэд салбарын кодыг доорх  хүснэгтэд заасны дагуу оноох бөгөөд тухайн олгосон зээл ямар салбарт олгогдсоныг тодорхойлохдоо Үндэсний Статистикийн газрын дарга, Сангийн сайдын 2004.9.20-ны өдрийн 184/217 тоот хамтарсан тушаалын хавсралтыг ашиглана.
 
Салбарын код
Салбарын нэр
Дэд салбарын код
Дэд салбарын нэр
01
Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, загасны аж ахуй
01
Газар тариалан
 
 
02
Мал аж ахуй
 
 
03
Газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа
 
 
04
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад үйлчлэх үйл ажиллагаа
 
 
05
Ан агнуурын үйл ажиллагаа
 
 
06
Ойн аж ахуй, мод бэлтгэл
 
 
07
Загас барилт, загас үржүүлэг
02
Уул уурхай, олборлох үйлдвэр
01
Нүүрс олборлолт
 
 
02
Газрын тос, шатдаг хий олборлолт
 
 
03
Уран, торийн хүдэр олборлолт
 
 
04
Төмрийн хүдэр олборлолт
 
 
05
Бусад ашигт малтмал олборлолт
03
Боловсруулах үйлдвэр
01
Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл
 
 
 
Тамхи үйлдвэрлэл
 
 
 
Нэхмэлийн үйлдвэрлэл
 
 
02
Хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт
 
 
03
Арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл
 
 
04
Мод модон эдлэл (тавилгаас бусад)
 
 
05
Цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
 
 
06
Нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа
 
 
07
Кокс, шингэн болон цацраг идэвхт түлш
 
 
08
Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
 
 
09
Резинэн болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл
 
 
10
Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл
 
 
11
Төмрийн үйлдвэрлэл
 
 
12
Машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл
 
 
13
Машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл
 
 
14
Бичиг хэргийн болон тооцоолох техник үйлдвэрлэл
 
 
15
Цахилгаан машин, хэрэгсэл үйлдвэрлэл
 
 
16
Радио, телевизор, холбооны хэрэгсэл үйлдвэрлэл
 
 
17
Эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл
 
 
18
Автомашин, чиргүүл үйлдвэрлэл
 
 
19
Тээврийн бусад хэрэгсэл үйлдвэрлэл
 
 
20
Мебель тавилга үйлдвэрлэл, бусад боловсруулах үйлдвэрлэл
 
 
21
Хоёрдогч түүхий эд бэлтгэл
04
Цахилгаан, хий үйлдвэрлэл, ус хангамж
01
Цахилгаан хий, дулаан үйлдвэрлэл
 
 
02
Ус ариутгал, усан хангамж
05
Барилга
00
 
06
Машин, мотоцикл, түлш, шатахууны худалдаа, засвар үйлчилгээ
01
Машин, мотоцикл, түлш, шатахууны худалдаа, засвар үйлчилгээ
 
 
02
Машин мотоциклоос бусад барааны бөөний болон комиссын худалдаа
 
 
03
Машин мотоциклоос бусад барааны жижиглэн хулдалдаа, гэр ахуйн барааны засвар үйлчилгээ
07
Зочид буудал, зоогийн газар
00
 
08
Тээвэр, агуулахын аж ахуй, холбоо
01
Хуурай замын тээвэр
 
 
02
Усан замын тээвэр
 
 
 
Агаарын тээвэр
 
 
03
Тээврийн товчоо, жуулчдад үйлчлэх байгууллагын үйл ажиллагаа
 
 
04
Холбооны үйл ажиллагаа
09
Санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа
01
Даатгал, тэтгэврээс бусад санхүүгийн зуучлал
 
 
02
Албан журмын нийгмийн даатгалаас бусад даатгал, тэтгэврийн сангийн үйл ажиллагаа
 
 
03
Санхүүгийн туслах үйл ажиллагаа
10
Үл хөдлөх хөрөнгө түрээсийн бизнесийн үйл ажиллагаа
01
Үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох үйл ажиллагаа
 
 
02
Машин, төхөөрөмж, гэр ахуйн бараа түрээслэл
 
 
03
Компьютер, түүнд холбогдох үйл ажиллагаа
 
 
04
Эрдэм шинжилгээний ажил
 
 
05
Бизнесийн бусад үйл ажиллагаа
 
 
 
 
11
Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын даатгалын үйл ажиллагаа
00
 
12
Боловсролын салбарын үйл ажиллагаа
00
 
13
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа
00
 
14
Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээ
01
Бохир ус, хаягдал цэвэрлэгээ, ариутгалын үйлчилгээ
 
 
02
Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа
 
 
03
Чөлөөт цаг, соёл, биеийн тамирын үйл ажиллагаа
 
 
04
Үйлчилгээний бусад үйл ажиллагаа
15
Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн аж ахуй
01
Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн аж ахуй
 
 
02
Өрхийн хувийн хэрэгцээнд зориулж үйлдвэрлэсэн, тодорхойлох боломжгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл
 
 
03
Өрхийн хувийн хэрэгцээнд зориулж үзүүлсэн, тодорхойлох боломжгүй үйлчилгээний үйл ажиллагаа
16
Олон улсын байгууллагын үйл ажиллагаа
00
 
3. Сөрөг мэдээллийн сан
No
Мэдээлэл
 
Төлбөрөөс зайлсхийсэн иргэн, хуулийн этгээдийн нэр
 
Регистрийн дугаар
 
Улсын бүртгэлийн дугаар /Иргэний хувьд иргэний үнэмлэхийн дугаар/
 
Хуулийн байгууллагад нэхэмжилсэн огноо /цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл/
 
Нэхэмжилсэн дүн
 
Зөрчлийн утга
 
Зээл, баталгаа, аккредитивын төлбөрөөс зайлсхийсэн эсэх
 
Хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийн огноо
 
Хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дугаар
 
Хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дүн
 
Одоогоор ямар шатанд байгаа
 
Тайлбар
4. 3 сараас дээш хугацаагаар төлбөр гүйцэтгээгүй кредит карт эзэмшигчийн талаарх мэдээлэл
Мэдээлэл
 
Кредит картын дугаар
 
Зээлдэгчийн овог, нэр
 
Дээд хязгаар
 
Үлдэгдэл
 
Валютын нэр
 
Нээсэн огноо
 
Дуусах огноо
 
Хамгийн сүүлд төлбөр хийсэн огноо
5.  Зээлээр хийх төлбөр тооцооны төлбөрийг 3 сараас дээш хугацаагаар гүйцэтгээгүй хэрэглэгчдийн талаарх мэдээлэл
Мэдээлэл
 
Дансны дугаар
 
Зээлдэгчийн овог, нэр
 
Дээд хязгаар
 
Үлдэгдэл
 
Валютын нэр
 
Нээсэн огноо
 
Эрх хаасан огноо
6. Барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл**
Мэдээлэл
 
 
Барьцаа хөрөнгийн төрөл***
Бүлэг
Бүлгийн код
 
 
Дэд бүлэг
Дэд бүлгийн код
 
Барьцаа хөрөнгийн тухайн зээлд тавигдсан нийт барьцаа хөрөнгийн үнэлгээний дүнд эзлэх хувь
Үүнийг дэд бүлэг тус бүрээр хувиар тодорхойлно.
 
Байршил
 
 
Барьцаа хөрөнгөд хийсэн үнэлгээний огноо
 
 
Барьцаа хөрөнгийн үнэлгээ
Хэрэв хэд хэдэн бүлэг, дэд бүлэгт хамаарах хөрөнгүүдийг барьцаалсан бол тухайн бүлэг, дэд бүлэг тус бүрт нь үнэлгээг нь бичнэ.
 
ЭХБА-ны дугаар
 
 
Барьцаалсан гэрчилгээний улсын бүртгэлийн дугаар
 
 
Тайлбар:
* -Барьцаа хөрөнгийн төрлийг дараахь байдлаар заана. Зээлдэгч, аккредитив нээлгэгч нь гуравдагч этгээдээр баталгаа гаргуулж, баталгаа гаргагчийн хөрөнгийг барьцаалаагүй бол 12.6 гэж бөглөнө. Баталгаа гаргагчийн тодорхой хөрөнгийг барьцаалсан бол 12.6-аас бусад бүлгийн дагуу барьцаа хөрөнгийн бүлгийг тодорхойлно. Хэрэв тухайн зээлд хэд хэдэн бүлэг, дэд бүлэгт хамаарах хөрөнгө барьцаалсан бол тухайн хөрөнгө тус бүрийн бүлэг, дэд бүлгийг тус тусад нь бичнэ.
Бүлгийн код
Бүлгийн нэр
Дэд бүлгийн код
Дэд бүлгийн нэр
01
Мөнгөн хөрөнгө
1
Банкин дахь харилцах
 
 
2
Банкин дахь хадгаламж
02
Үнэт цаас, хөрөнгө оруулалт
1
Засгийн газрын үнэт цаас
 
 
2
Төрийн эрх бүхий бусад байгууллагаас гаргасан үнэт цаас
 
 
3
Компанийн хувьцаа
 
 
4
Компанийн гаргасан өрийн бичиг
 
 
5
Компанийн бусад үнэт цаас
 
 
6
Гадаадын байгууллагын хувьцаа
 
 
7
Гадаадын байгууллагаас гаргасан өрийн бичиг
 
 
8
Гадаадын орны төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан үнэт цаас
 
 
9
Бусад байгуулагад оруулсан хөрөнгө оруулалт
03
Авлага
1
Гадаадын байгууллагаас авах авлага
 
 
2
Дотоодын байгууллагаас авах авлага
 
 
3
Холбогдох этгээдээс авах авлага
 
 
4
Борлуулалтын орлого
 
 
5
Цалингийн орлого
 
 
6
Тэтгэврийн орлого
 
 
7
Хадгаламжийн хүүгийн орлого
 
 
8
Ногдол ашгийн орлого
 
 
9
Түрээсийн орлого
 
 
10
Бусад тогтмол орлого
 
 
11
Векселийн авлага
 
 
12
Бусад авлага
04
Түүхий эд материал
0
 
05
Дуусаагүй үйлдвэрлэл
0
 
06
Бараа бэлэн бүтээгдэхүүн
0
 
07
Хагас боловсруулсан үйлдэхүүн
0
 
08
Мал амьтад
1
ХАА-н үйлдвэрлэлийн мал амьтад
 
 
2
Бусад зориулалтын мал амьтад
 
 
3
Мал амьтдаас авах ашиг шим
09
Газар
1
Газар өмчлөх эрх
 
 
2
Газар эзэмших эрх
 
 
3
Ашигт малтмалын орд газар ашиглах эрх
 
 
4
Ашигт малтмалын хайгуул хийх эрх
 
 
5
Тариалангийн талбай ашиглах эрх
 
 
6
Бусад эрх
10
Барилга
1
Орон сууц
 
 
2
Хувийн орон бууц
 
 
3
Хашаа байшин
 
 
4
Үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламж
 
 
5
Үйлдвэрлэлийн бус зориулалттай барилга, байгууламж
 
 
6
Дуусаагүй барилга
 
 
7
Бусад
11
Машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл
1
Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгсэл
 
 
2
Автомашин
 
 
3
Бусад тээврийн хэрэгсэл
 
 
4
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
 
 
5
Бусад
12
Бусад
1
Патент
 
 
2
Зохиогчийн эрх
 
 
3
Барааны тэмдэг
 
 
4
Бусад
 
 
5
Баталгаа
 
 
6
Бусад
 
 
 
 
 
 
БАТЛАВ
Монголбанкны Тэргүүн                                     …………. банкны Гүйцэтгэх
Дэд Ерөнхийлөгч                                                 захирал
……………………………..                          ………………………………..
200.. оны … дугаар сарын … өдөр                                        УБ хот
     ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
²Банкны тухай², ²Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай² хуулийн холбогдох заалтууд, ²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ыг үндэслэн нэг талаас Монголбанкийг төлөөлж  Монголбанкны Зээлийн мэдээллийн сан (Цаашид ²ЗМС² гэх), нөгөө талаас .......................... банк (Цаашид ²Банк² гэх)-ны хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.
НЭГ. Ерөнхий зүйл
1.Зээлийн эрсдлийг бууруулахад туслах үүднээс банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгосон зээл, гаргасан баталгаа, эх үүсвэргүй нээсэн аккредитив, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцоо, тэдгээрийн барьцаа хөрөнгөтэй холбоотой мэдээллийг харилцан солилцоход энэхүү гэрээний зорилго оршино.
2.Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гэрээнд оролцогч тал нь нөгөө талдаа бичгээр гаргаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлтийг оруулж батална.
3.ЗМС-д мэдээлэл хүлээн авах, өгөх эрх бүхий Монголбанкны ажилтны албан тушаал, нэр:
4.ЗМС-гаас мэдээлэл авах, өгөх эрх бүхий ...................... банкны итгэмжлэгдсэн ажилтны албан тушаал, нэр:
ХОЁР. ЗМС-гийн эрх, үүрэг
1. ЗМС нь дор дурдсан эрх, үүрэгтэй:
1/ЗМС-г бүрдүүлэх, банкны зээлийн эрсдэлийг бууруулах, мөнгө, санхүүгийн зах зээлийн удирдлагыг оновчтой болгож, шуурхай зөв шийдвэр гаргахад нь туслах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгосон зээл, гаргасан баталгаа, эх үүсвэргүй нээсэн аккредитив, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцоо, тэдгээрийн барьцаа хөрөнгөтэй холбоотой мэдээллээр хангах,
2/ЗМС-гаас шаардлагатай тохиолдолд ЗМС-гийн итгэмжлэгдсэн ажилтанд утсаар мэдээллийг өгөх,
3/ЗМС-гийн нууцлал, байнгын ажиллагааг хангах талаар зохих арга хэмжээг байнга авч ажиллах бөгөөд зөвхөн итгэмжлэгдсэн, эрх бүхий ажилтанд мэдээллийг өгөх,
4/²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ын дагуу ажиллаагүй гэж үзвэл, мэдээлэл өгөх эрхийг хаах,
5/²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах,
6/Банкны тухай хууль тогтоомж болон Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх.
ГУРАВ. Банкны эрх, үүрэг
1. Банк нь дор дурдсан эрх, үүрэгтэй:
1/Банк нь шинээр зээл олгох, баталгаа гаргах, эх үүсвэргүй аккредитив нээх, кредит карт болон зээлээр хийх төлбөр тооцооны төлбөр хийх хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн хэрэглэгчид болон тэдгээрийн талаарх мэдээлэлд өөрчлөлт орсон ЗМС-д бүртгэлтэй зээлдэгчдийн талаарх мэдээлэлд "Зээлийн мэдээллийн сангийн журам"-д заасан аливаа өөрчлөлт ороход энэ өөрчлөлтийн талаар тухайн ажлын өдөрт багтаан сүлжээгээр санд яаралтай мэдэгдэж байх,
2/ЗМС-тай харилцах итгэмжлэгдсэн ажилтныг томилох, солих,
3/Эрх бүхий, итгэмжлэгдсэн ажилтан өөрчлөгдөх бүр энэ талаар мэдэгдлийг эрх бүхий итгэмжлэгдсэн шинэ ажилтны нэрийн хамт тухайн өдөрт багтааж ЗМС-д нууцын зэрэглэлтэй ирүүлэх,
4/Банк нь өөрийн зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгч, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцооны эрх нээлгэгч болон шинээр эдгээр үйлчилгээг хийлгэхээр хүсэлт тавьсан харилцагчдын бусад банкуудаас авсан зээл, баталгаа, эх үүсвэргүй нээсэн аккредитив, төлбөрийн хугацаа 3 сараас дээш хугацаагаар хэтэрсэн кредит карт болон зээлээр хийх төлбөр тооцооны эрхийн талаарх мэдээллийг, өөрийн эрсдэлийг тооцон, цаашид тэдэнтэй ажиллах чиглэлээ тогтооход ашиглах бөгөөд мэдээллийг үүнээс бусад зориулалтаар ашиглахгүй байх,
5/²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах,
6/Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх.
ДӨРӨВ. Хариуцлага
1.Банкинд зээлийн эрсдэлээс учирсан аливаа хохирлыг ЗМС-гаас мэдээлэл өгсөн эсэхээс үл хамааран Монголбанк хариуцахгүй.
2.Банк нь шинээр зээл олгосон, баталгаа гаргасан, аккредитив нээсэн, кредит картын төлбөр болон зээлээр хийх төлбөр тооцоог 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн хэрэглэгчдийн мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар ЗМС-д энэхүү журамд заасан хугацаанд мэдээлээгүй нь тогтоогдвол Банкны хуульд заасан захиргааны арга хэмжээ авна.  Хэрэв мэдээллийг 3 сар болон түүнээс дээш хугацаагаар өгөөгүй тохиолдолд ЗМС-гаас мэдээлэл авах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч болно.
3.ЗМС-д ирүүлсэн мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн банк хариуцна. Хэрэв худал, ташаа мэдээлэл өгсөн болон ЗМС-гаас авсан мэдээллийг энэхүү журамд зааснаас бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдвол тухайн банкийг 500.000,0-1.000.000,0 төгрөгөөр торгож, сангаас мэдээлэл авах эрхийг нь 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
4.ЗМС-гийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад хохирол учруулбал, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.Энэхүү журмыг зөрчин зээлийн мэдээллийг хууль бусаар түгээсэн, ашигласан болон хуурамч мэдээлэл өгсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ТАЛУУДЫГ ТӨЛӨӨЛЖ:
Монголбанкны ХШГ-ын                         Зээлийн хэлтсийн захирал
БҮАХ-ийн захирал
.........................................                               .........................................
     /                       /                                               /                       /
 
Монголбанкны Зээлийн                        Итгэмжлэгдсэн эрх
Мэдээллийн сангийн                              бүхий ажилтан
ажилтан
 
 
.........................................                               .........................................
     /                       /                                               /                       /
 
             
 
 
 
 
 
 
 
 
БАТЛАВ
Монголбанкны Тэргүүн                                     ……. ББСБ-ын Гүйцэтгэх
Дэд Ерөнхийлөгч                                                 захирал
……………………………..                          ………………………………..
 
200.. оны … дугаар сарын … өдөр                                        УБ хот
     ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
²Банкны тухай², ²Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай², ²Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай² хуулиудын холбогдох заалтууд, ²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ыг үндэслэн нэг талаас Монголбанкийг төлөөлж Монголбанкны Зээлийн мэдээллийн сан (Цаашид ²ЗМС² гэх), нөгөө талаас  ............. Банк Бус Санхүүгийн Байгууллага (Цаашид ²ББСБ² гэх)-ын хооронд энэхүү гэрээг байгуулав.
НЭГ. Ерөнхий зүйл
1.Зээлийн эрсдэлийг бууруулахад туслах үүднээс банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгосон зээл, гаргасан баталгаа, эх үүсвэргүй нээсэн аккредитив, төлбөр хийх хугацаа хэтэрсэн кредит карт, зээлээр хийх төлбөр тооцоо, тэдгээрийн барьцаа хөрөнгөтэй холбоотой мэдээллийг харилцан солилцоход энэхүү гэрээний зорилго оршино.
2.Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гэрээнд оролцогч тал нь нөгөө талдаа бичгээр гаргаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлтийг оруулж батална.
3.ЗМС-д мэдээлэл хүлээн авах, өгөх эрх бүхий Монголбанкны ажилтны албан тушаал, нэр:     
4.ЗМС-гаас мэдээлэл авах, өгөх эрх бүхий .................. ББСБ-ын итгэмжлэгдсэн ажилтны албан тушаал, нэр:                         
   ХОЁР. ЗМС-гийн эрх, үүрэг
1. ЗМС нь дор дурдсан эрх, үүрэгтэй:
1/ЗМС-г бүрдүүлэх, банкны зээлийн эрсдэлийг бууруулах, мөнгө, санхүүгийн зах зээлийн удирдлагыг оновчтой болгож, шуурхай зөв шийдвэр гаргахад нь туслах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгосон зээл, гаргасан баталгаа, эх үүсвэргүй нээсэн аккредитив, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцоо, тэдгээрийн барьцаа хөрөнгөтэй холбоотой мэдээллээр хангах,
2/ЗМС-гаас шаардлагатай тохиолдолд ЗМС-гийн итгэмжлэгдсэн ажилтанд утсаар мэдээллийг өгөх,
3/ЗМС-гийн нууцлал, байнгын ажиллагааг хангах талаар зохих арга хэмжээг байнга авч ажиллах бөгөөд зөвхөн итгэмжлэгдсэн, эрх бүхий ажилтанд мэдээллийг өгөх,
4/²Зээлийн мэдээллийн сан²-гийн журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах,
5/Банкны тухай хууль тогтоомж болон Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх.
ГУРАВ. ББСБ-ын эрх, үүрэг
1. ББСБ нь дор дурдсан эрх, үүрэгтэй:
1/ББСБ нь шинээр зээл олгох, баталгаа гаргах, аккредитив нээх, зээлээр хийх төлбөр тооцооны эрх нээх, хугацаа хэтэрсэн кредит картны төлбөрт өөрчлөлт орох, ЗМС-д бүртгэлтэй зээлдэгчдийн талаарх мэдээлэлд "Зээлийн мэдээллийн сангийн журам"-д заасан аливаа өөрчлөлт ороход энэ өөрчлөлтийн талаар тухайн ажлын өдөрт багтаан сүлжээгээр санд яаралтай мэдэгдэж байх,
2/ЗМС-тай харилцах итгэмжлэгдсэн ажилтныг томилох, солих,
3/Эрх бүхий, итгэмжлэгдсэн ажилтан өөрчлөгдөх бүр энэ талаарх мэдэгдлийг эрх бүхий итгэмжлэгдсэн шинэ ажилтны нэрийн хамт тухайн өдөрт багтааж ЗМС-д нууцын зэрэглэлтэй ирүүлэх,
4/ББСБ нь өөрийн зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгч, кредит карт, зээлээр хийх төлбөр тооцооны эрх нээлгэгч болон шинээр эдгээр үйлчилгээг хийлгэхээр хүсэлт тавьсан харилцагчдын бусад банкуудаас авсан зээл, баталгаа, эх үүсвэргүй нээсэн аккредитив, төлбөрийн хугацаа 3 сараас дээш хугацаагаар хэтэрсэн кредит карт болон зээлээр хийх төлбөр тооцооны эрхийн талаарх мэдээллийг, өөрийн эрсдэлийг тооцон, цаашид тэдэнтэй ажиллах чиглэлээ тогтооход ашиглах бөгөөд мэдээллийг үүнээс бусад зориулалтаар ашиглахгүй байх,
5/ЗМС-гаас мэдээлэл авахаар захиалга өгөхдөө холбогдох журамд заасан шаардлагыг бүрэн хангах,
6/²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах,
7/Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх.
ДӨРӨВ. Хариуцлага
1.ББСБ-д зээлийн эрсдэлээс учирсан аливаа хохирлыг ЗМС-гаас мэдээлэл өгсөн эсэхээс үл хамааран Монголбанк хариуцахгүй.
2.ББСБ нь шинээр зээл олгосон, баталгаа гаргасан, аккредитив нээсэн, кредит картны төлбөр болон зээлээр хийх төлбөр тооцооны болон тэдгээрт орсон өөрчлөлт, тухай мэдээлэлд кредит картны төлбөр хийх хугацаа хэтэрсэн болон тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар ЗМС-д энэхүү журамд заасан хугацаанд мэдээлээгүй нь тогтоогдвол ²Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай² хуульд заасан захиргааны арга хэмжээ авна.  Хэрэв мэдээллийг 3 сар болон түүнээс дээш хугацаагаар өгөөгүй тохиолдолд ЗМС-гаас мэдээлэл авах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч болно.
3.ЗМС-д ирүүлсэн мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн ББСБ хариуцна. Хэрэв худал, ташаа мэдээлэл өгсөн болон ЗМС-гаас авсан мэдээллийг энэхүү журамд зааснаас бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдвол тухайн ББСБ-д сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, сангаас мэдээлэл авах эрхийг нь 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
4.ЗМС-гийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад хохирол учруулбал, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.Энэхүү журмыг зөрчин зээлийн мэдээллийг хууль бусаар түгээсэн, ашигласан болон хуурамч мэдээлэл өгсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ТАЛУУДЫГ ТӨЛӨӨЛЖ:
Монголбанкны ХШГ-ын                         Зээлийн хэлтсийн захирал
БҮАХ-ийн захирал
 
      
.........................................                               .........................................
     /                       /                                               /                       /
 
 
 
Монголбанкны Зээлийн                        Итгэмжлэгдсэн эрх
Мэдээллийн сангийн                              бүхий ажилтан
ажилтан
 
 
.........................................                               .........................................
     /                       /                                               /                       /
 
       
 
             
 
 
 
 
 
БАТЛАВ
Монголбанкны Тэргүүн                                     ………. Газрын дарга 
Дэд Ерөнхийлөгч                                                  
 
 
……………………………..                          ………………………………..
 
200.. оны … дугаар сарын … өдөр                                        УБ хот
     ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
²Банкны тухай² хууль, ²Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай² хуулийн холбогдох заалтууд, ²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ыг үндэслэн нэг талаас Монголбанкийг төлөөлж Монголбанкны Зээлийн мэдээллийн сан /Цаашид ²ЗМС² гэх/, нөгөө талаас . . . . . . .  газрын хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.
НЭГ. Ерөнхий зүйл
1. Банк, ББСБ-ын зээлийн эрсдэлийг багасгах үүднээс ЗМС-д болон . . . . . . -т газарт байгаа зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив болон төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн кредит карт нээлгэгч, зээлээр хийх төлбөр тооцооны эрх нээлгэгчтэй холбоотой мэдээллийг харилцан солилцоход энэхүү гэрээний зорилго оршино.
2. Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг гэрээнд оролцогч тал нь нөгөө талдаа бичгээр гаргаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлтийг оруулж батална.
3. ЗМС-д мэдээлэл хүлээн авах, өгөх эрх бүхий Монголбанкны ажилтны албан тушаал, нэр:
4. ЗМС-гаас мэдээлэл хүлээн авах, өгөх эрх бүхий . . . . . . .  -ын итгэмжлэгдсэн ажилтны албан тушаал, нэр:
ХОЁР. ЗМС-гийн эрх, үүрэг
1. ЗМС нь дор дурдсан эрх, үүрэгтэй:
1/. ЗМС нь өөрт хадгалагдаж байгаа зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгч, төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн кредит карт нээлгэгч, зээлээр хийх төлбөр тооцооны эрх нээлгэгчийн талаарх мэдээллийг энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу ............................. -ны байдлаар бичгээр болон файлаар гаргаж, ............................. -ний өдрийн дотор .............................-т мэдээлэх,
ЗМС-гийн нууцлал, байнгын ажиллагааг хангах талаар зохих арга хэмжээг байнга авч ажиллах бөгөөд зөвхөн итгэмжлэгдсэн, эрх бүхий ажилтанд мэдээллийг өгөх,
2/.²Зээлийн мэдээллийн сангийн журам²-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах,
3/.Банкны тухай хууль тогтоомж болон Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх.
ГУРАВ.  . . . . . . . . -ын эрх, үүрэг
1. . . . . . . . .  нь дор дурдсан эрх, үүрэгтэй:
1/ . . . . . . . .  нь өөртөө бүртгэлтэй байгаа иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад заасны дагуу ............................. -ны байдлаар бичгээр болон файлаар гаргаж, .............................-ний өдрийн дотор ЗМС-д  мэдээлэх,
2/ ЗМС-гаас авсан зээлдэгч, баталгаа гаргагч, аккредитив нээлгэгч, кредит карт эзэмшигч, зээлээр хийх төлбөр тооцооны эрх нээлгэсэн хэрэглэгчийн талаарх мэдээллийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах,
3/ Эрх бүхий, итгэмжлэгдсэн ажилтан өөрчлөгдөх бүр энэ талаар мэдэгдлийг эрх бүхий итгэмжлэгдсэн шинэ ажилтны нэрийн хамт тухайн өдөрт нь багтааж ЗМС-д нууцын зэрэглэлтэй ирүүлэх,
4/ ЗМС-гаас мэдээлэл авахаар захиалга өгөхдөө холбогдох журамд заасан шаардлагыг бүрэн хангах,
5/ Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль  тогтоомжийг сахин биелүүлэх.
ДӨРӨВ. Бусад зүйл
1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.
2. Гэрээг 2 /хоёр/ хувь үйлдэх бөгөөд хувь тус бүр нь хуулийн дагуу адил хүчин төгөлдөр байна.
ТАВ. Хариуцлага
1. Энэхүү гэрээг зөрчин зээлийн мэдээллийг хууль бусаар түгээсэн, хэрэглэсэн болон хуурамч мэдээлэл өгсөн гэм буруутай этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.  Гэрээний явцад гарсан аливаа маргаантай асуудлаа талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
ТАЛУУДЫГ ТӨЛӨӨЛЖ:
Монголбанкны ХШГ-ын                         .............. хэлтсийн захирал
БҮАХ-ийн захирал
      
.........................................                               .........................................
     /                       /                                               /                       /
 
 
 
Монголбанкны Зээлийн                        Итгэмжлэгдсэн эрх
Мэдээллийн сангийн                              бүхий ажилтан
ажилтан
 
.........................................                               .........................................
     /                       /                                               /                       /
 
 
 
III Хавсралт
ЗМС-ГИЙН САЛБАРААС ТӨВД ИРҮҮЛЭХ ЗЭЭЛИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 Д/д
 Бүлэг
Хэвийн
Хугацаа хэтэрсэн
Хэвийн бус
Эргэлзээтэй
Муу
Нийт
 
 
Тоо
Дүн
Тоо
Дүн
Тоо
Дүн
Тоо
Дүн
Тоо
Дүн
Тоо
Дүн
ЗЭЭЛ /банк бүрээр/
Валютаар/ Үүнд: MNT
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
USD
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
       EUR г.м
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
         Дүн (MNT)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
БАТЛАН ДААЛТ /банк бүрээр/
Валютаар/ Үүнд: MNT
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
USD
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
       EUR г.м
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
         Дүн (MNT)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
АККРЕДИТИВ /банк бүрээр/
Валютаар/ Үүнд: MNT
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
USD
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
       EUR г.м
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
         Дүн (MNT)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  Нийт дүн (MNT)