Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны
2011 оны 336 дугаар тогтоолын хавсралт
 
ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ДААТГАГЧ НАРТ ХУВААРИЛАХ  ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1 Энэхүү журмын зорилго нь “Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах”-тай холбогдсон  харилцааг зохицуулахад оршино.
 
Хоёр. Даатгалын тохиолдол байнга гаргадаг үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах
 
2.1 Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын компани авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, жолоочийг даатгахаас татгалзсан нөхцөлд тухайн этгээд уг даатгалын компанид даатгалын гэрээний хугацааг нэг удаа сунгах санал тавих эрхтэй бөгөөд даатгагч татгалзах эрхгүй байна.
2.2 Авто тээврийн хэрэгслийн жолоочийг даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын байгууллага  албан ёсоор татгалзсан нөхцөлд тухайн этгээд Хороонд /Даатгалын газар/  хүсэлт гаргана. Хүсэлтийг хавсралт 1 маягтын дагуу гаргана.  
2.3 Жолоочийг даатгалд хамруулахаас татгалзсан даатгалын компани нь энэ тухай мэдэгдлээ хавсралт 2 маягтын дагуу гарган Хороонд ирүүлнэ.
2.4 Даатгалын газар нь даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилахад даатгалын компаниудад тэгш хуваарилах зарчмыг баримтлах бөгөөд тайлант хугацаанд хохирол нөхөлтийн түвшин хамгийн бага тооцогдсон компаниас эхэлж  сонголт хийнэ.
2.5 Хорооны Даатгалын газар нь сонголт хийсэн компанид хавсралт 3 маягтаар мэдэгдэл хүргүүлнэ.
 
Гурав. Хяналт тавих
3.1 Хуваарилагдсан жолоочийг даатгахаас татгалзсан болон даатгуулагчийг хүлээж аваагүй даатгагчид Даатгалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
“Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж
чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”-ын 1 дүгээр хавсралт
 
АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛ ӨМЧЛӨГЧ,
ЖОЛООЧИЙГ ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД
ДААТГУУЛАХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
 
Огноо:..............................................
 
Хаана: Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газар
 
Засгийн газрын 4-р байр Бага тойруу-6 Улаанбаатар-46
 
Монгол Улс
 
Өргөдөл гаргагч.................................................................................  
 
Хувь хүн, хуулийн этгээд  /доогуур нь зурах/
 
/Иргэн, хуулийн этгээдийн нэр/................................................нь даатгалд хамрагдах хүсэлтэй хэдий ч даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын байгууллага даатгахаас татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”-ын дагуу даатгалын компанид хуваарилж өгнө үү.
 
ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ
 
.....................................                                        .............................................         
/гарын үсэг/                                                             /овог, нэр /
 
Регистрийн дугаар:........................................................................................
Улсын бүртгэлийн дугаар, Иргэний үнэмлэхийн дугаар :........................
Хаяг:................................................................................................................
Тээврийн хэрэгслийн улсын дугаар:...........................................................
Марк:...............................................................................................................
Даатгахаас татгалзсан даатгагчийн нэр:.....................................................
Өмнөх гэрээний хугацаанд гаргасан даатгалын тохиолдлын тоо:............
Даатгалын нийт нөхөн төлбөрийн хэмжээ:...................... ..........................
 
“Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж
чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”-ын 2 дугаар хавсралт
 
ДААТГАХААС ТАТГАЛЗСАН ТУХАЙ КОМПАНИЙН МЭДЭГДЭЛ
 
Огноо:..............................................
 
Хаана: Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газар
 
Засгийн газрын 4-р байр Бага тойруу-6 Улаанбаатар-46
 
Монгол Улс
 
Даатгалын компанийн нэр................................................................................. 
 
Манай компани нь ....................................................................../иргэн, хуулийн этгээд/-г   даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгахаас татгалзаж байгаа тул мэдэгдлийг хүлээн авна уу.
 
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
 
.....................................                                        .............................................         
/гарын үсэг/                                                             /овог, нэр /
 
Регистрийн дугаар:........................................................................................
Улсын бүртгэлийн дугаар, Иргэний үнэмлэхийн дугаар :........................
Хаяг:................................................................................................................
Тээврийн хэрэгслийн улсын дугаар:...........................................................
Марк:...............................................................................................................
Даатгахаас татгалзсан даатгагчийн нэр:.....................................................
Өмнөх гэрээний хугацаанд гаргасан даатгалын тохиолдлын тоо:............
Даатгалын нийт нөхөн төлбөрийн хэмжээ:...................... ..........................
 
“Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж
 чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”-ын 3 дугаар хавсралт
 
ДААТГАГЧИЙГ СОНГОСОН ТУХАЙ МЭДЭГДЭЛ №....
 
Огноо:..............................................
 
Хаанаас: Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газар
 
Засгийн газрын 4-р байр Бага тойруу-6 Улаанбаатар-46
 
Монгол Улс
 
Даатгалын компанийн нэр................................................................................. 
 
Танай компанид ....................................................нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”-ын 2.4-т заасны дагуу даатгалд хамруулахаар хуваарилж байгаа тул уг этгээдийг даатгахыг мэдэгдэж байна.
 
ДААТГАЛЫН ГАЗРЫН ДАРГА
 
.....................................                                        .............................................         
/гарын үсэг/                                                             /овог, нэр /
 
Регистрийн дугаар:........................................................................................
Улсын бүртгэлийн дугаар, Иргэний үнэмлэхийн дугаар:........................