Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 52 тоот тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Д/д

Урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг

Зорилт, арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

2016 онд хүрэх түвшин, үр дүн

2016 онд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр /тэрбум төгрөг/

Хариуцах

байгууллага

1

2

3

4

5

6

7

НЭГ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Зорилт 1.Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах бодлого баримтална.

1.1

“Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /цаашид “ҮХЦБ” гэх/-ын 5.1 дэх заалт

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах

Дотоодын нийт бүтээгдэхүүн /цаашид “ДНБ” гэх/-ий бодит өсөлт, хувиар

5.0

-

Сангийн яам/цаашид “СЯ” гэх/, Бусад бүх яамд

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, ам.доллар

4400

-

1.2

“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” /цаашид “ЗГҮАХХАХТ” гэх/-ний 145 дахь заалт

Ажлын байрыг хадгалах зарчим баримталж, ажилгүйдлийн түвшинг бууруулах

Ажилгүйдлийн түвшин, хувиар

7.0

-

Хөдөлмөрийн яам /цаашид “ХЯ” гэх/,

Бусад бүх яамд

1.3

ЗГҮАХХАХТ-ний 12.1 дэх заалт

Инфляцийг онилсон мөнгөний бодлого хэрэгжүүлэх

Инфляцийн зорилтот төвшин, оны эцэст

Нэг оронтой тоонд байлгах

-

Монголбанк

1.4

 

ҮХЦБ-ын 5.1.3 дахь зорилт

 

Төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгох бодлого баримтлах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

Монголбанк, Бүх яамд

1.5

ЗГҮАХХАХТ -ний 1.1 дэх заалт

Татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, энгийн ойлгомжтой, олон улсын жишигт нийцүүлэх замаар бизнес эрхлэгч, бага орлоготой иргэдийг дэмжих

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ

1.6

ҮХЦБ-ын 5.1.4 дэх заалт,

Өрийн удирдлагын тухай хуулийн 14.2 дахь хэсэг

Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж, дунд хугацаанд учирч болзошгүй төлбөрийн эрсдэлийг бууруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ

1.7

ҮХЦБ-ын 5.1.1 дэх заалт,

ЗГҮАХХАХТ-ний 13.1, 13.2 дахь заалт

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх

ДНБ-д нэгдсэн төсвийн орлогын эзлэх доод хэмжээ, хувиар

24.6

-

СЯ

ДНБ-д нэгдсэн төсвийн зарлагын эзлэх дээд хэмжээ, хувиар

28.6

-

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хэмжээ, хувиар

-4.0

-

Зорилт 2.Санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, үр ашгийг дээшлүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

2.1

ҮХЦБ-ын 5.1.5, 2.2.1 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 28 дахь заалт

Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, тэрбум ам.доллар

1.8

-

Хөрөнгө оруулалтын газар

/цаашид “ХОГ” гэх/,

Уул уурхайн яам, /цаашид “УУЯ” гэх/

2.2

ЗГҮАХХАХТ-ний 24 дэх заалт

Орон нутгийн хөгжлийн сангийн үр өгөөж, ашиглалтыг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

-

СЯ, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар /цаашид “АНЗДТГ” гэх/

 

2.3

Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.13 дахь заалт

Засгийн газрын өрийн баталгааны сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйл ажиллагааг эхлүүлэх

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

 

-

 

СЯ

 

2.4

ЗГҮАХХАХТ-ний 51.1 дэх заалт, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого /цаашид “ТЭБСББ” гэх/-ын 3.3.2 дахь заалт

Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх

Ажлын явц, хувиар

20-иос дээш

-

Монгол Улсын сайдын ажлын алба

УУЯ

2.5

ЗГҮАХХАХТ-ний 52 дахь заалт

Таван толгойн төслийг үргэлжлүүлэх

Ажлын явц, хувиар

20.0 –иос дээш

-

Монгол Улсын сайдын ажлын алба,

УУЯ

2.6

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн 11.3 дахь заалт/цаашид “ЭЗХГАХХ” гэх/

Үндэсний давхар даатгалын корпораци байгуулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ,

Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “СЗХ” гэх/

2.7

ЗГҮАХХАХТ-ний 35 дахь заалт

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг жигдрүүлж, эдийн засгийг дэмжих

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ, СЗХ

2.8

Экспортыг дэмжих хөтөлбөрийн 3.1 дэх заалт

Тоног, төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

Аж үйлдвэрийн яам /цаашид “АҮЯ” гэх/,

СЯ,

Хөгжлийн банк

2.9

 

ЭЗХГАХХ-ийн 2.2 дахь заалт

Банкны салбарт эрсдэл хуримтлагдах, зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх арга хэмжээ авах

Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь

5.0-аас доош

-

Монголбанк

2.10

ЗГҮАХХАХТ -ний 35.2 дахь заалт

Нийгмийн даатгалын зарим төрлийг хувийн амьдралын даатгалд шилжүүлэх замаар урт хугацааны болон хувийн тэтгэврийн даатгалын зах зээлийг хөгжүүлэх

Хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын явц, хувиар

100.0

-

СЗХ,

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /цаашид “ХАХНХЯ” гэх/

2.11

ҮХЦБ-ын 4.7.1 дэх заалт,

ЗГҮАХХҮАТ-ний 128.1 дэх заалт

Үйлдвэрлэлийн орц болох эрчим хүч, материал, усыг үр ашигтай хэмнэлттэй болгох төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

 

Төлөвлөгөө боловсруулах ажлын явц, хувиар

 

100.0

-

АҮЯ,

ЭХЯ,

БОНХАЖЯ

2.12

ҮХЦБ-ын 5.1.5 дахь заалт

Бизнесийн орчин, эдийн засгийн эрх чөлөөний, өрсөлдөх чадварын зэрэг олон улсын байгууллагуудаас гаргасан индексээр Монгол Улсын өнөөгийн байр суурийг сайжруулах цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх

 

Төлөвлөгөө боловсруулах ажлын явц, хувиар

100.0

-

СЯ,

АҮЯ

Зорилт 3.Гадаад худалдааны таатай орчныг бүрдүүлж, экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

3.1

ЭЗХГАХХ-ийн 10.5 дахь заалт

Тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, хөрш болон гуравдагч орны зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

АҮЯ,

Гадаад хэргийн яам /цаашид ”ГХЯ” гэх/

3.2

ЗГҮАХХАХТ-ний 61.1 , 61.2 дахь заалт

Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон хэмжээнд багтаан импортын зарим бараанд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ,

АҮЯ

3.3

ЗГҮАХХАХТ-ний 58 дахь заалт

“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг барьж байгуулах

Дэд бүтцийн ажлын явц, хувиар

50.0

90.0

Төр хувийн хэвшлийн түншлэл /цаашид “ТХХТ” гэх/

АҮЯ

3.4

ЗГҮАХХАХТ-ний 8.5 дахь заалт

Гадаад худалдааг хөнгөвчлөх “Цахим нэг цонх” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх

Хөтөлбөрийг боловсруулж батлуулах ажлын явц, хувиар

100.0

-

АҮЯ

ХОЁР.ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ САЛБАРУУДЫН БОДЛОГО

Зорилт 4.Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

 

4.1

"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.2.1, 3.2.3 дахь заалт

Үржлийн цөм сүргийн малын тоог нэмэгдүүлэх

Үржлийн үзлэг ангилалтад хамрагдах өсвөр малын тооны өсөлт, хувиар

 

20.0-иос доошгүй

 

0.2

Улсын төсөв

Хүнс, хөдөө аж ахуйн яам /цаашид “ХХААЯ” гэх/,

АНЗДТГ

Стандартад нийцэж баталгаажсан хээлтүүлэгчийн тооны өсөлт, хувиар

20.0-иос доошгүй

4.2

"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.2 дахь заалт

Төв, суурин газрын ойролцоо мах, сүүний чиглэлийн хонь, үхрийн болон гахай, шувууны фермерийн аж ахуй байгуулж, дотоодын хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

Эрчимжсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний өсөлт, хувиар

20.0

2.5

Хувийн хэвшил

ХХААЯ

4.3

"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.2 дахь заалт

Монгол малын генийн санг хамгаалах, малын нөхөн үржилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх ажлын цар хүрээг нэмэгдүүлэх

Малын удмын сангийн үндэсний цогцолбор барих ажлын явц, хувиар

100.0

1.3

Улсын төсөв

ХХААЯ

4.4

"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.4 дэх заалт

Улсын тусгай хэрэгцээнд авах отрын бэлчээрийн талбайн ашиглалтыг сайжруулах, аймаг дундын болон сум дундын отрын бүсийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх

Тусгай хэрэгцээнд шинээр авах бэлчээрийн талбайн хэмжээ, мянган га

50 –иас доошгүй

0.3

Улсын төсөв

ХХААЯ

Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлын явц, хувиар

100.0

 

4.5

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.3.1 дэх заалт, ЗГҮАХХАХТ-ний 78.9, 168.3 дахь заалт

Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх

Эрүүлжүүлэх арга хэмжээнд хамрагдах малын тоо

 

20.0 саяас доошгүй

 

8.0

Улсын төсөв

 

ХХААЯ

 

4.6

ЗГҮАХХАХТ-ний 93 дахь заалт

Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг бага хүүтэй, урт хугацаатай зээлээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх

Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын явц, хувиар

 

75.0

10.0

Гадаад эх үүсвэр

ХХААЯ

4.7

ЗГҮАХХАХТ-ний 93 дахь заалт,

“Чацаргана” Үндэсний хөтөлбөр, ҮХЦБ-ын 5.2.1.4.5 дахь зорилт

Чихрийн манжин тариалж, элсэн чихэр үйлдвэрлэх, чацаргана болон бусад жимсний тариалалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг бодлогоор дэмжих

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

 

-

 

ХХААЯ

Зорилт 5.Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ.

5.1

ЗГҮАХХАХТ-ний 99.1 дэх заалт

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын явц, хувиар

100.0

14.0 Хувийн хэвшил,

Гадаад эх үүсвэр

АҮЯ,

УУЯ

5.2

ЗГҮАХХАХТ-ний 49.3 дахь заалт

Зэс хайлуулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

-

АҮЯ,

УУЯ

5.3

ЗГҮАХХАХТ-ний 103 дахь заалт

Нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх, хуурай аргаар боловсруулах үйл ажиллагааг бодлогоор дэмжих

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

-

УУЯ,

АҮЯ

5.4

ЗГҮАХХАХТ-ний 30.2 дахь заалт

Оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

Нийт үйлдвэрлэлийн хэмжээний өсөлт, хувиар

20.0

30.0

Хөгжлийн банк

АҮЯ,

СЯ

 

5.5

ЗГҮАХХАХТ-ний 68.1, 69.3 дахь заалт

Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох

Арьс ширийг дотоодод боловсруулах хувь

60.0

80.0

Хөгжлийн банк

АҮЯ

5.6

ЗГҮАХХАХТ-ний 76 дахь заалт

Хоногт 2-5 тонн сүү хөргөх хүчин чадалтай хөргөлтийн төвүүдийг байгуулах

Байгуулах хөргөлтийн төвийн тоо

50

7.0

Гадаад эх үүсвэр

ХХААЯ

 

5.7

 

ЗГҮАХХҮАТ-ний 103.1 дэх заалт

Цахилгаан эрчим хүч, ган, нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх, экспортлох асуудлаар харилцагч талтай хэлэлцээр хийх, бодлогыг Улсын Их Хуралд танилцуулах

Хэлэлцээр байгуулах ажлын явц, хувиар

100.0

-

АҮЯ,

Эрчим хүчний яам /цаашид “ЭХЯ” гэх/,

УУЯ,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын яам

/цаашид БОНХАЖЯ гэх/

5.8

ЗГҮАХХҮАТ-ний 67.10 дахь заалт

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд цахилгаан станц байгуулж эрчим хүч экспортлох чиглэлээр холбогдох талтай хэлэлцээ хийх

Хэлэлцээр байгуулах ажлын явц, хувиар

100.0

-

ЭХЯ,

УУЯ

5.9

ЗГҮАХХҮАТ-ний 60.1 дэх заалт

 

Уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх, дэмжих үндэсний хөтөлбөрийг 2016 оны эхний хагас жилд багтаан боловсруулж батлуулах

Хөтөлбөр боловсруулах ажлын явц, хувиар

100.0

-

АҮЯ,

ГХЯ

Зорилт 6.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

6.1

ЗГҮАХХАХТ-ний 34.20 дахь заалт,

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн 5.4.7 дахь заалт

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулах

Байгуулах төвийн тоо

5

0.6

Улсын төсөв

5.0

ТХХТ

АҮЯ,

АНЗДТГ

6.2

ЗГҮАХХАХТ-ний 35.9 дэх заалт,

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн 5.5.3 дахь заалт

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх

Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжийн тоо

80-аас доошгүй

-

АҮЯ,

СЯ

Зорилт 7.Бодит салбарын өсөлтийг хангах эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, шинэ эх үүсвэрүүдийн барилгын ажлыг эхлүүлнэ.

7.1

ЗГҮАХХАХТ-ний 56.1, 56.2, 67.11, 67.12 дахь заалт

Чойрын дэд станцыг өргөтгөж, Багануур-Өндөрхаан-Чойбалсан, Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 2 хэлхээт 220 кВ-ын ЦДАШ, дэд станц, Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станцыг барих ажлын бэлтгэлийг хангах

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын явц, хувиар

100.0

5.0

ТХХТ

ЭХЯ,

АҮЯ

7.2

ЗГҮАХХАХТ-ний 64.1, 64.2, 64.3 дахь заалт

“ДЦС-5”-барилгын ажил, Сонгино дэд станц хүртэлх 220 кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг эхлүүлж, дулаан дамжуулах магистраль шугамын зураг, төслийг боловсруулах

Барилгын ажлын явц, хувиар

10.0

150.0 сая ам.доллар

ТХХТ

 

5.5

Гадаад эх үүсвэр

 

ЭХЯ,

АҮЯ

7.3

ЗГҮАХХАХТ-ний 65.1, 67.2, 67.3, 67.5, 67.6 дахь заалт

Бүс нутгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах хүрээнд Баруун болон Дорнод бүсийн ДЦС, Тавантолгой, Багануур, Тэлмэн, Баянтээгийн ДЦС-уудын барилгын ажлыг эхлүүлэх

Концессийн гэрээ байгуулах ажлын явц, хувиар

100.0

250.0 сая ам.доллар

ТХХТ

ЭХЯ,

АҮЯ

Барилгын ажлын явц, хувиар

10.0

7.4

ЗГҮАХХАХТ-ний 67.8 дахь заалт

Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг 30 МВт-аар нэмэгдүүлэх

Барилгын ажлын явц, хувиар

100.0

42.0сая

ам.доллар

Гадаад эх үүсвэр

ЭХЯ

7.5

ЗГҮАХХАХТ-ний 67.10 дахь заалт

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хангах зорилгоор Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх

Хүчин чадлын нэмэгдэх хэмжээ

2 дахин

-

ЭХЯ,

УУЯ

7.6

ЗГҮАХХАХТ-ний 66.4 дэх заалт

Улаанбаатар хотын захын хорооллын 35/6 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг 35/10 кВ-д шилжүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэн, 6-35 кВ-ын кабель, шугамыг өргөтгөж, шинэчлэх

Барилгын явц, хувиар

100.0

0.8

Улсын төсөв

ЭХЯ

7.7

ЭЗХГАХХ-ийн 12.1 дэх заалт

Түлш, эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн зарчмын дагуу бодит өртгийн тооцоонд үндэслэн зохицуулалт хийх

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

 

Эрчим хүчний зохицуулах хороо

 

7.8

ЗГҮАХХАХТ-ний 132.2 дахь заалт

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулаан хангамжийн шинэ эх үүсвэр барих”

Барилгын ажлын явц, хувиар

50

-

ЭХЯ

7.9

ЗГҮАХХАХТ-ний 225 дахь заалт

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх

Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлын явц

100.0

-

ЭХЯ

7.10

ЗГҮАХХАХТ-ний 225.1, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”-ийн 4.2.6 дахь заалт

Эгийн голын усан цахилгаан станц, түүний дэд бүтцийг барих ажлыг эхлүүлэх

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн ажлын явц

100.0

-

ЭХЯ

7.11

ЗГҮАХХАХТ-ний 253 дахь заалт

БНХАУ-тай Эрчим хүчний ерөнхий хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх

Хэлэлцээр байгуулах ажлын явц, хувиар

100.0

-

ЭХЯ,

ГХЯ

Зорилт 8.Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн тээврийн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

8.1

ҮХЦБ-ын 5.3.1.7 дахь зорилт, ЗГҮАХХАХТ-ний 220.2 дахь заалт

Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төслийг эхлүүлэх

Бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

2.1 сая ам.доллар

Гадаад эх үүсвэр

Зам тээврийн яам

/цаашид “ЗТЯ” гэх/

8.2

ҮХЦБ-ын 5.3.1.2 дахь зорилт,

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр /цаашид “ШББДХЗХ” гэх/-ийн 4.4.2.10 дахь заалт,

ЗГҮАХХАХТ-ний 112 дахь заалт

Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-4 чиглэлийн авто замын сүлжээг барьж, ашиглалтад оруулах

Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн замын урт, км

189.7

37.0

Улсын төсөв

ЗТЯ

8.3

ҮХЦБ-ын 5.3.1.2 дахь зорилт, “ШББДХЗХ”-ийн 4.4.2.10 дахь заалт, ЗГҮАХХАХТ-ний 108.1, 108.4 108.8, 108.11 дэх заалт

Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох

Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын чиглэлд баригдах замын урт, км

483

367.0

ТХХТ

ЗТЯ,

АҮЯ

8.4

ҮХЦБ-ын 5.3.1.3 дахь зорилт

Улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах

Засвар, арчлалт хийгдэх авто замын сүлжээний урт, мян.км

12.7

18.0

Улсын төсөв

ЗТЯ

 

8.5

ҮХЦБ-ын 5.3.1,

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого /цаашид

“ТТЗТТББ” гэх/-ын 3.2.2, 3.2.4 дэх заалт,

ЗГҮАХХАХТ-ний 107.1 дэх заалт

 

 

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 1, 2 дугаар үе шатны төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг үргэлжлүүлэх

Тавантолгой-Сайншанд чиглэлийн /435 км/

 

10.0

 

600.0 сая ам.доллар

ТХХТ

 

ЗТЯ,

АҮЯ

Сайншанд-Баруун урт-Хөөт чиглэлийн

/430км/

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн

/415км/ Барилгын ажлын явц, хувиар

8.6

ҮХЦБ-ын 5.3.1.4 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 120.3 дахь заалт

Эрдэнэт-Овоотын 3 дугаар үе шатны төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх

Барилгын ажлын явц, хувиар

10.0

131.0 сая ам.доллар

ТХХТ

ЗТЯ,

АҮЯ

8.7

ЗГҮАХХАХТ-ний 107.2 дахь заалт

Мандал-Багахангай чиглэлийн Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийг эхлүүлэх

Бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

26.6 сая ам.доллар

Гадаад эх үүсвэр

ЗТЯ

Барилгын ажлын явц, хувиар

5.0

8.8

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6.1.4 дэх заалт

Даланзадгад, Ховдын нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон өргөжүүлэх

Барилгын ажлын явц, хувиар

10.0

6.0

ТХХТ

ЗТЯ,

АҮЯ

8.9

ЗГҮАХХАХТ-ний 108.29 дэх заалт

Ховдоос Завханы чиглэлийн Сархайрханы гүүр хүртэлх 130 км хатуу хучилттай замыг барих асуудлыг судалж шийдвэрлэх

Бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

-

ЗТЯ

Зорилт 9.Геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх замаар ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

 

9.1

ҮХЦБ-ын 5.2.1.1 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 38.1 дэх заалт

Нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх

 

Хамруулах газар нутгийн хэмжээ, хувиар

 

40.0

 

10.0

Улсын төсөв

 

УУЯ

9.2

ЗГҮАХХАХТ-ний 100.1, 100.2 дахь заалт, Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого 3.5.7 дахь заалт

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор улсын нөөцийн агуулах барихад дэмжлэг үзүүлэх

 

Барилгын ажлын явц, хувиар

50.0

19.0

ТХХТ

 

УУЯ,

АҮЯ

9.3

ТЭБСББ-ын 3.3.3 дахь заалт

Ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх

Ашиглалтад оруулах ордын тоо

25.0-аас доошгүй

-

УУЯ

 

9.4

ЗГҮАХ-ийн 40.12

дахь заалт

Ашигт малтмалын төрөл, олборлох, боловсруулах технологийн онцлогийг тусгасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх Европын Холбооны стандартыг нутагшуулж, мөрдүүлэх

Шинээр мөрдүүлэх үндэсний стандартын тоо

9

-

УУЯ,

Стандартчилал хэмжил зүйн газар /цаашид “СХЗГ” гэх/,

БОНХАЖЯ

Шинээр нэвтрүүлэх олон улсын стандартын тоо

1

9.5

ЗГҮАХХҮАТ-ний 60.1 дэх заалт

Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

-

БОНХАЖЯ,

УУЯ

Зорилт 10.Бодит салбарын хөгжлийг дэмжсэн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого баримтална.

10.1

ЗГҮАХХАХТ-ний 202.4 дэх заалт

Шинжлэх ухаан, технологийн

 

эрх зүйн орчныг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /цаашид “БСШУЯ” гэх/

10.2

ЗГҮАХХАХТ-ний 202.4 дэх заалт

“Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-ний III үе шатыг хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

-

БСШУЯ

10.3

ЗГҮАХХАХТ-ний 283.3 дахь заалт

Монгол Улсын насанд хүрсэн иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагч нарт цахим гарын үсэг олгох ажлыг үргэлжлүүлэх

Цахим гарын үсэг олгох ажлын явц, хувиар

50.0

-

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

/цаашид “МТШХХГ” гэх/

ГУРАВ.БҮС НУТАГ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Зорилт 11.Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн зохистой тогтолцоонд тулгуурлан хот, сууринг хөгжүүлж, газар ашиглалтыг сайжруулна.

11.1

ЗГҮАХХАХТ-ний 115.5 дахь заалт

Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тоо

1

0.3

Улсын төсөв

Барилга, хот байгуулалтын яам /цаашид “БХБЯ/,

ЗТЯ

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тоо

1

11.2

 

ЗГҮАХХАХТ-ний 130.2 дахь заалт

Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах ажлыг үргэлжлүүлэх

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх талбайн хэмжээ, мянган га

48.5

2.4

Улсын төсөв

БХБЯ

11.3

ҮХЦБ-ын 5.3.5.3 дахь зорилт, ЗГҮАХХАХТ-ний 3.7 дахь заалт

Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулах

Ашиглалтад орох орон сууцны тоо

1300

90.0

ТХХТ

БХБЯ,

АҮЯ

11.4

ҮХЦБ-ын 5.3.5.3 дахь зорилт, ШББДХЗХХҮАТ

-ний 4.4.2.1.

ЗГҮАХХАХТ-ний 127.2 дахь заалт

Аймаг, нийслэлийн ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээг үе шаттай шинэчлэх

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх аймгийн тоо

5

15.7

Хөгжлийн банк

Гадаад эх үүсвэр

БХБЯ,

АНЗДТГ

Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх аймгийн тоо

1

11.5

ЗГҮАХХАХТ-ний 267.4 дэх заалт

Газар хөдлөлтийн эрсдэл бүхий хот, суурин газар, бүсүүдийн тулгуур төв болон зарим суурин газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:10000-ны масштабтай газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиох ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгах

Бичил мужлалын зураг хийгдэж дуусах аймгийн тоо

12

0.9

Улсын төсөв

БХБЯ,

БСШУЯ,

АЗДТГ

Зорилт 12.Хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүн амын амьдрах орчныг сайжруулна.

12.1

Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоол

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эхлүүлэх

Байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн тоо

10

40.0

ТХХТ

АҮЯ,

ХХААЯ

12.2

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын 3.1.6 дахь заалт

Малчдыг нийгмийн даатгалд хамрагдах, малаа даатгуулах сонирхлын хөшүүргийг бий болгох

Нийгмийн даатгалд хамрагдах малчдын тооны өсөлт, хувиар

10.0

-

ХХААЯ,

ХАХНХЯ, АНЗДТГ

Индексжүүлсэн даатгалд хамрагдах малын тооны өсөлт, хувиар

10.0

-

12.3

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын 2.3.1 дэх заалт

Малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, ХАА-н биржийн арилжаан дахь оролцоог нэмэгдүүлэх

ХАА-н биржийн арилжаанд оролцох малчдын тооны өсөлт, хувиар

15.0-аас доошгүй

-

ХХААЯ,

"Хөдөө аж ахуйн бирж"ХК

12.4

ЗГҮАХХАХТ-ний 93 дахь заалт

Хүлэмжийн аж ахуйн тоо, хэмжээг нэмэгдүүлж, таримлын нэр төрлийг олшруулах

Шинээр байгуулах зун, өвлийн хүлэмжийн талбайн хэмжээ, мя.м2

100

-

ХХААЯ

Нэмэгдүүлэх ургацын хэмжээ, тонн

2000

12.5

ЗГҮАХХАХТ-ний 141.4 дэх заалт

Харилцаа холбооны үндсэн сүлжээнд холбогдоогүй сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбох

Шилэн кабельд холбогдох сумын тоо

2

-

МТШХХГ

 

12.6

 

ЗГҮАХХҮАТ-ний 34.2, 146.5 дахь заалт

Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг хөгжүүлэх хүрээнд хоршоодыг дэмжиж бүх сумдад мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэх үндэсний сүлжээ бий болгох

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

 

-

 

ХХААЯ

12.7

ЗГҮАХХҮАТ-ний 72.6, 240.2 дахь заалт

Бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээр сэргээх, малын тэжээл бэлтгэх иргэдийн санаачилгыг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХХААЯ

12.8

ҮХЦБ-ын 5.3.2 дахь заалт

ЗГҮАХХҮАТ-ний 100 дахь заалт

Эрчим хүч, авто бензин, дизелийн түлшний үнийг Монгол Улсын хэмжээнд ижил байх эрх зүйн орчныг бүрдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

АҮЯ,

ЭХЯ,

УУЯ

Зорилт 13.Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлнэ.

13.1

ЗГҮАХХҮАТ-ний 79.1 дэх заалт

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Боловсруулах эрх зүйн баримт бичгийн төслийн тоо

5-аас доошгүй

-

БОНХАЖЯ

13.2

ЗГҮАХХҮАТ-ний 229.1 дэх заалт

Хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч, түүхий эд үйлдвэрлэх эко цогцолбор байгуулах

Байгууламжийн тоо

1

300.0

ТХХТ

БОНХАЖЯ,

АҮЯ

13.3

 

ЗГҮАХХҮАТ-ний 230.2 дахь заалт

 

Бороо, цасны усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах, булаг шандны эхийг хашиж хамгаалах

 

Байгуулах хөв цөөрмийн тоо

3

0.45

Орон нутгийн төсөв

БОНХАЖЯ,

ХХААЯ,

АНЗДТГ

Хамгаалалт хийх булаг шандны тоо

120-иос доошгүй

0.24

Орон нутгийн төсөв

БОНХАЖЯ, АНЗДТГ

13.4

ЗГҮАХХҮАТ-ний 232.3 дахь заалт

Улсын тусгай хамгаалалттай болон орон нутгийн тусгай хэрэгцээт газрын ашиглалтыг зохистой түвшинд байлгах зорилгоор эрх зүйн орчныг сайжруулах

 

 

Тусгай хамгаалалтад авах талбайн хэмжээ, га

 

600.0

0.01

Улсын төсөв

БОНХАЖЯ

13.5

“Ус” үндэсний хөтөлбөрийн

3.3.2 дахь заалт

Туул усан цогцолбор, Орхоны шинэ нуур, Шүрэнгийн УЦС-ын ажлын зураг төслийг боловсруулах

Зураг төслийн тоо

3

9.4 сая ам.доллар

Гадаад эх үүсвэр

БОНХАЖЯ,

ЭХЯ

13.6

“Ус” үндэсний хөтөлбөрийн

3.3.3, 3.3.4, 3.3.5 дахь заалт

Гидрогеологийн зураглал, ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуул, судалгаа хийх

Хайгуул судалгааны ажлын тоо

 

3

0.6

Улсын төсөв

БОНХАЖЯ

13.7

ЗГҮАХХҮАТ-ний 34 дэх заалт

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц, үр дүнтэй арга хэмжээ авах

Нарийн ширхэгт тоосонцор (PM 2.5), хүхэрлэг хий (SO2)-н агууламжийн бууралт, хувиар

20-иос доошгүй

-

БОНХАЖЯ,

НЗДТГ

13.8

ЗГҮАХХҮАТ-ний 79.3, 79.5 дахь заалт

Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийг дэмжих

Жуулчдын тоон өсөлт, хувиар

20-иос доошгүй

-

БОНХАЖЯ

Зорилт 14.Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, мэргэжлийн байгууллагын бие бүрэлдэхүүн, аврагчийн бие бялдрын тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлийг төлөвшүүлнэ.

14.1

Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр

/цаашид “ГХЧБҮХ” гэх/-ийн 3.3.1, 3.3.2, 3.3.4 дэх зорилт

 

Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Боловсруулах хуулийн төслийн тоо

1

-

Шадар сайдын ажлын алба,

Хууль зүйн яам

/цаашид “ХЗЯ” гэх/

Боловсронгуй болгох хуулийн төслийн тоо

1

14.2

ГХЧБҮХ-ийн 3.5.4 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 264.8 дахь заалт

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, аврах, гал унтраах ангийн чадавхыг сайжруулах

Ашиглалтад орох аврах, гал унтраах ангийн тоо

5

2.3

Улсын төсөв

Онцгой байдлын ерөнхий газар

/цаашид “ОБЕГ” гэх/

14.3

ГХЧБҮХ-ийн 3.5.4 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 264.8 дахь заалт

Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

11.0

Гадаад эх үүсвэр

ОБЕГ

14.4

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын 2.2 дахь заалт,

ЗГҮАХХАХТ-ний 264.7 дахь заалт

Мэргэжлийн байгууллагын бие бүрэлдэхүүн, аврагчдын дайчилгааны дараах бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг төлөвшүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ОБЕГ

Эрүүл мэнд, спортын яам /цаашид “ЭМСЯ” гэх/

ДӨРӨВ.ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

Зорилт 15.Хүүхэд, сурагч, оюутан нэг бүрийг хөгжүүлж, багш нарын ур чадварыг дээшлүүлнэ.

15.1

 

ЗГҮАХХАХТ-ний 186.1 дэх заалт

 

Ерөнхий боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

 

Шинээр нэмэгдэх суудлын тоо

 

10,000-аас доошгүй

 

25.0

Улсын төсөв

БСШУЯ

 

15.2

ЗГҮАХХАХТ-ний 187.9 дэх заалт

Ерөнхий боловсролын сургуулийн I-V болон X-XII ангийн сурах бичгийн агуулга, стандартыг шинэчилж, нөхөн хангалт хийх

I-V, X-XII ангийн сурах бичгийн нэр төрлийн тоо

49

2.0

Улсын төсөв

БСШУЯ

15.3

ЗГҮАХХАХТ -ний 201.1, 201.2, 201.3 дахь заалт

Багш, инженерийн чиглэлийн мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх

Хөнгөлөлт үзүүлэх оюутны тоо

3000 хүртэл

3.0

Улсын төсөв

БСШУЯ

 

 

15.4

 

ЗГҮАХХАХТ -ний 204.2 дахь заалт

 

Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд судлаач, оюутныг сургалтад хамруулах

Зэргийн бус хөтөлбөрт шинээр элсүүлэх оюутны тоо

67

 

9.3

Гадаад эх үүсвэр

 

 

БСШУЯ

Магистр, докторын хөтөлбөрт шинээр элсүүлэх оюутны тоо

40

Коосэн хөтөлбөрт шинээр элсүүлэх оюутны тоо

 

40

15.5

ЗГҮАХХАХТ -ний 200 дахь заалт

Багануур дахь их сургуулиудын хотхоны дэд бүтэц, барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх

Дэд бүтцийн барилгын ажлын явц, хувиар

5.0

5.0

ТХХТ

БСШУЯ

15.6

ЗГҮАХХАХТ -ний 201.1, 201.2, 201.3 дахь заалт

"Дээд боловсролын шинэчлэл" төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

17.0

Гадаад эх үүсвэр

БСШУЯ

15.7

ЗГҮАХХАХТ -ний 204.1, 204.2 дахь заалт

Дэлхийн шилдэг сургуулиудад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт оюутан суралцуулж, өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх

Суралцуулах оюутны тоо

120

11.5

Улсын төсөв

БСШУЯ

15.8

ЗГҮАХХАХТ-ний 205.3 дахь заалт

Тусгай хэрэгцээт боловсролын сургалтын орчинд үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсронгуй болгох

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

0.5

Гадаад эх үүсвэр

БСШУЯ

15.9

ЗГҮАХХАХТ-ний 91 дэх заалт

Монгол-Энэтхэгийн хамтарсан мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх

Барилгын бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

12.8

Гадаад эх үүсвэр

БСШУЯ

15.10

 

ЗГҮАХХАХТ-ний 187.8, 187.9 дэх заалт

Хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангах зорилгоор “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдах сургуулийн тоо

 

125

1.0 Улсын төсөв

4.0

Гадаад эх үүсвэр

БСШУЯ

15.11

ЗГҮАХХАХТ-ний 193.1 дэх заалт

Боловсролын байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийг боловсруулж, нэвтрүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

1.5

Улсын төсөв,

Гадаад эх үүсвэр

БСШУЯ

 

15.12

 

ЗГҮАХХАХТ-ний 300 дахь заалт

Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг шинэчилж, залуучуудын асуудлыг гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, хүн амын хөгжлийн бодлоготой уялдуулах

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

 

-

 

ХАХНХЯ

Зорилт 16.Эх орондоо эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээг чанарын өндөр түвшинд хийх боломжийг бүрдүүлнэ.

16.1

ЗГҮАХХАХТ-ний 165.2, 168.1, 174.1 дэх заалт

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, стандартыг дээшлүүлж, ажиллагчдын ёс зүй, хариуцлагыг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ЭМСЯ

16.2

ЗГҮАХХАХТ-ний 169.1 дэх заалт

Эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг сайжруулж, шаардлагатай эмнэлгийн барилгуудад их засвар хийх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

14.0

Улсын төсөв

ЭМСЯ,

СЯ

16.3

ЗГҮАХХАХТ-ний 165.1 дэх заалт

Оношилгоо, эмчилгээний стандартыг үе шаттайгаар шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх

Шинээр боловсруулах стандарт, зааврын төслийн тоо

10

-

ЭМСЯ

16.4

ЗГҮАХХАХТ-ний 176.1 дэх заалт

Алслагдсан сумдыг телемедицины үндэсний сүлжээний дэд бүтцэд холбох

Телемедицины сүлжээнд холбогдох сумын тоо

8

0.5

Улсын төсөв

ЭМСЯ

16.5

ЗГҮАХХАХТ-ний 165.1 дэх заалт

Сонгинохайрхан дүүрэгт загвар нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлэх

Барилга угсралтын ажлын явц, хувиар

10.0

6.6 сая ам.доллар

Гадаад эх үүсвэр

ЭМСЯ

16.6

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 3.4.1.3,

Хүнсний тухай хууль 9.1.1, 9.1.2 дахь заалт

Хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний хэрэглээ, хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх үндэсний судалгааг зохион явуулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

0.3

Гадаад эх үүсвэр

ЭМСЯ

16.7

ҮХЦБ-ын 4.5.2 дахь зорилт, ЗГҮАХХАХТ-ний 167.5 дахь заалт

Эмийн чанар, аюулгүй байдлын цахим мэдээллийн тогтолцооны системийг нэвтрүүлэх

Нэвтрүүлэх программ хангамжийн тоо

2

0.5

Улсын төсөв

ЭМСЯ

16.8

ЗГҮАХХАХТ-ний

184.1 дэх заалт

Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд тогтмол хугацаанд хамруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ЭМСЯ,

ХАХНХЯ

 

16.9

 

 

ҮХЦБ-ын 4.5.1 дэх зорилт

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль гаргаж, төр, гэр бүл, иргэн бүрийн үүрэг хариуцлагыг сайжруулах

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

 

-

 

ЭМСЯ,

ХАХНХЯ

Зорилт 17.Соёл, биеийн тамир, спортыг тогтвортой хөгжүүлж, биеийн тамирыг хүний өдөр тутмын хэрэглээ болгох бодлого баримтална.

17.1

“Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ын 3.2 дахь заалт,

ЗГҮАХХАХТ-ний 214 дэх заалт

Бүх нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадмын зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ЭМСЯ

17.2

ЗГҮАХХАХТ-ний 138.1, 140.1 дэх заалт

Хүүхэд, залуучуудад зориулсан спорт үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах

Шинээр ашиглалтад орох спорт цогцолборын суудлын тоо

5000

31.5

Улсын төсөв

ЭМСЯ

Шинээр ашиглалтад орох усан бассейны тоо

1

2.0

Улсын төсөв

17.3

“Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ын 2.2.2 дахь заалт

Төр, төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, байгууллагын түншлэлийг хөгжүүлэх замаар биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн бүх шатны магадлан итгэмжлэлийг эхлүүлэх

Шинэчлэх журмын төслийн тоо

1

-

ЭМСЯ

Магадлан итгэмжлэх ажлын явц, хувиар

100.0

17.4

“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын 4.3 дахь заалт

Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх

Шинээр боловсруулах хөтөлбөрийн тоо

1

-

БСШУЯ

Зорилт 18.Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг эрчимжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

18.1

ҮХЦБ-ын 4.8.2.1 дэх зорилт

Ажил олгогчидтой хамтран хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн хэрэгцээг тодорхойлох, тэдгээрт нийцүүлэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн ур чадвар олгох үйлдвэрлэл дээрх сургалтыг өргөжүүлэх

Боловсронгуй болгох хуулийн төслийн тоо

1

-

ХЯ

Үйлдвэрлэл дээрх болон хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдах иргэдийн тоо

2500

18.2

ҮХЦБ-ын 4.8.3 дахь зорилт

Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, байнгын ажлын байраар хангахад чиглэсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

6.0

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан/ цаашид “ХЭДС” гэх/

ХЯ

18.3

“Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88,

181 дүгээр Конвенци

Ажилд зуучлах, зөвлөх бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог сайжруулах

Ажлын байранд зуучлагдсан иргэдээс байнгын ажлын байртай болох иргэдийн хувь

60.0 – аас доошгүй

1.0

ХЭДС

ХЯ

Боловсронгуй болгох журмын төслийн тоо

1

Сургалтын хөтөлбөрийн тоо

3

 

18.4

ЗГҮАХХАХТ-ний 20.1 дэх заалт

Хөдөлмөрийн хөлсийг цагаар олгох зохистой хэлбэрийг судалж, цалингийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

Боловсруулах хуулийн төслийн тоо

1

-

ХЯ

18.5

ЗГҮАХХАХТ-ний 20.1 дэх заалт

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг улсын төсвийн боломжтой уялдуулан судалж, шийдвэрлэх

Үйл ажиллагааны хэрэгжилтээр, хувиар

100.0

-

ХЯ,

ХАХНХЯ,

СЯ

 

 

18.6

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талтын 2015-2016 оны хэлэлцээрийн 3.2 дахь заалт

Хувь хүний албан татвар тооцох орлогоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

 

Боловсруулах хуулийн төслийн тоо

 

1

-

ХЯ,

СЯ

 

18.7

 

ҮХЦБ-ын 4.8.2 дахь зорилт

Гадаадаас ажиллах хүч авах тогтолцоог боловсронгуй болгож, ажиллах хүчинд тавигдах шаардлагыг сайжруулж, зуучлалын үйл ажиллагааг эрхлэх байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах

 

Боловсронгуй болгох хуулийн төслийн тоо

 

1

 

-

 

ХЯ,

СЯ,

ХЗЯ

18.8

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.21 дэх заалт

Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

Боловсруулах бодлогын баримт бичгийн төслийн тоо

1

-

ХЯ,

БСШУЯ

Ур чадварын түвшинг тодорхойлох мэргэжлийн тоо

10- аас доошгүй

18.9

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.3 дахь заалт

Мэргэжлийн боловсрол, сургалтын тэргүүлэх чиглэлийг тогтоох замаар төрөлжүүлэх бодлогыг боловсруулах

Төрөлжүүлэх мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тоо

37

-

ХЯ

Зорилт 19.Нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын салбарт хийх шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлнэ.

19.1

ЗГҮАХХАХТ-ний 161.3 дахь заалт

Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сүлжээнд сумдын мэдээллийг холбох үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэх

Нэгдсэн сүлжээнд холбох ажлын явц, хувиар

80.0

-

ХАХНХЯ

19.2

ҮХЦБ-ын 4.3.1 дэх зорилт

“Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн шаталсан хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХАХНХЯ,

Хүүхдийн төлөө үндэсний газар /цаашид “ХТҮГ” гэх/

19.3

Засгийн газрын 2011 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги (2012-2015) төлөвлөгөөний 6 дахь зорилт

Хүүхэд хамгааллын тусламжийн цогц, шуурхай үйлчилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагаас шууд яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах

Дуудлагын шийдвэрлэлтийн явц, хувиар

100.0

 

0.2

Улсын төсөв

 

ХАХНХЯ,

ХТҮГ

Олон нийтийн мэдээллийн хэрэгс-

лээр сурталчлах ажлын явц, хувиар

100.0

19.4

ЗГҮАХХАХТ-ний 157.1 дэх заалт

 

Өндөр настны асрамжийн төв байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХАХНХЯ

19.5

ЗГҮАХХАХТ-ний 155.1 дэх заалт

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд ахмадуудыг зуучлан хамруулах, богиносгосон цагаар ажиллах боломжийг бүрдүүлэх

Бий болох үндэсний сүлжээний тоо

1

-

ХАХНХЯ,

ХЯ

19.6

ЗГҮАХХАХТ-ний 161.4 дэх заалт

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн өрхийн амьжиргааны түвшнээр ангилсан шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх

Нэвтрүүлэх шинэ төрлийн үйлчилгээний тоо

2-3

-

ХАХНХЯ

19.7

ҮХЦБ-ын 4.3.1, 4.3.3 дахь зорилт

“Олон хүүхэд төрүүлсэн эх, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Шинээр боловсруулах хөтөлбөрийн тоо

1

-

ХАХНХЯ

19.8

ҮХЦБ-ын 4.3.2 дахь зорилт

Ахмадуудаа халамжлах, ач санах хууль боловсруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХАХНХЯ

19.9

ҮХЦБ-ын 4.8 дахь зорилт

Нөхцөлт мөнгөн шилжүүлгийн зарчмыг нийгмийн бодлого, тэтгэвэр тэтгэмж, халамжийн бодлогод тусган хэрэгжүүлэх талаар иж бүрэн арга хэмжээ авах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХАХНХЯ

ТАВ.ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ГАДААД БОДЛОГО, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН БОДЛОГО

Зорилт 20.Хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэлийн бодлогыг дэмжих ажлыг үргэлжлүүлнэ.

 

20.1

ЗГҮАХХАХТ-ний, 30.6. 30.7, 34.9 дэх заалт, ЗГҮАХХАХТ-ний 196 дахь заалт

Ял шийтгүүлсэн этгээдийг ажлын байраар хангах мэргэжлийн сургалтад хамруулах, улмаар суллаг-

дан гарахад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх

Ашиглалтад оруулах үйлдвэрийн төрөл

4

0.8

Улсын төсөв

ХЗЯ,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

/цаашид “ШШГЕГ” гэх/

Ажлын байраар хангах хувь

60

Нийт хорих ял эдлэгсдэд тусгай дунд боловсрол эзэмшүүлэх хувь

50

20.2

ЗГҮАХХАХТ-ний 259.6 дахь заалт

Гадаад орнуудын архивт хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх соёлтой холбогдох баримтыг илрүүлэх, тэдгээрийг хуулбарлах, худалдан авах замаар сан хөмрөгийг баяжуулах

Сан хөмрөгийг баяжуулах ажлын явц, хувиар

20

-

ХЗЯ,

Архивийн ерөнхий газар

20.3

ҮХЦБ-ын 7.2.5 дахь зорилт

Аймгуудын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг цахимжуулах

Хамрагдах аймгийн тоо

 

15.0

Гадаад эх үүсвэр

ХЗЯ,

УБЕГ

20.4

ҮХЦБ-ын 7.2 дахь зорилт, ЗГҮАХХАХТ-ний 17.1 дэх заалт

Төрөөс худалдан авах ажиллагааны талаар баримтлах бодлогын цогц баримт бичиг боловсруулах, эрх зүйн орчныг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ,

Худалдан авах ажиллагааны газар

20.5

ЗГҮАХХАХТ-ний 297.1 дэх заалт

Төрийн аудитын чанарыг сайжруулж, үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох

Цахим мэдээллийн сан бүрдүүлэх ажлын явц, хувиар

100.0

1.0

Улсын төсөв

Үндэсний аудитын газар

20.6

ҮХЦБ-ын 5.3.4 дэх зорилт, ЗГҮАХХАХТ-ний 283 дахь заалт

Төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг хангах зорилгоор нээлттэй ухаалаг төрийн удирдлагын системийг нэвтрүүлэх

Удирдлагын систем суурилагдах дүүргийн тоо

6

1.2

Гадаад эх үүсвэр

МТШХХГ

20.7

ҮХЦБ-ын 7.3. дахь заалт, ЗГҮАХХАХТ-ний 302.1, 302.2 дахь заалт

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны удирдлагын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгож, давхардлыг арилгах, бодлогын нэгдмэл чанарыг хангах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,

ХЗЯ

20.8

ЗГҮАХХАХТ-ний 17 дахь заалт

Төрийн захиалгаар гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийн төлбөрийг тухайн санхүүгийн жилд багтаан гүйцэтгэж байх эрх зүйн орчныг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ

20.9

ЗГҮАХХАХТ-ний 17, 27.1 дахь заалт

Төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй уялдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

СЯ

20.10

ЗГҮАХХАХТ-ний 15.2, 169.2, 264.5 дахь заалт

Архивын шинэ барилга, Төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн зардал, түүнчлэн шинээр баригдаж байгаа хорих ангийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

-

ХЗЯ,

ШШГЕГ

20.11

ЗГҮАХХАХТ-ний 15.2, 306.1 дэх заалт

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа шүүх, прокурорын барилгын санхүүжилтийг шийдвэрлэх 2016 оны төсөвт тусгах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХЗЯ

20.12

ЗГҮАХХАХТ-ний 291.2, 310.1 дэх заалт

Гэрч, хохирогчийг хамгаалах, Тахарын албыг бэхжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт” гэсэн заалтыг 2016-2018 оны төсвүүдэд тусгайлан тусгах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХЗЯ

Зорилт 21.Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, идэвхитэй гадаад бодлого явуулна.

21.1

ҮХЦБ-ын 7.5.1 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 253 дахь заалт

ОХУ, БНХАУ-тай тэнцвэртэй харилцах бодлого баримталж, стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх

Дээд түвшинд хийгдэх уулзалтын тоо

2

-

ГХЯ

21.2

ҮХЦБ-ын 7.5.1 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 253.10 дахь заалт

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах

Дэмжихээ илэрхийлэх улсын тоо

2-оос доошгүй

-

ГХЯ

21.3

ҮХЦБ-ын 7.5.1 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 253.10 дахь заалт

Зүүн Азийн дээд түвшний уулзалтын гишүүн улс болох чиглэлээр ажиллах

Дэмжихээ илэрхийлэх улсын тоо

2-оос доошгүй

-

 

ГХЯ

21.4

ҮХЦБ-ын 7.5.1 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 253 дахь заалт

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах

Дэмжин оролцох улсын тоо

51

50.0

Улсын төсөв

ГХЯ

21.5

ҮХЦБ-ын 7.5.1 дэх зорилт,

ЗГҮАХХАХТ-ний 259 дэх заалт

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх

Хэрэгжих хөтөлбөрийн тоо

1

-

ГХЯ,

БОНХАЖЯ

21.6

ҮХЦБ-ын 7.5.3 дахь зорилт, ЗГҮАХХАХТ-ний 258 дахь заалт

Консулын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим виз олгох ажлыг эхлүүлэх

Үйл ажиллагааг эхлүүлэх дипломат төлөөлөгчийн газрын тоо

4

0.5

Улсын төсөв

ГХЯ

Зорилт 22.Батлан хамгаалахын чадавхийг нэмэгдүүлж, улс орны бүтээн байгуулалтад оролцох боломжийг дээшлүүлнэ.

22.1

ЗГҮАХХАХТ-ний 248, 250.2, 250.3 дахь заалт

Батлан хамгаалах, энхийг сахиулах үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

 

6.5

Улсын төсөв

Батлан хамгаалах яам /цаашид ”БХЯ” гэх

 

22.2

 

ЗГҮАХХАХТ-ний 251.3 дахь заалт

 

"Цэргийн авто болон тусгай зориулалтын техникийн парк шинэчлэл" төслийг хэрэгжүүлэх хүрээнд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний улс орны бүтээн байгуулалтад оролцох чадавхийг дээшлүүлэх

 

Авто техникийн бэлэн байдлын түвшин дээшлэх хувь

 

100.0

 

1.2

Улсын төсөв

 

БХЯ

22.3

ЗГҮАХХАХТ-ний 247 дахь заалт

Монгол-Оросын хилийн дэглэмийн гэрээ, улсын хилийг хамтран шалгасан протоколын дагуу Монгол-Оросын хилийн багана, тэмдгийг засварлах

Засварлах хилийн тэмдгийн тоо

643-аас доошгүй

 

-

ХЗЯ

               

 

 

-----оОо-----