A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар А/06

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар өөрчилсөн/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ыг шинэчлэн 1 дүгээр, "Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцохыг хүссэн өргөдлийн маягт"-ыг 2 дугаар, "Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцох эрх олгох маягт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарт тус тус даалгасугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ

 

/ХЗДХС-ын 2017-А/165, 2021-А/189-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон./