A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 341

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13.8 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА