A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 64

 


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

 

1. “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг  1 дүгээр, “Медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ”-г 2 дугаар, “Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ”-г  3 дугаар, “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох    журам”-ыг  4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам  шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Н.АЛТАНХУЯГ
 

Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд
                                                              Ц.ОЮУНГЭРЭЛ