A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 193

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусгах, санхүүгийн бусад эх үүсвэрийг ашиглан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ