A

A

A

Бүлэг: 1979

/СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/230 дугаар захирамжаар хүчингүй болсон/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 374 Сүхбаатар

КОМИСС ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7-р зүйл, 15-р зүйлийн 15, 12 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 12, 13-р зүйл, Эмийн тухай хуулийн 8, 10-р зүйлийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2002 оны 100 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссыг доорхи бүрэлдэхүүнтэйгээр томилсугай.

Комиссын дарга

Ч.Насанбат -Стратегийн төлөвлөлт бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

Орлогч дарга

Б.Цэрэндолгор -Аймгийн эрүүл мэндийн газрын дарга

ЗАСАГ ДАРГА Р.НЯМСҮРЭН

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар А/230

Сүхбаатар сум

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1-1/284 албан тоотын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Комисс томилох тухай"374 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй тул хүчингүй болгосугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтсийн дарга /Д.Ёндонжамц/, Эрүүл мэндийн газрын дарга /Ж.Од/ нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ