A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ШАДАР САЙДЫН ТУШААЛ

2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 19

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Бүтээгдэхүүнээс дээж авах акт"-ын загварыг хоёрдугаар хавсралтаар, "Лабораторид дээж өгсөн тэмдэглэл"-ийн маягтыг гуравдугаар хавсралтаар, "Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан дээжийн мэдээ"-ний маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3247 дугаарт бүртгэв.