A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ, ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ /Жолоодох эрхийн үнэмлэх олгох/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/189

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ, ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам"-ыг нэгдүгээр, "Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар"-ыг хоёрдугаар, "Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхний загвар"-ыг гуравдугаар, "Жолоочийн түр зөвшөөрлийн загвар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын "Жолоочийн үнэмлэх"-ний үнэ 12 500 төгрөг /арванхоёр мянга таван зуун төгрөг/, өөртөө үйлчлэх автомат киоск машинаар 25 250 төгрөг /хоринтаван мянга хоёр зуун тавин төгрөг/, "Олон улсын жолоочийн үнэмлэх"-ний үнэ 1 жилийн хугацаагаар 20 000 төгрөг /хорин мянган төгрөг/, 2 жилийн хугацаагаар 40 000 /дөчин мянга/ төгрөг, 3 жилийн хугацаагаар 60 000 /жаран мянга/ төгрөг байхаар тогтоосугай.

/Энэ заалтад ХЗДХС-ын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай А/44 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан/

3.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2008 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг солих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т үүрэг болгосугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/ нарт тус тус даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2012 оны А/38, 2015 оны А/102 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Д.ДОРЛИГЖАВ

ХЗДХС-ын 2018 оны А/23 дугаар тушаалаар “Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загварыг”-ыг баталж, 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон

ХЗДХС-ын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/48 дугаар тушаалаар “Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг нэгдүгээр, “Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхний загвар”-ыг хоёрдугаар, “Жолоочийн түр зөвшөөрлийн загвар”-ыг гуравдугаар хавсралтаар баталж, 3, 4 дүгээр хавсралт, 2018 оны А/23 дугаар тушаалын хавсралтыг тус тус хүчингүй болгосон

ХЗДХС 2023 оны Загвар шинэчлэн батлах тухай А/316 дугаар тушаалаар 2019 оны Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/48 дугаар тушаалыг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосон /ЗХХАУНС 6421/

ХЗДХС-ын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай А/47 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон /УНС 2025.02.17 хүлээн авсан/

ХЗДХС-ын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай А/44 дүгээр тушаалаар тушаалын 2 дахь заалтад нэмэлт оруулсан /УНС 2026.06.11 хүлээн авсан/