A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам"-ыг 1 дүгээр, "Медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ"-г 3 дугаар, "Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ