Хэвлэх DOC Татаж авах
Монгол банкны Ерөнхийлөгчийн 2000 оны
365 дугаар тушаалын хавсралт 

МОНГОЛБАНКНЫ БАНК ХООРОНДЫН СҮЛЖЭЭГЭЭР МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Монголбанкны Банк хоорондын сүлжээний  найдвартай ажиллагаа болон дамжуулж байгаа мэдээллийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, нууцлалыг хангах, сүлжээний хүчин чадлыг бүрэн ашиглахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Монголбанкны Банк хоорондын сүлжээ нь Монголбанкны төв дээр орших толгой компьютер /ВОМ_SERVER/, түүний дотоод /Монголбанкны газар, хэлтсүүд/, гадаад хэрэглэгчид  /Монголбанкны салбар болон бусад банк / -ээс  бүрдэнэ.
1.3.Банк хоорондын сүлжээний  хэрэглэгч бүр сүлжээнд нэвтрэх хэрэглэгчийн нэр болон түлхүүр үгтэй байна.
1.4.Толгой компьютер /ВОМ_SERVER/ нь Windows NT үйлдлийн систем дээр ажиллах бөгөөд дотоод хэрэглэгчид нь LAN сүлжээгээр, гадаад хэрэглэгчид нь телефон утас, модемын тусламжтай Dial-Up төрлийн холболтоор холбогдон мэдээлэл солилцоно.
1.5.Монголбанкны Банк хоорондын сүлжээгээр банк болон Монголбанкны салбар хоорондын гүйлгээний авиз, зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл, Монголбанкны салбарын тайлан тэнцэл, Монголбанкны дотоодын албан бичиг, тоот болон бусад  шаардлагатай  мэлээллүүдийг дамжуулна.
1.6.Банктай байгуулсан гэрээний дагуу тухайн банкны дотоод мэдээллийг түүний салбар хооронд  Монголбанкны салбаруудаар дамжуулж болно.
ХОЁР. Банк болон Монголбанкны салбар хоорондын гүйлгээний авизыг банк хоорондын сүлжээгээр дамжуулах
2.1.СҮЛЖЭЭГЭЭР  ДАМЖУУЛАХ  АВИЗЫН  ФАЙЛЫН НЭР, БҮТЭЦ
2.1.1   Банк болон Монголбанкны салбар хооронд дамжуулах авизын файлын  нэр нь дараах бүтэцтэй байна.  
I(O)BBSSEED. inv - Банк болон Монголбанкны салбар хооронд
                                     дамжуулж байгаа  гүйлгээний авизын файл.
Үүнд:
I(О) - Ирсэн  ( явсан).   Монголбанкны  төвөөс.
BB  -  Банкны код
SS   -  Банкны  салбарын код
EE  - Өдөр
D - Дугаар    
 
2.1.2   Банк болон Монголбанкны салбар хооронд дамжуулах авизын файл нь  толгойн хэсэг, бичлэгийн хэсэг гэсэн 2 хэсгээс бүрдэх ба  дараах бүтэцтэй байна.  
-  Авизын файлын толгойн хэсэг
Толгойн хэсгийн өгөгдлийн бодит урт 44 байт (х1,х2,х3), хөрвүүлэгдсэн урт 120 байт  (х4,х5,х6,х7)  болно.
Авизын файлын толгойн хэсгийн өгөгдлийн бүтэц :
 
Х1
 
Эхний 2 байт нь тогтмол 'MB' байна. Анхан шатны таних тэмдэг
Х2
 
1 байт нь хөрвүүлэх кодын тодорхойлогч  default X2=1
X3
 
3 байт нь Х2=2  үед Х3 шинэ утгатай байна. default X3='  '
Х4
 
6 байт нь очих банкны код ( Хүлээн авагч банк)
Х5
   ' '
4 байт нь энэ авизын файлд байгаа бичлэгийн тоо
Х6
   ' '
18 байт нь энэ авизын файлд байгаа гүйлгээний  нийт мөнгөний дүн
Х7
 
10 байт нь авиз дамжуулагдаж байгаа огноо
 
Хийгдэх шалгалт
1. Эхний 2  тэмдэгтээр шалгах
2.Банк бүр өөрийн гэсэн хөрвүүлэгч кодтой байх бөгөөд эхний тохиолдолд  бүгд  'm' байна.Тухайн банк нь энэ кодыг  өөрчилж болох бөгөөд  энэ үед Х2=2 утгатай Х3 нь  тухайн хөрвүүлэгч кодын  ASCII- утгыг авна. Хэрэв тухайн банк нь өмнөх хөрвүүлэгч кодыг ашиглаж  байгаа бол Х2=1, Х3=' ' нь 3 ширхэг хоосон зайн / space / утгатай байна. Тухайн банк хөрвүүлэгч кодыг солих эрхтэй бөгөөд Монголбанкнаас энэ кодоор авизыг хөрвүүлэн дамжуулна.
3.Үүнээс хойших бүх утга хөрвүүлэгч  кодоор хөрвүүлэгдсэн хэлбэрээр байна. Иймээс дараах  бүх өгөгдлийг хөрвүүлэгч  кодын тусламжтайгаар хөрвүүлэх бөгөөд ингэхдээ  хөрвүүлэгч кодыг  өгөгдлийн байт тус бүртэй  нь битийн XOR үйлдлийг хийж бодит өгөгдлийг гаргаж авна. Энэ гарсан өгөгдөл дээр Х4, Х5, Х6-ийн утгуудыг жишиж шалгана. 
-  Авизын файлын бичлэгийн хэсэг
Авизын файлын бичлэгийн бодит уртын хэмжээ нь 286 байт, хөрвүүлэгдсэн  бичлэгийн урт 858 байт байна.
Авизын файлын бичлэгийн бодит бүтэц :
 
д/д
Талбарын нэр
Б  Тал. Төрөл
урт
RL
Талбарын  утга
1
Order
Char
4
 L0
Дугаар
2
Cur_date
Date
10
 
Огноо
3
Fm_bank
Char
6
R' '
Гүйлгээ гарч байгаа банкны код
4
Fm_account
Char
16
R' '
Гүйлгээ гарч  байгаа банк  дахь дансны код
5
Fm_name
Char
35
R' '
Гүйлгээ гарч байгаа дансны нэр
6
Тo_bank
Char
6
R' '
Очих банкны код
7
To_account
Char
16
R' '
Очих банкин дахь дансны код
8
To_name
Char
35
R' '
Очих банкин дахь дансны нэр
9
Char
1
 
Дебет, Кредитын төрөл
10
Amount
Num-
16.2
L' '
Тухайн гүйлгээний  мөнгөн дүн
11
Security
Char
4
L' '
Гүйлгээний шифр
12
Remarks
Char
75
R' '
Гүйлгээний тайлбар
13
Currency
Char
3
R' '
Валютын төрөл
14
Tran_bank
Char
6
R' '
Нөөцөд
15
Tran_        account
Char
16
R' '
Нөөцөд
16
Tran_name
Char
35
R'  '
Нөөцөд
 
Тайлбар: 1. Fm_account, To_account  талбарын урт нь  16 тэмдэгт байх боловч   Монголбанкинд  өгөх  файлд  зөвхөн  10  тэмдэгтийн урттай байна. /МБЕ-ийн 2001 оны 46 тоот тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/
2. 14, 15, 16 -р талбарууд нь нөөцийн  зориулалттай бөгөөд банкууд харилцан тохирсны үндсэн дээр ашиглаж болно. Энэ  үед Монголбанк нь зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэнэ.
 Дээрх хөрвүүлэлт дээр  тухайн хөрвүүлж байгаа талбарын  бодит утга бага  байсан  тохиолдолд  дээрх хүснэгтийн RL баганы утгаас хамаарч  /r-баруун  l-зүүн/ тухайн талуудаас нь харгалзах утгаар /0,' '/      дүүргэж өгнө.  Хоосон зайг хөрвүүлэхгүй.
Нууцлалын арга
Ирж байгаа авизын хувьд файлын эхний 6 байтаас  хойших өгөгдлийг хөрвүүлэхдээ  гурван цифрээр нь нэг ASCII кодонд харгалзах тэмдэгтийг гаргаж, үүнийг хөрвүүлэгч кодын тусламжтайгаар битийн XOR үйлдэл хийж бодит өгөгдлийг гаргаж авна.
Явж байгаа авизын хувьд файлын эхний  6 байтаас хойших өгөгдлийг хөрвүүлнэ. Хөрвүүлэхдээ бодит өгөгдлийн ASCII кодыг хөрвүүлэгч кодтой битийн XOR үйлдлийг хийж гарсан утгыг файл руу бичнэ.
2.2. БАНКНЫ НЭГДСЭН КОДЧЛОЛЫН СИСТЕМ
2.2.1.Зохих зөвшөөрлийн дагуу байгуулагдсан Монголбанкны салбар болон төлөөлөгчийн газар банк, тэдний харъяа  салбар нэгж, санхүүгийн байгууллагууд банкны нэгдсэн кодчлолын системд бүртгүүлж,  код  авна. 
/МБЕ-ийн 2002 оны 365 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг тусгасан болно/
2.2.2   Банкны нэгдсэн кодчлолын системыг  Монголбанкны  Автоматжуулалт, Системийн үйлчилгээний  газар эрхлэн  хөтөлж,  файл болгон  улиралд нэг удаа  банкуудад  албан тоотоор хүргүүлж байна.
2.2.3   Банкны код нь 6 оронтой байна:
ББССТК  - Банкны код
ББ - Банкны төвийн код 
СС - Банкны салбарын код
ТК -  Тооцооны төв,  хадгаламжийн касс, валютын кассын код.
Банкны төвүүдийн код   ( ББ ).
Монголбанк                                                           01
Шинэчлэл банк                                                     02
Худалдаа хөгжлийн банк                                    04
ХААН банк                                                        05
Монгол шуудан банк                                            11
Голомт банк                                                          15
Хадгаламжийн банк                                            17
Тээвэр хөгжлийн банк                                         19
Эрэл банк                                                              21
Кредит банк                                                          22
Зоос банк                                                              24
Анод банк                                                              25
Улаанбаатар хотын банк                                   26
Банкны салбарын код ( СС ) 
 
Энэ  код  нь  орон   нутгийн  байршлын  кодоор  зохицуулагдана.
Улаанбаатар                                                        01-19     
Дархан-Уул                                                           20-24
Орхон                                                                      25-29
Архангай                                                               30-32
Баян-Өлгий                                                           33-35
Баянхонгор                                                           36-38
Булган                                                                    39-41
Говь-Алтай                                                           42-44
Дорноговь                                                            45-45
Дорнод                                                                  48-50
Дундговь                                                               51-53
Завхан                                                                   54-56
Өвөрхангай                                                           57-59
Өмнөговь                                                              60-62
Сүхбаатар                                                            63-65
Сэлэнгэ                                                                  66-68
Төв                                                                         69-71
Увс                                                                         72-74
Ховд                                                                       75-77
Хөвсгөл                                                                 78-80
Хэнтий                                                                    81-83
Говьсүмбэр                                                          84-86
           
Тооцооны төв, хадгаламжийн касс,  валютын кассын код (ТК)
Тооцооны төв, хадгаламжийн  касс, валютын касс нь 01-99 кодтой байна.
2.2.4    Банкны  код бүхий файлын  ( Branch.dbf )  бүтэц. 
д/д
Талбарын нэр
Талбарын төрөл
Урт
Талбарын утга
1
Bkod
Char
6
Банкны  код
2
Bname
Char
35
Банкны нэр
3
Cr_date
Date
6
Байгуулагдсан огноо
4
Num_lus
Char
10
Зөвшөөрлийн  дугаар
 
2.3 БАНК ХООРОНДЫН СҮЛЖЭЭГЭЭР МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХАД ХЭРЭГЛЭГЧИЙН  ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.3.1 Дотоод  хэрэглэгчид  сүлжээнд   нэвтрэхдээ   хэрэглэгчийн нэр, түлхүүр үгээр  нэвтэрнэ.
2.3.2  Гадаад хэрэглэгчид сүлжээнд   нэвтрэхдээ  өмнө нь бэлдсэн Mongolbank гэсэн  icon -ийг дарж хэрэглэгчийн нэр,  түлхүүр үг, холбогдох телефон утасны дугаараар  нэвтэрнэ.
2.3.3   Сүлжээнд нэвтэрсний дараа үндсэн дэлгэцэн дээрхи Network Neihhgorhood - ийг дарж  BOM_SERVER -т орно. Энд тухайн хэрэглэгчид  зориулагдсан  каталогт  орох  эрх   өгөгдсөн байна.  Шаардлагатай үед MAP хийнэ.
2.3.4   Windows Explorer, Norton commander зэрэг программуудын тусламжтай-гаар мэдээллийн файлыг BOM_SERVER-ээс  хэрэглэгчийн  компьютерт,  хэрэглэгчийн  компьютерээс  BOM_SERVER-т   хуулах  үйлдлийг  хийнэ.
2.3.5   Мэдээлэл хүлээн авсан хэрэглэгч нь файлыг хуулж авсны баталгаа болгож тухайн файлаа BOM_SERVER -ээс  устгах үйлдлийг хийнэ.
2.3.6   Сүлжээнд нэвтрэх  түлхүүр үгийг  14  хоног тутамд солихоор компьютерт оруулсан бөгөөд  түүнээс өмнө солих шаардлагатай бол Монголбанкны  АСҮГ -т  мэдэгдэж  түлхүүр үгийг сольж болно.
2.3.7   Хэрэглэгч бүр сүлжээнд нэвтрэх  түлхүүр үгийг  хөтлөх Түлхүүр үгийн дэвтэртэй  байна. Түлхүүр  үгийг   солих бүрдээ Түлхүүр үгийн дэвтэрт тэмдэглэнэ.
2.4.БАНК ХООРОНДЫН СҮЛЖЭЭГЭЭР АВИЗ ДАМЖУУЛАХАД МОНГОЛБАНКНЫ САЛБАР ДЭЭР ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.4.1 Оператор нягтлан бодогч шаардлага хангасан төлбөрийн даалгавар болон  гүйлгээний   шийдвэрийг үндэслэн “ NUCLEUS”  программаар банк болон Монголбанкны салбар хоорондын  гүйлгээ, авизыг шивнэ. Мөн ирсэн авизыг хүлээн авч хянан, гүйлгээнд оруулна.
2.4.2   Ерөнхий нягтлан бодогч гүйлгээний баримтыг үндэслэн  оператор нягтлан бодогчийн шивсэн гүйлгээ, авизын  үнэн зөвийг шалгаж  Монголбанкны салбар хооронд  дамжуулах  гүйлгээг   нууц  шифрээр кодлож,  батлана.
2.4.3   Монголбанкны салбар хоорондын  авизыг дараах аргачлалаар шифрлэнэ.
-Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан  авизын нууц түлхүүр (тусгай хүснэгт )-ийг ашиглана.
-Тухайн авизын  сар, өдөр, гариг, авизын төрөл, хоорондын  тооцооны тогтмол дугаар,  мөнгөний дүн  зэргийг  хүснэгтийн А, Б, В, Г, Д, Е  хэсэгт  байгаа харгалзах  тоогоор  орлуулан  нэмж,  бодож гаргана.
-Мөнгөний  дүнг нэгжээр задлаж харгалзах тоогоор орлуулна. Бутархай мөнгийг шифрт оруулахгүй.  Мөн  1.000.000.000 -аас дээш  төгрөгийг тогтмол тоогоор үржүүлж гаргана.
-Авизыг  дебет, кредитээр нь бүлэглэж шифрлэнэ.
-Бодож гарсан шифрийг  авизын  ' Шифр ' гэсэн талбарт тавина.
2.4.4   Дамжуулахад бэлэн болсон авизын файл компьютерийн OUTPUT  каталогт үүснэ.
2.4.5   Хүлээн авах авизын файлыг компьютерийн  INPUT каталогт хуулна.
2.4.6   Авиз  дамжуулах хугацааг Монголбанкны холбогдох газруудтай   харилцан тохирч  АСҮГ - т мэдэгдэнэ.
2.5 БАНК ХООРОНДЫН СҮЛЖЭЭГЭЭР АВИЗ ДАМЖУУЛАХАД БАНКИН   ДЭЭР ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.5.1   Банк хоорондын  гүйлгээний авизын файлыг  2.1-д заасан нэр, бүтэцтэй   бэлтгэнэ.
2.5.2   Банкны нэгж шинээр нээгдсэн буюу хаагдсан тухай  бүр Монголбанкны АСҮГ-т албан бичгээр мэдэгдэж Банкны нэгдсэн кодчлолын системд тусгуулж байна.
2.5.3   Авиз дамжуулах хугацааг Монголбанктай  тусгай гэрээгээр харилцан тохирно.
2.5.4   Дамжуулах авизын файл бэлэн болсны дараа бүртгэл буюу архивлалтыг хийнэ.
2.5.5   Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг тухайн хэрэглэгчид зориулагдсан  каталогт нээгдсэн CIB гэсэн дэд каталогоор дамжуулна.
2.6 БАНК ХООРОНДЫН СҮЛЖЭЭГЭЭР АВИЗ ДАМЖУУЛАХАД      МОНГОЛБАНКНЫ ТӨВ ДЭЭР ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.6.1   Банк болон Монголбанкны салбар хоорондын гүйлгээний авизыг хүлээн авч боловсруулалт хийх, явуулах гүйлгээ,  авизыг  бэлтгэх үйл ажиллагаа нь нягтлан бодох бүртгэлийн “NUCLEUS”  программын  Ня-бо журнал  бүлэг  доторх  Авиз  гэсэн  дэд  бүлгээр хийгдэнэ.
2.6.2   BOM_SERVER-ийн гадаад хэрэглэгчдээс ирсэн банк болон Монголбанкны салбар хоорондын гүйлгээний авизыг бүртгэлийн программ ажиллаж байгаа компьютерийн  зориулагдсан  каталогт  (INPUT)  татаж авах, явуулах  авизын файлыг   гадаад хэрэглэгчдийн  каталогт хуулах үйл ажиллагаа SendRec.exe программын  тусламжтайгаар  хийгдэнэ.
2.6.3   Мэдээлэл  дамжуулах хугацааг Монголбанкны  салбар, банктай  тусгай  журам,  гэрээгээр  харилцан тохирно.
2.6.4   Банк, салбар хоорондын тооцооны ахлах нягтлан  бодогч нь дараах ажил  үүргийг гүйцэтгэнэ.
·    BOM_SERVER-ийн гадаад хэрэглэгчдээс ирсэн авизын файлыг өөрийн  компьютерийн  INPUT каталогт  хуулна.
·    Бүртгэлийн дэвтэрт ирсэн   авизыг  бүртгэнэ.
·    Хоорондын тооцооны ня -бо нарт ирсэн авизыг  тарааж өгнө.
·    Ирсэн авизын гүйлгээний тоог нягтлан бодогч нартай тохирно.
·    Гүйлгээний баримтыг үндэслэж нягтлан бодогчийн шивсэн болон боловсруулсан   гүйлгээний  үнэн зөв эсэхийг шалгаж баталгаажуулна. 
·    Банк болон салбарт дамжуулах гүйлгээг хувиарлаж авизын файл үүсгэнэ.
·    Дамжуулах авизын файл бэлэн болсны дараа  гадаад хэрэглэгч нарын каталогт хуулж, бүртгэл буюу  архивлалтыг хийнэ.
·    Ажлын өдрийн эцэст арилжааны банкны хоорондын тооцооны  ажилтантай  гүйлгээний,  тоо  дүнг  нийлж  тохируулна.
2.6.5. Банк, салбар хоорондын тооцооны  нягтлан  бодогч нь дараах ажил  үүргийг гүйцэтгэнэ.
·    Банк болон Монголбанкны салбараас ирсэн авизанд боловсруулалт  хийж гүйлгээ   болгон хадгална.
·    Ахлах нягтлан бодогчтой  банкнаас ирсэн авизын гүйлгээний тоог тохирно.
·    Шаардлага хангасан төлбөрийн даалгавар болон гүйлгээний шийдвэрийг  үндэслэн  хоорондын тооцооны гүйлгээг шивнэ.    
ГУРАВ. Банк хоорондын сүлжээгээр бусад мэдээлэл дамжуулах
 3.1 СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАХ МЭДЭЭЛЛИЙГ  БЭЛТГЭХ ТУХАЙ
3.1.1   Монголбанкны газар, хэлтсүүд орон нутгийн салбаруудад,    салбарууд Монголбанкны төвд дамжуулах албан бичиг, тоотыг зөвхөн Microsoft  Word, Excel программ хангамжийг  ашиглаж,  Times New Roman фонтоор  бэлтгэнэ.
3.1.2   Сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийн файлыг  BOM_SERVER дээр зөв байршуулах  үүднээс очих  хаягаар нь ( Хавсралт 1 ) нэрлэнэ.
3.1.3   Монголбанк, банк хооронд сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийн эх хувийг явуулж байгаа банк  шуудангаар явуулна.
3.2. Дотоод хэрэглэгчдийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа
3.2.1   Монголбанкны газар, хэлтсийн бичиг хэрэг хариуцсан ажилтны  компьютер  нь  Банк хоорондын сүлжээнд холбогдсон байна.
3.2.2   Сүлжээгээр дамжуулах мэдээллээ (тусгайлан заагдсан нэртэй мэдээллээс бусад ) 3.1 -д заасны дагуу нэрлэж  бэлтгэнэ.
3.2.3   Дамжуулах мэдээллээ BOM_SERVER-ын гадаад хэрэглэгчдийн каталогт  очих хаягийн дагуу  хуулж хийнэ.
3.2.4   BOM_SERVER-ын гадаад хэрэглэгчдийн каталогоос өөрийн хаягаар ирсэн мэдээллийн файлыг хуулж авна.
ДӨРӨВ. АСҮГ-ын гүйцэтгэх ажил үүрэг
4.1. Банк хоорондын сүлжээний бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа, толгой компьютер дээрх мэдээллийн нууцлал, хадгалалт хамгаалалт зэргийг хариуцна.
4.2. Банк хоорондын сүлжээний  толгой компьютер болон бусад тоног төхөөрөмжийг нөөцтэй байлгаж сүлжээг  тасралтгүй  ажиллах нөхцөлөөр ханган  ажиллана.          
4.3. Сүлжээний зохицуулагч  нь дараах ажил  үүргийг гүйцэтгэнэ.
·    Сүлжээний дотоод, гадаад хэрэглэгчдийг нээж анхны түлхүүр үгийг олгоно.
·    Банк хоорондын сүлжээгээр дамжуулж  байгаа мэдээллийг архивлаж  хадгалах  график  гаргаж  АСҮГ-ын  захирлаар батлуулж  ажиллана.
·    Хэрэглэгчийн  хүсэлтээр  архивлагдсан мэдээллийг  CD -д  бичих үйлчилгээг хийнэ.
·    Үйлчлүүлэгчийн үзэхийг хүссэн мэдээллийг зохих зөвшөөрлөөр  архивлагдсан  мэдээллээс  гарган өгч болно.
4.4. Сүлжээний оператор нь дараах ажил  үүргийг гүйцэтгэнэ.
·    Гадаад хэрэглэгчид  BOM_SERVER -тэй  Dial -Up холболтоор холбогдож  чадаагүй үед  Norton PCAnywhere  программ  хангамжийг ашиглан холболт хийж мэдээлэл дамжуулна.
·    Сүлжээнд холбогдоогүй газар, хэлтсүүдээс сүлжээгээр явуулах файлыг зохих журмаар нэрлэсэн эсэхийг хянан бүртгэн авч очих хаягаар нь BOM_SERVER - ын  гадаад хэрэглэгчдийн каталогт хуулж хийнэ.
·    BOM_SERVER-ын гадаад хэрэглэгчдийн каталогт өдөрт 2-оос доошгүй удаа орж,  тэдний  дамжуулж байгаа   файлыг хүлээн авч бүртгэл  хөтлөөд  очих хаягаар нь тараана.
ТАВ. Хариуцлага
Мэдээлэл зохих хугацаандаа дамжигдаагүй саатсан, үрэгдсэн тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.