A

A

A

Бүлэг: 1979

/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.

2."Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /З.Нарантуяа/-нд үүрэг болгосугай.

3."Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хөтөлбөрт заасан хугацаанд хэрэгжээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хөтөлбөрийн биелэлтийг хагас жил тутамд Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /З.Нарантуяа/-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД