Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2005.10.18 -ны өдрийн 487 дугаар
Тушаалын Хоёрдугаар хавсралт
 
 
БАНК ХООРОНДЫН ОВЕРНАИТ ЗЭЭЛИЙН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 Банкуудын чөлөөт эх үүсвэрийг үр ашигтайгаар байршуулах, заавал байлгах нөөцийн шаардлагыг бүрэн ханган биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
 
1.2 Заавал байлгах нөөцийн шаардлагыг хангах зорилгоор чөлөөт эх үүсвэртэй банкнаас нөөцийн шаардлага хангахгүй байгаа банкинд клирингийн гүйлгээ хаахаас дараагийн ажлын өдрийн клирингийн гүйлгээ нээх хүртэл хугацаагаар олгогдож байгаа зээлийг банк хоорондын овернаит зээл (цаашид овернаит зээл гэх) гэнэ.
 
1.3 Заавал байлгах нөөцийн тооцоог үндэслэн Монголбанкны харилцахад байх өдөр тутмын тогтоосон үлдэгдэл (цаашид нөөц гэх)-ээс өссөн дүнгээр давсан эх үүсвэрийг илүүдэл нөөц гэнэ. Банкны тухайн өдрийн илүүдэл нөөц нь овернаит зээлийн эх үүсвэр болно.
 
1.4 Овернаит зээлийг авах, олгох, төлүүлэх (цаашид арилжаа гэх) үйл ажиллагааг энэхүү журам болон банкуудын хооронд байгуулсан Ерөнхий гэрээгээр зохицуулна.
 
1.5 Банк нь Монголбанкнаас овернаит зээл авч байгаа бол энэ журамд хамаарахгүй бөгөөд “Монголбанкнаас олгох овернаит зээлийн журам”-аар зохицуулагдана.
 
1.6 Банкнаас Монгол улсын Төрийн сантай хийх овернаит арилжаа нь энэ журамд хамаарахгүй.    
 
ХОЁР.  Банк хоорондын овернайт зээлийн арилжаанд баримтьлах зарчим
 
2.1 Овернаит зээлийн арилжаанд дараах зарчмыг баримтална:
2.1.1 Арилжаанд банкуудын зөвхөн төвүүд оролцоно.
 
2.1.2 Зээл олгох, төлүүлэх үйл ажиллагаа нь Монголбанкин дахь харилцах дансаар дамжин хийгдэнэ.
 
2.1.3 Банк нь банкуудын хооронд овернаит зээл авах, олгох, төлүүлэх тухай Ерөнхий гэрээнд нэгдсэн байна.
 
2.1.4 Овернаит зээлийн хугацаа нь банк хоорондын клирингийн гүйлгээ хаахаас дараагийн ажлын өдрийн клиринг нээх хүртэл хугацаанд үргэлжилнэ. Зээл авсан өдрийн дараагийн өдөр нь нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр байвал овернаит зээлийн арилжааг үргэлжилсэнд тооцно.
 
2.1.5 Овернаит зээлийн хүү нь оролцогч банкуудын тус зээлийг авах, олгох саналын дагуу банк хоорондын арилжаагаар чөлөөтэй тогтоогдоно.
 
2.1.6 Овернаит зээлийн барьцаа нь зээлдэгч банкны Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдэл байна.
 
2.1.7 Овернаит зээлийг олгох, авах гүйлгээ нь банкны тухайн өдрийн хамгийн сүүлчийн гүйлгээ байна. Хэрэв банк нь Монголбанкнаас овернаит зээлийг давхар авч байгаа бол дарааллын хувьд Монголбанкны овернаит зээлийн гүйлгээ хамгийн сүүлд хийгдэнэ.
 
2.1.8 Овернаит зээлийг төлөх гүйлгээ нь банкны тухайн өдрийн хамгийн эхний гүйлгээ байна. Монголбанкнаас овернаит зээл давхар авсан тохиолдолд зээл төлөгдөх өдөр Монголбанкных хамгийн эхэнд, банк хоорондынх хоёрдох ээлжинд хийгдэнэ.       
 
2.1.9 Зээлдэгч банк эхний гүйлгээгээр зээлээ хүүгийн хамт төлөх хэмжээний мөнгөгүй тохиолдолд энэхүү журмын 2.1.6-д заасан зарчмын дагуу Монголбанк тухайн банкны харилцах дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгийг зээлийг төлөх хэмжээнд хүртэл хуримтлуулах замаар төлүүлнэ. Энэ үед аливаа бусад зарлагын гүйлгээг хийхгүй.
 
2.1.10 Монголбанк нь банкуудыг мэдээллээр хангах, зээлийг зуучлан олгох, төлүүлэх ажиллагааг тэдний өмнөөс гүйцэтгэнэ. Овернайт зээлийг авсан банк төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд төлбөр гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг зөвхөн зээлдэгч банк хариуцна.
 
2.1.11 Шаардлагатай гэж үзвэл Монголбанк нь зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг хангах зорилгоор тухайн өдрийн банк хоорондын арилжаанд оролцож болох бөгөөд энэ тохиолдолд Монголбанкнаас олгох овернаит зээлийн журмыг дагаж мөрдөнө.  
 
ГУРАВ. Овернайт зээлийн арилжааны санал хүлээн авах
 
3.1 Банкууд нь банк хоорондын зээл хариуцсан ажилтны эрх үүргийг тодорхойлон, түүнийг томилж, нэр, албан тушаал, хаяг, ажлын болон гар утасны дугаарыг Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар /МБСГ/-т албан ёсоор мэдэгдэнэ. Монголбанк нь банкуудын овернаит зээл хариуцсан ажилтан, түүний хаяг, харилцах утасны дугаарын талаарх мэдээллийг Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкуудад хүргүүлнэ. Овернаит зээл хариуцсан ажилтан ажлаас өөрчлөгдсөн тохиолдолд МБСГ-т ажлын нэг өдрийн дотор мэдэгдэнэ.
 
3.2 Овернаит зээл хариуцсан ажилтны зээл олгох, авах тухай санал нь банкны албан ёсны санал болно. Овернаит зээл хариуцсан ажилтнаа хянах үүргийг тухайн банк өөрөө хариуцна.
 
3.3 Зээлдэгч банк нь тухайн банк хоорондын гүйлгээний эцэст Монголбанкнаас тогтоосон нөөцийн шаардлага хангахгүй бол овернаит зээл авах хүсэлтээ энэ журмын Нэгдүгээр хавсралтын дагуу МБСГ-т цаасаар/ онлайн ирүүлнэ.
 
3.4 Тухайн өдрийн гүйлгээний эцэст илүүдэл нөөцтэй банк овернаит зээл олгох хүсэлтээ мөн энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу МБСГ-т цаасаар/онлайн ирүүлнэ. Мөнгөний зах зээл дээр бенчмарк хүүг бий болгох үндсэн шаардлагатай холбоотойгоор илүүдэл нөөцтэй банкууд зээл олгох хүүний саналаа өдөр бүрээр МБСГ-т ирүүлж байна. 
 
3.5 Зээлдэгч болон зээлдүүлэгч банк нь хоорондоо тохиролцох замаар банк хоорондын зээлийн арилжаа хийж болно.
 
3.6 Саналын хуудас нь олгох буюу авах зээлийн дүн, жилийн хүүг тусгасан байна. Банк нь арилжаанд оролцох боломжоо нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн хүүний санал ирүүлж болно.
 
3.7 Банк саналын хуудсыг тухайн өдрийн 15 цаг 30 минутаас өмнө биеэр болон факсаар МБСГ-т ирүүлсэн байна. Монголбанк хугацаа хоцорсон саналыг хүлээн авахгүй.
 
ДӨРӨВ. Овернайт зээлийг зуучлан олгох, төлүүлэх
 
4.1 МБСГ банкуудаас ирүүлсэн саналыг үндэслэн энэхүү журмын Хоёрдугаар хавсралтад заасан аргачлалын дагуу овернаит зээл олгох, авах арилжааны тооцоог хийж гүйцэтгэнэ. Ийнхүү гүйцэтгэхдээ уг хавсралтад заасан зарчмуудыг дагаж мөрдөнө.
 
4.2 Овернаит зээлийн арилжааны тооцоог хийхдээ банкуудын хүүний саналыг үндэс болгоно. Овернаит зээл авах, олгох хүүний санал тохирч байгаа хүүг арилжааны хүү гэнэ.
 
4.3 Тухайн өдрийн Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдэл нь овернаит зээлийн хүүг төлөхөд хүрэлцэхгүй банкийг овернаит зээлийн арилжаанд оролцуулахгүй.
 
4.4 4.1-д заасан тооцоо болон МБСГ-аас ирүүлсэн гүйлгээний шийдвэр, овернаит зээлийн арилжааны тооцоог үндэслэн Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (БТМТГ) нь холбогдох гүйлгээг тухайн өдрийн 17:30 цагт багтаан хийнэ.
 
4.5 Монголбанк нь овернаит зээлийн үлдэгдэлтэй банк (зээлдэгч)-ны хүсэлтээр зарлагын гүйлгээ хийхгүй.
 
4.6 МБСГ нь овернаит зээлийн арилжааны үр дүнг тухайн өдрийн 17 цаг 50 минутанд багтаан энэ журмын Хоёр, Гуравдугаар хавсралтын дагуу гаргаж, оролцогч талуудад онлайн мэдэгдэнэ.
 
4.7 БТМТГ нь зээлдэгчийн авсан овернаит зээлийг дараагийн өдрийн 9 цагт хүүгийн хамт Монголбанкин дахь харилцах данснаас нь суутган зээлдүүлэгчийн харилцах дансанд төлүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлүүлэхдээ МБСГ-аас болон тухайн банкны аливаа нэмэлт бичиг баримтгүйгээр гүйлгээг хийж гүйцэтгэнэ.  
 
4.8 Монголбанк нь банк хоорондын арилжаа хийсэн, зуучилсны шимтгэл авахгүй.
 
4.9 Зээлийн хүүг дараах аргачлалын дагуу тооцно:
 
I=P*r*t/360
 
 Үүнд:
I-хүүгийн хэмжээ буюу хүү
P-овернаит зээлийн дүн
r-овернаит зээлийн хүүгийн хувь /жилээр/
t-зээл ашигласан хоног
360-хуанлийн хоног
 
Жич: Овернаит зээл авсан өдөр нь Баасан гариг бол 3 өдөр дараалан овернаит зээл авсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд t=3 байна. Түүнчлэн арилжаа хийсний дараагийн өдөр нь нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүд байвал мөн арилжааг үргэлжилсэнд тооцож зээл ашигласан хоногийг тухайн амралтын хоногуудаар тооцно.
 
ТАВ. Бүртгэл, мэдээ тайлан, хяналт
 
5.1 БТМТГ нь овернаит зээл авсан банкуудыг өдөр бүрийн арилжааны банкны өглөг авлагын мэдээнд тусгаж байна.
 
5.2 МБСГ нь овернаит зээлийн арилжааны жигнэсэн дундаж хүүг тодорхойлж, тухай бүр банкуудад электрон хэлбэрээр мэдээлэхийн зэрэгцээ өөрийн вэб хуудсан дээрээ өдөр бүрээр харуулж байна.
 
5.3 Овернаит зээлийн арилжаа явуулж дууссаны дараа тухай бүрд нь уг арилжаа тогтоосон журмын дагуу явагдсан эсэхэд банкуудаас хяналт тавих эрхтэй.
 
5.4 Энэхүү журмыг зөрчсөн ажилтан холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
 
5.5 Энэ журмын биелэлтэнд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар, Дотоод аудитын газар, банкуудын хяналт шалгалтын албад тогтмол хяналт тавин ажиллана.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
“Банк хоорондын овернаит зээлийн
журам”-ын I Xавсралт
 
 
БАНК ХООРОНДЫН ОВЕРНАИТ ЗЭЭЛИЙН
САНАЛЫН ХУУДАС
 
. . . . . оны . . сарын . .                                                                      Улаанбаатар хот
 
 
Банкны нэр. . . . . . . . . . . . . . . . . .
 
Дараах нөхцлөөр овернаит зээл олгох/авах (зур) саналаа ирүүлж байна.
 
 
Овернаит зээлийн хэмжээ                          Хүүний санал (жилээр)
 
1. .. .. .. .. .. .. .. .. .. .. ¥                                    .. .. .. .. .. .. .. .. .. %
.. .. .. .. .. .. .. .. .. % гэх мэт
 
2. .. .. .. .. .. .. .. .. .. .. ¥                                    .. .. .. .. .. .. .. .. .. %
.. .. .. .. .. .. .. .. .. % гэх мэт
 
 
.. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .банкны
овернаит зээл хариуцсан ажилтан                       .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
“Банк хоорондын овернаит зээлийн
журам”-ын II Xавсралт
БАНК ХООРОНДЫН ОВЕРНАИТ АРИЛЖААНЫ
ТООЦОО ХИЙХ АРГАЧЛАЛ
 
¹
Хүүний санал (жилээр)
Олгох санал
Авах санал
 
 
Банкны нэр
Зээлийн хэмжээ сая ¥
Банкны нэр
Зээлийн хэмжээ сая ¥
1
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
3
 
 
 
 
 
4
 
 
 
 
 
5
 
 
 
 
 
6
 
 
 
 
 
7
 
 
 
 
 
8
 
 
 
 
 
9
 
 
 
 
 
10
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
БҮГД
0
 
0
 
МӨНГӨНИЙ БОДЛОГО, СУДАЛГААНЫ
ГАЗРЫН ЭДИЙН ЗАСАГЧ                                               .. .. .. .. .. .. .. .. ..
Тооцоо хийх заавар:
 
1.   Банкуудаас ирүүлсэн саналаар хүүгийн түвшинг багаас нь эхлэн өсгөх дарааллаар тэмдэглэнэ.
 
2.   Банкуудаас ирүүлсэн овернаит зээл олгох, авах саналыг харгалзах хүүний түвшингээр нүд тус бүр дээр жагсааж тэмдэглэсэний дараа олгох, авах багана тус бүрийн нийт дүнг доош нь нэмж гаргана.
 
3.   Хамгийн түрүүнд тохирч байгаа хүү буюу ижил хүүний санал ирүүлсэн олгох, авах саналуудыг хуваарилна. Дараа нь хүү тохироогүй бусад саналуудын хуваарилалтыг хийнэ.
 
4.   Тухайн хүүний түвшин дээр харгалзах овернаит зээл олгох, авах зөвхөн нэг санал ирсэн тохиолдолд аль багаар нь овернаит зээлийн хэмжээ тогтоогдоно.
 
5.   Зээл олгох саналын нийт дүн нь авах саналын нийт дүнгээс илүү байвал зээлийн нийлүүлэлт их байгаад тооцож хүү буурах зарчмыг баримтлан хуваарилалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл тохирсон хүүтэй саналуудыг хуваарилсаны дараа үлдсэн саналууд дотроос дарааллын дагуу хамгийн бага хүүний санал өгсөн олгох банкнаас эхэлж уг хүүгээр хуваарилна. Ингэхдээ мөн хамгийн бага хүүний санал өгсөн зээлдэгч банк эхэлж авах эрх эдэлнэ. Энэ тохиолдолд арилжаа нь олгох банкны хүүний саналаар хийгдэнэ.    
 
6.   Зээл олгох саналын нийт хэмжээ нь авах саналын нийт хэмжээнээс бага байвал зээлийн эрэлт их байгаад тооцож хүү өсөх зарчмыг баримтлан хуваарилалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл тохирсон хүүтэй саналуудыг хуваарилсаны дараа үлдсэн саналууд дотроос дарааллын дагуу хамгийн өндөр хүү амласан олгох банкнаас эхлэн хамгийн өндөр хүү амласан авах банкинд түрүүлж хуваарилах бөгөөд ингэхдээ авах банкны санал болгосон хүүгээр өгнө. Энэ тохиолдолд зээлдүүлэгч банк нь анхны санал болгосон хүүгээсээ өндрөөр арилжаанд оролцох тохиолдол гарч болох бөгөөд энэ нь зээлийн эрэлт их байгаагаар тайлбарлагдана.
 
7.   Нэг түвшний хүү дээр хэд хэдэн санал ирсэн тохиолдолд дараах зарчмыг баримтална. Нэг түвшний хүү дээрх олгох саналын нийт хэмжээ нь авах саналын хэмжээнээсээ их байвал хамгийн түрүүнд саналаа ирүүлсэн зээлдүүлэгч банк түрүүлж өгөх эрхтэй. Харин олгох саналын нийт хэмжээ нь авах саналаасаа бага байвал хувь тэнцүүлэх замаар хуваарилна.
 
8.   Хэрэв банк нь өөрийн ирүүлсэн саналыг тухайн өдрийн арилжаанд оруулах зорилгоор хэд хэдэн хүүний хувилбараар санал ирүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч банкны хувьд хамгийн өндөр хүүний саналаар, зээлдэгч банкны хувьд хамгийн бага хүүний саналаар тооцоололтыг хийнэ. Хэрэв уг хүүний түвшинд тохирох санал ирээгүй байвал дараагийн хүүний саналаар арилжаанд оролцуулна.
 
9.   Эцсийн хуваарилалтын үр дүнг Хавсралт 3-т үзүүлсэн хүснэгтэнд нэгтгэж, дээрх хүснэгтийн хамт арилжаанд оролцсон банкуудад хүргүүлнэ.
 
 
 
“Банк хоорондын овернаит зээлийн
журам”-ын III Xавсралт
ОВЕРНАИТ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ
ҮР ДҮНГИЙН МЭДЭЭ
Нийт овернаит зээл авах санал .. .. .. .. ..сая ¥
Нийт овернаит зээл олгох санал .. .. .. .. ..сая ¥
Хэлцэл хийгдсэн хэмжээ .. .. .. .. ..сая ¥
Овернаит зээлийн арилжааны жигнэсэн дундаж хүү .. .. .. .. .. хувь
 
¹
Хүү жилээр (%)
Олгосон банкны нэр
Зээлдэгч банкны нэр
Зээлийн хэмжээ
1 2 3 4 5 6  
 
 
 
 
Нийт
ЖДХүү
 
 
0
 
 
Жич: II Хавсралтaд бөглөгдсөн хүснэгт энэхүү хүснэгтийн хамт хүчин төгөлдөрт тооцогдоно.
 
МӨНГӨНИЙ БОДЛОГО, СУДАЛГААНЫ
ГАЗРЫН ЗАХИРАЛ                                                           .. .. .. .. .. .. 
 
 
 
 
 
 
 
БАНК ХООРОНДЫН ОВЕРНАИТ
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ГЭРЭЭ
 
2005 оны . . дугаар сарын . .                                             Улаанбаатар хот
 
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Банк хоорондын овернаит зээл (цаашид овернаит зээл гэх)-ийг олгох, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Монголбанк болон банкуудын хооронд энэхүү гэрээг байгуулав.
1.2. Монголбанкнаас банкны үйл ажиллагаа явуулах эрх олгосон, Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа банк энэхүү гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч нэгдэн орох эрхтэй.
1.3. Энэхүү гэрээнд нэгдсэн банкууд нь овернаит зээлийн арилжаанд оролцохдоо Монголбанкны Ерөнхийлөгчийн 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 487 дугаар Тушаалаар батлагдсан “Банк хоорондын овернаит зээлийн журам”-ын заалтуудыг дагаж мөрдөнө.
 
Хоёр. МОНГОЛБАНКНЫ ЭРХ ҮҮРЭГ
1.1. Монголбанк нь банкуудын ирүүлсэн саналын дагуу овернаит зээлийн арилжааг гүйцэтгэх зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
1.2. Монголбанк нь овернаит зээлийн арилжааны тооцоог үндэслэн банкуудаас ирүүлсэн саналынх нь дүнд багтаан зээлдүүлэгчээс зээл олгох, зээлдэгчийн авсан зээл, түүний хүүг төлүүлэх үүргийг бие даан гүйцэтгэх эрхтэй.
1.3. Овернаит зээлийн арилжааг үнэн зөв хийж, түүний найдвартай байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
1.4. Овернаит зээлийн эрэлт нийлүүлэлтийн зөрүүг нөхөх зорилгоор Монголбанк нь зээлдүүлэгчийн үүрэгтэйгээр арилжаанд оролцож болно. Энэ тохиолдолд “Монголбанкнаас олгох овернаит зээлийн журам”-ыг дагаж мөрдөнө.  
 
Гурав. ЗЭЭЛДЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
3.1. Зээлдэгч нь нийт зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдал, зээлдүүлэгч банкны ирүүлсэн хүүний санал, олгох зээлийн хэмжээ зэргээс хамааран зээл авах бололцоотой.
3.2. Овернаит зээл, түүний хүүний төлбөрийг Монголбанкин дахь харилцах данснаасаа үл маргалдах журмаар суутган авч төлүүлэхийг Монголбанкинд зөвшөөрч байна.
3.3. Тухайн үеийн Монголбанкин дахь харилцах дансны чөлөөт үлдэгдэл нь авах зээлийн хүүг төлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байх үүрэгтэй. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд овернаит зээлийн арилжаанд оролцохгүй байхыг зөвшөөрч байна.
 
Дөрөв. ЗЭЭЛДҮҮЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
4.1. Зээлдүүлэгч нь өөрийн ирүүлсэн саналын дагуу зээл олгох эрхтэй. Энэхүү эрх нь зээлдэгчийн ирүүлсэн хүүний санал, авах зээлийн хэмжээгээр тодорхойлогдоно.
4.2. Монголбанкны хийсэн тооцоололтын дагуу харилцах данснаас суутган авч зээлдэгчид зээл олгохыг Монголбанкинд зөвшөөрч байна.
 
Тав. ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ
5.1. Өөрийн ирүүлсэн саналын хүчин төгөлдөр байдлыг оролцогч талууд бүрэн хариуцна.
5.2. Овернаит зээлийн арилжааны үнэн зөв хийгдэж байгаа эсэхэд оролцогчид хяналт тавих эрхтэй. Маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.
5.4. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
 
МОНГОЛБАНКИЙГ ТӨЛӨӨЛЖ:
 
МӨНГӨНИЙ БОДЛОГО,
СУДАЛГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ                                           Б.ЭНХХУЯГ
БҮРТГЭЛ ТООЦОО, МЭДЭЭЛЛИЙН
ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ                Б.ЛХАГВАСҮРЭН
 
АНОД БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Э.ГҮР-АРАНЗ                                              ГОЛОМТ БАНК
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                                            Д.БАЯСГАЛАН
ЗООС БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                    Ш.ЧУДАНЖИЙ
ИНТЕР БАНК
ДЭД ЗАХИРАЛ                                                                               Б.ШИЛХҮҮ
КАПИТАЛ БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                    Э.САНДАГДОРЖ                           
КАПИТРОН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Ц.ЭРДЭНЭ
КРЕДИТ БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Д.БАСБИШ
МЕНАТЕП СПБ БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                        А.Г.ЛИСАЧЕНКО
 
МОНГОЛ ШУУДАН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                    Д.ОЮУНЖАРГАЛ                                       ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                                                     Б.ОРГИЛМАА
УЛААНБААТАР ХОТЫН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Д.БАДРАА
ХААН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                        ПЕТЕР МОРРОУ
ХАДГАЛАМЖИЙН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Ц.БАЗАР
ХАС БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Ч.ГАНХУЯГ
ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Р.КОППА
ЧИНГИС ХААН БАНК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Ч.САЙНЦОГТ
ЭРЭЛ БАНК

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                Г.ДОРЖ