A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 234 Улаанбаатар хот

Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан журмыг мөрдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/-т даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 296 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ГАНСҮХ