A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 157

 

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


                                                                      

Хүнсний тухай хуулийн 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг хүнсний үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд             Н.АЛТАНХУЯГ
   


Монгол Улсын Шадар сайд              Д.ТЭРБИШДАГВА