A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 384

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 29-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Шилэн дансны тухай хуулийн 5.4, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ