Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны
 549 дүгээр тушаалын хавсралт
 
 
1-1.3  Үнэт металл
 
АГУУЛГА
 
Хамрагдах зүйлс:             Банкны худалдан авч байршуулсан цэвэршүүлсэн алт,
мөнгө болон цэвэршүүлээгүй алт, мөнгө,  бусад үнэт металл.
 
Цэвэршүүлсэн алт:                    Олон улсын жишиг буюу 999.9 сорьцтой, гадаад
валютаар борлуулахад бэлэн олон улсын төлбөр
тооцооны хэрэгсэл.
 
Цэвэршүүлсэн мөнгө:    Алтыг цэвэршүүлэхэд ялгарсан 999.9 сорьцтой, гадаад
валютаар борлуулахад бэлэн олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл.
 
Цэвэршүүлээгүй алт:    Гадаад валютаар шууд борлуулах нөхцөл
хангагдаагүй, дотоодод хайлсан бохир алт.
 
Цэвэршүүлээгүй мөнгө:           Гадаад валютаар шууд борлуулах нөхцөл
хангагдаагүй, дотоодод хайлсан бохир мөнгө.
 
Үнэлгээ:                               Үнэт металлыг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ.
 
Цэвэршүүлсэн үнэт металлыг унц ба төгрөгөөр давхар  бүртгэнэ.  Цэвэршүүлсэн үнэт металлыг  Монголбанкнаас зарласан үнэт металлын ханшаар   төгрөгт хөрвүүлнэ.  1 унц нь 31,1035 граммтай тэнцүү.
 
Үнэт металлыг Монголбанкнаас зарласан алт, мөнгөний ханш өөрчлөгдөх тухай бүрд тэгшитгэн  тайлант хугацааны цэвэр орлогод оруулна.
 
Үнэт металлын зах зээлийн ханшийн хэлбэлзлээс гарч болзошгүй эрсдлийг тооцож үнэлгээний хасагдуулга хийж, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
 
Үнэт металлыг борлуулснаас гарах орлого, зардлыг банк тухайн тайлант хугацааны цэвэр орлогод оруулна.
 
Хяналт, бүртгэл             Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана
 
                                                Орлого, зарлагын баримтын бүрдлийг хангана.
 
Үнэт металлын дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
 
Үнэт металлын хадгалалт, хамгаалалт, аюулгүй
байдлыг хангана.
 
Үнэт металлыг биет байдлаар нь баланс дахь
үлдэгдэлтэй нь тулган нийлж тохируулна.
 
 
 
ДАНСНЫ ЗААВАР
 
Үнэт металлыг бэлэн ба бэлэн бусаар худалдан авахад
 
Дебет:            Цэвэршүүлээгүй үнэт металлын холбогдох данс
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
 
Балансын үнээс  илүү үнээр худалдвал
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
                        Кредит:          Үнэт металлын холбогдох данс
                        Кредит:          Үнэт металлын арилжааны орлого /илүү дүнгээр/
 
            Балансын үнээс доогуур үнээр худалдвал
 
                        Дебет:                        Үнэт металлын арилжааны зардал
/дутуу дүнгээр/
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
                        Кредит:          Үнэт металлын холбогдох данс
 
Үнэт металлын бүртгэлийн үнэ, зах зээлийн үнээс зөрүүтэй тохиолдолд үнэлгээ хийж, үнэт металлын хасагдуулга /эрсдлийн сан/-ыг зардлаар бүртгэнэ.
 
Хасагдуулга хийхэд
 
Дебет:                        Үнэт металлын  үнэлгээний хасагдуулгын зардал
                        Кредит:          Үнэт металлын хасагдуулга 
           
            Хасагдуулгаар үнэлгээг хорогдуулахад
 
            Дебет:                        Үнэт металлын хасагдуулга
            Кредит:          Үнэт металлын холбогдох данс.
 
Тайлбар: Цэвэршүүлсэн үнэт металлын арилжааг 1-1.4-т тусгасан гадаад валютын арилжаа хэсгээс  үзнэ үү.
           
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1-1.4   ГАДААД ВАЛЮТ /ЦЭВЭРШҮҮЛСЭН ҮНЭТ
МЕТАЛЛ/-ЫН АРИЛЖАА
 
ДАНСНЫ ЗААВАР
 

1-1.4.1            Спот / Spot/ арилжаа

            Спот хэлцэл- гадаад валютын болон цэвэршүүлсэн үнэт металлын арилжааг ажлын хоёр өдөрт багтаан гүйцэтгэх хэлцэл.  Спот хэлцлээр хийгдэх арилжааг дараах байдлаар бүртгэнэ.
 
a) Гадаад валют болон цэвэршүүлсэн үнэт металлыг худалдан авах, худалдах арилжаа нь төгрөгийн эсрэг байвал дараах бичилтийн дагуу гүйлгээг хийнэ.
 
Бэлэн ба бэлэн бусаар гадаад валют худалдан авахад
 
                        Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн төгрөгийн холбогдох данс
 
Бэлэн ба бэлэн бусаар гадаад валют худалдахад дараах гүйлгээг хийнэ. Үүнд:
Худалдах ханшаар
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн төгрөгийн холбогдох данс
Кредит:          Гадаад валютын арилжааны эх үүсвэр
 
Монголбанкнаас зарласан ханшаар
 
Дебет:            Гадаад валютын арилжааны эх үүсвэр
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
Ашигтай бол
 
                        Дебет:            Гадаад валютын арилжааны эх үүсвэр
                        Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
           
Алдагдалтай бол
 
            Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
            Кредит:          Гадаад валютын арилжааны эх үүсвэр
 
б) Гадаад валют болон цэвэршүүлсэн үнэт металлыг худалдан авах, худалдах арилжаа нь төгрөгөөс бусад гадаад валютын эсрэг байвал дараах бичилтийн дагуу гүйлгээг хийнэ.
 
Бэлэн ба бэлэн бусаар худалдан авахад гадаад валютын дүнгээр
 
 
                        Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Худалдах гадаад валютын дүнгээр
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
Ашигтай бол
 
Дебет:                        Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
            Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
                        Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Дээрх гүйлгээ хийгдсэний дараа Валют хөрвүүлэх түр данс үлдэгдэлгүй болно. Балансад валют хөрвүүлэх дансыг үлдэгдэлтэй байлгахыг  хориглоно.
 
1-1.4.2              Форвард /Forward / арилжаа
 
Форвард хэлцэл - гадаад валют болон цэвэршүүлсэн үнэт металлыг талуудын хэлцлийн дагуу  тохирсон үнээр тохирсон хугацааны дараа /спот өдрөөс урт хугацаанд/ худалдан авах  буюу худалдах хэлцэл.
 
Гадаад валютыг форвард хэлцлээр худалдах буюу худалдан авах хэлцэл хийснээр гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ирээдүйд үүсэх санхүүгийн өр төлбөр болон  санхүүгийн хөрөнгө /цаашид өглөг, авлага гэх/-ийг спот өдрөөр хэлцлийн ханшаар тооцон анх балансад бүртгэнэ. Өглөг авлагад бүртгэсэн хөрөнгийг тухайн арилжааны позици хаах хүртэл буюу хэлцлийн хугацаа дуусах хүртэл бүртгэж, өглөг авлагын дансдыг хаахад үүсэх дүнгээр гадаад валютын арилжааны орлого, зарлагад бүртгэнэ.
 
Санхүүгийн тайланд форвард арилжаагаар үүссэн өглөг, авлагын дансдыг цэвэршүүлж харуулна.
 
1. Гадаад валютыг форвард арилжаагаар худалдан авах арилжааг бүртгэхэд
 
Дебет:            Форвард арилжааны авлагын түр данс
                        /худалдан авах валютын дүнгээр/
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Форвард арилжааны өглөгийн түр данс
                        /худалдах валютын  дүнгээр/
 
Дээрх гүйлгээний үр дүнд Валют хөрвүүлэх түр дансны үлдэгдэл эерэг бол
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Сөрөг бол
 
Дебет Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Монголбанкнаас зарласан ханш /цаашид зах зээлийн ханш гэх/ өөрчлөгдөх тухай бүрд хэлцлийн үнийг сар бүр дахин үнэлэн зөрүү дүнгээр нь гадаад валютын  арилжааны орлого, зарлагад бүртгэнэ. /Гэхдээ уг дахин үнэлгээг хэлцлийн валютад биш, зөвхөн түүнийг илэрхийлэх валютын дүнд өөрчлөлт хийх замаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл, хэлцлийн валют анх бүртгэгдсэн дүнгээс өөрчлөгдөхгүй, түүнийг илэрхийлэх валютын дүн зах зээлийн ханшаар зохицуулагдана./
 
Хэрэв  зах зээлийн ханш хэлцлийн ханшаас өндөр байвал
 
Дебет:             Гадаад валютын форвард арилжааны зардал
            Кредит:            Форвард арилжааны өглөгийн түр данс
 
Хэрэв  зах зээлийн ханш хэлцлийн ханшаас доогуур бол
 
Дебет:            Форвард арилжааны өглөгийн түр данс
Кредит           Гадаад валютын арилжааны орлого
 
Форвард хэлцлийн хугацаа дуусахад худалдан авах валютын дүнгээр
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Форвард арилжааны авлагын түр данс
 
            Хэлцлээр худалдах валютын дүнгээр
 
Дебет:            Форвард арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох  данс
 
Дээрх гүйлгээ хийгдсэний дараа худалдан авах гадаад валютын форвард арилжааны авлагын түр данс бүрэн хаагдаж өглөгийн дансны үлдэгдлээр тухайн арилжааны үр дүнг тооцно.
               
Ашигтай бол
 
Дебет:            Форвард арилжааны өглөгийн түр данс
Кредит:           Гадаад валютын арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Форвард арилжааны өглөгийн түр данс.
 
2.  Гадаад валютыг форвард арилжаагаар худалдах арилжааг бүртгэхэд
 
Дебет:            Форвард арилжааны авлагын түр данс
                        /худалдан авах валютын дүнгээр/
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Форвард арилжааны өглөгийн түр данс
                        /худалдах валютын  дүнгээр/
 
Дээрх гүйлгээний үр дүнд Валют хөрвүүлэх түр дансны үлдэгдэл эерэг бол
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Сөрөг бол
 
Дебет Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс.
 
Монголбанкнаас зарласан ханш өөрчлөгдөх тухай бүрд хэлцлийн үнийг сар бүр дахин үнэлэн зөрүү дүнгээр нь гадаад валютын  арилжааны орлого, зарлагад бүртгэнэ. /Дээрхийн нэгэн адил уг дахин үнэлгээг хэлцлийн валютад биш, зөвхөн түүнийг илэрхийлэх валютын дүнд өөрчлөлт хийх замаар үнэлнэ./
 
Хэрэв  зах зээлийн ханш хэлцлийн ханшаас өндөр байвал
 
Дебет:             Гадаад валютын арилжааны зардал
            Кредит:            Форвард арилжааны авлагын түр данс
 
Хэрэв  зах зээлийн ханш хэлцлийн ханшаас доогуур бол,
 
Дебет:            Форвард арилжааны авлагын түр данс
Кредит           Гадаад валютын арилжааны орлого
 
Форвард хэлцлийн хугацаа дуусахад  худалдах валютын дүнгээр
 
Дебет:            Форвард арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
Худалдан авах валютын дүнгээр
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Форвард арилжааны авлагын түр данс
 
Дээрх гүйлгээ хийгдсэний дараа худалдах валютын дүнгээр гадаад валютын форвард арилжааны өглөгийн данс бүрэн хаагдаж, авлагын дансны үлдэгдлээр тухайн арилжааны үр дүнг тооцно.
               
Ашигтай бол
 
Дебет:            Форвард арилжааны авлагын түр данс
Кредит:           Гадаад валютын арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Форвард арилжааны авлагын түр данс.
 
1-1.4.3               Своп  /Swap/ арилжаа
 
Своп хэлцэл - тохирсон ханшаар гадаад валют буюу цэвэршүүлсэн үнэт металл худалдан авч /эсвэл худалдах/, ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлэн худалдах /эсвэл худалдан авах/ арилжааны 2 хэлцлийг нэг зэрэг гүйцэтгэх хэлцэл.
 
Уг арилжааг хийснээр банк ирээдүйд тодорхой хэмжээний үүрэг хүлээж байгаа гэдэг үүднээс ирээдүйд үүсэх өглөг,  авлагыг хэлцэл  хийсэн тухай бүрд  хэлцлийн ханшаар анх балансад бүртгэнэ. Хэлцлийн үнийг тухайн хэлцлийн позици хаах буюу хэлцлийн хугацаа дуусах өдөр хүртэл Монголбанкнаас зарласан ханшаар дахин үнэлэн бүртгэж, өглөг авлагын дансдыг хаахад үүсэх зөрүү дүнгээр своп арилжааны орлого, зарлагад бүртгэнэ.
 
Санхүүгийн тайланд своп арилжаагаар үүссэн өглөг, авлагын дансдыг цэвэршүүлж харуулна.
 
1.Своп хэлцэл. Худалдах/худалдан авах нөхцөлтэй.
 
а) Своп хэлцлийн дагуу гадаад валютыг худалдах гүйлгээ хийхэд үндсэн баримтуудыг бүрдүүлж, дараах гүйлгээг хийнэ.
 
Дебет:            Своп арилжааны авлагын данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
/өнөөдөр худалдах буюу ирээдүйд худалдан авах валютын дүн /
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Своп арилжааны өглөгийн данс
                          /өнөөдөр худалдан авах буюу ирээдүйд худалдах валютын дүн /
 
Монголбанкнаас зарласан ханш өөрчлөгдөх тухай бүрд хэлцлийн үнийг сар бүр дахин үнэлэн зөрүү дүнгээр нь гадаад валютын  арилжааны орлого, зарлагад бүртгэнэ. /Гэхдээ уг дахин үнэлгээг хэлцлийн валютад биш, зөвхөн түүнийг илэрхийлэх валютын дүнд өөрчлөлт хийх замаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл, хэлцлийн валют анх бүртгэгдсэн дүнгээс өөрчлөгдөхгүй, түүнийг илэрхийлэх валютын дүн зах зээлийн ханшаар зохицуулагдана./
 
Хэрэв  зах зээлийн үнэ хэлцлийн үнээс өндөр байвал
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Своп  арилжааны өглөгийн түр данс
 
Хэрэв  зах зээлийн үнэ хэлцлийн үнээс бага байвал
 
Дебет:            Своп  арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
гэж зах зээлийн үнээр үнэлнэ.
 
б) Хэлцлийн хугацаа дуусч гадаад валютыг эргүүлж худалдан авахад
 
Своп хэлцлийн гэрээгээр худалдан авах валютын дүнгээр
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Своп арилжааны  авлагын түр данс
 
Своп хэлцлийн гэрээгээр худалдах валютын дүнгээр
 
Дебет:            Своп арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
Дээрх гүйлгээ хийгдсэний дараа гадаад валютын своп арилжааны авлагын данс хаагдаж, өглөгийн дансны үлдэгдлээр тухайн арилжааны үр дүнг тооцно.
                                  
Ашигтай бол
           
Дебет:            Своп арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
Дебет:                        Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Своп арилжааны өглөгийн түр данс
 
гэж гүйлгээ хийснээр своп арилжааны позици хаагдана.
 
2. Своп хэлцэл. Худалдан авах/худалдах нөхцөлтэй.
 
а) Гэрээний нөхцлийн дагуу гадаад валютыг худалдан авахад
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Своп арилжааны өглөгийн түр данс
                          /өнөөдөр худалдан авах буюу ирээдүйд худалдах валютын дүн /
Дебет:            Своп арилжааны авлагын түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
/өнөөдөр худалдах буюу ирээдүйд худалдан авах валютын дүн /
 
Монголбанкнаас зарласан ханш өөрчлөгдөх тухай бүрд хэлцлийн үнийг сар бүр дахин үнэлэн зөрүү дүнгээр нь гадаад валютын  арилжааны орлого, зарлагад бүртгэнэ. /Гэхдээ уг дахин үнэлгээг хэлцлийн валютад биш, зөвхөн түүнийг илэрхийлэх валютын дүнд өөрчлөлт хийх замаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл, хэлцлийн валют анх бүртгэгдсэн дүнгээс өөрчлөгдөхгүй, түүнийг илэрхийлэх валютын дүн зах зээлийн ханшаар зохицуулагдана./
 
Хэрэв  зах зээлийн үнэ хэлцлийн үнээс өндөр байвал
 
Дебет:            Своп арилжааны  авлагын түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Хэрэв  зах зээлийн үнэ хэлцлийн үнээс бага байвал
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
                        Кредит:          Своп  арилжааны авлагын түр данс
 
гэж зах зээлийн үнээр үнэлнэ.
 
б) Гэрээний дагуу гадаад валютыг буцаан худалдахад,
 
Своп хэлцлийн гэрээгээр худалдах валютын дүнгээр
 
Дебет:            Своп арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
Худалдан авах валютын дүнгээр
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Своп арилжааны авлагын түр данс
 
Дээрх гүйлгээ хийгдсэний дараа гадаад валютын своп арилжааны өглөгийн  түр данс хаагдаж, своп арилжааны авлагын түр дансны үлдэгдлээр тухайн арилжааны үр дүнг тооцно.
                                   
Ашигтай бол
 
Дебет:            Своп арилжааны авлагын түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Своп арилжааны авлагын түр данс
гэж гүйлгээ хийгдсэнээр тухайн арилжааны позици хаагдана.
1-1.4.4            Опшин (Option) арилжаа
Опшин хэлцэл- гадаад валют буюу цэвэршүүлсэн үнэт металлыг талуудын хэлцлийн дагуу тохирсон ханш, үнээр худалдах буюу худалдан авах эрх.  Санхүүгийн тайланд опшин арилжааны хэлцлээр үүссэн өглөг, авлагын дансдыг цэвэршүүлж харуулна.
 
1. Гадаад валютын опшин арилжааны эрхийг худалдсан бол,
 
Гадаад валютын колл болон пут опшин хэлцлийн эрхийг худалдсан тохиолдолд үндсэн баримтуудыг бүрдүүлж дараах гүйлгээг хийнэ.
 
Опшин хэлцлийн эрхийг худалдсан үнийг /премиум/ орлогодож авахад
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Опшин арилжааны хэлцлээр ирээдүйд  хүлээж болзошгүй үүрэг үүсч байгаа тул спот өдрөөр балансын опшин арилжааны түр дансдад хэлцэлд дурьдсан гадаад валютын дүнгээр өглөг, авлага үүсгэж, позици хаах буюу хэлцэл биелэгдэх өдөр хүртэл бүртгэнэ. Балансад анхны хэлцлийн үнээр тооцож бүртгэнэ.
 
Дебет:            Опшин арилжааны авлагын түр данс
(Ирээдүйд худалдан авах валютын дүнгээр)
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Опшин арилжааны өглөгийн түр данс
                          (Ирээдүйд худалдах валютын дүнгээр)
 
Монголбанкнаас зарласан ханш өөрчлөгдөх тухай бүрд хэлцлийн үнийг сар бүр дахин үнэлэн зөрүү дүнгээр нь гадаад валютын  арилжааны орлого, зарлагад бүртгэнэ. /Дахин үнэлгээг хэлцлийн валютад биш, зөвхөн түүнийг илэрхийлэх валютын дүнд өөрчлөлт хийх замаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл, хэлцлийн валют анх бүртгэгдсэн дүнгээс өөрчлөгдөхгүй, түүнийг илэрхийлэх валютын дүн зах зээлийн ханшаар зохицуулагдана./
 
Колл опшин арилжааны хувьд:
 
Хэрэв зах зээлийн үнэ тэнцлийн үнээс өндөр бол
 
Дебет:            Опшин арилжааны авлагын түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Хэрэв зах зээлийн үнэ тэнцлийн үнээс бага бол
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Опшин арилжааны авлагын түр данс
 
Пут опшин арилжааны хувьд:
 
Хэрэв зах зээлийн үнэ тэнцлийн үнээс өндөр бол
 
 Дебет:           Гадаад валютын арилжааны зардал
 Кредит:         Опшин арилжааны өглөгийн түр данс
 
Хэрэв  зах зээлийн үнэ тэнцлийн үнээс бага бол
 
Дебет:            Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Хэлцлийн хугацаа дуусахад
 
а) Хэлцэл биелсэн бол хэлцлийн гэрээгээр худалдан авах валютын дүнгээр
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Опшин арилжааны авлагын түр данс
 
худалдах валютын дүнгээр
 
Дебет:            Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
б) Хэлцэл биелээгүй бол
 
Дебет:            Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Опшин арилжааны авлагын түр данс
 
Дээрх хоёр гүйлгээ (а,б) хийгдсэний дараа гадаад валютын опшин арилжааны авлага, өглөгийн түр дансд хаагдсанаар опшин арилжааны позици хаагдаж, тухайн арилжааны төрөл болон хэлцэл биелсэн ба үл биелсэнээс хамаарч валют хөрвүүлэх түр данс, опшин арилжааны авлага, өглөгийн түр дансдын аль нэг нь үлдэгдэлтэй үлдэх ба энэ үлдэгдлээр тухайн арилжааны үр дүнг тооцож валютын арилжааны орлого, зарлагад бүртгэнэ.      
 
Ашигтай бол
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс 
эсвэл  Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
              эсвэл  Опшин арилжааны авлагын түр данс гэж гүйлгээ хийнэ.
 
2.  Гадаад валютын опшин арилжааны эрхийг худалдан авах
 
Гадаад валютын колл болон пут опшин хэлцлийн эрхийг худалдан авсан бол үндсэн баримтуудыг бүрдүүлж дараах гүйлгээг хийнэ.
 
Опшин хэлцлийн эрхийг худалдан авах үнийг /премиум/ төлөхөд
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардлын
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
Опшин арилжааны хэлцлээр ирээдүйд  хүлээж болзошгүй үүрэг үүсч байгаа тул тэнцлийн опшин арилжааны түр дансдад хэлцэлд дурьдсан гадаад валютын дүнгээр өглөг, авлага үүсгэж бүртгэнэ.
 
Дебет:            Опшин арилжааны авлагын түр данс
(Ирээдүйд худалдан авах валютын дүнгээр)
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Опшин арилжааны өглөгийн түр данс
(Ирээдүйд худалдах валютын дүнгээр)
 
Дээрх гүйлгээ хийгдсэний дараа Валют хөрвүүлэх түр дансны үлдэгдлээр тухайн арилжааны орлого, зарлагад бүртгэнэ.
 
Монголбанкнаас зарласан ханш өөрчлөгдөх тухай бүрд хэлцлийн үнийг сар бүр дахин үнэлэн зөрүү дүнгээр нь гадаад валютын  арилжааны орлого, зарлагад бүртгэнэ.
 
Колл опшин арилжааны хувьд:
 
Хэрэв зах зээлийн үнэ тэнцлийн үнээс өндөр бол,
 Дебет:           Гадаад валютын арилжааны зардал
 Кредит:         Опшин арилжааны өглөгийн түр данс
Хэрэв  зах зээлийн үнэ тэнцлийн үнээс бага бол
 
Дебет:            Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Пут опшин арилжааны хувьд:
 
Хэрэв зах зээлийн үнэ тэнцлийн үнээс давсан бол
 
Дебет:            Опшин арилжааны авлагын түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Хэрэв  зах зээлийн үнэ тэнцлийн үнээс бага бол
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Опшин арилжааны авлагын түр данс
 
Хэлцлийн хугацаа дуусахад
 
а) Хэлцэл биелсэн бол гэрээгээр худалдан авах валютын дүнгээр,
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
Кредит:          Опшин арилжааны авлагын түр данс
 
худалдах валютын дүнгээр
 
Дебет:            Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн гадаад валютын холбогдох данс
 
б) Хэлцэл биелээгүй бол
 
Дебет:            Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс
Кредит:          Опшин арилжааны авлагын түр данс
 
Дээрх хоёр гүйлгээ (а,б) хийгдсэний дараа гадаад валютын опшин арилжааны авлага, өглөгийн түр дансд хаагдсанаар опшин арилжааны позици хаагдаж, тухайн арилжааны төрөл болон хэлцэл биелсэн ба үл биелсэнээс хамаарч валют хөрвүүлэх түр данс, опшин арилжааны авлага, өглөгийн түр дансдын аль нэг нь үлдэгдэлтэй үлдэх ба энэ үлдэгдлээр тухайн арилжааны үр дүнг тооцож валютын арилжааны орлого, зарлагад бүртгэнэ.
               
 
 
Ашигтай бол
 
Дебет:            Валют хөрвүүлэх түр данс 
эсвэл  Опшин арилжааны өглөгийн түр данс
Кредит:          Гадаад валютын арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
Дебет:            Гадаад валютын арилжааны зардал
Кредит:          Валют хөрвүүлэх түр данс
              эсвэл  Опшин арилжааны авлагын түр данс
гэж гүйлгээ хийнэ.
 
1-2             Хөрөнгө оруулалт 
 
АГУУЛГА
 
Тодорхойлолт:   Хөрөнгө оруулалт            тайлант үед хийх төлбөрийн хэмжээнээс давсан илүүдэл мөнгөн хөрөнгийг ашиг олох зорилгоор зарцуулж буй үйл ажиллагаа.
 
Хөрөнгө оруулалт нь богино хугацаат болон урт хугацаат хөрөнгө оруулалтаас бүрдэнэ.
 
Богино хугацаат   хөрөнгө оруулалт Зах зээлийн үнэлгээний зөрүү болон хүүгээс ашиг олох зориулалтаар худалдан авсан арилжааны болон богино хугацаат хөрөнгө оруулалтын  үнэт цаас.
 
Урт  хугацаат хөрөнгө оруулалт Урт хугацаанд хүүгийн болон ногдол ашиг олох            зориулалтаар худалдан авсан хөрөнгө оруулалтын үнэт цаас.
           
Үнэлгээ                    Арилжааны үнэт цаасыг худалдан авсан өртөг ба зах зээлийн үнэ хоёрын аль багаар нь бүртгэнэ. 
 
Арилжааны үнэт цаасыг борлуулснаас гарах орлого, зардлыг банк тухайн тайлант хугацааны цэвэр орлогод оруулна.
 
Хөрөнгө оруулалтын үнэт цаасыг худалдан авсан өртгөөр  
нь бүртгэнэ.
           
                        Хөрөнгө оруулалтын үнэт цаасыг буцаан мөнгөжүүлэх үед
гарах орлого, зардлыг тайлант хугацааны үнэт цаасны арилжааны орлого, зардлаар үзүүлнэ.
 
Хөрөнгө оруулалтын үнэт цаасны үнийн хэлбэлзлээс гарах эрсдлийг тооцож үнэт цаасны үнэлгээний хасагдуулга хийнэ.
 
Санхүүгийн                        Урт болон  богино хугацаат хөрөнгө оруулалтыг  тусад
тайланд                  нь бүртгэнэ.           
тусгах нь:                Богино хугацаатай хөрөнгө оруулалтыг балансын Хөрөнгө 
                                    талд мөнгөн хөрөнгийн дараа 2 дахь зүйл болгон тусгана.
 
Урт хугацаат хөрөнгө оруулалтыг балансын Хөрөнгө талд хамгийн сүүлийн зүйл болгон тусгана.
 
Хөрөнгө оруулалтыг бусадтай хийх тооцоонд барьцаа болгосон бол энэ талаар санхүүгийн тайланд тодруулна.
 
Хөрөнгө оруулалтын үнэт цаасны зах зээлийн үнэлгээний талаар санхүүгийн тайланд тодруулна.
 
Үнэт цаасны үнэлгээний хасагдуулгын талаар санхүүгийн тайланд тодруулна.
 
Хяналт:                   Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.        
 
                                    Гүйлгээний  баримтын бүрдлийг хангана.
 
Үнэт цаасны нэр, төрлөөр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
 
Үнэт цаасны бүртгэлийг  үндсэн баримттай нь тулган шалгана.
 
Үнэт цаасны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг
хангана.
 
Үнэт цаасыг биет байдлаар тоолж хяналт тавина.
 
ДАНСНЫ ЗААВАР
 
1-2.1  Үнэт цаас худалдан авах, худалдах
 
Үнэт цаас худалдан  авахад
 
            Дебет:            Үнэт цаасны холбогдох данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
 
Үнэт цаасыг буцаан худалдахад
 
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Үнэт цаасны холбогдох данс
 
Үнэт цаасыг худалдахдаа бүртгэлийн үнээс зөрүүтэй үнээр борлуулсан зөрүүг үнэт цаасны арилжааны орлого, зарлагаар бүртгэнэ.
 
Ашигтай бол
 
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Үнэт цаасны арилжааны орлого
 
Алдагдалтай бол
 
Дебет:                        Үнэт цаасны арилжааны зардал
Кредит:          Үнэт цаасны холбогдох данс
 
Үнэт цаасны хүүг хуримтлуулж бүртгэхэд
 
            Дебет:            Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн авлага
            Кредит:          Үнэт цаасны хүүгийн орлого
 
Үнэт цаасны хүү төлөгдөхөд
 
            Дебет:            Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
            Кредит:          Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн авлага
 
буюу өмнө хуримтлуулж бүртгээгүй хүү төлөгдөхөд
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Үнэт цаасны хүүгийн орлого
 
 
Үнэт цаасны бүртгэлийн үнэ, зах зээлийн үнээс зөрүүтэй тохиолдолд үнэлгээ хийж, үнэт цаасны хасагдуулга хийж тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
 
 
 
Үнэт цаасны хасагдуулга хийхэд
 
            Дебет:                        Үнэт цаасны  үнэлгээний хасагдуулгын зардал
                        Кредит:          Үнэт цаасны хасагдуулга 
           
            Үнэт цаасны хасагдуулгаар үнэлгээг хорогдуулахад
 
            Дебет:                        Үнэт цаасны хасагдуулга
            Кредит:          Үнэт цаасны холбогдох данс.
 
1-2.2   Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдүүлэлт ба хямдруулалт
 
Хөрөнгө оруулалтын үнэт цаасыг нэрлэсэн үнээс илүү үнээр худалдаж (нэмэгдэлтэй) авахад
 
                        Дебет:            Үнэт цаасны холбогдох данс (нэрлэсэн үнээр)
Дебет:            Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдэл (үнийн зөрүүгээр)
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
 
Банк үнэт цаасны хүүг тайлант үеийн эцэст хуримтлуулж тооцно. Ингэхдээ нийт хүүгийн дүнгээр авлагыг бүртгэх боловч, нэмэгдсэн үнийн зөрүүгийн тайлант хугацаанд ногдох дүнгээр хүүгийн орлогыг хорогдуулна.
 
Дебет:            Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн авлага (нэрлэсэн хүүгийн дүнгээр)
Кредит:          Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдэл (тайлант хугацаанд ногдох нэмэгдлийн дүнгээр)
Кредит:          Үнэт цаасны хүүгийн орлого (нэрлэсэн хүү - тайлант хугацаанд ногдох нэмэгдлийн дүн)
 
Үнэт цаасны хүү төлөгдөхөд
 
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд        
                        Кредит:          Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн авлага
 
буюу өмнө нь хуримтлуулаагүй хүү төлөгдөхөд
 
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдэл (харгалзах нэмэгдлийн дүнгээр)
Кредит:          Үнэт цаасны хүүгийн орлого (нэрлэсэн хүү-харгалзах нэмэгдлийн дүн)
 
Үнэт цаасыг буцаан худалдахад
 
 Дебет:           Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд        
                        Кредит:          Үнэт цаасны холбогдох данс (нэрлэсэн үнээр)
 
Нэмэгдүүлэлттэй худалдан авсан үнэт цаасны үнийн нэмэгдлийг орлогод шингээж дуусаагүй нөхцөлд худалдвал
 
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд        
                        Кредит:          Үнэт цаасны холбогдох данс (нэрлэсэн үнээр)
Кредит:          Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдэл (нэмэгдлийн үлдсэн дүнгээр)
           
Үнэт цаасыг нэрлэсэн үнэ буюу хорогдуулаагүй нэмэгдлийг тооцсон дүнгээс зөрүүтэй үнээр худалдвал үнийн зөрүүг тайлант үеийн ашиг, алдагдалд бүртгэнэ.
 
Үнэт цаасыг банк нэмэгдэлтэй худалдан авсан тохиолдлыг жишээгээр авч үзье.
 
Жишээ : 2000 оны 11  дугаар сарын 1-ний өдөр банк жилийн 5 хувийн нэрлэсэн хүүтэй 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй Засгийн Газрын өрийн бичгийг жилийн 4 хувийн зах зээлийн хүүгээр бодож 1,009,787 төгрөгөөр нэмэгдэлтэйгээр худалдан авав. Засгийн Газрын өрийн бичиг нь 2001 оны   4 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд хүүгээ төлнө. Засгийн Газрын өрийн бичиг нь 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эргэж төлөгдөнө.
 
            Банкин дээр 2000 оны 11  дугаар сарын 1-ний өдөр дараахь бичилтүүд хийгдэнэ. Үүнд:
 
                        Дебет:            Засгийн Газрын үнэт цаас
1000,000 ¥
                        Дебет:            Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдэл
                        9,787 ¥
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
            1,009,787 ¥
 
11 дүгээр сарын хүү /1,000,000 * 0.05 : 12=4,167/-г хуримтлуулан тооцож
 
                         Дебет:           Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн
Авлага                                               4,167 ¥
                        Кредит:          Үнэт цаасны хорогдуулаагүй нэмэгдэл
                                    801   ¥
                        Кредит:          Засгийн Газрын үнэт цаасны хүүгийн орлого
                        3,366 ¥
 
            Засгийн газар үнэт цаасныхаа эхний 6 сарын хүүнд нийт 25,002 /сарын хүүгийн орлого 4,167 * 6 сар/ төгрөгийг 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн тохиолдолд
 
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
                        Кредит:          Хуримтлуулж тооцсон Засгийн Газрын  үнэт цаасны
хүүгийн авлага 
 
Дээрх аргаар сүүлийн 6 сарын хүүг хуримтлуулан тооцож, 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өрийн бичгийн нэрлэсэн үнэ /1,000,000 ¥/-ийг хүү /25,002 ¥/-гийн хамт Засгийн Газраар төлүүлнэ.
 
Доорхи хүснэгтийг үндэслэн сар бүр нэмэгдлийн хорогдлоор Засгийн газрын үнэт цаасны орлогыг хорогдуулан бүртгэнэ.
 
Үнэт цаасны нэмэгдлийг хорогдуулах хүснэгт                           
 
дд
Он сар өдөр
  Нэрлэсэн хүүгийн орлого
Хүүгийн орлого
Нэмэгдлийн хорогдол
Худалдан авсан өртөг
Хорогдуулаагүй нэмэгдэл
1
11.01.2000
 
 
 
1,009,787
9.787
2
11.30.2000
4.167
      3.366
801
1,008,986
8.986
3
12.31.2000
4.167
      3.363
803
1,008,183
8.183
4
01.31.2001
4.167
      3.361
806
1,007,377
7.377
5
02.28.2001
4.167
      3.358
809
1,006,568
6.568
6
03.31.2001
4.167
      3.355
811
1,005,757
5.757
7
04.30.2001
4.167
      3.353
814
1,004,943
4.943
8
05.31.2001
4.167
      3.350
817
1,004,126
4.126
9
06.30.2001
4.167
      3.347
820
1,003,306
3.306
10
07.31.2001
4.167
      3.344
 822
1,002,484
2.484
11
08.31.2001
4.167
      3.342
825
1,001,659
1.659
12
09.30.2001
4.167
      3.339
828
1,000,831
831
13
10.31.2001
4.167
      3.336
831
1,000,000
                 -  
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
9.787
 
 
 
 
 
 
 
 
 
                                   
 
Тайлбар: Хүүгийн орлогыг тооцохдоо үнэт цаасны урд сарын үнийг
0,04-өөр үржүүлж 12 сард хуваана.
Тухайлбал: 11 дүгээр сарын нэмэгдлийн хорогдол нь
 801= 4,167-(1,009,787*0.04/12) төгрөг болно.
 
Хөрөнгө оруулалтын үнэт цаасыг нэрлэсэн үнээс бага үнээр худалдаж (хямдруулалттай) авахад
 
                        Дебет:            Үнэт цаасны холбогдох данс (нэрлэсэн үнээр)
Кредит:          Үнэт цаасны хорогдуулаагүй хямдруулалт (үнийн зөрүүгээр)
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
 
Банк үнэт цаасны хүүг тайлант хугацаанд хуримтлуулж тооцно. Ингэхдээ нийт хүүгийн дүнгээр авлагыг бүртгэх боловч, хямдруулсан үнийн зөрүүгийн тайлант хугацаанд ногдох дүнгээр хүүгийн орлогыг нэмэгдүүлнэ.
 
Дебет:            Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн авлага (нэрлэсэн хүү)
Дебет:            Үнэт цаасны хорогдуулаагүй хямдруулалт (хямдруулалтын тайлант үед ногдох дүн)
Кредит:          Үнэт цаасны хүүгийн орлого (нэрлэсэн хүү+хямдруулалтын тухайн тайлант үед ногдох дүн)
 
Үнэт цаасны хүү төлөгдөхөд
 
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд        
                        Кредит:          Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн авлага
 
буюу өмнө хуримтлуулаагүй хүү төлөгдөхөд
 
           
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд (нэрлэсэн хүү)
Дебет:            Үнэт цаасны хорогдуулаагүй хямдруулалт (хямдруулалтын тухайн хугацаанд ногдох дүн)
Кредит:          Үнэт цаасны хүүгийн орлого (нэрлэсэн хүү+хямдруулалтын тухайн хугацаанд ногдох дүн)
 
Үнэт цаасыг буцаан худалдахад
 
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд        
                        Кредит:          Үнэт цаасны холбогдох данс (нэрлэсэн үнээр)
 
Хямдруулалттай худалдан авсан үнэт цаасны үнийн хямдруулалтыг орлогод шингээж дуусаагүй нөхцөлд худалдвал
 
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Дебет:                        Үнэт цаасны хорогдуулаагүй хямдруулалт
Кредит:          Үнэт цаасны холбогдох данс (нэрлэсэн үнээр)
 
Үнэт цаасыг нэрлэсэн үнэ буюу хорогдуулаагүй хямдруулалтыг тооцсон дүнгээс зөрүүтэй үнээр худалдвал үнийн зөрүүг тайлант үеийн ашиг, алдагдалд бүртгэнэ.
 
Үнэт цаасыг банк хямдруулалттай үнээр худалдан авсныг жишээгээр авч үзье.
 
Жишээ : 2000 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр банк жилийн 5 хувийн нэрлэсэн хүүтэй 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй Засгийн Газрын өрийн бичгийг жилийн 6 хувийн зах зээлийн хүүгээр бодож 990,318 төгрөгөөр хямдруулалттай худалдан авав. Засгийн Газрын өрийн бичгийн хүүг 2001 оны   4 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд төлнө. Засгийн Газрын өрийн бичиг нь 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эргэж төлөгдөнө.
 
            Банкин дээр 2000 оны 11  дугаар сарын 1-ний өдөр дараахь бичилтүүд хийгдэнэ. Үүнд:
                       
Дебет:            Засгийн Газрын үнэт цаас                                                                                                                                                 1,000,000 ¥
                        Кредит:          Үнэт цаасны хорогдуулаагүй хямдруулалт
                                    9,682 ¥
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд  
990,318 ¥
 
Банк 11  дүгээр сарын хүү /1,000,000 * 0.05 :12 = 4,167/-г хуримтлуулан тооцож
Дебет:            Хуримтлуулж тооцсон Засгийн Газрын үнэт цаасны
хүүгийн авлага                                 4,167 ¥
Дебет:            Үнэт цаасны хорогдуулаагүй хямдруулалт
                                                                                    785 ¥
Кредит:          Засгийн Газрын үнэт цаасны хүүгийн орлого   
                                   4,952¥                        
Засгийн газар үнэт цаасныхаа эхний 6 сарын хүүд нийт 25,002 /сарын хүүгийн орлого 4167*6 сар/ төгрөгийг 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн тохиолдолд
 
Дебет:       Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:     Хуримтлуулж тооцсон ЗГ-ын үнэт цаасны
       хүүгийн авлага
 
           Дээрх аргаар банк өрийн бичгийн сүүлийн 6 сарын хүүг хуримтлуулан тооцож 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өрийн бичгийн нэрлэсэн үнэ /1,000,000¥/-ийг хүү /25,002/-гийн хамт Засгийн Газраар төлүүлнэ.
 
Доорхи хүснэгтийг үндэслэн сар бүр хямдруулалтын хорогдлоор Засгийн газрын үнэт цаасны орлогыг нэмэгдүүлэн бүртгэнэ.
 
Үнэт цаасны хямдруулалтыг хорогдуулах хүснэгт
                       
дд
Он сар өдөр
  Нэрлэсэн хүүгийн орлого
Хүүгийн орлого
Нэмэгдлийн хорогдол
Худалдан авсан өртөг
Хорогдуулаагүй нэмэгдэл
1
11.01.2000
 
 
 
         990,318
            9,682 
2
11.30.2000
4.167
      4.952
                   785
         991,102
            8,898 
3
12.31.2000
4.167
      4.956
                   789
         991,891
            8,109 
4
01.31.2001
4.167
      4.959
                   793
         992,684
            7,316 
5
02.28.2001
4.167
      4.963
                   797
         993,481
            6,519 
6
03.31.2001
4.167
      4.967
                   801
         994,282
            5,718 
7
04.30.2001
4.167
      4.971
                   805
         995,086
            4,914 
8
05.31.2001
4.167
      4.975
                   809
         995,895
            4,105 
9
06.30.2001
4.167
      4.979
                   813
         996,708
            3,292 
10
07.31.2001
4.167
      4.984
                   817
         997,585
            2,475 
11
08.31.2001
4.167
      4.988
                   821
         998,346
            1,654 
12
09.30.2001
4.167
      4.992
                   825
         999,171
               829 
13
10.31.2001
4.167
      4.996
                  829
      1,000,000
                 -   
 
 :OY
 
 
 9,682
 
 
 
 
 
 
 
 
 
             
            Тайлбар: Хүүгийн орлогыг тооцохдоо үнэт цаасны урьд сарын үнийг
0.06 үржүүлж 12 сард хуваана.
Тухайлбал:   11 дүгээр сарын хямдруулалтын хорогдол нь
785 =  /990318*0.06/12/ - 4167 төгрөг болно.
 
1-2.3     Вексель
 
Банк Векселийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу векселийн бүрдүүлбэр, хуулийн хүчин төгөлдөр эсэхийг шалгасны үндсэн дээр векселийг төлбөр тооцоо гүйцэтгэх,  төлбөрийн батлан даалт гаргах, хямдруулан худалдан авах, худалдах  зэрэгт хэрэглэнэ.
 
Векселийг үндэслэн төлбөр тооцоо гүйцэтгэсэн тохиолдолд
 
Дебет:            Төлбөр хариуцагч байгууллагын харилцах данс
Кредит:          Вексель эзэмшигчийн харилцах данс
 
Векселийн төлбөрт батлан даалт гаргасан тохиолдолд балансын гадуурхи Векселийн батлан даалтын  дансанд орлогодоно.
 
Векселийг банк хямдруулан худалдан авах тохиолдолд вексельд заасан төлбөрийн дүнгээр
 
Дебет:                        Вексель         /нэрлэсэн дүнгээр/
Кредит:          Вексель эзэмшигчийн харилцах данс эсвэл
Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
                        /худалдан авсан дүн/
Кредит:          Үнэт цаасны арилжааны орлого
/зөрүүгээр/
 
Банк эзэмшиж байгаа векселийг эргүүлэн худалдвал
 
Дебет:            Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд        
Кредит:          Вексель
 
Векселийн маягтыг балансын гадуурхи холбогдох дансанд орлогодож, худалдах тухай бүр зарлагадана.
 
1-3      ЗЭЭЛ              
                                    АГУУЛГА
                       
Тодорхойлолт:    Зээл банкнаас тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, барьцаа эсхүл батлан даалттайгаар мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх үйл ажиллагаа.
 
Зээлийн зүйл ангид санхүүгийн түрээсийн авлага, төлбөрийн хэрэгслийг ашигласны үр дүнд иргэд, байгууллагаас авах авлага (картын зээл г.м )-ыг хамруулна.
 
Зээлийн хүү  гэрээнд заасан хэмжээгээр зээлийг ашигласны үнэ.
 
Зээл төлөгдөхөд            Олгосон зээлийг хугацаа, чанар, эргэж төлөгдөх
учирч болзошгүй магадлалыг нь харгалзан ангилах замаар Зээл төлөгдөхөд
алдагдлаас                         учирч болзошгүй алдагдлаас хамгаалах эрсдлийн санг хамгаалах сан             /цаашид Зээлийн эрсдлийн сан гэх/  тооцож зардлаар
                                    байгуулна.
 
Үнэлгээ ба орлогын  Зээлийг олгосон дүнгээр бүртгэнэ. Зээл нь урьдчилан
бүртгэл                   тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ. Зээлийн цэвэр дүн нь зээлийн өрийн үлдэгдлээс түүнд байгуулсан Зээлийн эрсдлийн санг  хассан дүн байна.
 
Гадаад валютаар олгосон зээлийг Монголбанкнаас зарласан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэн төгрөг, гадаад валютаар давхар бүртгэх ба ханшийн хэлбэлзлээс гарах орлого, зардлыг тайлант хугацааны цэвэр орлогод тусгана.
 
                                    Гадаад валютаар олгосон зээл чанаргүй зээлд ангилагдсан
үед ханшийн тэгшитгэл хийвэл ханш өсч, буурсан
хэмжээгээр зээлийн эрсдлийн сангийн хэмжээнд өөрчлөлт
оруулна.
                                   
Банк зээлийн хүүгийн орлогыг нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар бүртгэнэ. Өөрөөр хэлбэл тайлант хугацаанд ногдох хүүгийн орлогыг мөнгөөр төлөгдсөн эсэхээс үл хамааруулж орлогод бүртгэнэ. Зээлийн хүүг холбогдох хууль тогтоомж, заавар журам болон зээлийн гэрээний  дагуу тооцно.
 
Санхүүгийн            Зээлийг балансын Хөрөнгө талд 3 дахь зүйл болгон
тайланд                  тусгана.
тусгахь:
Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлагыг Бусад хөрөнгийн зүйл ангиар, хуримтлуулж тооцохыг зогсоосноос хойш балансын гадуурхи Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүүгийн дансанд бүртгэнэ. Хуримтлуулж тооцсон хүүгийн авлагыг тайлант хугацааны орлогод оруулна.
 
Зээлийн эрсдлийн сан байгуулах, зарцуулах банкны бодлогын  талаар санхүүгийн тайланд  тодруулна.
 
Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээл, хүүгийн орлогын талаар санхүүгийн   тайланд тодруулна.
 
Банкны гишүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгосон зээлийн талаар санхүүгийн тайланд  тодруулна.
 
Хяналт:                   Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
 
Зээлдэгч бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
Дэлгэрэнгүй бүртгэлийг дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
  
Зээлийн барьцаа, батлан даалт, холбогдох баримт
материал, зээлийн хувийн хэргийг бүрдүүлж найдвартай орчинд хадгална.
 
Зээлийн барьцаа хөрөнгийн биет байдалд байнгын хяналт тавина.
 
Зээлийг холбогдох журмын дагуу ангилж бүртгэн,  эрсдлийн санг шаардлагатай хэмжээнд байгуулсан байдал.
 
Зээл, хүүгийн гүйлгээ, хүүгийн тооцоололд дараалсан хяналт тавина.
 
Тайлант үеийн эцсээр зээлийн үндсэн өр болон хүүгийн авлагыг зээлдэгчтэй тулган баталгаажуулна.
 
ДАНСНЫ ЗААВАР
 
1-3.1               Зээл олгох, төлүүлэх
 
Зээл олгоход
 
            Дебет :           Зээлийн холбогдох данс
Кредит:          Зээлдэгчийн харилцах данс эсхүл
              Мөнгөн хөрөнгийн дансд
           
            Зээлдэгч зээлийн үндсэн өрийг эргүүлэн төлөхөд
 
Дебет:            Зээлдэгчийн харилцах данс эсхүл
Мөнгөн хөрөнгийн дансд
                        Кредит:          Зээлийн холбогдох данс
 
1-3.2   Зээлийн хүүгийн бүртгэл
 
Зээлийн гэрээнд заасан хувь хэмжээгээр хүүгийн орлогыг хуримтлуулж бүртгэхэд
            Дебет:            Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлага
Кредит:          Зээлийн хүүгийн орлого
 
            Хуримтлуулж бүртгэсэн зээлийн хүүг зээлдэгч төлөхөд
           
Дебет:             Зээлдэгчийн харилцах данс эсхүл
                          Мөнгөн хөрөнгийн дансд
Кредит:            Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлага
 
            Тухайн тайлант үед  ногдох, өмнө нь хуримтлуулж бүртгээгүй хүү төлөгдөхөд
 
Дебет:             Зээлдэгчийн харилцах данс эсхүл
                          Мөнгөн хөрөнгийн дансд
Кредит:            Зээлийн хүүгийн орлого
 
            Зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд  заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэхь хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана. Хуримтлуулсан хүүг буцаахдаа сөрөг утгатай Хүүгийн орлогын буцаалтын дансыг хэрэглэнэ.
 
                        Дебет:                        Хүүгийн орлогын буцаалт
                        Кредит:          Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлага
 
            Буцаасан хүүгийн дүнгээр балансын гадуурхи Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүүгийн дансанд бүртгэж, цаашид тухайн ззэлд тооцох хүүг энэ дансанд нэмж бүртгэн, төлүүлэх арга хэмжээг үргэлжүүлнэ.
 
            Балансын гадуур бүртгэлтэй хүү төлөгдөхөд
 
Дебет :           Зээлдэгчийн харилцах данс эсхүл
                        Мөнгөн хөрөнгийн дансд
                        Кредит :         Зээлийн хүүгийн орлого
 
            Төлөгдсөн хүүгийн дүнгээр балансын гадуурхи данснаас зарлагадана.
 
1-3.3   Зээлийн ангилал, зээлийн эрсдлийн сан байгуулах, зарцуулах
 
            Банк холбогдох журам, удирдлагын бодлогын дагуу зээлээ ангилж, тухайн ангиллын дансаар бүртгэнэ.
 
Зээлийг Хэвийн ангиллаас Хугацаа хэтэрсэнангилалд шилжүүлбэл
 
Дебет:                        Хугацаа хэтэрсэн зээл
Кредит:          Хугацаандаа байгаа зээл
 
гэх мэтээр бүртгэнэ. Зээлийн чанар сайжирч, ангилал дээшлүүлэхэд эсрэг гүйлгээ хийнэ.
 
Банк зээлийн ангилалд тохирсон Зээлийн эрсдлийн санг тайлант хугацааны зардлаар байгуулна. Зээлийн эрсдлийн сан байгуулах банкны бодлого нь эрх бүхий байгууллагаас баталсан холбогдох журмаар тогтоосон зарчмаас өөр бол эрсдлийн зардлын зөрүүг санхүүгийн тайланд тодруулна.
 
Зээлийн эрсдлийн сан  байгуулахад
 
            Дебет:                        Зээлийн эрсдлийн зардал
                        Кредит :         Зээлийн эрсдлийн сан
 
            Хэрэв Зээлийн эрсдлийн сан шаардлагатай хэмжээнээс илүү бол
 
            Дебет:                        Зээлийн эрсдлийн сан
                        Кредит:          Зээлийн эрсдлийн зардал

            Хэрэв буцаах дүн эрсдлийн зардлын дүнгээс илүү бол зөрүү дүнгээр тайлант хугацааны орлого болгож:

Дебет:                        Зээлийн эрсдлийн сан
                        Кредит:          Бусад орлого
 
            Зээлийн эрсдлийн сангаас зээл хаахад
 
            Дебет:            Зээлийн эрсдлийн сан
                        Кредит:          Зээлийн холбогдох данс
 
Хаасан зээлийн дүнгээр балансын гадуурхи Зээлийн эрсдлийн сангаас хаасан зээлийн дансанд бүртгэж, зээлийг эргүүлж төлүүлэх ажиллагааг үргэлжлүүлнэ. 
 
Хаасан зээл эргэж төлөгдөхөд
 
Дебет :           Мөнгөн хөрөнгийн дансд
Кредит:          Бусад орлого
 
Гадаад валют ханшийн тэгшитгэлийн өөрчлөлтөөс гадаад валютаар олгосон зээлийн багцын дүн өөрчлөгдвөл Зээлийн эрсдлийн сангийн зөрүүг зээлийн эрсдлийн зардлаар тохируулна.
 
Гадаад валютын ханш өссөнөөс зээлийн багцын дүн өсвөл;
                       
Дебет:                        Зээлийн эрсдлийн  зардал
            Кредит:          Зээлийн эрсдлийн сан
 
Гадаад валютын ханш буурснаас зээлийн багцын дүн буурвал;
 

            Дебет:                        Зээлийн эрсдлийн сан

                        Кредит:          Зээлийн эрсдлийн зардал
 
1-3.4   Банк хоорондын захаар зээл олгосон зээл
           
Банк хоорондын захаар зээл олгоход
 
Дебет:            Банк хоорондын захаар олгосон зээл
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд эсвэл
                                                Зээлдэгч банкны харилцах, хадгаламж
                                               
Банк хоорондын захаар олгосон зээлийн төлбөр хийгдэхэд
Зээлийн өрийн үндсэн дүнгээр
 
                        Дебет :           Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Банк хоорондын захаар олгосон зээл
Банк хоорондын захаар олгосон зээлийн хүүгийн  бүртгэлийг энэхүү журмын 1 - 3.2-д заасны дагуу холбогдох дансдаар хийнэ.
 
Банк хоорондын захаар олгосон зээлийг бусад зээлийн нэгэн адил ангилж, Зээлийн эрсдлийн сан байгуулна.
 
1-3.5               Зээлийн барьцаа,  батлан даалтын хөрөнгө
 
Зээлийн барьцаанд авсан эд хөрөнгө болон эд хөрөнгийг эзэмших эрхийг балансын гадуурхи Зээлийн барьцаа хөрөнгийн дансанд орлогодож, зээлдэгч зээлийг бүрэн төлсөн нөхцөлд тухайн данснаас зарлагадана.
 
Банк зээл олгохдоо зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлийн барьцаанд авч болно. Барьцаанд байршуулж буй мөнгөн хөрөнгийг Харилцагчийн зээлийн барьцаанд байршуулах эх үүсвэрийн дансанд тусгаарлана.
 
Зээлийн барьцаанд мөнгөн хөрөнгө байршуулахад
 
                        Дебет:             Зээлдэгчийн харилцах эсвэл
Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд 
                        Кредит:          Харилцагчийн зээлийн барьцаанд  байршуулах
эх үүсвэр
 
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, банк барьцаа хөрөнгийг буцааж олговол
           
Дебет:            Харилцагчийн зээлийн баталгаанд байршуулах 
эх  үүсвэр
Кредит:          Зээлдэгчийн харилцах эсхүл
Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
 
            Зээлдэгч зээлээ төлж барагдуулаагүй бол зээл, барьцааны гэрээ бусад баримтыг үндэслэн барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэхэд
 
Дебет:            Харилцагчийн зээлийн барьцаанд байршуулах 
эх  үүсвэр
Кредит:          Зээлийн холбогдох данс болон
                        Хүүгийн авлага ба орлого 
 
            Банк харилцагчийн нэрийн өмнөөс зээлийн батлан даалт гаргаж болно. Батлан даалтын хугацаа дуусч, харилцагч зээлээ төлж чадаагүйгээс банк зээлийг төлж барагдуулах нөхцөлд зээлийн төлбөрийг хийхийн өмнө зээлийн хувийн хэрэг, төлбөр тооцоо хийсэн баримт болон холбогдох баримт материалыг тухайн зээлийг олгосон банкнаас эх хувиар нь гаргуулан хүлээн авсны эцэст  өөрийн балансад зээл болгон бүртгэнэ.
 
                        Дебет:                        Зээлийн холбогдох данс
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
 
1-3.6  Санхүүгийн түрээс
 
Банкны тухай хууль, тогтоомж болон Монголбанкнаас баталсан журмын дагуу банк санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулна.
 
            Өмчлөх эрхтэй холбогдсон бүхий л  эрсдлэл болон ашгийг түрээслэгчид шилжүүлдэг түрээсийг санхүүгийн түрээс гэж ойлгоно. Өмчлөлийн эрхийг бүрэн шилжүүлэх буюу шилжүүлэхгүй байж болно.
 
            Санхүүгийн түрээс нь 1/ Түрээс нь хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх, 2/ Түрээс нь тохиролцсон худалдан авах сонголтыг агуулсан байх, 3/ Түрээсийн хугацаа нь уг түрээслэсэн хөрөнгийн тооцоолсон үр ашигт хугацааны 75 хувь буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байх, 4/ Түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ нь уг түрээслэсэн хөрөнгийн зах зээлийн үнийн 90 хувь буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байх гэсэн 4 шалгуурын аль нэгийг хангах шаардлагатай.
 
            Санхүүгийн түрээсээр  өгсөн хөрөнгийг балансад үндсэн хөрөнгө биш харин түрээсийн цэвэр хөрөнгө оруулалттай тэнцүү дүнгээр Санхүүгийн түрээсийн авлага гэж бүртгэнэ.
 
            Түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрийн авлагыг үндсэн авлагын буцаан төлөлт ба түүний хөрөнгө оруулалт, үйлчилгээний төлөө түрээслүүлэгчийг шагнах буюу нөхөн олгох санхүүгийн орлого гэж үздэг. Түээслүүлэгч нь санхүүгийн орлогыг түрээсийн хугацаанд системчилсэн зохих сууриар хуваарилна.
 
            Түрээслүүлэгчийн бүртгэл:
 
Түрээсийн гэрээгээр хөрөнгийг шилжүүлэх үед өнөөгийн үнэ цэнээр
 
                        Дебет:            Санхүүгийн түрээсийн авлага

Кредит:        Үндсэн хөрөнгө /Түрээслэсэн                                                                         хөрөнгийн төрлөөр/

 
            Санхүүгийн түрээсийн хүүг хуримтлуулан тооцож
 
                        Дебет:                        Хуримтлуулсан санхүүгийн түрээсийн хүүгийн
авлага
                        Кредит:          Санхүүгийн түрээсийн хүүгийн орлого
                                               
            Түрээс, хүүгийн төлбөрийг авах үед
 
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
                        Кредит:          Санхүүгийн  түрээсийн авлага
                        Кредит:          Хуримтлуулсан санхүүгийн түрээсийн хүүгийн
авлага
            Түрээсийн хугацааны эцэст түрээслэсэн хөрөнгөө түрээслэгч талд илүү үнээр борлуулсан бол
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
                        Кредит:          Үндсэн хөрөнгө борлуулалтын олз.
 
            Түрээслэгчийн бүртгэл:
            Түрээсийн гэрээгээр хөрөнгийг хүлээн авах үед
                        Дебет:                        Үндсэн хөрөнгө /Түрээслэн авсан хөрөнгийн
төрлөөр
                        Кредит:          Санхүүгийн түрээсийн өглөг
            Санхүүгийн түрээсийн хүүг хуримтлуулан тооцож
                        Дебет:                        Санхүүгийн түрээсийн хүүгийн зардал
                        Кредит:          Хуримтлуулж тооцсон санхүүгийн түрээсийн
хүүгийн өглөг
            Түрээс, хүүгийн төлбөрийг төлөх үед
                        Дебет:                        Санхүүгийн түрээсийн өглөг
                        Дебет:                        Хуримтлуулж тооцсон санхүүгийн түрээсийн
хүүгийн өглөг
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
            Санхүүгийн түрээсийн авлагыг зээлийн нэгэн адил ангилж  Зээлийн эрсдлийн сан байгуулна.
 
1-4    Өмчлөх бусад  үл хөдлөх хөрөнгө
 
АГУУЛГА
 
Тодорхойлолт:    Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө           зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас өмчлөн авсан, худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд хамааралгүй үл хөдлөх хөрөнгө.
 
Үнэлгээ                    Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийг холбогдолтой зээл, авлагын нийт дүн ба  тухайн үеийн борлуулах зах зээлийн үнийн аль багаар нь бүртгэнэ.
 
Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийг борлуулахад гарах
олз, гарзыг тухайн тайлант хугацааны цэвэр орлогод
оруулна.
 
Банк өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээр үнэлгээний хасагдуулга хийж, зардлаар бүртгэнэ.
 
Санхүүгийн                        Санхүүгийн тайланд өмчлөх бусад үл хөдлөх  хөрөнгийг 
тайланд                  үнэлгээний хасагдуулгаар цэвэршүүлэн үзүүлнэ.
үзүүлэх нь:
            Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний
            хасагдуулгын талаар санхүүгийн тайланд тодруулна.
 
Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийг балансын  Хөрөнгө талд 4 дэх зүйл болгон тусгана.
 
Хяналт:                   Банк нь зээлийг мөнгөн хөрөнгөөр төлүүлэх чиглэл
баримтална.
 
Ажилтнуудын ажил, үүргийг зааглан тусгаарлана.
 
Хөрөнгийн нэр, төрлөөр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
 
Гүйлгээний баримтын бүрдлийг хангана.
 
Зээлийн төлбөрт авах ӨБҮХХ-ийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй уялдуулан бодитойгоор тогтооно.
 
                                    ӨБҮХХ-ийг биетээр тоолж шалгана.
ДАНСНЫ ЗААВАР
      Зээл, авлагыг барагдуулах зорилгоор банк зээлдэгчтэй байгуулсан гэрээнд барьцаа болгон заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч борлуулах ажиллагааг эхэлнэ.
 
Зээл төлөлтийн тооцоогоор өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч өмчилсөн тохиолдолд балансын гадуурхи Зээлийн барьцаа эд хөрөнгийн данснаас зарлагадаж, зээл, холбогдох нийт авлага ба уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн аль бага дүнгээр
Дебет:            Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
Кредит:          Зээл, холбогдох авлага, тооцооны данс
Хэрэв зээл, холбогдох авлагын дүн нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнээс их бол ӨБҮХХ-ийг зах үнээр бүртгэж, холбогдох зээл, авлагыг энэ дүнгээр хорогдуулж, үлдсэн зээл, авлагыг барагдуулах арга хэмжээг үргэлжлүүлнэ.
 
            Банк нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг байнга судалж, ӨБҮХХ-ийн бүртгэлийн үнэ, зах зээлийн үнээс их бол үнэлгээний хасагдуулга хийнэ.
           
Дебет:            ӨБҮХХ-ийн үнэлгээний хасагдуулгын зардал
            Кредит:          ӨБҮХХ-ийн үнэлгээний хасагдуулга
 
ӨБҮХХ-ийг борлуулах, ашиглах, хамгаалахтай холбогдон гарах урсгал зардлыг бүртгэхэд
 
            Дебет:            ӨБҮХХ-ийн урсгал болон борлуулалтын зардал
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн болон бусад холбогдох данс
 
ӨБҮХХ-ийг борлуулахад
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
                        Кредит:          ӨБҮХХ
ӨБҮХХ-ийг борлуулахдаа ӨБҮХХ-ийн бүртгэлийн үнийг тухайн хөрөнгийн хасагдуулгын дүнгээр хорогдуулбал
            Дебет:                        ӨБҮХХ-ийн үнэлгээний хасагдуулга
            Кредит:          ӨБҮХХ
Илүү үнээр борлуулсан бол үнийн зөрүүг тайлант хугацааны орлого болгож 
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Хөрөнгө борлуулалтын олз
Бага үнээр борлогдвол үнийн зөрүүгээр

                         Дебет:           Хөрөнгө данснаас хассаны гарз

                        Кредит:          ӨБҮХХ

 
ӨБҮХХ борлогдохгүй бол холбогдох журамд заасны дагуу банкны удирдлагын шийдвэрээр данснаас хасна.
 
1-5      Бусад хөрөнгө
 
АГУУЛГА
 
Хамрагдах зүйл    -Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
-Бусад авлага
-Урьдчилгаа
-Материал, үнэ бүхий зүйл
-Салбар хоорондын тооцоогоор үүссэн авлага.
 
Тодорхойлолт      Авлага нь нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний үнэ, хүлээн аваагүй байгаа бусдаас авахаар хүлээн зөвшөөрөгдсөн тооцоо юм. Банкны байгууллагын хувьд энэ авлагад худалдааны бус буюу үндсэн бус үйл ажиллагаанаас үүссэн авлагыг хамруулна. Тухайлбал; зээлээр борлуулсан эд хогшил, ажиллагсад болон бусад байгууллага, хүмүүсээс авах зээлээс бусад тооцооны авлага гэх мэт.   
 
Аккруэл нь эцсийн дүн эсвэл хугацаа нь тодорхой бус байсан ч, хүлээн авч болох үр ашгийн бодит тооцоог хийх боломжтой, ирээдүйд хүлээн авах эдийн засгийн үр ашиг.
 
Урьдчилгаа өмнө нь хөрөнгө оруулалтын бус зориулалтаар төлсөн мөнгө буюу бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа болон урьдчилан төлсөн зардлууд.
 
Материал, үнэ бүхий зүйл банкны байгууллагын хувьд үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлсийн хэлбэрээр байгаа хөрөнгө.
 
Үнэлгээ                    Авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан эрсдлийн санг хасч тооцсон төлөгдөх боломжтой цэвэр дүнгээр илэрхийлнэ.
                             
            Бараа материалыг өртөг ба зах зээлийн үнийн аль багаар нь бүртгэнэ. Бараа материалын өртөг нь худалдан авахад гарсан зардал, одоогийн байдалд оруулахтай холбогдон гарсан шууд ба шууд бус зардлыг багтаасан байна. Банкны байгууллагад материал нь ихэнхдээ хангамжийн зүйл ба худалдан борлуулах зориулалтгүй тул үнэлгээний хасагдуулгыг авч үзэхгүй. 
 
Урьдчилгааг түүний банкнаас төлсөн хэмжээ буюу нэрлэсэн үнээр илэрхийлнэ.
Санхүүгийн            Хуримтлуулж тооцсон авлага, бусад авлага, материал,
тайланд                  урьдчилгааг балансын Хөрөнгө талд ӨБҮХХ-ийн дараа 5
тусгах нь:              дахь    зүйл болгон тусгана.
                       
Хяналт                    Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
 
Авлага, урьдчилгааг тооцоо үүссэн субьект бүрээр, материал үнэ бүхий зүйлийг нэр төрлөөр нь дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ үлдэгдэлтэй тохируулна.
                                   
Салбар хоорондын тооцоог банкны төв, салбарын хооронд байнга нийлж, тохируулна.
 
Санхүүгийн тайланд салбар хоорондын тооцоог цэвэршүүлж үзүүлнэ.
 
Гүйлгээний баримтын бүрдлийг хангана.
 
Авлага, урьдчилгааг тайлангийн үеийн эцэст холбогдох талтай тулган баталгаажуулна.
 
ДАНСНЫ ЗААВАР
 
1-5.1   Хуримтлуулж тооцсон хүүгийн бүртгэлийн дансны зааврыг холбогдох бүлгүүдээс үзнэ үү.
           
1-5.2   Авлага
 
    Авлага үүсэхэд
 
                        Дебет:            Авлага
Кредит:          Мөнгөн хөрөнгө эсвэл хөрөнгийн холбогдох данс
 
            Авлагын дансны үлдэгдэл нь түр хугацааны шинж чанартай бөгөөд эцсийн тооцоо хийгдсэн тухай бүр хаагдаж байх ёстой.
 
            Авлага төлөгдөхөд
 
Дебет:            Мөнгөн хөрөнгө эсвэл хөрөнгийн холбогдох данс
Кредит:          Авлага
 
Банк авлагыг зохих шалгуурын дагуу үнэлж, төлөгдөх боломжтой дүн, нэрлэсэн үнийн зөрүүгээр эрсдлийн санг тайлант үеийн зардлаар байгуулна.
 
                        Дебет:            Авлагын эрсдлийн зардал
Кредит:          Авлагын эрсдлийн сан
 
            Авлагыг төлүүлж авч чадахгүй бол банкны удирдлагын шийдвэрийн дагуу эрсдлийн сангаас хаана.
 
Дебет:            Авлагын эрсдлийн сан
                        Кредит:          Авлага
 
1-5.3   Урьдчилгаа
 
            Ажилчид албан үүрэг гүйцэтгэх, сургалт, семинарт хамрагдахаар гадаад, дотоодод томилолтоор явахад удирдлагын шийдвэрийн дагуу гарах зардлыг урьдчилан олговол
 
                        Дебет:            Дараа тайлангийн тооцоо
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд
 
Томилолтын тайлан, зардлын баримтыг үндэслэн тооцоо хийж, холбогдох зардлаар хаахад
 
                        Дебет:                        Зардлын дансд
Кредит:          Дараа тайлангийн тооцоо
 
            Томилолтын тооцоогоор урьдчилгаанаас илүү, дутуу зарцуулсан бол зөрүүг нэмж олгох буюу буцааж тушаалгана.
 
Бараа, үйлчилгээг хүлээн аваагүй үед төлбөрийг урьдчилж  гүйцэтгэхэд
                        Дебет:            Урьдчилж төлсөн тооцоо
Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд
Бараа, үйлчилгээг хүлээж авсан үед
                        Дебет:            Холбогдох хөрөнгө эсвэл зардал
Кредит:          Урьдчилж төлсөн тооцоо
Хууль тогтоомжийн дагуу төлөх татвар, шимтгэл болон байгууллага, хүмүүстэй хийсэн гэрээгээр үйл ажиллагааны зардлыг урьдчилан төлбөл
                        Дебет:            Урьдчилж төлсөн зардал
Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд
Урьдчилж төлсөн зардлыг холбогдох тайлант үед хуваарилах буюу зардал хбодит болсон үед
Дебет:            Холбогдох зардлын дансд
Кредит:          Урьдчилж төлсөн зардал.
 
1-5.4   Материал, үнэ бүхий зүйл
 
Банкны үйл ажиллагаанд шаардагдах ашиглалтад шууд тавьж олгосноос бусад бараа, материал, үнэ бүхий зүйл, хангамжийн зүйлс, маягтыг энэ дансанд бүртгэнэ.
Худалдаж авахад
Дебет:            Материал, үнэ бүхий зүйл
Кредит:          Мөнгөн хөрөнгийн болон тооцооны дансд
 Материал үнэ бүхий зүйлийг биет байдлын хувьд нярав /эд хариуцагч/ хариуцаж, агуулахын бүртгэлд орлого, зарлагыг бүртгэх ба эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн шаардах хуудас, түүнтэй адилтгах баримтаар ашиглалтад тавьж олгоно. Нярав сард нэгээс доошгүй удаа материал, үнэ бүхий зүйлийн тайланг нягтлан бодогчид гаргаж өгнө.
 
Нягтлан бодогч няравын тайланг, зохих зарлагын баримттай (шаардах хуудас) тулган шалгасны дараа материал, үнэ бүхий зүйлийг зардалд бүртгэнэ.
Дебет:            Холбогдох зардлын дансд
Кредит:          Материал
Нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглагдах боловч үндсэн хөрөнгийн шинж чанаргүй буюу үндсэн хөрөнгөтэй адил бүртгэж, элэгдүүлэх бүртгэлийн ач холбогдолгүй, үнэ багатай хөрөнгийг матертиал үнэ бүхий зүйлсийн нэгэн адил бүртгэнэ.
 
1-5.5  Салбар хоорондын тооцоо
 
Банкны дотоодод төв, салбаруудын хооронд хийгдэж байгаа төлбөр тооцоогоор үүсэх авлага, өглөгийг эдгээр дансдаар бүртгэнэ.
Салбар хоорондын тооцоо нь зөвхөн банкны төвөөр дамжиж хийгдэнэ.
Харилцагчийн болон банкны дотоодын төлбөрийг салбар хоорондын тооцоогоор шилжүүлбэл
Дебет:                        Харилцагчийн харилцах данс ба холбогдох данс
Кредит:          Салбар хоорондын тооцооны түр данс
Төлбөрийг хүлээж авсан нэгж нь кредит мэдэгдлийг үндэслэж
Дебет:            Салбар хоорондын тооцооны түр данс
Кредит:          Харилцагчийн харилцах данс ба холбогдох данс
Банкны салбар хооронд зөвхөн бэлэн мөнгөний зузаатгал хийх болон системийн дотоодод хөрөнгийн тооцоо, жилийн үр дүнгийн хаалтын гүйлгээнд дебет мэдэгдлээр төлбөр суутган тооцож болно.
Салбар хоорондын тооцооны түр дансны үлдэгдлээр тухайн хугацаанд салбар хоорондын тооцоогоор хийсэн гүйлгээний цэвэр авлага, өглөгийг тодорхойлогдох ба энэ дансны үлдэгдлийг тухай бүр Салбар хоорондын тооцооны авлага, өглөгийн дансанд хаана.
Салбар хоорондын тооцооны түр данс Дебет үлдэгдэлтэй буюу авлагатай бол
Дебет:            Салбар хоорондын тооцооны авлага буюу өглөг
Кредит:          Салбар хоорондын тооцооны түр данс
Салбар хоорондын тооцооны түр данс Кредит үлдэгдэлтэй буюу өглөгтэй бол
Дебет:            Салбар хоорондын тооцооны түр данс
Кредит:          Салбар хоорондын тооцооны авлага буюу өглөг
Салбар хоорондын тооцоог гүйлгээ хийгдэж буй валютын төрөл бүрээр тусад нь бүртгэнэ. 
 
1-6      Үндсэн хөрөнгө
 
АГУУЛГА
 
Тодорхойлолт:    Үндсэн хөрөнгө нь биет хөрөнгө бөгөөд:
 
                                    а) ажил үйлчилгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс банкны эзэмшиж буй хөрөнгө
                                    б) нэгээс дээш тайлангийн хугацааны туршид  ашиглах  хөрөнгө.
 
Элэгдэл хөрөнгийн ашиглагдах хугацааны туршид хийсэн элэгдүүлэх дүнгийн системтэй хувиарлалт.
 
Элэгдүүлэх дүн хөрөнгийн өртөг, эсвэл санхүүгийн тайланд түүнийг орлох хөрөнгийн өртгөөс үлдэх өртгийг хассан дүн.
 
Ашиглагдах боломжит хугацаа:
 
(а)       банкнаас тухайн хөрөнгийг ашиглахаар тооцоолж буй хугацаа, эсвэл            банкнаас уг хөрөнгийг ашиглан гүйцэтгэхээр тооцоолж буй ажил үйлчилгээний хэмжээ эсвэл түүнтэй адилтгах нэгж,
 
(б)       удирдлагын гаргасан шийдвэр, үйлдвэрлэгчээс тухайн хөрөнгийг ашиглахаар тогтоосон хугацаа.
 
Өртөг хөрөнгийг худалдаж авах болон барьж байгуулах үед тухайн хөрөнгийг олж авахын тулд төлсөн мөнгө, мөнгөтэй адилтгах зүйлс, эсвэл бусад төрлийн нөхөн төлөөсийн боломжит үнэ цэнэ.
 
Үлдэх өртөг хөрөнгийн ашиглагдах хугацаа дууссан үед түүнээс олохоор тооцоолж буй цэвэр мөнгөн дүн буюу өөрөөр хэлбэл ашиглалтаас хасах үед хүлээгдэж буй орлогоос зарлагыг хассан цэвэр дүн.
 
Бууралтын алдагдал хөрөнгийн үлдэгдэл өртөг нь нөхөгдөх дүнгээс давсан хэмжээ.
 
Үлдэгдэл өртөг анхны үнээс хуримтлагдсан элэгдэл болон бууралтын алдагдлыг хассаны дараах балансад тусгагдах дүн.
Хамраглах зүйлс: Үндсэн хөрөнгөнд газар, сайжруулсан газар, барилга, тээврийн хэрэгслэл, эд хогшил, компьютер, бусад биет үндсэн хөрөнгө, дуусаагүй барилгын санхүүжилт орно.
                       
 
Хүлээн зөвшөөрөлт:     Үндсэн хөрөнгийг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө.
 
(а)       банк ирээдүйд тухайн хөрөнгөөс эдийн засгийн өгөөж олж авах магадлалтай бол,
 
(б)       банкны хувьд хөрөнгийн өртгийг найдвартай үнэлж болох бол.
 
Үнэлгээ:                   Хүлээн зөвшөөрөгдөж буй үндсэн хөрөнгө нь эхлээд өртгөөрөө үнэлэгдэнэ.
 
Үндсэн хөрөнгийн өртөг нь гаалийн татвар, эргэж үл төлөгдөх НӨТатвар, ашиглалтын хэвийн байдалд нь оруулахын тулд зарцуулсан бусад шууд зардлыг оролцуулсан худалдан авсан үнэ болно. Худалдан авсан үнийг тогтоох үед бүх төрлийн худалдааны хөнгөлөлтийг хасаж тооцно.
 
Хөрөнгө гэж анх хүлээн зөвшөөрсний дараах үндсэн хөрөнгийг дахин үнэлгээ хийгдэх үеийн боломжит үнэ цэнээс хуримтлагдсан элэгдэл болон үнэ цэнийн бууралтын хуримтлагдсан  алдагдлыг  хассан дахин үнэлгээний өртгөөр бүртгэнэ.
Балансын тасалбар болгох өдрөөр боломжит үнэ цэнийг ашиглан тооцсон дүн үлдэгдэл өртгийн хооронд материаллаг ялгаа гаргахгүйн тулд дахин үнэлгээг байнга хийж байна.
 
Санхүүгийн            Үндсэн хөрөнгийг балансын Хөрөнгө талд бусад
тайланд тусгах нь:       хөрөнгийн дараа 6 дахь зүйл болгон тусгана.
 
Хяналт:                   Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж балансын үлдэгдэлтэй нийлж тохируулна.
Үндсэн хөрөнгө бүрт хувийн дугаар өгч, картын бүртгэл хөтөлнө.
Үндсэн хөрөнгийг жилд нэгээс доошгүй тоолж дансны үлдэгдэлтэй  тулган шалгана.

ДАНСНЫ ЗААВАР

1-6.1   Үндсэн хөрөнгийг бэлтгэх, худалдан авах
Дуусаагүй барилгыг  санхүүжүүлэхэд
 
                        Дебет:                        Дуусаагүй барилга
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд                    
Барилгыг ашиглалтад хүлээн авахдаа актыг үндэслэн нийт өртгөөр нь

                        Дебет:            Барилга

                        Кредит:          Дуусаагүй барилга

            Барилга ашиглалтанд орох хүртэл хугацаанд гарсан санхүүжилтийг энэ дансанд бүртгэх ба санхүүгийн жил дамжсан үлдэгдэлтэй байж болно.
Барилгын зураг төсөв нэг бүрийг ширхэгээр үнэлэн балансын гадуурхи Хадгалсан үнэ бүхий зүйлийн дансанд бүртгэж, зураг төсвийг хадгална.
Бусад үндсэн хөрөнгийг худалдан авахад өртгийн дүнгээр
                        Дебет:            Үндсэн хөрөнгийн холбогдох данс
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Үндсэн хөрөнгийн үнэ, холбогдох зардлыг урьдчилж төлсөн боловч үндсэн хөрөнгийг биетээр хүлээж аваагүй бол
                        Дебет:                        Урьдчилж төлсөн тооцоо
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
            Үндсэн хөрөнгийг хүлээж авахад
                        Дебет:                        Үндсэн хөрөнгө
                        Кредит:          Урьдчилж төлсөн тооцоо
 
1-6.2   Үндсэн хөрөнгийн элэгдлийн бүртгэл
 
Банк Газар-аас  бусад бүх хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааны туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, тайлант хугацаа бүрд системтэйгээр зардалд шингээнэ.
Банк нь үйл ажиллагааны онцлог, удирдлагын шийдвэр бусад хүчин зүйлсийг харгалзан бүртгэлийн бодлогодоо үндсэн хөрөнгийг элэгдүүлэх хугацаа, элэгдэл тооцох аргыг үндсэн хөрөнгө бүрт буюу хөрөнгийн ангилал бүрт тодорхойлж энэ хувь хэмжээгээр сар бүр элэгдэл тооцож, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
Дебет:            Элэгдлийн зардал
Кредит:          Хуримтлагдсан элэгдлийн холбогдох данс
Ашиглалтад тавьж олгоогүйгээс бусад үндсэн хөрөнгөд ашиг, алдагдлын шалтгаанаар тухайн тайлант үед үндсэн хөрөнгийн элэгдэл бүртгэхгүй байхыг хориглоно. Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулахгүй.
Үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах банкны бодлого, татварын хуулиар тогтоосон хувь хэмжээнээс зөрүүтэй бол зөрүүг татварын тайланд тусгаж, орлогын албан татварын тооцоонд оруулна.
 
1-6.3    Үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасах, борлуулах
 
Хөрөнгө ашиглалтаас бүрмөсөн гарч ирээдүйд эдийн засгийн өгөөжгүй болох тохиолдолд тухайн үндсэн хөрөнгийг балансаас хасна.
 
Үндсэн хөрөнгийн худалдах ба устгаж данснаас хасах үеийн ашиг, алдагдлыг тухайн хөрөнгийн  үлдэгдэл өртөг ба устгалтын цэвэр орлогын зөрүүгээр тооцож, олз ба гарз гэж хүлээн зөвшөөрч орлогын тайланд тусгана.
 
Хөрөнгийг ашиглалтаас хасахдаа ашиглалтаас хасах өдрөөр тасалбар болгож элэгдлийн тооцоог хийж, элэгдлийг нэмж байгуулна. Тухайн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг анхны өртөгт хааж үлдэгдэл өртгийг тодорхойлно.
 
Дебет:            Хуримтлагдсан элэгдэл
                        Кредит:          Үндсэн хөрөнгө
Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийн хувьд  устгаж данснаас хассаны олз, гарз тооцогдохгүй.
            Хэрэв элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхөөгүй бол үлдэгдэл өртгийн  дүнгээр алдагдал хүлээнэ.
                        Дебет:            Үндсэн хөрөнгийн данснаас хассаны гарз

                      Кредит:            Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийг үлдэгдэл өртгөөс илүү үнээр борлуулвал үндсэн хөрөнгө борлуулсны олз болгон бүртгэнэ.
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгө ба тооцооны холбогдох дансд
                                                /борлуулсан үнээр/
                        Кредит:          Үндсэн хөрөнгө /үлдэгдэл өртгөөр/
                        Кредит:          Үндсэн хөрөнгө борлуулсны олз /зөрүү дүнгээр/
Үндсэн хөрөнгийг үлдэгдэл өртгөөс бага үнээр борлуулвал үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз болгон бүртгэнэ.
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгө ба тооцооны холбогдох дансд
                                                /борлуулсан үнээр/
                        Дебет:                        Үндсэн хөрөнгийн данснаас хассаны гарз
 /зөрүү дүнгээр/
                        Кредит:          Үндсэн хөрөнгө /үлдэгдэл өртгөөр/
1-6.4   Үндсэн хөрөнгийн засвар
Үндсэн хөрөнгөнд хамаарах дараа үеийн зарцуулгууд нь хөрөнгийн чанарыг сайжруулахуйц, анх үнэлэх үед тогтоосон бүтээмжийг дээшлүүлэхүйц, банкны хүртэх ирээдүйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхүйц байвал тэдгээр зардлыг капиталжуулж, хөрөнгийн өртөг дээр нэмэх ёстой. Бусад бүх дараа үеийн зарцуулгуудыг гарсан тайлангийн хугацаанд нь зардал гэж үзэх ба түүнийг урсгал засвар гэж үзнэ.
 
Үндсэн хөрөнгөнд урсгал засвар хийхэд 
 
                       Дебет:            Үндсэн хөрөнгийн урсгал засвар, борлуулалтын
ажиллагааны зардал
                        Кредит:         Мөнгөн хөрөнгө ба тооцооны холбогдох дансд
 
Ирээдүйн эдийн засгийн өгөөжийг дээшлүүлэхэд хүргэдэг сайжруулалт нь:
 
(а) үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацааг уртасгах, хүчин чадал ба үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хийгдсэн сайжруулалт;
 
(б) бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хийгдсэн эд анги хэсгүүдийн чанарын сайжруулалт;
 
Эдгээр шалгуурын аль нэг нь хангагдаж байвал хөрөнгийн өртгийг нэмэгдүүлж, засварын зардлыг капиталжуулна.
 
                          Дебет:                        Үндсэн хөрөнгө
Кредит:          Мөнгөн хөрөнгө ба тооцооны холбогдох дансд
                        эсвэл Дуусаагүй барилга
 
1-6.5   Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
 
Дараахь тохиолдолд үндсэн хөрөнгийг дахин үнэлнэ:
 
1/ Тухайн хөрөнгө хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байх,
2/ Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг нь цэвэр боломжит үнэ цэнээс материаллаг зөрүүтэй болсон байх,
3/ Дээрх 2-оос бусад тохиолдлоор дахин үнэлэх шаардлагатай болсон.
Үндсэн  хөрөнгийн дахин үнэлгээг мэргэжлийн үнэлгээчид хийнэ.
 
Дахин үнэлгээний зөрүүг санхүүгийн тайланд дараахь байдлаар харуулна. Үүнд:
 
Дахин үнэлгээний улмаас үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг /хуримтлагдсан элэгдлийг хассан/ нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээгээр Өөрийн хөрөнгө хэсэгт  Дахин үнэлгээний нэмэгдэл нэртэйгээр харуулна.
 
1/ Дахин үнэлсэн үнэ нь тухайн хөрөнгийн үлдэгдэл өртгийг илэрхийлж байгаа бол
 
1.1/ хөрөнгийн ангилал тус бүрийн ашиглагдах хугацаанаас ашиглагдсан хугацааг хасч, цаашид ашилагдах хугацааг шинэчлэн тогтоож, дахин үнэлсэн үнээс элэгдэл тооцно. Энэ тохиолдолд өмнө нь байгуулсан хуримтлагдсан элэгдлийг тэглэнэ.
 
Дахин үнэлэх хүртэл байгуулсан хуримтлагдсан элэгдлийн дүнгээр
 
            Дебет:                        Хуримтлагдсан элэгдэл
            Кредит:          Үндсэн хөрөнгө
 
Дахин үнэлсэн үнэ ба дахин үнэлэхийн өмнөх үлдэгдэл өртгийн зөрүүгээр
            Дебет:                        Үндсэн хөрөнгө
            Кредит:          Дахин үнэлгээний нэмэгдэл
 
1.2/ Дахин үнэлэхийн өмнөх үлдэгдэл өртөг ба дахин үнэлсний дараахь үлдэгдэл өртгийн харьцаагаар хөрөнгийн ангилал тус бүрийн анхны өртөг ба хуримтлагдсан элэгдлийг зэрэг нэмэгдүүлж ашиглагдах хугацааг хэвээр мөрдөнө.
 
            Дебет:                        Үндсэн хөрөнгө
            Кредит:          Хуримтлагдсан элэгдэл
            Кредит:          Дахин үнэлгээний нэмэгдэл
 
2/ Хөрөнгийн дахин үнэлсэн үнэ нь шинэчлэн тодорхойлсон анхны өртгийг илэрхийлж байгаа бол анхны өртгийн өсөлтийн харьцаагаар хуримтлагдсан элэгдэл ба үлдэгдэл өртгийг зэрэг нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд хийгдэх дансны гүйлгээ нь 1.2-той адил байна.
 
 
 
1-7      Биет бус хөрөнгө
 
АГУУЛГА
 
Тодорхойлолт:     Биет бус хөрөнгө ажил үйлчилгээний нийлүүлэлтэнд ашиглагдах, бусдад түрээслэх буюу удирдлагын зориулалтаар ашиглахаар эзэмшиж буй, биет оршин байдалгүй бөгөөд харьцангуй удаан хугацаанд ашиглаж болох мөнгөн бус хөрөнгө. Биет бус хөрөнгийг олж бэлтгэхтэй холбогдсон зардлуудыг тусгайлан тодорхойлж болохоор байх ёстой.
 
                                    Биет бус хөрөнгийн өртөг тухайн хөрөнгийг бий болгох, олж эзэмших үед зарцуулагдсан мөнгө ба хөрөнгө.
                                    Үлдэх өртөг хөрөнгийн ашиглалтын хугацаа дууссаны дараа банкны олж авах цэвэр мөнгөн дүн
                                    Биет бус хөрөнгийн хорогдол нь ашиглалтын хугацаанд биет бус хөрөнгийг элэгдүүлэх зардлын системтэй хуваарилалт юм.
                                    Хорогдлын зардал санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгийн өртөг эсвэл түүнийг орлох өртгөөс үлдэх өртгийг хассан дүн.
                                    Ашиглалтын хугацаа банкнаас тухайн хөрөнгийг ашиглахаар тогтоосон хугацаа эсвэл түүнийг ашиглаж бий болгох ажил, үйлчилгээний тоо хэмжээ ба түүнтэй адилтгах нэгж. 
Хамрагдах зүйлс: Патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, лиценз, худалдааны тэмдэг, программ хангамж, зохион байгуулалтын зардал зэрэг хөрөнгүүд хамаарна.
Хүлээн зөвшөөрөлт:     Биет бус хөрөнгийг дараах нөхцөлд хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.
- хөрөнгөтэй холбогдох ирээдүйн эдийн засгийн өгөөж нь уг банкинд орж ирэх магадлалтай байх;
- уг хөрөнгийн өртгийг хэмжиж болохоор байх.
Үнэлгээ:                   Бүх тодорхойлж болох биет бус хөрөнгийг анхны өртгөөр үнэлэх бөгөөд тодорхой хугацаанд өнөөгийн цэвэр үнэ цэнээр дахин үнэлж болно.
Биет бус хөрөнгийг анхны өртгөөс хорогдуулалтыг хассан дүнгээр бүртгэнэ.
Хорогдуулалт:     Биет бус хөрөнгийг түүний хүлээгдэж буй үр өгөөжит
                                    хугацаанд нь орлого үр дүнгийн тайланд үр ашгийн бууралтыг харуулах байдлаар системтэйгээр хорогдуулна. 
Биет бус хөрөнгийн хорогдол тооцох өртөг нь хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүн байна. Практикт биет бус хөрөнгийн үлдэх өртгийг ихэнхдээ тэгтэй тэнцүү гэж үздэг.
Санхүүгийн                        Биет бус хөрөнгийг балансын Хөрөнгө талд Үндсэн тайланд                     хөрөнгийн дараа 7 дахь зүйл болгон тусгана.
тусгах нь:              Биет бус хөрөнгийн талаар санхүүгийн тайланд тодруулна.
 
Хяналт:                   Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
Хөрөнгө бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
Хөрөнгийг жилд нэгээс доошгүй тоолж балансын үлдэгдэл ба анхны өртөгтэй тулган шалгана.
 
ДАНСНЫ ЗААВАР
 
Биет  бус хөрөнгийг бэлтгэх, худалдан авахад
                        Дебет:                        Биет бус хөрөнгө
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн эсвэл тооцооны холбогдох                                      дансд                        
Биет бус хөрөнгийн тайлангийн үед ногдох хорогдуулалтын зардлын дүнгээр өртгийг хорогдуулж

                        Дебет:                        Элэгдэл хорогдлын зардал

                        Кредит:          Биет бус хөрөнгө

Хөрөнгө бүрийн хорогдуулалтын хугацааг банк бүртгэлийн бодлогоороо тогтооно.
            Хорогдлоороо анхны өртгөө бүрэн нөхөөгүй үед биет бус хөрөнгийг данснаас хасвал үлдэгдэл өргийн дүнгээр хөрөнгө данснаас хассаны алдагдал хүлээнэ. 

Дебет:                        Хөрөнгө данснаас хассаны гарз

                        Кредит:          Биет бус хөрөнгө.

Бүртгэгдсэн биет бус хөрөнгөтэй холбогдон гарсан зардал нь тухайн биет бус хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж байвал тэдгээр зардлыг хөрөнгийн өртөгт капиталжуулна. Бусад тохиолдолд эдгээр зардлыг тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
Биет бус хөрөнгийн дахин үнэлгээний өсөлт, бууралт ба зөрүүгийн бичилт нь үндсэн хөрөнгийн бүртгэлтэй адилхан  байна.
 

1.Тодорхойлолт

 
       Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон банкны бусдын өмнө хүлээх үүрэг бөгөөд үүргийн биелэлт нь (1) эдийн засгийн үр ашгийг агуулж буй нөөцийн гадагш урсгалаар барагдах; (2) бодитоор хэмжиж болохуйц байна.
 
          Өр төлбөр нь дараахь үндсэн шинж чанартай. Үүнд:
         
·        Өнгөрсөн үйл явдлаас бий болсон одоогийн үүрэг хариуцлага оршин байх. Энэ нь өнгөрсөн хугацаан дахь ажил гүйлгээ эсвэл үйл явдлын үр дүнд гуравдагч талын өмнө хүлээх үүрэг хариуцлагыг бий болгох бөгөөд хараахан барагдаагүй зүйл;
·        Тайлагнагч банкны хувьд санхүүгийн сөрөг үр дагавартай зүйл бөгөөд өөрөөр хэлбэл банк нь үүргээ биелүүлэхийн тулд нэмж өр төлбөр үүсгэх эсвэл нэг буюу хэд хэдэн байгууллагад мөнгө болон бусад хөрөнгөө шилжүүлэн өгөх шаардлагатай болдог;
 

2.   Өр төлбөрийн үнэлгээ

2.1       Өр төлбөрийг хэмжихдээ тухайн үед төлбөр барагдуулахад шаардагдах зардлын хамгийн сайн тооцоололтыг үндэслэнэ.  
2.2       Өр төлбөрийг нэрлэсэн үнээр бүртгэнэ.

3.   Өр төлбөрийн ангилал

 
3.1    Өр төлбөрийг тэдгээрийн мөн чанар, үүссэн байдал буюу гүйцэтгэх үүргээр нь ангилна.
 
               Банкны байгууллагын хувьд тайлагнаж болох өр төлбөрийг дараахь байдлаар ангилна.
     
·        Харилцагчдын харилцах, хадгаламж
·        Харилцагчдаас татсан бусад эх үүсвэр
·        Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр
·        Бусад өр төлбөр
 

4.  Өр төлбөрийг хүлээн зөвшөөрөх шалгуур

Өр төлбөрийг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө. Үүнд:
·        хүлээж буй үүргээ биелүүлсний үр дүнд эдийн засгийн үр ашгийг агуулж буй нөөц гадагш гарах магадлалтай байх;
·        эцсийн тооцоо хийх дүн нь бодитой хэмжигдэхүйц байх.
 
2 -1     Харилцах, хадгаламж

АГУУЛГА

Тодорхойлолт:   Харилцах, хадгаламжийн хэлбэрээр бусдаас татан
төвлөрүүлсэн хөрөнгө /мөнгөн хөрөнгө болон үнэт
металл/.
Үнэлгээ:                   Харилцах, хадгаламжийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ.
Гадаад валютаар бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэх бөгөөд ханшийн хэлбэлзлээс гарах орлого, зардлыг тайлант хугацааны цэвэр орлогод оруулна.
 
Харилцах, хадгаламжид төлөх хүүг банк сар бүр
хуримтлуулан тооцож тухайн тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.
 
Санхүүгийн            Харилцах, хадгаламжийг балансын Өр төлбөр талын
тайланд                  эхний зүйл болгон тусгана.
тусгах нь:                         
Хуримтлуулж тооцсон хэдий ч  харилцагчид төлөөгүй
                              хүүг балансын Өр төлбөрийн сүүлийн зүйл анги Бусад                                    өр төлбөрт үзүүлнэ.
Хяналт:                   Ажилтнуудын ажил, үүргийг зааглан тусгаарлана.
Банкны тухай хууль болон холбогдох бусад хууль,
тогтоомж, заавар журамд  тусгайлан заагаагүй бол данс
эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр харилцах болон
хадгаламжийн данснаас хасалт хийхийг хориглоно.
Гүйлгээний баримтын бүрдлийг хангаж, гүйлгээг үндсэн баримттай нь тулган шалгана.
            Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дансдаар гүйлгээ
хийхдээ холбогдох дансны үлдэгдэлтэй тулгаж хянана.
Тайлант үеийн эцэст харилцагч, хадгаламж эзэмшигчтэй дансны үлдэгдлийг тулган баталгаажуулна.

ДАНСНЫ ЗААВАР

 
2-1.1   Харилцах, хадгаламжийн данс нээх, хаах, хүүгийн бүртгэл
 
            Аж ахуйн нэгж байгууллага, иргэн /цаашид харилцагч гэх/ банкинд харилцах, хадгаламжийн данс нээж орлогын гүйгээ хийхэд
                        Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
                        Кредит:          Харилцах, хадгаламжийн холбогдох дансд
            Харилцах хадгаламжийн данснаа хааж зарлагын гүйлгээ хийхэд
                        Дебет:                        Харилцах, хадгаламжийн холбогдох дансд
                        Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Банк харилцагчийн харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэлд төлөх хүүг сар бүр хуримтлуулан тооцно.
                        Дебет:            Хүүгийн зардлын холбогдох данс
Кредит:          Хуримтлуулж тооцсон хүүгийн холбогдох өглөг
Харилцах, хадгаламжийн хүүг гэрээнд заасан хугацааны дагуу төлөх нөхцөлд
                  Дебет:            Хуримтлуулж тооцсон хүүгийн холбогдох өглөг
Кредит:          Холбогдох харилцах, хадгаламжийн данс
 
2-1.2   Харилцагчийн  бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ
 
Харилцагч өөрийн харилцах, хадгаламжийн  данснаас бэлнээр зарлагадахад мөнгөний дүн, зориулалт, баталгаат гарын үсгийг үнэн зөв бичсэн чек, зарлагын мэдүүлгийг үндэслэн тухайн дүнгээр
                        Дебет:                        Холбогдох харилцах, хадгаламжийн данс
                        Кредит:          Бэлэн мөнгө
 Харилцагч харилцах болон хадгаламжийн дансандаа бэллнээр орлого тушаахад тухайн дүнгээр
                        Дебет:                        Бэлэн мөнгө
                        Кредит:          Холбогдох харилцах, хадгаламжийн данс
                       

2-1.3  Бэлэн бус төлбөр тооцоо

 
Банк бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл /орлого, зарлагын мемориалын ордер, чек, төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, эрх нээсэн чек, вексель, төлбөрийн карт гэх мэтээр/-ээр харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
Банк нь данс эзэмшигчийн бичсэн төлбөрийн даалгавар (адилтгах баримт)-ыг үндэслэн харилцах данснаас төлбөр хийхэд
Дебет:            Харилцагчийн харилцах данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс,
эсвэл төлбөр хүлээн авагчийн холбогдох данс.
Банкны нягтлан бодогч нь харилцагчийн гарын үсэг, тамга, тэмдэгийг шалгаж төлбөрийн баримтанд гүйлгээ хийсэн он, сар, өдрийг бичиж, баталгаатай гарын үсгээ зуран хувийн дугаартай тэмдэг дарна. Зөрүүтэй бол гүйлгээг хийлгүйгээр уг төлбөрийн баримтыг харилцагчид буцаана.
Харилцагчийн харилцах, хадгаламжийн дансанд банк болон салбар хоорондын тооцоогоор бэлэн бусаар орлого орж ирэхэд
Дебет:            Монголбанк, бусад банк дахь харилцах
Эсвэл Салбар хоорондын тооцооны авлага, өглөг
Кредит:          Холбогдох харилцах, хадгаламжийн данс,
Харилцагчийн харилцах, хадгаламжийн данснаас банк болон салбар хоорондын тооцоогоор бэлэн бусаар зарлагын гүйлгээ гарахад
                        Дебет:            Холбогдох харилцах, хадгаламжийн данс
                        Кредит :         Монголбанк, бусад банк дахь харилцах
Эсвэл Салбар хоорондын тооцооны авлага, өглөг.
 
2-1.4  Аккредитивын тооцоо
 
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөр хоорондоо харилцан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаатай холбогдон тэдгээрийн харилцагч банкуудын хооронд хийгдэх бэлэн бус тооцооны нэг хэлбэр нь аккредитивын тооцоо юм. 
Аккредитивын тооцоог бараа бүтээгдхүүн худалдах, ажил үйлчилгээ үзүүлэгч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн банк ба бараа бүтээгдхүүн худалдан авагч, ажил үйлчилгээ хийлгэгч /худалдан авагч/-ийн банкны хооронд хийнэ.
Харилцагч нь аккредитив нээж буй банкиндаа дараахь хэлбэрийн аль нэгээр хөрөнгө төвлөрүүлнэ:
-Урьдчилж бэлэн мөнгө тушаан тусгаарлах,
-Харилцах данснаас хөрөнгө тусгаарлах,
-Экспортын зээл.
Аккредитив нээлгэхийг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь батлагдсан маягтын дагуу 3 хувь өргөдөл гаргаж харилцагч банкиндаа өгнө. Банк өргөдөл, холбогдох бичиг баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биеийн байцаалт, үнэмлэхийн үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгаж, аккредитив нээх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлсны үндсэн дээр аккредитив нээж хөрөнгө тусгаарлахад
Дебет:            Мөнгөн хөрөнгийн холбогдох данс,
Харилцах, хадгаламжийн холбогдох данс
Кредит:          Аккредитивын эх үүсвэр
Аккредитивын гэрээний дагуу төлбөр хийхэд
Дебет:            Аккредитивын эх үүсвэр
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэл
Салбар хоорондын тооцооны дансд
 
2-1.5  Хадгаламжийн сертификат, банкнаас гаргасан өрийн бичиг
 
Банк нь хадгаламжийн сертификат  болон өрийн бичиг гэх мэт үнэт цаас гаргаж эх үүсвэр дайчилахад
Дебет:            Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд эсвэл
Холбогдох харилцах, хадгаламжийн данс
Кредит:          Хадгаламжийн сертификат эсвэл Банкнаас гаргасан
өрийн бичиг
Хадгаламжийн сертификат болон өрийн бичгийг эзэмшигч буцаан мөнгөжүүлэхэд
Үндсэн дүнгээр
Дебет:            Хадгаламжийн сертификат эсвэл Банкнаас                                          гаргасан өрийн бичиг
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд эсвэл
                        Холбогдох харилцах, хадгаламжийн данс
Төлөх хүүгийн дүнгээр
Дебет:            Хүүгийн холбогдох зардал
Кредит:          Хуримтлуулж тооцсон хүүгийн холбогдох өглөг
            Төлсөн хүүгийн дүнгээр
Дебет:                        Хуримтлуулж тооцсон хүүгийн холбогдох өглөг
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд.
 
2-2     Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөг
                       
                                    АГУУЛГА
 
Хамрах зүйлс:        Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгт дараахь зүйлс орно:
                                    -Монголбанкнаас авсан зээл
-Дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл,
-Дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас байршуулсан харилцах, хадгаламж.
 
Үнэлгээ:                   Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг банк эргүүлж төлөх дүнгээр нь бүртгэнэ.
 
Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгийн хүүгийн зардлыг сар бүр хуримтлуулан тооцож тухайн тайлант хугацааны цэвэр орлогод оруулна.
Санхүүгийн            Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг
тайланд                  балансын  Өр төлбөр хэсэгт хадгаламжийн дараа 3 дах
тусгах нь:              зүйл болгон тусгана.
Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг гол зүйл ангиар нь ангилж тайлбар хийнэ.
Гадаад валютын зээлийг Монголбанкнаас зарласан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэх ба ханшийн тэгшитгэлээс гарах орлого, зардлыг тайлант хугацааны цэвэр орлогод оруулна.
           
Хяналт, бүртгэл           Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
                                   Харилцагч, зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллага бүрээр өр төлбөрийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
                                   Дэлгэрэнгүй бүртэлийг  хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
                                   Өр төлбөр болон холбогдох дүнгүүдийн үлдэгдлийг балансын дуусгавар болсон өдрөөр харилцагч зээлдүүлэгчтэй тулган баталгаажуулна.
                                   Өр төлбөрийн гүйлгээний анхан шатны баримт болон эрх зүйн баримт бичгийг шаардлагын түвшинд бүрдүүлнэ.
                       
 ДАНСНЫ ЗААВАР
 
2-2.1   Монголбанк болон бусад банкнаас авсан зээл
 
            Банк Монголбанк болон бусад банкнаас зээл авахад
Дебет:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит:         Монголбанк болон бусад банкнаас авсан зээлийн холбогдох данс
             Зээлийг буцааж төлөхөд
Дебет:            Монголбанк болон бусад банкнаас авсан зээлийн холбогдох данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Зээлийн хүүг хуримтлуулж бүртгэхэд
Дебет:                        Хүүгийн зардлын холбогдох данс
Кредит:          Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөгийн холбогдох данс
Хүүгийн төлбөр хийхэд
Дебет:            Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөгийн холбогдох данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэд
                                    тухайн банкны харилцах, хадгаламж
            Өмнө хуримтлуулж бүртгээгүй, тайлант үед ногдох хүүгийн дүнгээр
Дебет:            Хүүгийн зардлын холбогдох данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэд
                                    тухайн банкны харилцах, хадгаламж.
 
2-2.2   Бусад банк, санхүүгийн байгууллагаас байршуулсан
харилцах, хадгаламж
 
            Бусад банк, санхүүгийн байгууллагаас харилцах, хадгаламж байршуулахад
Дебет:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Кредит:         Бусад банк, санхүүгийн байгууллагаас  байршуулсан харилцах, хадгаламж
                  
            Байршуулсан харилцах хадгаламжаас зарлагын гүйлгээ хийхэд буюу
хаахад
Дебет:            Бусад банк, санхүүгийн байгууллагаас байршуулсан харилцах, хадгаламж
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
Харилцах, хадгаламжийн хүүг хуримтлуулж бүртгэхэд
Дебет:                        Хүүгийн зардлын холбогдох данс
Кредит:          Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийн холбогдох данс
Хүүгийн төлбөр хийхэд
Дебет:            Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийн холбогдох данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэд
                                    тухайн банкны харилцах, хадгаламж
            Өмнө хуримтлуулж бүртгээгүй, тайлант үед ногдох хүүгийн дүнгээр
Дебет:            Хүүгийн зардлын холбогдох данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэд
                                    тухайн банкны харилцах, хадгаламж.
 
2-3     Бусад өр төлбөр
 
                                    АГУУЛГА
 
Тодорхойлолт:    Бусад өглөг банкны хувьд үндсэн бус үйл ажиллагааны үр дүнд бусад байгууллага, иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага.
Урьдчилж төлөгдсөн орлого мөнгөөр төлөгдсөн боловч банкнаас ажил, үйлчилгээг гүйцэтгээгүй бөгөөд орлого хэмээн хүлээн зөвшөөрөгдөхгүй орлого.

Урьдчилан тооцоолсон өр төлбөр төлбөрийг дараа хийх боловч тайлант үед хамаарах зардлыг тухайн үеийн зардлаар бүртгэснээс үүссэн өр төлбөр.

 Хамрагдах зүйлс:            -Бусад өглөг;

                                    Зээлээр авсан бараа, үйлчилгээний өглөг
                                                Бусад өглөг г. м
            -Урьдчилж тооцоолсон өглөг;
                                                Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг
                                                Татварын өглөг
            Санхүүгийн түрээсийн өглөг
-Ногдол ашгийн өглөг
            -Салбар хоорондын тооцооны өглөг
 
Үнэлгээ:                 Бусад өр төлбөрийг төлөх дүнгээр бүртгэнэ.                
 
Санхүүгийн                        Бусад  өр төлбөрийг балансын Өр төлбөр талд хамгийн 
тайланд                              сүүлийн зүйл болгон тусгана.
тусгах нь:             
Санхүүгийн тайланд салбар хоорондын тооцооны авлага, өглөгийг цэвэршүүлнэ.                                 
 
Хяналт:                  Ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тусгаарлана.
                                   Өр төлбөрийг тооцоо үүссэн субьект бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ үлдэгдэлтэй тохируулна.
Ажил гүйлгээний анхан шатны баримтын бүрдлийг хангана.
Тайлант үеийн эцэст холбогдох талтай өр төлбөрийн дүнг тулган баталгаажуулна
 
 ДАНСНЫ ЗААВАР           
 
2-3.1 Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг, ногдол ашгийн өглөг, санхүүгийн түрээсийн өглөг, орлогын албан татварын өглөг, салбар хоорондын тооцооны өглөг дансдын зааврыг тухайн бүлгүүдээс үзнэ үү.
 
2-3.2  Зарим өр төлбөр        
 
Харилцагч, зээлдэгчдээс хүүгийн болон бусад орлого урьдчилж төлөгдөхөд
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн данс эсвэл
Харилцагчийн харилцах хадгаламж
Кредит:          Урьдчилж төлөгдсөн орлого
Урьдчилж төлөгдсөн орлогыг тайлант үед хуваарилж
Дебет:                        Урьдчилж төлөгдсөн орлого
Кредит:          Холбогдох орлогын данс
Бараа материал бусад хөрөнгө, үйлчилгээг зээлээр худалдан авахад
Дебет:                        Хөрөнгө
Кредит:          Өглөг
Бараа, үйлчилгээний үнийг төлөхөд
Дебет:                        Өглөг
Кредит:          Мөнгөн хөрөнгийн данс
Тайлант үеийн эцэст нягтлан бодох бүртгэлийг аккруэл суурийн дагуу зардал хуримтлуулж  бүртгэхэд
 
Дебет:                        Холбогдох зардлын данс
Кредит:          Өглөг
 
Хуримтлуулсан өглөгийг мөнгөөр төлөхөд
Дебет:                        Өглөг

Кредит:          Мөнгөн хөрөнгийн данс

Хуримтлуулсан өглөгийн адил Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын татвар, цалингийн өглөгийг бүртгэх ба эдгээр данстай холбогдон гарах гүйлгээг Орлого, зардлын зааварт тусгасан болно.
 
3    Эзэмшигчдийн өмч
 
                        АГУУЛГА
           
Тодорхойлолт:    Эзэмшигчдийн өмч буюу капитал нь оруулсан капитал болон олсон капиталын нийлбэр.
Эзэмшигчдийн өмч нь банкны нийт хөрөнгийн дүнгээс өр төлбөрийг хассан дүнтэй тэнцүү байна.
Оруулсан капитал нь аливаа хугацаанд хувьцаанд төлсөн буюу өөр ямар нэг байдлаар бизнест ашиглахын тулд хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгийн нийт дүн. Оруулсан капиталд эргэлтэнд байгаа өмчийн хувьцааны нэрлэсэн үнэ, гаргалтын аливаа хөнгөлөлтийг хассан цэвэр урамшуулал, захиалгын гэрээгээр төлсөн дүн зэрэг зүйлс  багтана.
Олсон капитал нь банк ашигтай үйл ажиллагаа явуулсны үр дүнд нэмэгдсэн капитал. Энэ нь тухайн банкны хуваарилагдаагүй нийт орлого  юм.
Хувьцаа нь банкинд хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн, санал өгөх, ногдол ашиг авах, банкыг татан буулгахад түүний эд хөрөнгөөс тодорхой хэсгийн өмчлөх эрхийг гэрчилж буй үнэт цаас.
Хувьцаат капитал нь худалдагдсан хувьцааны нэрлэсэн үнийн дүн.
Нэмж төлөгдсөн капитал нь хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн хэмжээг хэлнэ. Хувьцааг нэрлэсэн үнээс доогуур үнээр борлуулбал хүлээсэн алдагдлыг нэмж төлөгдсөн капиталын дансанд сөрөг тэмдэгтэйгээр харуулна.
Хуримтлагдсан ашиг нь үйл ажиллагаа эхэлсэн үеэс нэмэгдсэн капитал юм. Энэ нь тухайн тайлангийн хугацаанд олсон цэвэр ашгийн хэмжээгээр нэмэгдэж, алдагдлын хэмжээгээр буурна.

Хамрагдах зүйлс:             -  Энгийн болон давуу эрхтэй хувьцаа

                                    -  Хандивын ба дахин үнэлсэн капитал,
-  Дахин үнэлгээний  нэмэгдэл
-  Тухайн жилийн болон хуримтлагдсан ашиг
   /ашиг,алдагдал, сангууд/
                                    -  Хоёрдогч өглөг /5-аас дээш жилийн хугацаатай/
Үнэлгээ                    Өөрийн хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ.
Санхүүгийн            Эзэмшигчийн өмчийг балансад Эзэмшигчийн өмч
 тайланд                 бүлэгт тусад нь ангилж харуулна.
тусгах нь:
Хяналт:       Ажилтнуудын ажил үүргийг зааглан тусгаарлана.
Хувь нийлүүлэгч бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
Дэлгэрэнгүй бүртгэлийг хяналтын дансны гүйлгээ, үлдэгдэлтэй тохируулна.
Хувьцаат капиталын дүн /дүрмийн сан/ Монголбанкнаас тогтоосон доод хэмжээг хангаж байна. Өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангана.
Тусгай зориулалтын сангуудын зарцуулалтыг банкны эрх бүхий удирдлагаас баталж, хяналт тавина.
 
ДАНСНЫ ЗААВАР
 
3-1 Хувьцаат капитал
            Хувь нийлүүлэгчдээс банкинд хувьцаагаар хөрөнгө оруулах ба хувьцаа нь энгийн болон давуу эрхтэй гэсэн хэлбэртэй байна.
Нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдсан банкны хувьд үнэт цаас гаргаж нийтэд санал болгох, худалдах ажиллагаа нь Монгол Улсын "Үнэт цаасны тухай" хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх ба нягтлан бодох бүртгэлийг НББОУС болон Монгол Улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу гүйцэтгэнэ.
 
Хувьцаа нь банкны дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх ба нэрлэсэн үнэгүй байж болно. Нэрлэсэн үнэгүй хувьцааг арилжааны явцад тодорхойлогдсон ханшийг үндэслэн үнэлж бүртгэнэ.
            Банкны удирдлагын эрх бүхий субьектийн шийдвэр, Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хувь нийлүүлэгчдээс банкинд хөрөнгө оруулахад
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Энгийн /давуу эрхтэй/ хувьцаа
            Хувьцааг нэрлэсэн ба тогтоосон үнээс илүү үнээр борлуулбал
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
(борлуулсан үнээр)
Кредит:          Энгийн /давуу эрхтэй/ хувьцаа (нэрлэсэн үнээр)
Кредит:          Нэмж төлөгдсөн капитал (үнийн зөрүүгээр)
Монгол Улсын "Компанийн тухай" хуулиар нэрлэсэн үнэтэй хувьцааг түүнээс доош үнээр борлуулахыг хориглодог.
            Дээрхи гүйлгээ болон  хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаар ногдол ашиг хуваарилахаас бусдаар хувьцаат капиталыг нэмэгдүүлсэн бичилт хийхийг хориглоно.
Нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдсан банк хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдан авахад Халаасны хувьцаа дансанд бүртгэнэ. 
 
3-2  Хандивын ба дахин үнэлсэн капитал
 
1.      Хандивын капитал нь хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, бусад талуудаас банкинд хандивласан хөрөнгөөс бий болдог. Үүнийг бүртгэхдээ тухайн хөрөнгийн нэрлэсэн үнэ ба зах зээлийн үнээр
                        Дебет:                        Хандивласан хөрөнгийн холбогдох дансд
Кредит:          Хандивын капитал
2.      Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээнээс нэмэгдэх капиталын бүртгэлийг энэхүү зааврын холбогдох бүлгээс үзнэ үү.
 
3-3 Хуримтлагдсан ашиг
 
Хуримтлагдсан ашиг дансанд орлого болон зардлыг бүртгэхгүй.
Хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлэх эсвэл бууруурлах дараахь нийтлэг зүйлс байна.
А. Хуримтлагдсан ашгийн дебетэд:
-Тайлангийн үеийн цэвэр алдагдал
-Өмнөх үеийн залруулга ба НББ-ийн бүртгэлийн зарчмын өөрчлөлт
-Ногдол ашиг хуваарилалт
-Халаасны хувьцааны зарим гүйлгээ
Б. Хуримтлагдсан ашгийн кредитэд:
 
-Тайлангийн үеийн цэвэр ашиг
-Өмнөх үеийн залруулга, НББ-ийн зарчмын өөрчлөлт
-Дахин үнэлгээний бүрэн хэрэгжилт
-Дахин зохион байгуулалтын үр дүн, тохируулах бичилтүүд
Тайлант жилийн эцэст банк, түүний салбарууд хаалтын гүйлгээ хийж, тухайн жилийн цэвэр ашиг, алдагдлыг тодорхойлох ба орлого зардлын нэгдсэн дансны гүйлгээг энэхүү зааврын холбогдох бүлгээс үзнэ үү. 
Тайлант үеийн болон өмнөх үеийн хуримтлагдсан ашгийг тусад нь нэрийн дансаар бүртгэж болно.
 
3-4 Ашгийн хуваарилалт
 
            Банкны хувь нийлүүлэгчдийн хурал ба удирдлагын бусад субьектээс тайлант жилийн цэвэр ашгийг хуваарилах шийдвэр гаргаж, Монголбанкнаас зөвшөөрөл авна.
 
Холбогдох хууль тогтоомж ба банкны шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангаж, Монголбанкны зөвшөөрлөөр хувь нийлүүлэгчдэд мөнгөөр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн үед, хуваарилагдах ногдол ашгийн дүнгээр
                        Дебет:                        Өнгөрсөн жилийн цэвэр ашиг
Кредит:          Ногдол ашгийн өглөг
Ногдол ашгийг мөнгөөр олгоход
Дебет:                        Ногдол ашгийн өглөг
Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд болон
хувьцаа эзэмшигчдийн харилцах, хадгаламж
 Ногдол ашгийг хувьцаагаар хуваарилахаар шийдвэрлэсэн бол хуваарилагдах ашгийн дүнгээр
Дебет:                        Өнгөрсөн жилийн цэвэр ашиг
Кредит:          Хувьцаат капитал.
Жилийн цэвэр ашгаас банкны нөөцийн сан, нийгмийн хөгжлийн сан, банк хөгжүүлэх сан болон бусад тусгай зориулалтын сангуудад хөрөнгө хуваарилахаар шийдвэрлэсэн бол хуваарилах хөрөнгийн дүнгээр
 
Дебет:                        Өнгөрсөн жилийн цэвэр ашиг
Кредит:          Сангийн холбогдох данс
 
 3-5 Хоёрдогч өглөг
 
            Захиран зарцуулах эрхийг хязгаарласан, 5 жилээс дээш хугацаатай, үйл ажиллагааны эцсийн үр дүнд дүрмийн санд оруулах болзолтой эх үүсвэрийг банкны өөрийн хөрөнгөнд оруулж балансад  Хоёрдогч өглөгийн дансанд бүртгэнэ.
 
Банкны үйл ажиллагааны орлогыг орлого үр дүнгийн тайланд тусгахгүйгээр шууд өөрийн хөрөнгийн холбогдох дансанд бүртгэхийг хориглоно.
 
 
4.1       ОРЛОГО БА ОЛЗ
Тодорхойлолт
Орлого нь банкны ердийн үйл ажиллагааны явцад тайлант хугацаанд бий болсон хөрөнгийн дотогш урсгал, өр төлбөр барагдуулалт болон өмчийн өсөлт хэлбэрээр эдийн засгийн өгөөж нэмэгдэхийг хэлнэ.
Орлого нь өөртөө үйл ажиллагааны орлого болон бусад орлого, олзыг хамааруулна. Банкны үндсэн үйл ажиллагааны явцад үүсэх өгөөж нь үйл ажиллагааны орлого болно.
Бусад орлого ба олз гэдэг нь банкны байнгын бус буюу гэнэтийн ажил үйлчилгээнээс түүнчлэн хувь нийлүүлэгчдийн орлого буюу хөрөнгө оруулалтаас бусад тухайн тайлант хугацаанд банкинд нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан цэвэр өсөлт юм.
Орлого хүлээн зөвшөөрөх
Орлогын бүртгэлийн гол асуудал бол орлогыг хүлээн зөвшөөрөх цаг үеийг тодорхойлох асуудал юм. Эдийн засгийн ирээдүйн өгөөжийг тухайн байгууллага хүртэх бүрэн магадлалтай, тэрчлэн уг өгөөжийг үнэн бодитойгоор тодорхойлох боломжтой байгаа нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө.
Орлогыг хэмжих
Орлого нь хүлээн авсан, эсвэл авахаар хүлээгдэж буй нөхөлтийн зах зээлийн үнээр хэмжигдэнэ.
 
Орлогын ангилал
      Орлого ба олзыг агуулгаас нь хамааруулж:
А. Үндсэн үйл ажиллагааны
Б. Үндсэн бус үйл ажиллагааны
В. Ердийн бус гэж ангилна.
Орлогын бүртгэл
А. Үндсэн үйл ажиллагааны орлого
      Үндсэн үйл ажиллагааны орлогыг дотор нь (1) хүүгийн, (2)хүүгийн бус орлого (3) бусад гэж ангилна.
1.   Хүүгийн орлого нь тодорхой гэрээний үндсэн дээр зээлдэгчдэд олгосон зээл, бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгөд тэдгээрийг ашиглуулсны  төлөө авч буй хариу төлбөр юм. Хүүгийн орлогыг нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар бүртгэнэ.
Хүүгийн орлогын бүртгэлийг зааврын тухайн бүтээгдхүүн, үйлчилгээний бүртгэлийн зааварт тусгасан болно.
2.   Хүүгийн бус орлогод харилцагч, зээлдэгчдээс авсан үйлчилгээний шимтгэл, хураамж, арилжаа болон ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого орно.
Үйлчилгээ үзүүлснээс орох орлогыг ихэнхдээ уг үйл явдал болсон тэр үед нь орлогоор хүлээн зөвшөөрнө.
Дебет:                  Мөнгөн хөрөнгийн холбогдох данс
эсвэл  харилцагчийн харилцах, хадгаламжийн данс
Кредит:    Холбогдох орлогын дансд
Гадаад валютын ханш өөрчлөгдөх тухай бүрд гадаад валютаар
илэрхийлэгдсэн хөрөнгийн дансдын хуучин, шинэ үнэлгээний зөрүүгээр:
Дебет:            Гадаад валютаар илэрхийлэгдэх бүх хөрөнгө  
Кредит:          Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлого
Хангамжийн зориулалттай нэгжүүдээс орох орлого, үндсэн хөрөнгө, бусад хөрөнгө борлуулсны олз, үйл ажиллагааны түрээс, ногдол ашгийн орлого зэрэг үндсэн бус үйл ажиллагаанаас болон гэнэтийн ажил гүйлгээнээс орох орлого, олзыг эдгээр орлогод хамруулна. Тухайлбал:
Туслах аж ахуйн орлогыг бүртгэхэд
      Дебет:                        Мөнгөн хөрөнгийн дансд эсвэл
бусад тооцооны дансд
      Кредит:          Үндсэн үйл ажиллагааны бус орлого                     
Үндсэн хөрөнгө борлуулсны олзыг бүртгэхэд
Дебет:                  Мөнгөн хөрөнгийн дансд эсвэл
Харилцагчийн харилцах данс буюу бусад тооны дансд
      Кредит:          Үндсэн хөрөнгө борлуулсны олз                             
Хүлээн авсан ногдол ашгийг бүртгэхэд
Дебет:                        Мөнгөн хөрөнгийн дансд эсвэл
Харилцагчийн харилцах данс буюу бусад тооцооны дансд
      Кредит:          Ногдол ашгийн орлого                      
4.2 ЗАРДАЛ БА ГАРЗ
Тодорхойлолт
Зардал нь ердийн үйл ажиллагааны явцад тайлант хугацаанд бий болсон хувь нийлүүлэгчдэд олгосон хуваарилалттай холбогдсон цэвэр өмч буурахаас бусад хөрөнгийг багасгах, өр төлбөрийг нэмэгдүүлэх хэлбэрээр эдийн засгийн үр ашгийн бууралт юм.
Зардал нь өөртөө үйл ажиллагааны зардал болон бусад зардал, гарзыг хамааруулна. Банкны үндсэн үйл ажиллагааны явцад үүсэх үр ашгийн бууралт нь үйл ажиллагааны зардал болно.
Бусад зардал ба гарз нь банкны байнгын бус буюу гэнэтийн ажил гүйлгээнээс түүнчлэн эздийн зардал буюу өгсөн хуваарилалтаас бусад тухайн тайлант хугацаанд банкинд нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан бууралт  юм.
Зардлыг хүлээн зөвшөөрөх
Эдийн засгийн үр ашгийн бууралт нь хөрөнгийг багасгах буюу өр төлбөрийг нэмэгдүүлж байгаа бөгөөд хэмжиж болохуйц байвал зардлыг хүлээн зөвшөөрнө.
Зардлын ангилал
А. Үндсэн үйл ажиллагааны зардал
Б. Үндсэн бус үйл ажиллагааны зардал ба гарз
В. Ердийн бус зардал ба гарз
      Г. Татварын зардал гэж ангилна.
Зардлын бүртгэл
А. Үндсэн үйл ажиллагааны зардал
Үндсэн үйл ажиллагааны зардлыг дотор нь (1) хүүгийн зардал, (2) хүүгийн бус, (3)  бусад гэж ангилна.
1.   Хүүгийн зардал нь банкны үйл ажиллагааны эх үүсвэрт ашиглахын тулд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн  төлбөр буюу өртөг юм. Хүүгийн зардлыг татан төвлөрүүлсэн хөрөнгийн төрлөөр  ангилж бүртгэнэ.
Хадгаламж болон бусад банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэрт төлсөн хүүгийн зардлын бүртгэлийг зааврыг тухайн эх үүсвэр бүрийн бүртгэлийн зааварт тусгасан болно.
2.   Хүүгийн бус зардалд хүүгийн зардлаас бусад банкны үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарч байгаа үйлчилгээ, маркетинг, удирдлагын зардал орно.
Үйл ажиллагааны бусад зардлыг зардлын төрлөөр ангилж бүртгэнэ.
      Зардал шууд мөнгөөр төлөгдвөл
Дебет:                        Холбогдох зардлын данс
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэл
                        Харилцагчийн харилцах, хадгаламжийн данс
      Зээлээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх буюу мөнгөөр төлөгдөөгүй боловч нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар тайлант хугацаанд ногдох зардлыг хуримтлуулж бүртгэхэд
Дебет:                        Холбогдох зардлын данс
Кредит:          Холбогдох өглөгийн данс  
Зээлээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний үнэ буюу хуримтлуулж бүртгэсэн зардлыг мөнгөөр төлөх үед
Дебет:                        Холбогдох өглөг
Кредит:          Мөнгөн хөрөнгийн холбогдох данс эсвэл
                        Харилцагчийн харилцах, хадгаламжийн дансд
Гадаад валютын ханш өөрчлөгдөх тухай бүрд гадаад валютаар
илэрхийлэгдсэн өр төлбөрийн дансдын хуучин, шинэ үнэлгээний зөрүүгээр
Дебет:            Ханшийн тэгшитгэлийн зардал
Кредит:          Гадаад валютаар илэрхийлэгдэх бүх өр төлбөр 
 
      Цалин, хөнгөлөлт,  нийгмийн даатгалийн зардал
Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үндсэн болон түр ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж түүнд тодорхойлсон цалинг тухай бүр тооцож олгох ба ингэхдээ татвар, шимтгэлийн тооцоог хийж холбогдох татвар санхүүгийн байгууллагуудад төлж, тайлагнах ёстой.
Цалин, олговрыг тооцооны хүснэгт, бусад баримтыг  үндэслэн олгохоор тооцсон дүнгээр
                  Дебет:                        Цалингийн зардал
            Кредит:          Цалингийн өглөг
Даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дүнгээр
                  Дебет:                        Цалингийн өглөг
                  Кредит:          Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг
Цалингаас суутгах хүн амын орлогын татварын дүнгээр
Дебет:                        Цалингийн өглөг
Кредит:          Суутган тооцсон татварын өглөг
Эдгээр болон бусад суутгалуудыг хийсний дараа гарт олгох дүнгээр
Дебет:                        Цалингийн өглөг
                  Кредит:          Касс дахь бэлэн мөнгө эсвэл
                              Ажиллагсдын харилцах, хадгаламж.
Үндсэн болон түр гэрээт ажиллагсад, хувь хүнд олгосон ажлын хөлс, худалдаж авсан бараа, үйлчилгээний үнээс суутгасан  хүн амын орлогын татварыг харьяа татварын байгууллагад шилжүүлж
                  Дебет:            Суутган тооцсон татварын өглөг
                  Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд
 
Банк Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үндсэн болон түр гэрээт ажиллагсдад олгосон цалин, хөнгөлөлтөөс тооцсон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүртгэхэд
            Дебет:                        НД ба ЭМДШимтгэлийн зардал
Кредит:          НД, ЭМДШимтгэлийн өглөг
  Олгосон цалин, хөнгөлөлтөөс суутгасан болон тэдгээрээс тооцож байгууллагын зардлаар бүртгэсэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг харьяа нийгмийн даатгалын байгууллагад төлөхөд
Дебет:                        НД, ЭМДШимтгэлийн өглөг
Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд
Банк нь дотоод журам, эрх бүхий удирдлагын шийдвэрээр ажилчдад тогтмол болон цаг үеийн хөнгөлөлт үзүүлж болно.
Хөнгөлөлт олгох үед, олгохоор тооцсон дүнгээр;
      Дебет:            Хөнгөлөлтийн зардал
      Кредит:          Цалингийн өглөг
Б. Үндсэн бус үйл ажиллагааны зардал, гарз
Үндсэн бус үйл ажиллагааны бус зардлыг зардлын төрлөөр ангилж бүртгэнэ. Тухайлбал:
Эрх зүйн болон бусад зөрчлийн улмаас торгууль төлвөл
                  Дебет:            Торгуулийн зардал
                  Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд
Үндсэн хөрөнгө данснаас хасахад алдагдал гарвал
                  Дебет:            Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз
                  Кредит:          Үндсэн хөрөнгө.
В. Орлогын татварын зардал
Банк нь тайлант үеийн татвар ногдох орлогын хэмжээг Монгол Улсын Татварын хуулийн дагуу тооцож, тухайн дүнгээс тайлангийн үед ногдох орлогын албан татварын зардлыг тодорхойлно.
Үйл ажиллагааны орлогыг татвар ногдох орлогоор тооцох цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаалан татварын зардал тайлангийн хугацааны болон дараа тооцогдох татварын гэж 2 ангилна.
Төлбөл зохих татварын өглөгийн дансны кредитэд тайлангийн үед төлөх татварын өглөг, дараа тооцох татварын өглөг дансны кредитэд дараа тооцох татварын өглөгийг бичих бөгөөд 2 дансны нийлбэр дүнг орлогын албан татварын зардал дансаар бүртгэнэ.
Дебет:                        Орлогын албан татварын зардал
                  Кредит:          Орлогын албан татварын өглөг
                  Кредит:          Дараа тооцох татварын өглөг
Дараагийн тайлангийн үеүдэд ногдох дараа тооцох татварын өглөгийн өөрчлөлтийг бүртгэхэд
                  Дебет:                        Дараа тооцох татварын өглөг
                  Кредит:          Орлогын албан татварын өглөг
Дараа тайлангийн үеүдэд ногдох ёстой боловч тэдгээр үеүдээс өмнө орлогыг хүлээн авах зэрэг шалтгааны улмаас дараа төлөгдөх татварын хөрөнгийг бүртгэх шаардлага гардаг. Дараа төлөгдөх татварын хөрөнгө гэдэг нь тайлангйн үеийн татварын зардлаас хасагдан ирээдүйд төлөгдөх урьдчилан тооцсон татварын өглөгийн хэмжээ юм.
Энэ бүртгэл нь татварын зардлыг холбогдох үеүдтэй нь уялдуулж өгнө.
Дебет:                        Орлогын татварын зардал
Дебет:                        Дараа төлөгдөх татварын хөрөнгө
Кредит:          Орлогын татварын өглөг
      Дараагийн тайлангийн үеүдийн нөлөөллөөс шалтгаалан дараа төлөгдөх татварын хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэхэд;
Дебет:                        Орлогын татварын зардал
Кредит:          Дараа төлөгдөх татварын хөрөнгө
Орлогын татварыг урьдчилж төлөхөд тайлангийн үеийн дундуур хөрөнгө хэмээн бүртгэнэ.
Дебет:                        Урьдчилж төлсөн орлогын татвар                       Кредит:          Мөнгөн хөрөнгийн дансд
Тайлант үеийн эцсээр орлогын татварын тооцоо хийж татварын зардлыг бүртгэхэд;
Дебет:                        Татварын зардал
Кредит:          Орлогын татварын өглөг 
Тайлант үеийн эцэст урьдчилж төлсөн татвар, татварын өглөг дансдыг хооронд хааж, тайлант үеийн эцсээрхи орлогын татварын илүү төлөлт ба өглөгийг тодорхойлно.
            Дебет:                        Орлогын татварын өглөг
Кредит:          Урьдчилж төлсөн орлогын татвар
Г. Онцгой шинжтэй зүйлс
      Банкны ердийн үйл ажиллагаанаас илт ялгаатай үйл явдал, ажил гүйлгээнээс үүсдэг байнга давтагдан гарахгүй орлого ба зардлыг ердийн бус орлого, зардал гэнэ. Тухайлбал байгалийн гамшиг болон гэнэтийн ослоос үүссэн гарз хохирол,  бэрхшээлтэй өрийн шинэчлэл гэх мэт.
Онцгой шинжтэй зүйлийн шинж чанар болон дүнг Орлогын тайланд тусгахдаа ердийн үйл ажиллагааны үр дүнгээс тусгаарлан, тайлант үеийн цэвэр ашигт оруулж тооцно.
Онцгой шинжтэй зүйлсийг ерөнхийд нь 5 ангилалд хуваана.
1.         Зогсоосон үйл ажиллагаа
2.         Онцгой зүйлс
3.         Ер бусын олз ба гарз
4.         Нягтлан бодох бүртгэлийн зарчмын өөрчлөлт
5.         Тооцооллын өөрчлөлт
Д. Ашиг, алдагдал
 
Тайлант жилийн эцэст банк, түүний салбарууд орлого зардлын дансдыг тухайн жилийн ашиг, алдагдлын дансанд хааж, тухайн жилийн цэвэр ашиг, алдагдлыг тодорхойлно.
 
Орлогын дансдыг хаахад
 
Дебет:                        Орлогын бүх дансд
Кредит:          Тухайн жилийн ашиг/алдагдал
 
Зардлын дансдыг хаахад
 
Дебет:                        Тухайн жилийн ашиг/алдагдал
Кредит:          Зардлын бүх дансд
Ашиг, алдагдлын дансны хаалтын бичилт нь санхүүгийн тайлангууд /баланс, орлого үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан/-ын хоорондын уялдааг хангаж, хөрөнгө түүний эх үүсвэрийг тохируулахад ашиглана.
Тухайн жилийн ашиг, алдагдлын дансны цэвэр үлдэгдлээр тайлант үеийн цэвэр ашиг, алдагдал тодорхойлогдох ба тухайн дансны үлдэгдлийг хуримтлагдсан ашиг дансанд хаана.
 
Тайлант хугацаанд банк ашигтай ажилласан бол цэвэр ашгийн дүнгээр
 
Дебет:                        Тухайн жилийн ашиг
Кредит:          Хуримтлагдсан ашиг
           
            Банк алдагдалтай ажилласан бол алдагдлын дүнгээр
 
Дебет:                        Хуримтлагдсан ашиг
Кредит:          Тухайн жилийн алдагдал.
 
5      Балансын гадуурхи
 
5-1.                             АГУУЛГА
 
Балансын гадуурхи        Балансын гадуурхи дансд нь хүлээж болзошгүй үүрэг,
бүртгэл                   үнэ бүхий зүйлс, балансаас хасагдсан хөрөнгийн тооцоо
зэрэг банкны зарим үйл ажиллагааг нарийвчлан тусгах бүртгэл.
 
Хамрах зүйлс:                      -Хүлээж болзошгүй үүрэг
                                                -Үнэ бүхий зүйлс
                                                -Балансаас хассан хөрөнгийн тооцоо
                                                -Бусад тооцоо
 
Хүлээж болзошгүй          Банкнаас өөрийн болон харилцагчийн нэрийн өмнөөс
үүрэг                         гаргасан батлан даалт, нээсэн зээлийн шугам, аккредитив гэх зэрэг бусдын өмнөөс хүлээж болзошгүй банкны үйлчилгээтэй холбоотой бүхий л үүрэг.
 
Үнэ бүхий зүйлс    Өртөг агуулсан, үнэлж болохуйц, банкны үйл ажиллагаанд
хэрэглэгдэх чек, чекийн загвар, үнэт цаас, банкны тэмдэг, зээлийн барьцаанд авсан хөрөнгө зэрэг үнэ бүхий зүйлс.
 
Үнэлгээ                    Балансын гадуур бүртгэлтэй зүйлсийг нэрлэсэн үнэ болон тоо ширхэгээр нь бүртгэнэ.
 
Балансын гадуурхи дансанд зөвхөн орлогодох эсвэл зардлагадах бичилт хийнэ.
 
Санхүүгийн                        Балансын гадуур бүртгэлтэй зүйлсийг нэр төрлөөр нь
тайланд                  ангилж санхүүгийн тайланд тодруулна.
тусгах нь
                                    Хүлээж болзошгүй үүргийн эрсдлийг тооцож эрсдлийн
санг зардлаар байгуулна.
 
Хүлээж болзошгүй үүргийн эрсдлийн сангийн талаар
санхүүгийн тайланд тодруулна.
 
 Хяналт                   Үүрэг хүлээж болзошгүй үйл ажиллагааг эрх бүхий
удирдлагын зөвшөөрлөөр  хийсэн эсэх.
 
Гүйлгээний баримтанд банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд нэг, хоёрдугаар гарын үсэг зурж баталгаажуулна.
 
Батлан даалт гаргагч болон гаргуулагчийн харилцан
хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан заасан эсэх.
 
Хүлээж болзошгүй үүргийн дансдаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Банкны тухай хуульд заасны дагуу батлан даалт гаргах
зохистой хэмжээг барьж ажиллана.
 
Дансдын үлдэгдлийг байнга нийлж тохируулна.