Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны
304 дүгээр тушаалын хавсралт
 
ТӨГРӨГИЙН НЭРЛЭСЭН БА БОДИТ ХҮЧИНТЭЙ
ХАНШ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орнуудын худалдааны хэмжээ /экспорт, импорт/, үнэ, ханшний өөрчлөлттэй холбон тооцож, төгрөгийн бодит худалдан авах чадварыг тодорхойлоход энэ аргачлалыг мөрдөнө.
1. Валютын ханш
Валютын ханш гэдэг нь аливаа улсын үндэсний валютыг гадаад валютын нэгжтэй харьцуулсан үнэ юм. Валютын ханшийг нэрлэсэн ба бодит гэж 2 ангилж үздэг. Нэрлэсэн ханш нь гадаад валютын нэгжтэй харьцах үндэсний валютын үнийг, бодит ханш нь нэрлэсэн ханшийг үнийн өөрчлөлттэй уялдуулан тооцсон ханшийг хэлнэ.
Үйлчилж буй ханш /Effective exchange rate/ гэдэг нь тухайн улсын үндэсний валютыг гадаад худалдааны гол түнш орнуудын валютын дундаж нэгжтэй харьцуулсан үнэ юм. Үйлчилж буй ханшийг нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханш гэж 2 ангилна.
Нэрлэсэн үйлчилж буй ханш /Nominal effective exchange rate/. Нэрлэсэн үйлчилж буй ханш гэдэг нь гадаад худалдааны гол түнш орнуудын валютын жигнэсэн дундаж үнэтэй харьцах үндэсний валютын үнийг хэлнэ. Нэрлэсэн үйлчилж буй ханшийг NEER гэж тэмдэглэнэ.
Бодит үйлчилж буй ханш /Real effective exchange rate/. Бодит үйлчилж буй ханш гэдэг нь гадаад худалдааны гол түнш орнуудын валютын дундаж нэгжтэй харьцах үндэсний валютын ханшийг тэдгээр улсуудын дундаж үнийн өөрчлөлттэй уялдуулан тооцсон ханшийг хэлнэ. Бодит үйлчилж буй ханшийг REER гэж тэмдэглэнэ. .
Нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханшийг тооцохдоо гадаад худалдааны гол түнш орнуудын худалдааны хувийн жин, валютын ханш, үнийн индексийг ашиглана.
2. Үндсэн үзүүлэлтүүд
Гадаад худалдааны хувийн жин нь манай улсын гадаад худалдааны нийт эргэлтэнд гадаадын аль нэг түнш оронтой хийсэн худалдааны эзлэх хэмжээг харуулна.
Суурь хугацаа. Төгрөгийн нэрлэсэн ба бодит хүчинтэй ханшийг тооцохдоо 1995 оныг суурь болгоно. Хэрэв 1995 оноос өмнөх хугацааны ханшны үзүүлэлт шаардлагатай бол суурь хугацааг өөрөөр тооцож болно.
Үнийн индекс нь суурь онтой харьцуулахад тайлант онд бараа бүтээгдэхүүний үнийн ерөнхий төвшинд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна.
3. Төгрөгийн нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханш тооцох аргачлал
1. Төгрөгийн нэрлэсэн үйлчилж буй ханшийг доорх томьёогоор тооцно.                                                                            
                                                   
                                                                                                                                        
- t хугацааны эцэст нэгж төгрөгтэй харьцах гадаад худалдааны  i түншийн валютын ханшны индекс          
 - t хугацааны эцэст i дэхь худалдааны түнш орны нийт худалдаанд эзлэх хувийн жин
n  нийт гадаад худалдааны түнш орны тоо
2. Төгрөгийн бодит үйлчилж буй ханшийг дараах томьёогоор тооцно.
 
 
 t хугацаанд i дэхь худалдааны түнш орны үнийн  индексийг дотоодын үнийн индекст харьцуулсан харьцаа
3. Гадаад худалдааны хувийн жинг тооцох. Гадаад худалдааны нийт эргэлтэнд дийлэнх хувийг эзэлж байгаа аж үйлдвэржсэн ба хөгжиж буй орнуудыг тивүүдээр ангилан гадаад худалдааны үнийн тооцоонд оруулна.
3.1.Экспорт, импортын нийт хэмжээг зөвхөн тооцоонд оруулсан орнуудын дүнгээр тооцно.
3.2.Худалдааны түнш аль нэг орны гадаад худалдаанд эзлэх хувийн жинг тухайн улсын экспорт, импортын хувийн жинг тухайн улсын экспорт, импортын хувийн жингийн дундажаар тооцно.
 
 
  t хугацааны эцэст I орны нийт гадаад худалдаанд эзлэх хувийн жин
  i оронд гаргасан экспортын хэмжээ 
 i орны импортын хэмжээ
 нийт экспортод i оронд гаргасан экспортын эзлэх хувийн жин
 
  нийт импортонд i орны импортын эзлэх хувийн жин
   гадаад худалдааны нийт эргэлтэд нийт экспортын эзлэх хувийн жин
  гадаад худалдааны нийт эргэлтэд нийт импортын эзлэх хувийн жин
Жишээ: 1996 оны 1 сард манай улсын нийт гадаад худалдааны ихэнх хувийг эзэлж байгаа аж үйлдвэржсэн ба хөгжиж буй орнуудын нйит экспорт 19252 сая ам.доллар, нйит импорт 17941 сая ам.доллар, үүнээс БНХАУ-д экспортлосон бүтээгдэхүүний хэмжээ 2190 сая ам.доллар, импортын хэмжээ 1726 сая ам.доллар байсан гэж үзвэл энэ сард БНХАУ-тай хйисэн худалдааны хувийн жинг дараахь байдлаар тооцно:
 
Xi=2190         Mj=1726         =19252            =17941
 
 
 
 
 
 
 
буюу БНХАУ-тай хийсэн худалдааны хэмжээ нь нийт гадаад худалдааны 10.5 хувийг эзэлж байна.
4. Валютийн ханш тооцох. Нэрлэсэн ханшийг нэгж төгрөгтэй харьцах гадаад валютын ханшаар авна. Ингэж тооцохдоо ам доллартай харьцах гадаад валютын ханшинд үндэслэнэ.
 
4.1 Нэгж төгрөгтэй харьцах гадаад валютыг дараахь байдлаар тооцно. үүнд:
Нэгж төгрөгтэй харьцах ам.доллар:
St= 1 / Rt
Rt - t хугацааны эцэст ам.доллартай харьцах төгрөгний дундаж албан ханш
St - t хугацааны эцэст ам.доллартай харьцах төгрөгийн дундаж албан ханш
Жишээ: 1996 оны 1 сард нэг ам.доллартай харьцах төгрөгийн дундаж албан ханш 1$=475.96¥ байсан гэж үзвэл энэ сарын нэгж төгрөгтэй харьцах ам.долларын ханш нь:
Rt - 475.96
St - 1 / Rt =1/475.96=0.0021 болно
Нэгж төгрөгтэй харьцах бусад валют:
 
Rit - t хугацааны i орны ам.доллартай харьцах дундаж албан ханш /зах зээлийн ханш/
Sit - t хугаацаанд нэгж төгрөгтэй харьцах i орны дундаж албан ханш
Жишээ: 1996 оны 1 сард нэг ам.доллартай харьцах төгрөгний дундаж албан ханш 1$=475.96¥, герман маркийн дундаж ханш 1$=1.4617 марк байсан гэж үзвэл энэ сард нэгж төгрөгтэй харьцах герман маркийн ханш нь:
Rt= 475.96 төгрөг
Rit= 1.4617 марк
Sit=Rt/Rit= 1.4617 / 475.96=0.0031 марк болно.
4.2 Нэгж ам.доллартай харьцах гадаад валютийн ханшийг албан ханшны /зах зээлийн ханш/ дунджаар авна. Ингэхдээ ам.доллартай харьцах төгрөгнийн дундаж албан ханшийг Валютийн Бодлого, Нөөцийн Удирдлагын Газрын тооцсоноор, бусад валютийн хувьд тухайн орны тооцсон дундаж албан ханшийг /зах зээлийн ханш/ ашиглана.
4.3 Нэгж төгрөгтэй харьцах худалдааны түнш орнуудын валютын ханшны индексийг дараахь байдлаар тооцно:
 
 
 суурь хугацаанд /1995/ нэгж төгрөгтэй харьцах i орны валютын ханш
 t хугацааны эцэст нэгж төгрөгтэй харьцах гадаад худалдааны i түншийн валютийн ханшны индекс
Жишээ: Суурь он буюу 1995 онд нэгж төгрөгтэй харьцах Итали лирийн ханш 3.6446 лир, харин 1997 оны 1 сард 2.2047 лир байсан бол энэ сарын нэгж төгрөгтэй харьцах итали лирийн ханшны индекс:
 = 3.6446
 = 2.2047
 = Sit / Sio = 2.2047 / 3.6446 = 0.6049 болно.
5. Үнийн индексийг тооцох. Үнийн индексийг хэрэглээний барааны үнийн индексээр тооцно. Хэрэглээний барааны үнийн индексийн суурь хугацааг энэ аргачлалын 1 дэх хэсэгт заасны дагуу авна.
5.1. Тайлант хугацаанд худалдааны түнш орны үнийн индексийг дотоодын үнийн индекст харьцуулсан харьцааг дараахь байдлаар тооцно.
= Pit / Pt
Pit t хугацаан дахь i түнш орны хэрэглээний барааны үнийн индекс
Pt t хугацааны эцэст дотоодын хэрэглээний барааны үнийн индекс
 t хугацааны эцэст i дэхь худалдааны түнш орны үнийн идексийг дотоодын үнийн индекст харьцуулсан харьцаа
Жишээ: 1996 оны 12 сард хэрэглээний барааны үнийн индекс (1995=100) БНСУ-106.1% Монгол-144.6 байсан бол энэ сард БНСУ-ын үнийн индексийг Монголын үнийн индекст харьцуулсан харьцаа нь:
Pit = 106.1            
Pt = 144.6
= Pit / Pt =106.1 / 144.6 =0.73 болно.
Жишээ: 1995 оныг суурь болгон 1997 оны 1 сарын төгрөгийн нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханшийг дараахь байдлаар тооцно:
 
Хүснэгт 1. Гадаад худалдааны хувийн жин /1997 оны 1 сар/
 
 
Экспорт
Импорт
Нийт гадаад худалдаанд эзлэх хувийн жин Wit
 
хэмжээ  Xi
хувийн жин  Wxi
хэмжээ  Mj
хувийн жин Wmj
 
Европ
15806,0
0,78
10945,3
0,75
0,77
Герман
0,1
0,00
546,2
0,04
0,02
Итали
1976,5
0,10
63,4
0,00
0,06
Орос
1101,6
0,05
10276
0,70
0,33
Швейцар
12626,4
0,62
5,8
0,00
0,36
Англи
101,4
0,01
53,9
0,00
0,00
Ази
3984,4
0,20
3399,3
0,23
0,21
Хятад
3700,2
0,18
1575,4
0,11
0,15
Япон
239,5
0,01
872,6
0,06
0,03
Солонгос
35,0
0,00
397,8
0,03
0,01
Сингапур
9,7
0,00
553,5
0,04
0,02
Америк
448,9
0,02
278,4
0,02
0,02
Америк
448,9
0,02
278,4
0,02
0,02
Нийт
20239,3
 
14623,0
 
1,00

 

Хүснэгт 2. Валютын ханш
 

 

 
Нэг ам.доллартай харьцах гадаад валютын дундаж ханш  Rit
Нэгж төгрөгтэй харьцах гадаад валютын дундаж ханш  Sit
Нэгж төгрөгтэй харьцах гадаад валютын ханшны индекс S*it=Sit / Sio
 
1995
1997 1 сар
1995
1997 1 сар
1997 1 сар
Монгол төгрөг
446,94
711,24
 
 
 
Герман марк
1,4331
1,6043
0,0032
0,0023
0,7035
Итали лир
1628,9
1568,1
3,6446
2,2047
0,6049
Орос рубль
4559
5601
10,2005
7,8750
0,772
Швецари франк
1,1825
1,3936
0,0026
0,002
0,7406
Англи фунт
0,6335
0,6023
0,0014
0,0008
0,5975
Хятад юань
8,3514
8,2963
0,0187
0,0117
0,6243
Япон иен
94,06
118,02
0,2105
0,1659
0,7885
Солонгос вон
771,27
849,88
1,7257
1,1949
0,6942
Сингапур доллар
1,4147
1,4061
0,0032
0,002
0,6234
Америк доллар
 
 
0,0022
0,0014
0,6284
 
Хүснэгт 3. Хэрэглээний барааны үнийн индекс /1997 оны 1 сар/

 

 
Хэрэглээний барааны үнийн индекс /1995=100/ Pit
Тухайн орны үнийн индексийг дотоодын үнийн индекс харьцуулсан харьцаа P*it = Pit / Pt
 Монгол /Pt/
147.2
 
Герман 
102.4
0.70
Итали 
105.2
0.71
Орос 
124.6
0.85
Швейцар 
101.3
0.69
Англи 
103.6
0.70
Хятад 
108.9
0.74
Япон 
100.3
0.68
Солонгос 
107.4
0.73
Сингапур 
102.3
0.69
Америк
104.5
0.71
 
Хүснэгт 4. Төгрөгийн нэрлэсэн ба бодит үйлчилж буй ханш  /1997 оны 1 сар/

 

 
Wit
S*it
S*it^Wit
P*it
(S*it/P*it)^Wit
Европ
0.77
 
0.7941
 
0.9863
Герман
0.02
0.7035
0.9945
0.70
1.0002
Итали
0.06
0.6049
0.9710
0.71
0.9903
Орос
0.33
0.7720
0.9190
0.85
0.9704
Швейцар
0.36
0.7406
0.8969
0.69
1.0270
Англи
0.00
0.5975
0.9977
0.70
0.9993
Ази
0.21
 
0.9129
 
0.9768
Хятад
0.15
0.6243
0.9312
0.74
0.9746
Япон
0.03
0.7885
0.9924
0.68
1.0047
Солонгос
0.01
0.6924
0.9954
0.73
0.9994
Сингапур
0.02
0.6234
0.9924
0.69
0.9982
Америк
0.02
 
0.9904
 
0.9975
Америк
0.02
0.6284
0.9904
0.71
0.9975
Нийт
1.00
 
0.7180
 
0.9611
 
Дээрхи хүснэгтээс харахад 1997 оны 1 дүгээр сард төгрөгийн нэрлэсэн үйлчилж буй ханшийн индекс 71,8, төгрөгийн бодит үйлчилж буй ханшийн индекс 96,11 байна.