Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 64 дүгээр

                                                                               тогтоолын 4 дүгээр хавсралт

 

 

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН ШАГНАЛЫН

ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ

 

1. Нийтлэг үндэслэл

 

1.1. Үндэсний хэмжээнд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулж байгаа Монголын бүх ард түмний, хүүхдийн, оюутны, үндэсний спортын их наадам, биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон улсын аварга шалгаруулах тэмцээн (цаашид "тэмцээн" гэх)-д амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг мөнгөн шагналаар шагнахад энэхүү журмыг мөрдөнө.

 

2. Шагналын хувь хэмжээ

 

2.1. Медаль хүртсэн тамирчинд дор дурдсан хэмжээний мөнгөн шагнал олгоно:

 

  

Тэмцээний

Медалийн төрөл

Мөнгөн шагналын хэмжээ (мян.төг)

Ангилал

Зэрэглэл

1

Спортын их наадам

Монголын бүх ард түмний

Алт

1,500.0

Мөнгө

1,000.0

Хүрэл

500.0

Оюутны, үндэсний, хүүхдийн

Алт

600.0

Мөнгө

400.0

Хүрэл

200.0

 

2

Улсын аварга

Насанд хүрэгчид

Алт

600.0

Мөнгө

400.0

Хүрэл

200.0

Залуучууд,

Өсвөр үе

Алт

400.0

Мөнгө

200.0

Хүрэл

100.0

 

2.2. Багийн спортын төрөл, спортын төрлийн багийн төрөлд дасгалжуулсан баг нь медаль авсан бол багийн дасгалжуулагчид энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан тэмцээний ангиллын дагуу ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

2.3. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн тамирчин тус бүрийн тэмцээний турш талбайд тоглосон нийт хугацааны статистикийг харгалзан дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагналыг олгоно:

 

Багийн гишүүн

Нийт тоглосон хугацаанд хамаарах хувь

Олгох мөнгөн шагналын хувь

Тамирчин

 50% - аас дээш

100%

 50% - аас доош

50%

 

2.4. Хэмжигдэхүүнээр амжилтыг нь тооцдог спортын төрлөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон тохиолдолд тухайн насны улсын аварга шалгаруулах тэмцээний шагналын 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшлыг нэмж олгоно.

 

2.5. Улсын аварга шалгаруулах тэмцээний жин, зайд оролцсон тамирчны тоо, өрсөлдөөний чанараас хамааран тамирчинд дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагнал олгоно:

 

Улсын аварга шалгаруулах тэмцээн

Жин, зай, төрөл тус бүрт оролцсон тамирчны тоо

Олгох мөнгөн шагналын хувь хэмжээ

  •  
  •  

Насанд хүрэгчид

16-аас дээш

14-өөс дээш

100 хувь

  1.  
  1.  

80 хувь

8-аас доош

7-оос доош

60 хувь

Залуучууд, өсвөр үе

14-өөс дээш

12-оос дээш

100 хувь

  1.  
  1.  

80 хувь

7-оос доош

6-аас доош

60 хувь

 

3. Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагнал

олгоход тавих шаардлага

 

3.1. Тэмцээн зохион байгуулсан спортын холбоо нь тэмцээний тайлан, протоколыг тэмцээн дууссанаас хойш 21 хоногийн дотор биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 

3.2. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь спортын холбоодоос ирүүлсэн тэмцээний протокол, тайланг хянаж үзсэний үндсэн дээр тамирчин, дасгалжуулагчдын мөнгөн шагналыг тухайн асуудлыг эрхэлсэн сайдын шийдвэрээр олгоно.

 

3.3. Дараах тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй:

 

     3.3.1. тэмцээний протокол, тайлан, тамирчинд олгох мөнгөн шагналтай холбоотой материалын бүрдэл дутуу;

 

     3.3.2. материалыг хугацаанд нь ирүүлээгүй;

 

     3.3.3. өсвөр үе, залуучуудын тэмцээнд нас дарж орсон.

 

3.4. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь мөнгөн шагнал хүртсэн тамирчин, дасгалжуулагчийн талаар мэдээллийн сан бүрдүүлнэ.

 

 

 

 

----оОо----