A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар145

Улаанбаатар хот

"Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлагыг баталсугай.

2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай зөвшилцөн эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс, ажлын албыг байгуулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.

3. Эрүүл мэндийн тухай хуулийн 15, 40, 41 дүгээр зүйл, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг 2013 онд боловсруулан батлуулж, холбогдох стандартыг тусгай зөвшөөрлийн шалгуур үзүүлэлт болгон мөрдүүлэхийг Бодлого хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Мөнхбат /-д, орон тооны бус шинжээчдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Д. Оюунчимэг /-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Хатанбаатар/-т даалгасугай.

5. Уг тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, комиссын ажиллах удирдамж, төлбөрийн хэмжээ, зардлын жишиг батлах тухай" 150 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н. УДВАЛ

/ЭМС-ын 2013 оны 216 дугаар тушаалаар өөрчлөлт орсон ба, 2-р хавсралтыг хүчингүй болгосон/