A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А-153

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5 –т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, "Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ"-ний загварыг 2 дугаар, "Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг"-ийн загварыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар, "Загвар шинэчлэх, журамд өөрчлөлт оруулах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн А-94 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С. ОЮУН