- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 40 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох журам"-ыг нэгдүгээр,"Спортын төрөл, цол зэргийн болзол"-ыг хоёрдугаар, "Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг гуравдугаар, "Спортын цолны үнэмлэх, тэмдэгний загвар"-ыг дөрөвдүгээр, "Спортын цолны нэгдсэн ангилалын болзол биелүүлсэн тамирчин, шүүгчдийг тодорхойлох анкет"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Х.Бакытжан/-т даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/176 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A