Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 64 дүгээр
                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт


ОЛИМП, ТИВИЙН НААДАМ, ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНД
АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ
ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ

 

1. Нийтлэг үндэслэл

 

1.1. Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах, үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын жин, зайд медаль хүртсэн Монгол Улсын иргэнийг насан туршид нь сар бүр урамшуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

1.2. Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцийн дагуу дэлхийн допингийн эсрэг агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын спортын холбоодын зохион байгуулсан тэмцээн, наадмын хөтөлбөрт орсон спортын төрлүүдэд Монгол Улсыг төлөөлж оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчид мөнгөн шагнал олгоно.

 

2. Тамирчинд олгох мөнгөн шагнал

 

2.1. Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид тэмцээн, наадмын ангилал, тэмцээнд оролцсон тивийн төлөөлөл, тухайн жин, зайд оролцсон өрсөлдөгч орны тамирчны тооноос хамааран дор дурдсан хувь хэмжээгээр мөнгөн шагнал олгоно. (Хүснэгт 1)

Хүснэгт 1

Тэмцээн

Тивүүдийн оролцоо, хувь хэмжээ

Жин, зай тус бүрт оролцсон орны тоо

Мөнгөн шагналын хувь

Ангилал

Нэр

Оролцсон тивүүдийн тоо

Мөнгөн шагналын хувь

Эрэгтэй

Эмэгтэй

Спортын наадам

Олимп

Оролцогч орны тоо, тивийн төлөөлөл харгалзахгүй

100%

Паралимп

Өсвөр үеийн Олимп

Дифлимп, Универсиад, Дэлхийн наадам,

Тусгай Олимп

     4 - 5

100%

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100%

3 хүртэлх

80%

21 - 31

17 - 23

60%

20 хүртэлх

16 хүртэлх

30%

Азийн наадам

Тивийн төлөөлөл харгалзахгүй

24 болон түүнээс дээш

16 болон түүнээс дээш

100%

16 - 23

12-15

60%

15 хүртэлх

11 хүртэлх

30%

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийн тэмцээн

Дэлхийн аварга

     4 - 5

100%

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100%

3 хүртэлх

 

80%

 

21 - 31

17 - 23

60%

20 хүртэлх

16 хүртэлх

30%

Дэлхийн зэрэглэлийн тэмцээн

4 - 5

100%

24 болон түүнээс дээш

17 болон түүнээс дээш

100%

3  хүртэлх

80%

17 - 23

12 - 16

60%

17 хүртэлх

11 хүртэлх

30%

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлүүдийн тэмцээн

Дэлхийн аварга

4 - 5

100%

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100%

3 хүртэлх

 

80%

 

21 - 31

17 - 23

60%

20 хүртэлх

16 хүртэлх

30%

 

2.2. Дэлхийн зэрэглэлийн тэмцээнд Их дуулга, Гран при, Дэлхийн цомын тэмцээнүүдийг оруулж тооцно.

 

2.3. Дэлхийн зэрэглэлийн тэмцээнд тив, бүс нутаг төлөөлөн эсхүл нэр заагдан оролцсон тамирчин, баг медаль авсан тохиолдолд тивийн оролцоо, оролцогч орны тоог харгалзахгүй мөнгөн шагналыг 100 хувь олгоно.

 

2.4. Дэлхийн зэрэглэлийн тэмцээнүүдэд тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тохирох мөнгөн шагналыг тухайн жилд нэг удаа оны эцэст олгоно. Энэ хэсгийн заалт нь журмын  2.3 дахь хэсэгт заасан заалтад хамаарахгүй.

 

2.5. Тамирчны  оролцсон жин, зай тус бүрт авсан медальд харгалзах мөнгөн шагналыг олгоно. Тамирчны  оролцсон спортын төрлийн тэмцээн нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг нь тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

2.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

2.7. Тусгай Олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтын 3-т заасан Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн насны ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

2.8. Багийн төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрийн тэмцээний  оролцооны  статистикийг харгалзан дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагналыг олгоно:

 

Багийн гишүүн

Нийт  оролцоонд хамаарах хувь

Олгох мөнгөн шагналын хувь

Тамирчин

50% - аас дээш

100%

50% - аас доош

50%

 

2.9. Тамирчин шатар, зуун буудалт даамын төрлөөр олон улсын их мастер (Гроссмейстер)-ын цол хүртсэн бол Азийн наадмын алтан медальд ногдох мөнгөн шагналыг нэг удаа олгоно.

2.10. Тамирчин хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр 2.1 дэх хэсэгт заасан ангиллын тэмцээнүүдэд оролцох үед тив, дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон тохиолдолд тухайн тэмцээн, наадмын алтан медальд ногдох шагналын 30 хувьтай тэнцэх мөнгөн шагналыг тивийн оролцоо, оролцогч орны тоог харгалзахгүй олгоно.

 

3. Дасгалжуулагчид олгох мөнгөн шагнал

 

3.1. Медаль хүртсэн тамирчны дасгалжуулагчид тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно. 

 

3.2. Тамирчин болон багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчийн мөнгөн шагналыг хувь тохирсон гэрээний дагуу хувааж авна.

 

3.3. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан багийн бүрэлдэхүүнд нэр заагдсан дасгалжуулагчид мөнгөн шагналыг төлөөлүүлж олгоно.

 

3.4. Тамирчин нь рекорд амжилт тогтоосон тохиолдолд тамирчны мөнгөн шагналтай дүйцэх хэмжээний мөнгөн шагналыг дасгалжуулагчид олгоно.

 

4. Тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшил

 

4.1. Олимп, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг спортын төрлийн жин, зай, төрөлд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал, жин, зайд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн урамшил олгоно.

 

4.2.      Гадаад улсын харъяат иргэн байх үедээ медаль хүртсэн тамирчинд сар бүрийн мөнгөн урамшлыг олгохгүй.

 

4.3.      Тамирчин нь сар бүрийн мөнгөн урамшил авах болзол хангасан бол дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж мөнгөн урамшлыг олгоно.

 

4.4. Тамирчин сар бүрийн мөнгөн урамшил авах болзол хангасан боловч урамшил олгогдохоос өмнө нас барсан тохиолдолд түүний ар гэрт нь нэг жилийн турш олговол зохих мөнгөн урамшилтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг нэг удаа олгоно.

 

4.5. Мөнгөн урамшил авч байсан тамирчин нас барсан тохиолдолд тухайн сараар дуусгавар болгож мөнгөн урамшлыг зогсооно.

 

5. Мөнгөн шагнал, мөнгөн урамшил олгох

 

5.1. Спортын холбоод нь энэхүү журмын 2.1-д заасан спортын тэмцээн, наадамд оролцохдоо тэмцээн болохоос 14  хоногийн өмнө эрхэлсэн сайдын шийдвэрээр багийн бүрэлдэхүүнийг батлуулсан байна. Багийн бүрэлдэхүүнийг батлуулахад дараах материалыг бүрдүүлнэ:

     5.1.1. тэмцээний албан ёсны урилга, заавар;

     5.1.2. спортын холбооноос баталсан тэмцээнд оролцох тамирчдын овог нэр, нас, хүйс, оролцох зай, жинг тусгасан мэдүүлэг;

     5.1.3. тамирчин болон багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан бол   мөнгөн шагналын хувь тохирсон  гэрээг ирүүлнэ.

 

5.2. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин, дасгалжуулагчийн харьяалах спортын холбоо нь биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад дараах материалыг тэмцээн дууссанаас хойш 30 хоногийн дотор ирүүлнэ.  Үүнд:

 

     5.2.1. тамирчин, дасгалжуулагчийг мөнгөн шагналаар шагнуулах тухай хүсэлт;

     5.2.2. тэмцээнд медаль авсныг нотолсон Олон улсын спортын холбооны албан ёсны тамга, тэмдэгтэй тэмцээний протокол, дипломны хуулбар;

     5.2.3. тухайн тэмцээний мэдээлэл, протоколыг байршуулсан интернэтийн албан ёсны цахим хаяг;

     5.2.4. мөнгөн шагналыг шилжүүлэх банкны нэр, дансны дугаар;

 

5.3. Сар бүрийн мөнгөн урамшил авах болзол хангасан тамирчин нь дараах материалыг бүрдүүлж биеийн тамир спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 

     5.3.1. тамирчин эсхүл түүний эхнэр, нөхөр, хүүхдийн болон спортын холбооны хүсэлт;

     5.3.2. тамирчны амжилтыг гэрчлэх диплом, гэрчилгээний хуулбар;

     5.3.3. тухайн тэмцээний протокол, баримтын хувь;

     5.3.4. мөнгөн урамшлыг шилжүүлэх банкны нэр, дансны дугаар;

     5.3.5. тухайн тамирчин нас барсан бол эхнэр, нөхөр, хүүхэд нь албан ёсны өв залгамжлагч мөн болохыг нь нотлох бичиг баримт;

 

5.4. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох материалыг хянаж үзээд, мөнгөн шагнал, сар бүрийн мөнгөн урамшил олгох  тухай эрхэлсэн сайдын шийдвэр гаргана.

 

5.5. Энэ журмын 2.4-т заасан болон Олимп, паралимпийн наадмаас медаль авснаас бусад тохиолдолд мөнгөн шагналыг улиралд нэг удаа эрхэлсэн сайдын шийдвэрийг үндэслэн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.

 

5.6. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сар бүрийн мөнгөн урамшил авах тамирчдын нэрсийг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор шинэчлэн эрхэлсэн сайдын шийдвэрээр баталж, мөнгөн урамшлыг сар бүрийн 25-ны өдрийн дотор тухайн тамирчны дансанд шилжүүлнэ.

 

5.7. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийн талаар мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.

 

5.8. Тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгасан тохиолдолд мөнгөн шагнал олгохгүй бөгөөд олгосны дараа илэрвэл мөнгөн шагналыг нөхөн төлүүлнэ.

 

5.9. Хуурамчаар материал бүрдүүлж мөнгөн шагнал авсан тохиолдолд олон улсын спортын холбооноос лавлагаа авч, тухайн тамирчин, дасгалжуулагчид хуульд заасны дагуу хариуцлага тооцно.

 

 

----оОо----