A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар хүчингүй болсон. 

МОНГОЛ УЛСЫН

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

 

 

2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр                                                                       Дугаар 40                                                                                            Улаанбаатар хот

 

 

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

 

 

 

Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох журам”-ыг нэгдүгээр,“Спортын төрөл, цол зэргийн болзол”-ыг хоёрдугаар, “Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг гуравдугаар, “Спортын цолны үнэмлэх, тэмдэгний загвар”-ыг дөрөвдүгээр, “Спортын цолны нэгдсэн ангилалын болзол биелүүлсэн тамирчин, шүүгчдийг тодорхойлох анкет”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Х.Бакытжан/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/176 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

САЙД                                                                 Г.ШИЙЛЭГДАМБА

 

 

 

 

 

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 3528 дугаарт бүртгэв.