Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгч, Иргэний  бүртгэл, мэдээллийн
 улсын төвийн даргын 2002 оны 201/55 тоот тушаалын хавсралт
МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД
ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ
1.Банк, ББСБ-ын байгууллагын зээлийн эрсдэлийг бууруулахад туслах зорилгоор тэдгээрийн зээлдэгч, батлан даалт гаргуулагч, аккредитив нээлгэгч иргэнтэй холбогдолтой мэдээллийг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс Монголбанкинд өгөх асуудлыг энэ журмаар зохицуулна.
2.Монголбанкны Зээлийн мэдээллийн сан /цаашид “сан” гэх/-д Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв /цаашид “төв” гэх/ энэ журмын дагуу хавсралт маягт /Үзүүлэлт/-аар мэдээлэл өгнө.
3.Хоёр тал мэдээлэл авах, өгөх түлхүүр үгтэй байна.
4.Сангийн итгэмжлэгдсэн ажилтан түлхүүр үгээ утсаар хэлж лавлагаа авах хүсэлтээ гаргана. Төвийн итгэмжлэгдсэн ажилтан лавлагааг бичгээр болон компьютерийн сүлжээний аль нэгээр ажлын 8 цагт өгнө. 
5.”Төв”, “Сан”-гийн итгэмжлэгдсэн ажилтан өөрчлөгдөх тохиолдолд хоёр тал харилцан нэг нэгэндээ мэдэгдэж, шинээр томилогдсон итгэмжлэгдсэн ажилтны нэрийг нууцын зэрэглэлтэй ирүүлнэ.
6.”Сан” мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглана.
7.Хоёр тал албан үүргээ гүйцэтгэх үедээ олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байна.
8.Компьютерийн сүлжээ тавихтай холбогдон гарах зардлыг “Сан” хариуцна.
Төв нь мэдээллийг үнэ төлбөргүй олгоно.
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.