Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны
255 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛБАНКНААС  ЗАСГИЙН ГАЗАРТ
ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монголбанкнаас Засгийн газар /Санхүү, эдийн засгийн яам/-т зээл олгох, эргүүлэн төлүүлэх /цаашид "Засгийн газрыг зээлжүүлэх" гэх/-тэй холбогдон үүсэх харилцааг Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд, энэхүү журмаар зохицуулна.
1.2.Засгийн газрын үнэт цаастай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулахгүй.
Хоёр. Засгийн газрыг зээлжүүлэхэд баримтлах зарчим
2.1.Монголбанк нь Засгийн газрыг   зээлжүүлэхэд  дор дурдсан зарчмыг   баримтална:
2.1.1 Монголбанк нь Засгийн газарт зээл олгох ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ;
2.1.2 Засгийн газарт олгох зээлийн хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн Монголбанк тогтооно. Ингэхдээ нөөц  мөнгөний хөтөлбөрийн хүрээнд уялдуулан, зохицуулах чиглэлийг Монголбанк баримтална;
2.1.3 Монголбанкны худалдан авсан Засгийн газрын богино хугацааны үнэт цаас болон Монголбанкнаас Засгийн газрыг зээлжүүлсэн үлдэгдлийн нийт хэмжээ нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу, Улсын нэгдсэн төсөвт сүүлийн 3 жилд дотоодоос орсон орлогын дундажийн 10 хувиас хэтрэхгүй байна;
2.1.4   Засгийн газарт олгосон зээл  нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байна;
2.1.5   Зээл нь Улсын Их хурлын чуулганаар батлагдсан төсвийн гүйцэтгэлийн явцад гарсан улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулагдана. Төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүү гэж орлого орох, зарлага гарах цаг хугацааны нөлөөллөөс хамааран   санхүүжүүлж чадахгүй байгаа зардал  буюу төсвийн санхүүжилтийн түр хугацааны дутагдлыг хэлнэ;
2.1.6   Санхүү, эдийн засгийн яам нь Монголбанкнаас авсан зээлийг төсвийн дансдаас шилжүүлэх замаар зээлийн гэрээнд заасан хугацаанд эргүүлэн  төлнө;
2.1.7   Хугацаа хэтэрсэн зээлийг "Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн ажиллагааны тухай хууль"-ийн 30 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Засгийн газрын тусгай нөөцийн  зориулалтаар ашиглаж байгаа болон гадаад зээл, тусламжийн дансдаас бусад төсвийн бүх төрлийн дансдын орлого, үлдэгдлээс Монголбанк үл маргах журмаар, шууд хасалт хийж төлүүлнэ;
2.1.8   Засгийн газар нь хугацаа хэтэрсэн өртэй бол Монголбанк нэмж зээл олгохгүй;
2.1.9   Засгийн газарт олгох зээлийн хүүгийн хувь хэмжээг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно;
2.1.10 Хугацаа хэтэрсэн зээлд "Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу үндсэн хүүгийн хувь хэмжээний 20 хүртэл хувиар нэмэгдэл хүү ногдуулна;
2.1.11 Хүүгийн төлбөрийг дараа сарын 5-ны өдрийн дотор төвлөрсөн төсвийн данснаас Монголбанк сар бүр шууд хасалт хийн авч байна.  Энэ талаархи заалтыг зээлийн гэрээнд тусган хэрэгжүүлнэ;
Гурав. Зээл олгоход бүрдүүлэх баримт бичиг
3.1 Санхүү, эдийн засгийн яам нь зээл авахдаа дор дурьдсан баримт бичгийг   бүрдүүлж  Монголбанкинд өгнө:
3.1.1   Монголбанкаас зээл авах талаар гаргасан Засгийн газрын хуралдааны шийдвэр,
3.1.2   Санхүү, эдийн засгийн сайдын албан ёсны хүсэлт, зээлийг буцаан төлөх хугацаат баталгаа. Зээл авах тухай Санхүү, эдийн засгийн сайдын хүсэлт бичигт энэ журамд заасан "Засгийн газрыг зээлжүүлэхэд баримтлах зарчим"-ыг хэрхэн хангах талаар нэг бүрчлэн тодорхой дурдсан байх ба эдгээр нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, нөөц мөнгийг зохицуулах боломжийг Монголбанкинд олгосон байна.
3.1.3   Зээлийг буцаан төлөх хуваарь болон төлөх эх үүсвэрийн талаархи танилцуулга,
3.1.4   Зээлийн гэрээ /энэ журмын I хавсралт/,
Дөрөв. Зээл олгох, төлүүлэх үйл ажиллагаа
4.1.Засгийн газарт зээл олгох, төлүүлэх үйл ажиллагааг Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар, зээлийн бүртгэл, гүйлгээг Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар тус тус хариуцан гүйцэтгэнэ. Зээлийн бүртгэл, гүйлгээг "Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн заавар"-ын дагуу хөтөлнө.
4.1.1.Зээл олгох
4.1.1.1 Монголбанк нь зээл авах тухай Засгийн газрын хуралдааны шийдвэр, Санхүү, эдийн засгийн сайдын хүсэлт бичгийг нөөц мөнгөний хөтөлбөрийн хүрээнд судлан үзэж, хариуг ажлын 3 хоног /хүлээн авсан өдрөөс эхлэн/-т багтаан албан бичгээр өгнө.
4.1.1.2 Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлэх хариу бичигт зээл олгох боломж,  хэрэв  олгох бол зээлийн хэмжээ, хүүгийн хувь, төлөх эцсийн хугацааны талаархи саналаа бичнэ.
4.1.1.3 Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар хамтран, зээлийн гэрээний төслийг энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу боловсруулна.
4.1.1.4 Зээлийн гэрээний  төсөлд талуудын хүлээх үүрэг, эрх, зээлийн үндсэн болон нэмэгдэл хүүгийн хувь, үндсэн өр, хүүгийн төлбөрийг барагдуулах арга, хэлбэр, хугацаа зэргийг тухайн үеийн онцлог байдалд нийцүүлэн тодорхой тусгахаас гадна, 2 талын Xуулийн хэлтэс болон холбогдох бусад газар, хэлстийн саналыг авч тусгана.
4.1.1.5 Зээлийн гэрээг Монголбанкны ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайд хянан, гарын үсэг зурж батална.
4.1.1.6 Монголбанкны ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайд гарын үсэг зурж, баталсанаар гэрээ хүчин төгөлдөр болно.
4.1.1.7 Хүчин төгөлдөр болсон зээлийн гэрээг үндэслэн Засгийн газарт Монголбанк тухайн ажлын өдөрт багтаан  зээлийг олгоно.
4.1.1.8 Мөнгөний бодлого, судалгааны газар нь Засгийн газарт зээл олгох тухай "Гүйлгээний шийдвэр"-ийг Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газарт өгнө. Гүйлгээний шийдвэрт зээлийн гэрээний хуулбарыг хавсаргана.
4.1.1.9 Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар нь олгосон зээлийг бүртгэн, холбогдох дансдад бичилт хийж, төвлөрсөн төсвийн дансанд өдөрт нь багтаан шилжүүлнэ.
4.1.2 Зээл болон хүүг төлүүлэх
 4.1.2.1 Засгийн газарт олгосон зээл, түүний хүүгийн төлөлтөд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар, Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар хяналт тавьж хугацаанд нь төлүүлэх арга хэмжээ авна.
4.1.2.2 Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар нь Засгийн газарт олгосон зээл,  түүний хүүг төлүүлэхтэй холбогдуулан бүртгэл, гүйлгээний дараахи ажлыг гүйцэтгэнэ:
4.1.2.2.1 Зээл төлөгдсөн тухай бүрд холбогдох дансдад бичилт хийж зээлийн үлдэгдлийг хорогдуулна.
4.1.2.2.2 Зээлийн гэрээнд заасан төлөгдөх хугацаа болсон боловч, Санхүү, эдийн засгийн яам төлбөрийг шилжүүлээгүй бол, төлөгдөх хугацаа болсны дараагийн ажлын өдөр уг зээлд меморалийн ордер бичиж, хугацаа хэтэрсэн зээлийн дансанд шилжүүлэн, өндөржүүлсэн хүү тооцно.
4.1.2.2.3 Зээлийн хүүг гэрээнд заасны дагуу тооцон, энэ журмын "Засгийн газрыг зээлжүүлэхэд баримтлах зарчим"-ын 2.1.11-д заасны дагуу төлүүлнэ.
4.1.2.2.4 Хугацаа хэтэрсэн зээлийг энэ журмын "Засгийн газрыг зээлжүүлэхэд баримтлах зарчим"-ын 2.1.7-д заасны дагуу шууд хасалт хийж төлүүлэхдээ Мөнгөний бодлого, судалгааны газрын гүйлгээний шийдвэрийг үндэслэнэ.
4.1.2.2.5 Засгийн газарт олгосон зээл, түүний хүүгийн тайланг сар бүр, оны эхнээс өссөн дүнгээр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Мөнгөний бодлого, судалгааны газарт хүргүүлнэ. /энэ журмын II хавсралт/
Тав. Хяналт, шалгалт
5.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Монголбанкны Дотоод хяналтын газар хяналт тавина.
                                                              I Xавсралт
 
БАТЛАВ.
 
МОНГОЛБАНКНЫ                                     САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                         САЙД
 
-----------------------------                                    ----------------------------------------
         /гарын үсэг/                                                                         /гарын үсэг/
 
 
 
ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ
Дугаар ЗГЗ-...
200.. оны .. сарын ..                                               Улаанбаатар хот
Нэг. Ерөнхий зүйл
1.Засгийн газрын хуралдааны 200 .. оны .. сарын .. өдрийн ... тоот тэмдэглэлийг үндэслэн нэг талаас Монголбанк /зээлдүүлэгч/ нь, нөгөө тал Санхүү, эдийн засгийн яам /зээлдэгч/-нд Улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагын улирлын чанартай зөрүүг түр хугацаанд нөхөх зориулалтаар ........................төгрөгийн зээл олгох, төлүүлэхэд энэхүү Гэрээг баримтална.
Хоёр. Зээлдэгч /Санхүү, эдийн засгийн яам/-ийн үүрэг
2.Зээлийн үндсэн өрийг 200 .. оны ... дугаар сард багтаан дараахь хуваарийн дагуу төлж дуусгана. Үүнд:
            .................р сард .............. төгрөг
            .................р сард............... төгрөг
 
4.Зээлийн үндсэн хүүг жилийн .... хувиар тооцож, сар бүрийн 5-ны дотор төвлөрсөн төсвийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлж авахыг Монголбанкинд зөвшөөрнө.
5.Зээл төлөх графикт хугацаа хэтэрвэл хугацаандаа төлөгдөөгүй зээлд үндсэн хүүгээс гадна жилийн ... хувийн нэмэгдэл хүү төлнө.
6.Төлөгдөх хугацаа хэтэрсэн зээлийг Монголбанк болон бусад банкууд дахь Засгийн газрын тусгай нөөцийн зориулалтаар ашиглаж байгаа болон гадаад зээл, тусламжийн данснаас бусад төсвийн бүх төрлийн дансны орлого, үлдэгдлээс  үл маргах журмаар шууд хасалт хийж төлүүлж авахыг Монголбанкинд зөвшөөрнө.
Гурав. Зээлдүүлэгч /Монголбанк/-ийн үүрэг
7.Улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагын улирлын чанартай зөрүүг нөхөхөд зориулан Санхүү, эдийн засгийн яаманд ................... төгрөгийн зээлийг олгож доорх хуваарийн дагуу төвлөрсөн төсвийн харилцах дансанд шилжүүлнэ.
Үүнд:
            ..................р сард .............
            ..................р сард .............
 
8.Зээлийн үндсэн болон нэмэгдэл хүүг энэ гэрээний 4, 5-д заасны дагуу тооцож, холбогдох гүйлгээг хийнэ.
9.Хугацаа хэтэрсэн зээлийг энэ гэрээний 6-д заасны дагуу төлүүлэхдээ Санхүү, эдийн засгийн яаманд албан бичгээр урьдчилан мэдэгдэнэ.
10.Зээлийн төлөлтөд хяналт тавина.
Дөрөв. Бусад
11.Энэхүү гэрээ нь хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг хоёр хувь үйлдэн, талууд өөрсдийн хувиа хадгалах бөгөөд эдгээр хувь нь хуулийн адил хүчин төгөлдөр байна.
12.Зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг  биелэгдэж, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссанаар энэ гэрээ дуусгавар болно.
13.Гэрээний заалтыг зөрчсөнөөс үүдэн гарах хохирлыг Иргэний хуулийн дагуу барагдуулна.
14.Энэхүү гэрээний талаархи маргааныг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийм журмаар шийдвэрлэх боломжгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Зээлдүүлэгчийг төлөөлж:                    Зээлдэгчийг төлөөлж:
Монголбанкны                                          Санхүү, эдийн засгийн                                                                           яамны
Мөнгөний бодлого,                                 Төрийн сангийн удирдлага,
судалгааны                                                зохицуулалтын
газрын захирал                                        газрын дарга
                                   
..........................................                              ............................................
            /гарын үсэг/                                                                        /гарын үсэг/
 
Бүртгэл тооцоо, автоматжуу               Төвлөрсөн төсвийн
лалтын газрын захирал                                    ерөнхий нягтлан бодогч
                                               
...........................................                 ............................................
            /гарын үсэг/                                                                        /гарын үсэг/
 
 
II Xавсралт
 
МОНГОЛБАНКНААС ЗАСГИЙН ГАЗАР (САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМ)-Т ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАЙЛАН
/____ оны ___ -р сарын ___-ны  байдлаар, оны эхнээс өссөн дүнгээр/
            /Мянган төгрөг/
Д/д
ҮЗҮҮЛЭЛТ
1
2
Дүн
1.
Гэрээний дугаар
 
 
 
2.
Зээл олгосон огноо
 
 
 
3.
Олгосон зээлийн дүн
 
 
 
4.
Төлөгдсөн зээлийн дүн
 
 
 
 
Үүнээс: хугацаа хэтэрч төлөгдсөн
 
 
 
5.
Сунгасан зээлийн дүн
 
 
 
6.
Зээлийн бүх үлдэгдэл /__ оны __сарын__ний байдлаар/
 
 
 
 
Үүнээс: Хугацаа хэтэрсэн зээл
 
 
 
7.
Үндсэн зээлийн хүүгийн хувь
 
 
 
8.
Үндсэн зээлийн хүүгийн дүн
 
 
 
 
Үүнээс: Төлөгдсөн
 
 
 
9.
Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хувь
 
 
 
10.
Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн дүн
 
 
 
 
Үүнээс: Төлөгдсөн
 
 
 
11.
Хүүгийн хөнгөлөлтийн хувь
 
 
 
12.
Хүүгийн хөнгөлөлтийн дүн
 
 
 
 
БҮРТГЭЛ ТООЦОО,
АВТОМАТЖУУЛАЛТЫН
ГАЗРЫН ЗАХИРАЛ                                               /                                  /
 
НЯГТЛАН БОДОГЧ                                               /