Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 128 дугаар зарлигын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл
1.Үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төрийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад шаардагдах бүх төрлийн мэдээллээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /цаашид Зөвлөл гэнэ/ хангах мэдээллийн нэгдмэл тогтолцоо буй болгоход энэ журмын зорилт оршино.
2.Зөвлөлийг мэдээллээр хангах үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу зохион байгуулагдана.
3.Мэдээлэл нь үнэн бодитой, цэгцтэй аль болохоор товчхон байх ёстой бөгөөд Зөвлөлд тогтоосон хугацаанд хүргэгдсэн байвал зохино. Энэ нь Зөвлөлөөс хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэгэн гол нөхцөл учраас мэдээлэгч байгууллага, албан тушаалтан, иргэд мэдээллийн дээрх шаардлагыг хангахад онцлон анхаарах үүрэгтэй.
4.Зөвлөлд ирүүлэх мэдээлэл нь шинж чанараасаа хамааран шуурхай мэдээ, танилцуулах тойм мэдээ, судалгааны тайлан илтгэл гэсэн ангилалтай байна. Шуурхай мэдээг мэдээлэгч байгууллага авмагцаа 24 цагийн дотор Зөвлөлд хүргүүлэх бөгөөд өдөр бүрийн, 7 хоногийн гэсэн зэрэглэлтэй байна.
Танилцуулах тойм мэдээ нь хагас, бүтэн сараар, судалгааны тайлан, илтгэл нь улирал, хагас жил, бүтэн жилийн хугацааг хамарна.
5.Зөвлөлд ирүүлэх мэдээллийн нууцын зэрэглэлийг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон журмын дагуу илгээгч байгууллага тодорхойлно. Тухайн мэдээллийн нууцлалын зэрэглэлийн шаардлагагыг хангах үүрэг, үүнээс үүдэх хариуцлагыг хэрэглэгч байгууллага, албан тушаалтан хүлээнэ.
6.Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хуульд заасны дагуу Зөвлөлийг мэдээллээр хангах ажлыг юуны өмнө төрийн байгууллагууд гүйцэтгэж мэдээллийн чанарыг хариуцна.
7.Төрийн байгууллагуудаас ирүүлэх мэдээллийн төрөл, хугацааг энэ журмаар тогтооно.
8.Төрийн байгууллагад энэ журамд заасан мэдээллийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд” гэж хаяглан нэг хувь ирүүлнэ.
9.Төрийн тухай байгууллага өөрт хариуцуулсан мэдээллийг дангаараа хангаж чадахааргүй байвал холбогдох яам, тусгай газар, байгууллагатай хамтарч түүнийг бэлтгэх ажлыг тэргүүлж зохион байгуулах үүрэгтэй.
10.Зөвлөл нь шаардлагатай бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хөндсөн тодорхой асуудлуудаар тус улсын улс төр, олон нийт, хоршооллын байгууллага, иргэдээс хэрэгцээтэй мэдээллийг харилцан тохиролцох үндсэн дээр гаргуулан авах, мөн төрөл бүрийн судалгааг төлбөртэй буюу төлбөргүй захиалга, даалгавар өгөх замаар хийлгэж болно. Хагас жилээс илүү хугацаа шаардагдах судалгааны захиалгыгхолбогдох байгууллагатай тохиролцон өмнөх оны 12 дугаар сард багтаан өгнө.
11.Үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий асуудлуудаар стратегийн шинжтэй судалгаа хийж байгаа Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ивээл, хяналтын судалгааны байгууллага, мөн Зөвлөлийн шинжээчдийн хийсэн судалгааны баримт бичиг нь Зөвлөлд шууд хүргэгдэнэ.
12.Зөвлөлийн гишүүд мэдээллийн төрөл ангиллаас үл хамааран ямар ч мэдээлэлтэй танилцах эрхтэй.
13.Зөвлөлийн бусад бүрэлдэхүүн нь зөвхөн өөрийн чиг үүргийн холбогдолтой асуудлаар Зөвлөлд ирсэн мэдээлэлтэй тогтоосон журмын дагуу танилцана.
14.Зөвлөлд ирүүлсэн мэдээллүүд нь Ерөнхийлөгчийн архив, нууцын эрхлэгч дээр төвлөрч нэгдсэн бүртгэлтэй байна.
15. Зөвлөлийн бусад бүрэлдэхүүнд Зөвлөлийн мэдээллийн санд байгаа материалыг танилцуулж ашиглах журмыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга дотоод журмыг үндэслэн тогтооно.
16.Зөвлөлд ирсэн мэдээлэл, баримт бичгээс бусад байгууллага, албан тушаалтанд танилцуулахдаа Зөвлөлийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

23. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Зас гийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, тусгай газрууд:
-Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд холбогдол бүхий иргэдийн захидал, мэдээлэл, санал санаачилгийг нэгтгэн сар бүр.